СОЦИАЛИЗМААС “АВСАН ЮМ”

Манайхан социализмыг хараана гэж жигтэйхэн. Зарим талаар энэ нь аргагүй л байх. Гэхдээ энэ үед чинь жинхэнэ бүтээн байгуулалт, хөгжил дэвшил явагдсан гэдгийг гадаад дотоодын ямар ч эрдэмтэн судлаач үгүйсгэж чаддаггүй юм. Үүнийг ЗХУ болон социалист орнуудаас “зүгээр авсан юмаа” бодоход ямар ч хүн ойлгоно. Ингээд зөвхөн аж үйлдвэрийн томоохон объектуудыг жагсаагаад үзье.
Хуримын Ордон, Цирк, Их дэлгүүр, Энх тайвны гүүр, Соёлын Төв Өргөө, Найрамдал парк гэхчлэн нийгэм, соёл, урлаг, шинжлэх ухааны объектуудыг нэг нэгээр нь дурдвал бүр ч дуусашгүй “юм” болно. Манай өөрийн хийсэн “юм” гэж бараг байхгүй дээ. Үүнийг би залуучууддаа зориулж байгаа юм. Монголчууд хүнээс зүгээр авснаа хааяа нэг саначихвал, бас одоо хийх бүтээн байгуулалтаа социализмын үеийнхээс илүү гаргах талаар эрэгцүүлэхэд энэ жишээ тун хэрэгтэй гэж бодно. Харин одоо бол ингэж “зүгээр авна” гэдэг ч ёстой гонжгор л доо…
Оросоос авсан “юм”
Дайнаас өмнө: 1920-иод оноос эхлэн Алтанбулагийн Булигаарын завод, Улсын хэвлэх үйлдвэр, Бага чадлын цахилгаан станц, Налайхын уурхайн шинэчлэл, Оёдлын үйлдвэр, Тоосгон завод, Пивоны завод, Ерөөгийн Модон завод, Хатгалын Ноос угаах фабрик, Улаанбаатарын Дулааны цахилгаан станц Аж үйлдвэрийн комбинат (арьс ширний үйлдвэр, нэхэх цех, гутал, цэмбэний фабрик бүхий), Сонгины Биокомбинатын өргөтгөл, Архангайн Био үйлдвэр, Улаанбаатарын Ноос угаах үйлдвэр, Цэмбэний фабрик, Чоно голын гянт болд, молибдений уурхай, Цэнхэр мандалын цагаан тугалганы үйлдвэр, Бүрэнцогт, Түмэнцогтын гянт болдын уурхай, баяжуулах фабрикуудыг барьжээ.
Дайны дараа: Улаанбаатарын цахилгаан станц, Налайхын уурхайн өргөтгөл, Шаазан ваарын үйлдвэр, Сүүний комбинат, Чихэр боовны үйлдвэр, Мах комбинат, Талхны завод болон Улаанбаатар, Сүхбаатар, Мөрөн, Булган, Өндөрхаан, Чойбалсан, Улаангомын гурилын үйлдвэрүүд, мөн эдгээр бүх аймагт олон арван сангийн аж ахуй байгуулж, 3000 автомашин, 2500 трактор, 350 комбайн бэлэглэжээ. Мөн 700 гаруй мэргэжилтэн ажиллаж манай тариаланчдыг сургажээ.
1961-1965 онд Дарханы цахилгаан станц, Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын цахилгаан шугам, Шарын голын уурхай, Улаанбаатарын Орон сууц үйлдвэрлэх комбинат, Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинат, Улаанбаатарын Талхны заводыг барьжээ.
1966-1970 онд Дархан хотыг байгуулав. Улаанбаатарын ахуйн үйлчилгээний шинэ төв, 1000 машины засвар хийх Авто засварын завод, Ховд, Улиастай хотод тус бүр 200 машин, 100 хөдөлгүүрт их засвар хийх Авто засварын газар барьж, Налайхын уурхайг шинэ малтагч комбайнаар хангав. Дархан-Улаанбаатарын өндөр хүчдэлийн шугам барьснаар эрчим хүчний анхны нэгдсэн системийг бүрдүүлжээ.
1969-1970 онд Чойбалсангийн Дулааны станц, Улаанбаатарын Оёдлын фабрик, Чойбалсан, Өлгий хотуудад Ноос угаах фабрик, Аж үйлдвэрийн комбинатын Эсгий, эсгий гутал болон Арьс, ширэн эдлэлийн фабрик, Сүхбаатарын Шүдэнзний үйлдвэр, Дарханы Хүнсний комбинатыг барьжээ.
1971-1975 онд Чойбалсангийн Хүнсний комбинат, Бэрхийн Жоншны уурхайн өргөтгөл, Толгойтын Алтны уурхай барьжээ.
БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Улаанбаатар, Дархан хотод жилд 210 мянган кв.метр хүч чадалтай Байшин үйлдвэрлэх хоёр комбинат болон бусад чухал объектыг бэлэг болгон манай улсад шилжүүлэв. Нийт 2000 гаруй охид хөвгүүд ТМС-д суралцсан.
1976-1980 онд Эрдэнэт хотыг байгуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж, УБ-ын III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, УБ-Налайх-Багануурын цахилгаан дамжуулах шугам, Шарын голын уурхай, Адуунчулууны уурхайн өргөтгөл, атрын болон тэжээлийн иж бүрэн аж ахуйнууд, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн засмал зам, Сэлэнгэ мөрнөөс ус татах шугам, манай улсыг ЗХУ-ын эрчим хүчний системтэй холбов.
1981-1985 онд УБ-ын IY цахилгаан станц, Багануурын уурхайн эхний ээлж, УБ-Дархан, Багануур¬-Чойрын болон аймгийн төв, хөдөө орон нутагт 1000 гаруй км урт өндөр хүчдэлийн шугам, УБ-ын III цахилгаан станцын өргөтгөл, Хөтөлийн цемент, шохойн иж бүрэн үйлдвэр, Улаанбаатар, Ховд, Мандалговь хотуудад тоосгоны үйлдвэр, Эрдэнэтийн Хивсний үйлдвэр, Улаанбаатарын Ээрмэлийн үйлдвэр, Сүлжмэлийн үйлдвэр, Эрдэнэтийн Хүнсний комбинат, Улаанбаатарын Талх, чихрийн комбинат, Модон эдлэл, Ханын мебель үйлдвэрлэх Мебелийн үйлдвэр, Сүхбаатарын Мод боловсруулах комбинатын өргөтгөл, Бор-Өндөрийн Хайлуур жоншны баяжуулах үйлдвэр, Зүүн цагаан дэлийн Хайлуур жоншны уурхай, Их-Алтатын Алтны уурхайн өргөтгөл, Улаанбаатар-Дархан, Эрдэнэт, Багануур, Хөтөл, Шарын голд 800 орчим мянган кв.м талбай бүхий орон сууц зэргийг барьж өгчээ. Манай 9 мянга гаруй ажилчин, ИТА курс дадлага, сургалтанд хамрагдаж, 7,5 мянган залуус ТМС-д суралцжээ.
1986-1990 онд Тэжээлийн аж ахуй 5, УБ-ын ІY цахилгаан станц, Дарханы цахилгаан станц, Шарын голын уурхайн өргөтгөл, УБ-ын ІІІ цахилгаан станцын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Эрдэнэтийн Цахилгаан станц, Багануурын Цахилгаан станцын барилгын ажлыг эхлэж, 7 хотын төвлөрсөн уурын зуух, 35 квт-ын 1600 км, 110 квт-ын 900 км, 220 квт-ын 4000 орчим км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж, Багануурын уурхайг ашиглалтанд оруулав.
Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, Дарханы Керамзитын үйлдвэр, Улаанбаатарын Тоосгоны завод, Цахилгаан, сантехникийн үйлдвэрийн өргөтгөл, Увсын Тоосгоны завод, Улаанбаатар болон Дарханы Угсармал орон сууцны трестийн ханын керамик бетон эдлэлийн цех, Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварын газрыг барьжээ. Хамгийн сүүлд Багануурт хүүхдийн хувцасны, Зуунмодод ажлын хувцасны үйлдвэр барьж ашиглалтанд оруулах гэж байсан юм.
Эдгээрийн дээр соёл, шинжлэх ухаан, төмөр зам, авто болон агаарын тээвэр, зам харилцаа, шуудан холбооны сүлжээ, мал эмнэлэг, зоо техникийн албадууд, батлан хамгаалах болон хүчний байгууллагуудад үзүүлсэн тусламжийг тоолж баршгүй. Энд би асар олон сангийн аж ахуй, сүүний ферм, хүнсний үйлдвэрүүд, театр, соёлын ордон, сургууль, ясли, цэцэрлэг, эмнэлэг, телевиз, радио зэргийг “жижиг сажиг” гэж үзээд оруулаагүй болно.
Германаас авсан “юм”
Тэд Мах консервийн комбинат барив. Энэ комбинатын бүрэлдэхүүнд арьс ширний анхан шатны боловсруулалт хийх үйлдвэр, өлөн гэдэсний үйлдвэр, хиам консервийн завод, яс боловсруулах, ясны гурилын үйлдвэрүүд багтаж байв. Мөн Хивсний үйлдвэр барьснаар “Алтан булаг”, “Улаанбаатар”, “Солонго” хивс хийдэг болж дэлхийд нэрд гарч байсан. Мөн Шаазангийн үйлдвэр, Улсын хэвлэлийн комбинатын гүн хэвлэлийн цех барьж, Мах комбинатын өргөтгөлийг хийсэн.
Германы сургуулиудад манай 370 гаруй оюутан, 30 гаруй аспирант, ТМС-д 690 гаруй залуус суралцсан, 1000 гаруй ажилчид мэргэжил дээшлүүлсэн, мөн 1250 хүний мэргэжлийг дээшлүүлсэн.
Германы геологийн экспедиц Хэнтий, Баянхонгор, Бороо, Зуунмод, Хар ямаат, Сүжигт, Нарантолгойд хайгуул хийж, цинк, алт, гянт болд зэрэг чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох ажлуудыг гүйцэтгэсэн.
Чехээс авсан “юм”
Улаанбаатарын Гутлын үйлдвэр (1,2 сая гутал), Шевретийн үйлдвэр (1,3 сая хонины арьс), Баян-¬Өлгийн Дулааны цахилгаан станц, Шевроны үйлдвэр (1,2 сая ямааны арьс), Дарханы Цементийн заводын эхний ээлж, Хромын үйлдвэр (260 мянган бодын шир), Гутлын шинэ үйлдвэр (3 сая гутал), 1981-1985 онд Шевро, Шевретийн үйлдвэрийг шинэчлэн тоноглосон. Химийн технологийн лаборатори, Тээврийн институтийн Автомашины техник оношлох лаборатори байгуулсан. Манай 1850 гаруй хүний мэргэжлийг дээшлүүлж, 320 гаруй хүнийг ТМС-д сургасан.
Эрдэнэтийн зэс молибдений хайгуулын ажил, Хэнтийд хүдрийн олон орд нээж, Онгон хайрханы гянт болдын орд, Төв аймгийн “Чулуут цагаан дэл”-ийн жоншны хайгуулыг хийсэн. “Монголчехословакметалл” үйлдвэрийн газар цагаан тугалга, гянт болд, зэс, хайлуур жонш, эрдэс түүхий эд олборлон боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан.
Унгараас авсан “юм”
Хархорины Гурилын үйлдвэр, Улаанбаатарын Оёдлын үйлдвэр, Сонгины Биокомбинат (140 мян.л вакцин, ийлдэс, эм), Дарханы Мах комбинат, Баянхонгорын хүрмэн бетоны цех, Архангайн хүрмэн бетоны цехийг барьсан. Манай 500 гаруй иргэд улсад үйлдвэрлэлийн дадлага хийж, 100 залуус ТМС-д суралцаж мэргэжил эзэмшжээ.
Унгарын геологичид Арын нуурын молибден, Салаагийн гянт болд, Салхитын холимог металлын орд, Худаг уул, Шандан худаг, Мухар-Уул зэргийн холимог болон ховор металл, Тал булагийн нүүрсний орд газар зэргийг илрүүлсэн.
Польшоос авсан “юм”
Улаанбаатарын Хөнгөн бетон завод (28 мян. куб.м ханын материал), Дарханы Царууц тоосго, шохойн үйлдвэр (28 сая тоосго, 20 мян.тн шохой), Улаанбаатарын Мод боловсруулах комбинат (15 мян кв.м хаалга, цонх, 3 мян. ш. мебель, 5 мян куб.м шал), Хархорины Спиртийн завод, Улаанбаатарын Халиман цавууны үйлдвэр, Ноосны үйлдвэрийн нэгдлийн эрдэм шинжилгээ, туршилтын төв зэргийг барьсан. Польшийн геологичид Лугийн голын районд 20 гаруй хүдрийн биетийг илрүүлсэн.
Болгараас авсан “юм”
Чойбалсангийн Мах комбинат, Дарханы Нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр (700 мян.ш хонины арьс), Өвөрхангай болон Алтайн Тоосгоны завод (16 сая тоосго). Манай 500 орчим ажилчид БНБАУ -д мэргэжлээ дээшлүүлжээ.
Дундговийн Шаазан ваарын үйлдвэрийн түүхий эд, Дорнодын хайлуур жонш, гөлтгөний орд, Тавантолгойн галд тэсвэртэй шавар, гөлтгөнө, Сүхбаатар, Төв, Сэлэнгэ аймагт барилгын материалын хайгуулын ажил хийж байсан. “Монголболгарметалл” үйлдвэр Баянхонгорын алтны ордын хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа явуулж байлаа.
Румынаас авсан “юм”
Улаанбаатарын Сүлжмэлийн үйлдвэр (890 мян.ш сүлжмэл эдлэл), Улаанбаатарын Мебель картоны комбинат баригдсан. Энэ комбинат Мебель үйлдвэрлэх фабрик, Картон үйлдвэрлэх завод, Өнгөлгөөний хуулга үйлдвэрлэх завод, Зоргодсон хавтан үйлдвэрлэх завод, лаборатори, засвар механикийн цех, хатаалгын цехээс бүрдсэн цогцолбор байв.
Югославаас авсан “юм”
Улаанбаатарын Савхин эдлэлийн Оёдлын үйлдвэр. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг манай улсад үнэ төлбөргүй боловсруулж өгсөн. Манай 80 гаруй хүн Югославт үйлдвэрлэлийн дадлага хийсэн.
Хятадаас авсан “юм”
Хятад манайд 1958-1960 онд 67,5 сая шилжих рублийн зээл, 41 сая шилжих рублийн буцалтгүй тусламж өгч, нийт 50 орчим үйлдвэр, аж ахуйн газар, орон сууц барьж өгөхөөр тохиролцжээ.
1971 он гэхэд 25 барилга байгууламж ашиглалтанд өгсний дотор Толгойтын Цахилгаан станц, Улаанбаатарын Нэхмэлийн фабрик, Сүхбаатарын Цахилгаан станц, Цаасны фабрик, Шилний үйлдвэр, Фанерын үйлдвэр, Тоосгоны завод, Улаанбаатар-Налайхын засмал замыг барьжээ.
Эрэгцүүлэл
Ийм болохоор нь би социалист орнуудыг, ялангуяа Оросуудыг муулж яагаад ч чаддаггүй юм. Ингэж олон улсуудаар нэгэн зэрэг зүгээр тэжээлгэсэн тохиолдол дэлхийн түүхэнд өөр байхгүй байх.
Жинхэнэ утгаар үндэсний эдийн засаг болсон энэ бүхнийг хэдхэн жилийн дотор өмч хувьчлал нэрээр үндсэн нь сөнөөсөн дөө. Яахав, хоцрогдсон энэ тэр гээд нурааж болно л доо, гэхдээ 20 жилийн дотор оронд нь байгуулсан жаахан ч гэсэн “юм” байх ёстой биз дээ. Дайн болсон ч гэсэн ингэж эвдэн сүйтгэж чадахгүй байсан биз. Үр дүн нь нийгмийн баялгийн 2 хувь ард түмний “мэдэлд” үлдсэн…
Бүтээн байгуулах гэдэг бол цаасан төлөвлөгөө, хөтөлбөр, яриа, амлалт биш, дээр дурдсан шиг бодит ажил байдаг юм…
Саяхан дүү маань манайд ирэв. Би бичээд дуусч байсан энэ өгүүллээ түүнд уншуулсан юм. Манай хүн “ихэд анхааран” уншиж байна аа, тэгсэн чинь “тоолж” байсан юмсанж. Тэгээд “Энэ муусайн югославууд ердөө л “ганцхан юм” өгсөн байна ш дээ, харамч новшнууд байж” гэсэн “дүгнэлт” хийв. Бүүүүр олныг зүгээр авах ёстой юм байх аа. Тэр “ганцхан юм” нь Монголын нэрийг олон жил тахалсан италийн алдарт нафа технологитой 2000 шахам ажилчинтай байсан Савхин эдлэлийн 2 том үйлдвэр бөлгөө. Инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг…
Ганц манай мангар дүүд ийм бодол байвал хамаа алга. Гэтэл манай монголчуудын олонхид, тэр тусмаа төр барьсан нөхдүүдэд зүгээр авах сэтгэлгээ дон болтлоо тархсанд би үнэхээр санаа зовж, түгшиж байна.
Одоо байгалийн баялгийг олон оронд зэрэг зэрэг зарж хувьдаа идэж уухаа төрийн бодлого, улс төр гэдэг болж.
Төр намын бодлого гэдэг чинь үндэсний агуулгатай, шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээ, онол-арга зүйн тооцоололд үндэслэсэн асар олон загвараас оновчтой сонголт хийж байж гардаг юм ш дээ. Тэр нь энэ нам төр шиг юманд нь даан ч байхгүй нь “сайхан” даа. Жолоогоо баруун, зүүн тийш байнга, чингэхдээ заавал “тасартал” мушгидаг сэтгэлгээтэй улс зөв замаар явна гэж л лав байхгүй, тэгээд улс орноо л хөнөөнө дөө…
Үүнд холбогдох онол-арга зүй голлосон өгүүллүүд бичих санаатай, гэхдээ харааж загнаад байхгүй бол тэр шүү дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 01 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to СОЦИАЛИЗМААС “АВСАН ЮМ”

  1. Mendee says:

    Үнэхээр сануу авууштай зүйл бичжээ. Өгүүллэгээ бичиж, биднийгээ гэгээрүүлээрэй.

    • Anonymous says:

      Судлаач Д.Ганхуягийн бичсэн нийтлэл таалагдлаа. Үнэн л юм бичсэн байна. Үнэндээ 1911 онд Монгол Улс Манжийн захиргаанаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж байсан цаг үе, дараа нь 1921 онд Хувьсгал мандаж, Монгол Улс коммунист үзэл суртлаар зэвсэглэсэн орон болж хувирсан тэр цаг үед Монгол Улс ямар байсан билээ. Үүнийг залуучууд маань огт мэдэхгүй шүү дээ. 1921 оны хувьсгал бол Ардын хувьсгал нэртэй боловч хэрэг дээрээ хуучин тогтолцоог халж, Монгол орноо хөгжил дэвшлийн замаар хөгжүүлэх зорилготой Үндэсний ардчилсан хувьсгал байсан юм шүү дээ. Даанч харамсалтай нь мөн оны 11 сарын 5-нд Зөвлөлт Орос улстай дипломат харилцаа тогтоосон цаг үеэс тэр улсын нөлөө ноёрхолд ороод ардчилалын замаар замнах зам нь хаагдсан түүхтэй. Гэхдээ тэр үед Монгол ямар байсан, хэн байснаа эргэн санах хэрэгтэй юм. Хүн ам нь 700 мянга хүрэхтэй үгүйтэй, малнаас өөр өөр амжиргааны ямар ч эх үүсвэргүй, бэлгийн замын халдварт өвчинд нэрвэгдчихсэн ийм л орон байсан юм шүү дээ. Ийм байсан орныг өнөөгийн хөгжлийн түвшинд хүргэж өгсөн орон бол яах ч аргагүй ЗХУ мөн. Би яагаад бэлгийн замын халдварт өвчинд нэрвэгдчихсэн гэж бичээд байна вэ гэвэл миний төрсөн ах маань арьс өнгөний их эмч мэргэжилтэй хүн байсан юм. Тэгээд 1950-иад оны сүүлээс 1960-д оны оны сүүл хүртэл бүхэл бүтэн 10 жилийн турш зөвлөлтийн эмч нарын хамтаар Монголынхоо бүх аймаг, сумдаар явж үзлэг хийж, тэр газар авчихсан арьс өнгөний өвчнийг эмчилж, хүн ардаа эрүүлжүүлэх ажлыг хийсэн түүхтэй юм аа. Нэг баг, суманд очиод нийт хүн амд нь үзлэг хийгээд эмчилгээг нь бичиж өгчихөөд өөр баг, сумдаар явж байгаад дахин өмнөх баг, сумандаа эргэн очиж, эмчилгээнийхээ үр дүнг шалгадаг, нэмэлт эмчилгээ хийдэг байсан учиртай юм. Тэр бэлгийн замын халдварт өвчнийг анагаадаг тариа нь улаан өнгөтэй тариа байсан бөгөөд тэр тариаг зөвхөн сумын төв орж хийлгэдэг байсан юм. Тиймээс хөдөөгийн малчид улаан тариагаа хийлгэхийн тулд шинэ, гоё дээл хувцасаа өмсөөд тэмээ, мориор сумын төв ордог байсан нь төв суурин газар очиж үзэх бас нэг боломж олгодпог байсан талтай. Ийнхүү хүн ардыг маань эрүүлжүүлэх ажлыг зөвлөлтийн эмч нар л хийсэн түүхтэй. Нөгөө талаар дээр хэлснээр малнаас өөр амьжиргааны эх үүсвэргүй байсан энэ оронд өнөөдөр бий болоод байгаа судлаач Д.Ганхуягийн хэлсэн бүх бүтээн байгуулалтыг, хөгжлийн түвшинг ЗХУ, социалист бусад орон цогцлоож өгсөн юм. Урьд өмнө нь Монголд огт байгаагүй үйлдвэр аж ахуйн газар, зам тээвэр, харилцаа холбоо, хот суурингаас гадна, боловсрол, соёл, урлаг, эрүүлийг хамгаалах, анагаах ухаан, шинжлэх ухааны салбаруудыг мөн л ЗХУ цоо шинээр үүсгэн байгуулж хөгжүүлж өгсөн түүхтэй. Энэ бүхний үр дүнд өнөөдөр монгол хүн дэлхийн шилдэг дуурийн дуучнаар тодорч, монгол эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж, монгол хүн сансарт нисэж, монгол баллетчин мөн л дэлхийд нэрээ гаргаж яваа билээ. 30-40-өөд оны үеийн их хэлмэгдүүлэлт болсон, Монголын байгалийн баялагыг хяналтгүйгээр зөөсөн гэх мэт эерэг бус хандлага, тохиолдлууд байсан тал бий нь бий. Гэхдээ л ЗХУ монголчууд бидэнд туслаагүй бол бид өнөөдөр хөгжлийн энэ түвшинд хүрч чадахгүй байсан юм шүү. Тэд авсан байж болно, гэхдээ их зүйл бүтээж өгсөн бөгөөд монголчууд бидний 70 жилийн их өрийг тэглэж цуцалж өгсөн шүү дээ.Тиймээс монголчууд бид оросуудыг хараагаад байх хэрэггүй юм.

  2. delgermaa says:

    uildver mash heregtei baina, zugeer bayalagaa zooh bish yadahnee hagas dutuu bolovsruulaad zoodog, hunsee dotooddoo bolovsruulaad savlaad zarchihdag…humuus maani ajiltai orlogtoi , ogloo bosood ajildaa yardag oroi ajilaasaa gerluugee yardag tiim bolbol niigem saihan?

  3. Bayaraa says:

    Urdah tuuhee medehgui, odoo hiij baigaagaa yumaa l anh udaa bi, bid hiij baina geed hoorood yavdag humuus uuniig olj unshaasai daa. Ene bol materiallag bus ouynii ajild ch bas hamaarah yum.

  4. haffyhiffy says:

    enuuniig mongolchuud bas zugeer avaad baigaagui,orond ni tolson zuil baigaa bailguidee ah mini..tuuhii edees avahuulaad..

  5. darhan says:

    Бас сая дэлбэрдэг Дарханы гурил тэжээлийн үйлдвэр буюу элеватор байна….

    http://batbayar.niitlelch.mn/content/3464.shtml дээр ХҮНИЙ ГАРААР БОССОН МИНИЙ ХОТ гэдэг нийтлэл гарсан байна…

  6. Бүтээн байгуулах гэдэг бол цаасан төлөвлөгөө, хөтөлбөр, яриа, амлалт биш, дээр дурдсан шиг бодит ажил байдаг юм… гол санаа нь энэ гэж ойлголоо

  7. оросууд ч бас нөлөөндөө авсан улс болгондоо бодит юм бариад авахаа ч авч байсан, зарим нөхцөлд алдагдалтай ч гэсэн юм бариад явсан нь ч байдаг.
    одоо афганистанд л гэхэд Тажикт Оросуудын барьсан станцаас л ганцхан тог эрчим хүчээ авсаар байдаг.
    сүүлд АНУ-ын барьсан дизел станц нефтийн үнэнээс болоод ашиггүй болчихсон сул хэвтэж байгаа.

  8. Ганзориг says:

    Үүнийг аль өнцөгөөс харахаас болно гэж бодож байна. Хэдийгээр оросууд их зүйл хийсэн нь үнэн боловч түүнийгээ хэд нугалах түүхий эдийг маань үнэгүй шахам авсан. Тэр яриад байгаа Цэнхэрмандал, Түмэнцогтын цагаан тугалга, Бугант, Ерөө-ийн алт дорнод монголын жоншийг сорчилж ашиглаад ямар ч нөхөн сэргээлтгүй ухсан нүх л үлдээсэн ш дээ. Бас Мардайн уран байна. Зөвхөн энэ хэд л гэхэд тэр өгсөн гээд байгааг хэдэн 10 нугалах байх. Тэгээд дээрээс нь мал болон бусад ангийн гаралтай бүх түүхий эд үндсэндээ үнэгүй орос болон социалист системийн хангах бааз маягтайгаар урсаж байсан ш дээ. Дээрээс нь оросуудын монголд явуулсан геноцид хядлага, бодлоготойгоор архинд живүүлж, бэлэнчлэх сэтгэлгээгээнд сургасаныг тооцвол миний хувьд жигших сэтгэл төрдөг. Дахиж тийм байдалруу ирээдүй үр хойч маань битгий яваасай даа. Бурхан минь!

  9. ганзориг мэтэд says:

    Одоо америкийн ардчилсан цаасан малгай өмссөн Монгол колони улс болоод 20 жилийн нүүр үзэв. Юу тэд барив улс ард түмэнд хэрэгтэй юунд хөрөнгө оруулав. Цаашдаа ч юу ч барихгүй, бүтээхгүй ёстой гонжийн жоо, тэд бүх буурай улс орнуудыг ганцхан колоничлож хүмүүсийг нь геноцид хийж хядаж ирсэн. Өөрсдийн ард түмний 99 хувийг өрөнд унагаж боолчилж байгаа хүмүүс талын Монголыг ардчилсан хөгжилтэй улс болгох уу, болоход нь туслах уу Жинхэнэ үнэн түүхийг олж сайн судалж байж социализмыг харааж бай. Харамсалтай нь мангарууд ихтэй энэ хорвоо дээр арай гайгүй нийгэмийн онол нь социализм байсан. Одоо бүх боловсрол түүх мэдээллийн хэрэгслийг капиталистууд барьж ирсэн юм чинь ихэнх залуус ийм бодолтой болсон ш дээ. Тэд бас үүний хажуугаар ирээдүйгүй болж байгаа гэдгээ мэддэг болов уу

    • Bat-Uuld says:

      Социолизм ба өнгөрсөн нийгмээ хамгийн их муулдэг хүн бол МУ-ын баатар УБ хотын дарга. Э.Бат-Үүл шүү дээ. Тэгэхээр тэрээр ямар тэнэг хүн бэ? гэдгийг мэдэж болно.

  10. инженер says:

    чи өөрөө л гар бие оролцоогүй байх элдэвийн юм түүхийн аясаар эрээчиж урьд нь комммунизмыг магтан гонгинодог байсан одоо ардчилагч болж амь зуудаг нийгмийн эхнээсээ дустал хулхи ухааны хүмүүс л ингэж бичдэг Та нараас өөр инженер техникчид тэгээд зүгээр суугаад цалин авсан гэж боддоггүй биз дээ судлаач гуай өөрөө өөртөө модерац хийдэг блогчин гуай бас л арилгах биз дээ

  11. gankhuyag says:

    Жагсаалт харчихаад солиороод байх хэрэггүй л дээ. Энд миний зохиосон “юм” байхгүй.

    • altantuya says:

      сайн байна уу таниас юм асуух гэсэн юмаа энэ халиман цавууны үйлдвэр одоо байдаг юм боловуу

  12. Khologoo says:

    Sudlaach ahdaa yunii omno bayrlaj baigaagaa ilerhiilye. Tanii bichleguudiig haya unshij shiniig olj medej, uhaarch, tungaaj bas martah shahsan zuilee ergen neg sanah yum. Bi odgoo 30 nastai. Sozializmiin ued jaahan huuhed baisan. Geriin mini shal hivsgui, Oros, mongol neg neg suvag har tsagaanaar uzdeg, torol buriin amttan shimtten hovor baisan ch ter tsag ue minii setgeld gegeeleg saihan dursamj bolon uldjee.
    Tanii bichsenchlen ter ued mongold jinhen buteen baiguulalt yvagdsanii hajuugaar hun amiin too 600 myngaas 2 say boltloo osson gej bi negen sonin deerees unschij baisan. Ene ni Sozializmiin bas negen tom beleg baisan gej bi boddog.

  13. s.bayar says:

    Za daa uuniig oilgoj yhaan suutal bas neg 20 jil ongoreh biz. Odoo tanai ter duu shig l setgehui hoelood tuuniig ni sanal avah nereer hogjoon togolson… ehelj amnaasaa ugee ungaad araas ni bodoh gej oroldson AGUU UDIRDAGCH hemeen ooriigoo tsoluulahiig husegchid l niigmiig hodolgej baih shiv dee.

  14. Anonymous says:

    Romania- Cyrkiin barilga bn.

  15. BatdorjB says:

    Hehehe… Hunii gert, hunii ymaar huudegnej bgaa ym shig sanagdchlaa… Unegui ym unegui l bdag ym bna l daa… Ooorsdoo hols huchee dusluulsan bol ingej suiruulehgui l bh bsan bhdaa…

  16. BatdorjB says:

    Gehdee hunii homhoi setgel yug ch ugui hiij chadah bhaldaa…

  17. 2B4 says:

    Монголчууд бүгдэд нь гар бие оролцож зүтгэж байж бүтээн байгуулсан. Харин социалист улсуудын тусламж байсан гэдэгтэй маргах зүйлгүй. Монголчууд бид сэтгэл нийлбэл уулыг нурааж усыг ч эргүүлж чадна Ганцхан бид увайгүй хог шааруудад хууртаж ирсэн Одоогийн эрх баригчид толгой дараалан пионерийн эвлэлийн үйлдвэрчний ажилтнууд ихэнх нь нийгмийн ухааны “суутнууд” байгаа ийм байхад яаж улс орон урагшлах юм бэ морин тэргээр дүрсэлбэл тэргээ урд нь гаргачихаад араас нь морио зүтгүүлж байгаа улс үндэстэн манайхаас өөр байгаа юм уу ЭХ ОРНОО ЭДНЭЭС ЭХЛЭЭД АВРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА БААБАР БАТҮҮЛТЭНГҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨХИЙН ТУЛД ЗАЛУУ ХҮМҮҮСИЙГ СОЦИАЛИЗМ ГЭЖ ХАДНЫ МАНГАА ГЭЖ АЙЛГАЖ СУРГАСАН ГЭХДЭЭ ИХЭНХ НЬ ШАЛ ХУДЛАА ГУЙВУУЛСАН ЗҮЙЛ БАЙДАГ МЭДЭЭЖ АЛДАА БОЛ БАЙСАН ГЭВЧ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМААС ХАВЬГҮЙ ЭНЭРЭНГҮЙ ЗАРЧИМТАЙ НИЙГЭМ БАЙСАН ДАА 20 ЖИЛ ТАВАРГАЛАА ЮУ Ч НЭМСЭНГҮЙ ДЭЭ САЯ ДАВОСЫН ФОРУМ ДЭЭР КАПИТАЛИЗМЫГ ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БОЛГОЁ ГЭЖ ИХЭД ЯРЬСАН ГЭВЧ ЧОНЫГ ӨВСӨН ТЭЖЭЭЛТЭН БОЛГОЖ БОЛОХ УУ ДАА ХҮМҮҮС ЮУ Ч БОДОХГҮЙГЭЭР ЭНЭ ХУВАЛЗУУДЫН ҮГЭЭР СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛӨӨР ДҮГНЭЛТ ИХ ХИЙХ ЮМ ДАА ТАНЫ АЖИЛД ЧИН СЭТГЭЛИЙН АМЖИЛТ ХҮСЬЕ

  18. ganbaa says:

    avsan ni iim bdag baij… bas ogson ni hed dahin ih ym garch ireh vii. sudlaach guai bas gargana bizdee.

  19. gankhuyag says:

    Гаргаад өгчихөж мэдээж болно. Гэхдээ “зүгээр авах” өвчин толгойд чинь хүртэл халдварласан байна…

  20. Соёмбо says:

    Нилээд зүйлс дутуу байх шиг байна__ Тухайлбал : __Холбооны хэрэгсэл, Төмөр зам, МИАТ, Монгол Ардын армийн танк буу зэвсэг байлдааны онгоц, их буу, катушийн анги нэгтгэл гэх мэт__

  21. Mendee says:

    tsergiin angiin bair sav, daguul hot, aj ahui gevel chi bas yavj ugnu shuu – Ganhuyag guain oruulaagui jijig, sajigiig oruulbal chi taliij uguh baikhaa. Ingehed bid yu hiilee gej bodohoor jaahan tiimerhuu yum daa

  22. Би Монгол эх орондоо хайртай says:

    ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН ЭХ ОРОНЧ ЯЗГУУРТНУУДЫН ҮР ХҮҮХДҮҮДИЙГ НЯЛХАД НЬ МАНЖ ХЯТАДААС ХАТАД БОЛГОЖ ӨГСӨН МОГОЙНУУД ЗУЛАЙГ СЭМ ТЭВНЭЭР ХАТГАЖ АЛДАГ БАЙСАН ТҮҮХҮҮД БАЙДАГ БАС МОНГОЛ ҮЕ ҮЕИЙН ЭХ ОРОНЧДЫГ ХОР УУЛГАЖ ЭСВЭЛ БЭЭЖИНД АВААЧИЖ ЗООСНЫ НҮХЭЭР ЦУВУУЛЖ ЯРГАЛАН АЛДАГ БАЙСАН Ш ДЭЭ ЯГ ҮҮНИЙГ БААБАР ГЭДЭГ НУУЦ НЭРТЭЙ ГАДНЫН ГАР ХӨЛ МОНГОЛ ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ИХЭНХИЙН ТАРХИ ОЮУН УХААН УРУУ ХУУРАМЧ АМЛАЛТЫН ТЭВНЭ ШААЖ БАЙГАА ГЭДГИЙГ ОДОО ОЙЛГОХ ЦАГ БОЛСОН ШУЛАМЫН ХУЛХИ ЮМАА ДАНДАА ӨЧҮҮХЭН ҮНЭНИЙ ЗАСВАР БООЖ ӨГДӨГ БААБАР БОЛ МОНГОЛЫН ТӨРИЙН ХУТГУУР БҮҮБУР БИДНИЙ ӨНГӨРСӨН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ ӨНӨӨГ УСТГАЖ ИРЭЭДҮЙГ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА БОД ОЙЛГО СЭР ТЭМЦ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАРХИНЫ УГААЛГААСАА САЛЦГААЯ монголчууд аа

  23. ганбаа найздаа says:

    70 жилд монголоос илүү ихийг авсан гэдэг бол шал худлаа Орос өөртөө ч зарим газраа ийм их бүтээн байгуулалтт хийж чадаагүй байсан ш дээ Дараа нь бүр бүх өрөө бараг тэглэсэн ш дээ Манайхаас бүхнийг нь зүгээр аваад тэд юу ч өгдөггүй байсан гэдэг бол Бүүбурын эздийн цэвэр тархины угаалга Харин өнөөдөр юу ч нэмэж бүтээгээгүй байхад 20 жилд Монгол 9 тэрбум өртэй болчихоод байна үүнийг тэгвэл Юу гэх вэ хүний үгээр битгий бурж бай ганбаа гуай хаана бай тэр тооцоо чинь

  24. ganbaagiin naizad says:

    zovhon orsod buuduulsan …mongol hunii ami nas ednii hajuud yu ch bish sanagdah ym .ed horongo yrihaa bolie l doo ganbaagiin naizaa

  25. delgermaa says:

    kapitalizm ni davamgailsan Amerik, social bodlogo ni davamgailsan Evropin holboonii ulsuud, edgeeriin amidralin tuvshin, bolovsrol, eruul mendiin salbar geh metiin zuiliig har’cuulaad saihan bicheech. Tegeed yari hoorondoo, ali ni iluu shudarga eosond niicej baina, ali ni iluu mongol hunii sethuud buuhaar baina. Kapitalizm hogjihooroo imperalzm, neokolonializm boldog, hyanaltgui zah zeel sanhuu ediin zasgiin hyamrald oruuldagiig mon socializm ni kommunizm bolood zamhardagiig bid harlaa shuu dee . yamar niigem bidend tohiromjtoi ve????

  26. gankhuyag says:

    Дэлгэрмаа чи асуудлыг тун зөв тавилаа. Давосын байдлаас харахад капитализм “болохгүйг” бараг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Хуучны социализм “болохгүйг” бид сайн мэднэ. Дэлхий даяараа үүнийг л бодож байна. Монголчууд бид яагаад үүнийг бодож болохгүй гэж ?! Би асуудлыг ийм агуулгаар хөндсөн юм аа. Энд чинь онол- арга зүйн шинэ эрэл хайгуул, шинэ сэтгэлгээ хэрэгтэй ш дээ. Гэтэл манайхны олонхи намайг л загначих юм байна л даа.

  27. капитализм хамгийн сайн хөгжсөн оронд ч гэсэн тэрхүү капиталист зах зээлээ зохицуулах механизм болон хуульт орчин маш чанга бүрдсэн байдаг.
    хуульгүй байж капитализм хөжгүүлэх гэвэл олигархизм л болно гэдэг нь мэдээж…хаа сайгүй л харагдлаа.
    хуульт ёс байсан цаггт зах зээл, хөгжлөөс авахуулаад олон юм шийдчихэж болох учраас хамгийн нэгдүгээрт хуульт ёс чухал болов уу.

  28. AmonRa says:

    @Ганзориг:
    чи маш гоё, бас сонирхолтойгоор, гайхамшигтайгаар, содон сайхан дэмийрчээ. Геноцид гэдэг үг: яс үндэстнүүдийг, эсвэл улс орнуудын иргэдийг системчилсэн хядлагыг хэлдэг юм. Гэтэл оросуудын системчилсэн хядлагаас болоод, манай хүн ам өссөн байдаг. Ямар сонин гээчийн геноцид бэ.

    Нийтлэл бичсэн Ганхуяг-гуайд баярлалаа, блогтоо чирээд, нүүрэн хэсэгт хадав.

  29. Ganzorig says:

    AmonRa blogoo haygaa uguuch?

  30. AmonRa says:

    сайн байна уу!
    миний блог хаяг: warrior_blogmn_net (доогуур зураасны оронд цэг).

  31. Guranz says:

    Чехийн баахан кароса автобус намайг багад явдаг байсан нь санаанд орчихлоо. Бид нээрээ 90 он гээд урьд бүтээн байгуулсан зүйлсийг социализм нэрийн дор устгаж хаясан нь үнэхээр харамсалтай.

  32. sodoo says:

    Ганаа ах үнэн зүйл л бичсэн байна ш дээ.Үүнд ерөөсөө эмзэглээд өмнөх хииж бүтээснээ үгүйсгээд хашгичих тийм хачин мулгуу бодлоосоо бид салах болсон юм биш үү!Баабар гэж бөөн хутгуур…

  33. Ulzii says:

    Odoo orosiig muulj ydaj baigaa ardchilagch nertei lalaruud hurtel orosod bolon ter ueiin sotsialist ornuudad unegui bolovsrol ezemsen novshnuud .ergeed idsen togoo ruugaa nulimaj baigaa humuus oliggui novshnuud baih ni ch argagui

  34. Хатантемер says:

    Гарлага нь ч бас их биз. Их ер гэгчийг заавал егех хэрэгтэй байсан юм уу?

  35. Bumtsend says:

    ардчилал бидэнд юуг өгөв,

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.