Cудлаач Д.Ганхуяг

ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой.
Судлаач Ганхуяг
Уг нь миний нэрийг Дашзэвэгийн Ганхуяг гэдэг юм. Монголоор дүүрэн Ган, Энх, Бат гэхчлэн нэртэй хүмүүс байх. Олон жилийн өмнө сонирхоод зөвхөн УБ хотын утасны лавлахаас харсан чинь Ганхуяг нэртэн буюу миний амьдаа нар 1800 гаруй байдаг аж. Зөвхөн утастай нь шүү дээ.
1990 –ээд оны эхэн үеэр нэг их бичих хүсэлтэй, бичлэгийн академик стилд хатуу баригдсан, бусдаас юугаараа ч үл ялгарах жирийн нэг нөхөр байлаа би.
Амихандаа бичээд л байлаа, бичээд л байлаа, тоодог хүн гэж энэ хорвоо дээр бараг алга. Бараг бүгдээрээ Баабарыг уншиж байсан юм чинь. Хааяа ганц нэг юм арай ядан хэвлүүлчихээд, тэрүүхэндээ баярлаад л, тэнэг царайлчихаад “Миний бичсэнийг уншсан уу?” гэж асуудаг ганц асуулттай л байснаа одоо бодоход өрөвдөлтэй ч юм шиг, тэнэг ч юм шиг…
Ингээд Баабартай адил ялгарах хэрэгтэйг нэг муу юм ойлгов оо. Ганаа гэхээр ийм нэртэй айлын авгай дүүрэн байхад чинь…Дашрамд хэлэхэд би Баабарын бичлэгийн стилийг дуурайж, бас цуцалтгүй хөдөлмөрлөж байж “судлаач Ганаа” нэрийг олсон юм. Яагаад хүний сайн юмыг дуурайж болохгүй гэж ?!
Социологич мэргэжлээрээ ялгарах гэсэн чинь нэгдүгээрт гадаад нэр, хоёрдугаарт мэргэжил “өмчилсөн” хэрэгт унах гээд байлаа. Тэгээд аминхандаа үндэсний үзэл гаргаж, бодож бодож “судлаач” нэрийг олсон ухаантай юм.
Одоо би банкны, УИХ-ын, бизнес зэрэг олон Ганхуягаас “судлаач” нэрийг өөрийн “өмч”, одоогийн ярьдгаар бол өөрийн “бренд” болгож чадсан юм. Асуудлын гол нь нэрэндээ ч байгаа юм биш, харин олон жилийн шаргуу хөдөлмөр, эрдэм шинжилгээний хүний хар залуугаасаа сурч, монголын нөхцөлд бараг төгс болтол нь хөгжүүлсэн мэдлэг, мэдээллийн систем гэж л ойлгож байна.
Тасралтгүй бичээд ажиллаад байхаар өөрийн дэмжигчид, дайсан, бас жирийн сонирхогчид гэсэн өөрийн хүрээлэлтэй болдог юм билээ. Одоо миний блогт өдөрт доод тал нь 300, дээд тал нь 1587 хүн орж, сард 12.000 хүн уншиж байгаа нь өөрийгөө магтсан хэрэг огт бус гэдгийг ойлгоно буй за.
Энэ тохиолдолд дайсан гарах нь мэдээжийн хэрэг бөгөөд би л гэхэд номын цагаан солио, шизо, паранойя, галзуу өвчинтэй, одоо нэмээд хямарсан, бухимдсан зэрэг шинэ өвчнүүд нэмэгдсээр л байна. Бүгдээрээ зэрэг тусч байгаа хэрэг шүү дээ. Баабар анх гарч ирж байхдаа надаас бүр долоон дор. Ухаандаа цаадах чинь монголын анхны ДОХ-тон, бас тэмбүүтэй, бас хятадын эрлийз шүү дээ. Энийг би тухайн үед гарч байсан сонин хэвлэлийн бодит баримтаас авч байна. Ямар ч тохиолдолд би Баабараас өвчнөөрөө ч гэсэн дутуу байх заяатай юм шиг байгаа юм. Нэмээд хэдэн “өвчин” олоод өгчихдөг анагаахын мэдлэгтэй хүн байдаг ч болоосой…
За ингээд гол асуудал руугаа оръё. News.mn сайт дээр гарсан өгүүллийн зохиогч нь судлаач Н.Ганхуяг. Харин минийх бол Дашзэвэг буюу Д.
Ер нь монголд хүний овгийг анзаардаг хүн тун цөөхөн учраас энэ өгүүллийг өвчтэйгөөрөө би л бичсэн бол таарч байгаа юм.
Н.Энхбаярыг муулдаг уу ? Муулдаг. Судлаач уу ? Судлаач. Ганхуяг уу ? Ганхуяг. Пиар болон социологийг мэдэх үү ? Мэднэ. Өөр хэн байх ёстой гэж ? Ул мөргүй юм гэж хорвоод байдаггүй гэж ямар ухаантан эхэлж хэлсэн юм бүү мэд. Ингээд ул мөрийг хайхыг оролдъё.
Сэтгэл зүйн дайн
Одоо сонгууль болж, сүүлийн 20 жил хорвоо ертөнцийн хамаг мууг суралцсан хоёр намын эрх баригчид ид шидээ гаргаж байна. Хүнийг цэвэр сэтгэл зүйн мэдээллийн талаас нь авч үзвэл тийм ч ухаантай амьтан биш юм. Хүн болбоос бүх мэдээллийнхээ 70 хувийг нүдээрээ, 20 хувийг чихээрээ, ердөө 10 хувийг толгойгоороо авдгийг шинжлэх ухаан хэдэн зуун жилийн өмнөө нээчихсэн.
Дашрамд хэлэхэд тэр номонд 67,543 хувь нь нүдээрээ гэж байхад чи муу 70 хувь гэлээ гээд битгий солиороод унаарай даа.
Бүх хүмүүн заяатан ийм байгаагаас үүдэн монгол хүн бусдаасаа илүү тэнэг, эсвэл илүү ухаантай гэж нотлох огтын боломжгүй.
“Монголчууд юмыг муугаас нь эхлэж сурдаг” гэдэг нь их л ортой гэдгийг монголын пиарчид нотолж байна.
Одоо хэвлэл мэдээллийн дайн болж байна. Энэ дайны зорилго нь хятадын стратегем хэмээх дайны сургаалийг үндэслэгч Сунзцы болон орчин үеийн сэтгэл зүйн нөлөөллийн зарим ололтод тулгуурлан өрсөлдөгчөө ялах явдал байдаг юм. Энэ талаарх новшийн бөгөөд хорлогчинтой ном зохиол хорвоогоор дүүрэн. Дээр нь монголчуудын цуурхалд үнэмшдэг менталитетыг нэмбэл ёстой дүүрч байгаа нь тэр. Ганц нэг ном уншсан, хүн хорлохоос өөрийг үл мэдэх, үл хийх новшнуудыг эрх баригчид татаад авчихдаг юм.
Одоо манайхан зарим нь Н.Энхбаярыг, зарим нь Ц.Элбэгдоржийг дэмжсэн хоёр тал болон хуваагдаж, хөөрцөглөж байгаа. Чухам ийм сэтгэл зүйн хийрхэл үүсгэх гэж эрх баригчдын пиарчид цалин авч суудаг юм. Хүн хорлохгүй бол тэр мууд хэн цалин өгөх ёстой гэж ?!
Харин пиар-д нэлээд сайн суралцсан, түүний үндэслэлийг олон шинжлэх ухааны солбицол дээр суралцсан, мэдрэмж сайтай цөөн хэдэн хүн байх. Түүний нэг нь Н.Дэмбэрэл юм. Би тэр залууг сайн мэднэ, алдаа оноог нь ч мэдэхийн хамт түүнийг өснө гэдэгт найдаж байдаг. Түүнд би ихэд таатай ханддаг.
Магадгүй одоо тэр МАХН хавьд ажиллаж байж магадгүй боловч өөр фронт дээр байна гэдэг бол дайсан бололц гэсэн үг огт биш. Сая санаа зовоод Дэмбэрэл дүү рүүгээ ярьтал өөдөөс шоолж инээх юм, маанаг чинь. Байдал ийм л байна даа…
Гэтэл судлаач Н.Ганхуяг пиарч Дэмбэрэлийг “хусаад хаятал” санаатай, санаагүй сэтгэгдэл гэхэд л 500 гарч байна. Ингэж л тэд бидний сэтгэл зүйгээр тоглодог юм. Ингэж бид хоёр хуваагддаг юм.
Гэнэн цайлган ард түмэн минь ээ, одоо Энхбаярыг муулсан нь Элбэгээгийн тал, Элбэгдоржийг муулсан нь Энхбаярын тал гэж битгий хүүхэд шиг гэнэн бод л доо. Сайн ханьтай болох гэж мөрөөдөн тааралдсан болгондоо хууртсаар байгаад олон хүүхэд цувуулсан хөөрхий эмэгтэй шиг битгий бай л даа.
Одоо эрх баригчид Та нарт ямар “хүүхэд хийх” гэж байгааг зөвхөн мэргэжлийн хэдхэн хүн мэддэг юм. Энэ бол зөвхөн ЭХЛЭЛ бөгөөд ийм юм цаашдаа зөндөө гарна. Та нар минь жаахан сонор сэрэмжтэй байж болдоггүй юм уу ?!
Хаанаас гэдэг нь тодорхой…
Одоо энэ өгүүлэл болон түүнийг бичсэн шалтгааныг шинжлээд үзье. “Монголын мэдээллийн товчоо” гэсэн Пиар агентлаг судалгаа хийж Н.Энхбаярын рейтинг өндөр байгаа тухай мэдээллийг хэд хэдэн сонин, сайтад цацаж орхижээ. Н.Энхбаярт ясны өш хонзонтой судлаач Н. Ганхуягийн өвчин нь хөдлөөд тэрхүү судалгаа явуулсан агентлаг, түүнийг удирдаж буй Н.Дэмбэрэлийг бут авч өгч.
Энд нэн тодорхой логик байгаа авч үүнийг зохиосон нөхдүүд л лав 2500 –аад жилийн өмнө зохиосон “Логик” сурах бичгийг нүдээрээ ч хараагүй гэдэгт эргэлзэх зүйл огт алга.
Мэдээж бэлэн эм буюу хор байвал хүн болгон аливаа хүнийг хордуулах буюу эмчлээд байж чадна л байх.
Хамгийн эхлээд өвчтэй хүн, манай тохиолдолд нийгэмд болж буй гол гол үзэгдэл, хандлагыг шүтэн барилдлагад нь авч үзэж чаддаг байх шаардлагатай. Энэ талын мэргэжлийн хүн тун цөөхнөөс шалтгаалан дурын хүн нийгмийн өвчнийг анагаах гэдэг болжээ. Энэ пиарчинд тийм мэдлэг, мэдээлэл, бас туршлага үзээд өгье гэсэн алга байна.
Дараа нь эм буюу хор хийхийн тулд түүнийг бэлтгэдэг олон янзийн жорыг мэдэхээс гадна ерөндөг болон түүнийхээ үйчлэлийг зогсоох буюу түргэсгэх, олон янзийн үр дагаврыг харж чадаж байж л сая нэг муу эмч юмуу хорчин болно байх. Бас дээр нь ёс суртахуун гэж агуу том шалгуур байх. Үүнгүй байж хор бэлтгэнэ гэвэл түүндээ өөрөө л үхчихдэг юм даа. Эм бол хор, хор бол эм гэдэг бус уу ?!
Анатоми, физиологи хоёр үзчихээд л хүн эмчлэнэ гэж дайраад байж болохгүйтэй адилаар хэдхэн пиарын сурах бичиг уншчихаад пиардах юм бол цаад хүнээ алах нь гарцаагүй юм.
Энд Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэсэн хоёр л хувилбар байгаа. Өөр ямар ч хувилбар байхгүй…
Элбэгдоржийн хувилбар.
УИХ-д 4 субъект дэвших боломжтой атал хоёрхон хүн дэвшиж, Ардчилсан хүчин гэв гэнэт нэгдэж байгаа нь эргэлзэхгүй байхын аргагүй шалтгаан юм. Тэр тусмаа АН-ын штабыг МАХН-тай Засгийн эрхэнд буй “Алтан гадас”-ынхан голлон удирдаж байгаа нь тээнэгэлзлийг улам хүчтэй болгож байна.
Судлаач Д.Ганхуяг байтугай, монголын ард түмэнд сонголтын хоёрхон боломж үлдээж байгааг санамсаргүй явдал гэж би л лав үзэхгүй…
За, Ц.Элбэгдорж үүнийг хийлээ гэхэд логик нь дараах байдалтай болно. Энэ муу судлаач Д.Ганхуягт ямар ч сонголт байхгүй. Мэдээж тэр хүссэн ч, эс хүссэн ч Ц.Элбэгдоржийн “талд” орно. Тэр заавал дайснаа дарах гэж зүтгэх ёстой. Ингээд Н.Ганхуяг гээд биччихвэл олон хүн үнэмшихээс гадна хариу өгөх боломжгүй. Ямар би Н.Энхбаярын “тал” гэлтэй биш гэж тооцох нь лавтай.
Мөнгөнөөс өөр юм бодохоо байчихсан дүүрчихсэн тэнэг пиарчид хоёр намын штабаар пиг дүүрэн чихээстэй байгаа. Харин үүнийг Ц.Элбэгдорж хийсэн үү, пиарчид нь сайн дураараа хийсэн үү гэдэг нь их сонин. Хэрэв Ц.Элбэгдорж штабаа эмхэлж амжаагүй байгааг харгалзвал энэ хувилбар магадлал муутай. Одоо нэг “пиарчин” өөрийнхөө ухаантайг магтаад жигтэйхэн баяртай сууж байгааг би бараг төсөөлж байна даа.
Дашрамд дурдахад тэр Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй би ганц ч удаа уулзаж үзээгүй, тэр ч бүү хэл “сайн байна уу” гэж гар барьж ч үзээгүй. Гэхдээ би түүнийг жигтэйхэн сайн мэднэ. Лав л миний 10 гаруй жил бичсэн юман дотор түүнийг магтсан ганц ч өгүүлбэр, тэр ч бүү хэл үсэг ч байхгүй юмдаг.
Н.Энхбаярын хувилбар.
Сониноос би саяхан нэг цэцэн үгэрхүү юм (афоризм) бодож олоод аминхандаа их маадгар байгаа. Няцаах хүн байхгүй, олон хүн нээрээ тийм байх шүү гээд байхыг бодоход дажгүй болсон бололтой. Энэ бол:
Олон жил нөхөрлөх, олон жил дайсагнах хоёр бол хүний мөн чанарыг танин мэдэх үр дүнгээрээ адилхан…
Үнэхээр би найз нараасаа илүү Н.Энхбаярыг дэндүү мэднэ. Зурагтаар хармагцаа л “найзынхаа” сэтгэл зүй хэр тавтай болон таагүйг мэдэж, мэдэрч чадна. Энд би олон удаа баримтаар нотлогдсон тохиолдлуудыг дүгнэн хэлж байна.
Бас түүний юу бодож, юу сэтгэж байгааг бараг л уншина даа. Харин тэр бол намайг мэдэхгүй. Яагаад гэвэл тагнуул тавьж байж л мэдэхээс өөр арга түүнд огт байхгүй. Би ч бас түүний тагнуул туршуулыг нь “үнэртээд” л мэднэ. Олон жил тагнуулаад, чагнуулаад, мэдээлэгчдээр дүүрэн нөхцөлд хүн хар аяндаа “тагнуул” шиг болчихдог юм билээ. Энийг би асар олон ном зохиол уншиж, үй түмэн сайт ухаж, өөрийнхөө яс махан дээр мэддэг болсон юм.
Бид хоёрт адилхан амьд явах гэсэн зөн билэг үйлчилдэг гэж би боддог. Түүнд яаж албан тушаалаа хадгалан үлдэж шоронд орчихолгүй амьд явах зөн билэг байхад надад бол энэ төр, нам гэсэн адгийн машинд дайруулчихалгүй өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахав, яаж хойч үедээ сайхан нийгэм үлдээхэв гэсэн зөн билэг үйлчилж байдаг.
Энэ бүхнээс үзээд миний “найз” Н.Энхбаярын штабаас энэ тэнэг юмыг гаргажээ гэсэн дүгнэлт би хийж байна.
Энэ нь стратегийн дараах алдаанаас үүсэлтэй. Н.Энхбаяр мөнгө, эрх мэдэл хоёроор дурын асуудлыг шийдэж болно гэсэн хатуу итгэлтэй учраас аль хоёр жилийн өмнөөс далд пиараа эхэлчихсэн юм. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийнхныг бараг худалдаад авчихаж.
Хүн нэг бүртэй тулж ажиллаж байгааг нотлоход нэг их түвэгтэй биш л дээ…Тэгсэн чинь “бумерангийн эффект” үүсчихдэг байна ш дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг нь худалдаад авчихсан чинь түүнийг “муулах” хэвлэл гэж тоотой хэдхэн үлдчихэж. Ийм “тэнцвэргүй” байх нь дэндүү аюултай байдаг.
Ингэхлээр цагийг нь олж, доозыг нь тааруулж муулсан “ганц нэг юм” байхгүй бол болохоо байчихаж байгаа юм л даа.
Хэн муулаахав ? Мэдээж судлаач Д.Ганхуяг, “Улс төрийн сонин”, “Өдрийн сонин”, “Ардчилал”, Мөнгөндалай, Мөнхбаясгалан гэхчлэн хэдхэн хүн байх. Бусад нь яаж ч муулсан “шар мэдээ”, “хар пиар” л болно…
Ингээд Н.Ганхуяг гээч нөхөр Н.Энхбаярыг муулаад эхэлж байгаа юм л даа. Ц.Элбэгдоржийн мэдлийн news.mn дээр бол бүр амттай…
Энийг би нэлээд эртнээс мэдэж байсан учраас сүүлийн хоёр жилийн турш өгүүллүүдээ эхлээд зөвхөн өөрийнхөө блогт, дараа нь “Улс төрийн сонин”-д нийтэлж байсан юм. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ, гэж ?!”, үүнийг хэлдэг юм.
Дашрамд хэлэхэд цаашид “миний юм” олон гарах учраас Уншигч Та ganaa.mn блогоос шалгаж байгаарай гэж зөвлөж байна. Яагаад гэвэл миний блог дээр гарсан бол би бичсэн, гараагүй бол “пиарчид” бичсэн нь тэнэг хүнд ч тодорхой шүү дээ…
Та нар үй түмэн хүрээлэн, төв, хэлтэс, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, орон тооны болон орон тооны бус хар мянган “хоолны сав” тэжээчихээд иймхэн юм бодоод олчихож чадахгүй бол оюун ухаан, сэтгэлгээнд чинь “ухна үхжээ” гээд ойлгочихсон нь дээр л дээ…
Эрхэм Н.Энхбаяр гуай ?! Та өөрийнхөө бумерангийг, монголоор бол “өөдөө хаясан чулуугаа” эргүүлж ав даа.
Өрөвдүүлэх тактик нь ийм байхад стратеги нь бүр ч “гоё” өрнөх байлгүй …
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 17.

2009/04/16 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 28 Comments

28 Comments »

  1. Bi ch harin bur gaihaad baisan yum aa udur bur shaham orohod baihgui baisan yum NEWS.MN deer garahaar n…

    AMJILT HUSYE jinhene Ganaa ahaa.

    Comment by Munkh | 2009/04/17

  2. Тиймээ би чиний бичсэнийг унших дуртай. Дөнгөж саяханаас л энэ сайтыг мэддэг боллоо. Өөр бас блог байдаг юмуу? Хаягыг нь хэлээд өгөөч

    Comment by oska | 2009/04/18

  3. Эрхэм Оска. Миний бичсэнийг унших дуртай хүмүүс миний сайтыг сайн мэддэг юм. Надад өөр ямар ч блог байхгүй, өөрөөр хэлбэл надад ил болон нууц байдлаар зэрэг ажиллах шаардлага огт байдаггүй юм. Та санаагаа Дорно дахины маягаар илэрхийлэх гэж байгаа бол манайхны ихэнхи нь ойлгохгүй л болов уу даа.

    Comment by gankhuyag | 2009/04/18

  4. OK. харин бусдыг нь сайн ойлгосонгүй.

    Comment by Oska | 2009/04/18

  5. Sain uu Ganaa akhaa
    Bi deer neg Baabar ba Gankhuyag gesen neg kharitsuulsan oguulel bichvel sonin uym garna daa gej bodoj bsan shuu. Tseejnii mukhart bj l bgaa.
    Amjilt husie.

    Comment by Tamir | 2009/04/19

  6. Сайн байна уу Ганаа ах аа. Хараад байхад хүмүүс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 2-ийг гадаад байдлаар дүгнэх байдал нэлээд байх шиг санагдлаа. Жишээ нь Энхбаяр шиг хүн алга, тэр Элбэгээ хүзүүгүй хачин юмаар яадаг юм ч гэдэг юм уу. Эсвэл бүгд л авилгачин ялгаа байхгүй юм чинь, ажлаа хийж сурсан хүн нь /Энхбаярыг хэлж байна/ хийсэн нь дээрээ. Мөн хэрэв Элбэгээ ерөнхийлөгч боллоо гэхэд Баярын хийх гэсэн ажил, УИХ-аас гарч байгаа хуулиуд дээр хориг тавиад бүр улсын ажлыг явуулахгүй уяад болохгүй гэсэн мэдэмхийрэл гадуур байх шиг санагдлаа. Ялангуяа интернэт ээр мэдээлэл авдаггүй, голдуу ТВ үздэг хөдөөний голдуу юм уу, 40-өөс дээш насныхан. Таны судалгаа юу болж байна. Үр дүн ямар гарсан бэ? Энэ талаар ямар санал бодолтой байна?. Жич: Таны завтай болохыг би хүлээгээд л байгаа шүү. Та надад амласан байхаа. :D

    Comment by Mongol | 2009/04/19

  7. Та сонгуулиар гэнэт бий болдог судалгааны олон байгууллага бүгдээрээ шахам таг чиг болсныг анзаарч байгаа байх. Гэхдээ “нууцаар” маш олон судалгаа хийж байна. Тэдгээрийн олонхийн дунджаас үзэхэд наад хоёрыг чинь иргэдийн 40 гаруй, бараг 50 шахам хувь нь харааж байна. Үлдсэн тал хэсэг нь бараг тэнцүү хуваагдаад байна. Ингэхлээр үлдсэн өдрүүдэд “шийдвэр гаргаагүй” хүмүүсийг татах “пиар” явагдана. Үүнийг Та олж хараад маш зөв мэдэрсэн байна. Яг Таны хэлсэн цуурхлыг идэвхитэй тарааж байгаа. Бас одоохондоо нийтэд хэлж болохгүй “нэг том юм” байгаа даа.

    Comment by gankhuyag | 2009/04/19

  8. Sain bn uu.
    Oird ta uzegdsengyi bgaad bsan hariug mash sain barijee. Bi ter news deerhiig uzeed neg ih itgeegyi l dee. Harin odoonii songuuli gehees songo-uil, esvel songo-guuli /guuli tsuhuih gej yridagchlan/ gedeg zalhmaar umnaas uidaj bn aa. Ooriinhoo huvi zayag har hereenuuded Daatgachihaad u ch bodoj yvah bolj bn daa. Genet teserch Eh oronch boloh geed 461-r angid ochih geegyi l um bol ene songuuli nertei bolzolt uraldaand havirah husel alga. Harin minii sanaag 2 tolgoi, odoo anhaaral tataj ehleed baigaa Uranium asuudal uneheer Bidnii Mongol gej tseejee deldeh Eh orontoi baisniigaa medreh Hoich ued minii Mongol ulsiig avch hurgeh asuudluud deer het tovlorson baihiig haraad uneheer dotor sonin bolj bn. V.Putin Mongold, mongolchuudad hairtai bolchihoj tsaana chini. Shatahuunii uniin tatvariig Putinii zaavraar l osgoson biz dee. Tegeed Nugarshgyi hatuu boortsog S.Bayariig tengerees ni buulgaad avaad irsen. Tegj buult hiij baij S.Bayar 2008 songuulit uraldaand yalah shig bolson um shig sanagddag ter talaar ta u bodoj bn ve. Neg ert ueiin duu bdag shig sanagdah um. Ulsaa hudaldsan noyduud, urvaach sharvaachin geed bi yag sain sanahgyi bn l daa. Bodood uzehed 1900-s hoish ch um uu omno ch um uu garsan baij taarah l duu baih aa. Odoo bgaa Manai ulsiin nuhtsul baidliig 1900-aad onii ueiin Mongol Ulsiin tuuhtei haritsuulaad uzvel ih l sonin dur zurag haragdah baih gej bodoj bn. Yalgaa ni gevel manai uls odoo Delhiin uls ornuudaar huleen zovshooruulsen Alban esnii Ulsiin statustai. Gehdee ediin zasag, niigem, usltoriin amidral dahi gadnii oroltsoonii talaarh zuilsiig uneheer orhigduulmaargyi l bn daa. 1981 onii Nuutsiin zereglel buhii Heleltseer il bolson, Mongol uls Urantai gedgee zarlaj bgaa ni zov alham bolovch Het ih Ashig sonirhliig oor deeree tatahiin ashig tus baisan esehed ih sonirholtoi sanagdaad bn. Ta sanal bodloo haramgyi heleh baih gej bodoj bn.

    Comment by tsendee | 2009/04/19

  9. ‘Олон жил нөхөрлөх, олон жил дайсагнах хоёр бол хүний мөн чанарыг танин мэдэх үр дүнгээрээ адилхан..’
    яг хэлжээ!
    Баабар ахын талаар.. нээрээ хүн өөр сэтгэж болдог гэдгийг батлаад бнадаа. Бичдэг хэдээс та хэд л бнаш дээ. Бусад нь толгойндоо үлдээдэг байх.
    Манай нийгмийн масс үнэндээ харанхуй байдгыг энэ сонгуулийн пи ар гэх суртал нэвтрүүлэгүүд нотлоод бнадаа.

    Comment by сонирхогч | 2009/04/20

  10. Энд би Баабарын талаар биш, Н.Энхбаярын хар пиарын тухай бичсэн. Мөн хүн нэр төрөө яаж их хөдөлмөрлөж, ямар их бэрхшээл туулж, гүтгүүлж, доромжлуулж байж олдог тухай бичсэн. Та миний блогт бүтэн жилийн турш өгүүлэл бүрт 2-4 сэтгэгдэл бичихдээ намайг ганц ч удаа зөв ойлгосонгүй. Таны толгойд юу байдгийг би мэдэхийг огт хүсэхгүй байна. Хэнд ч, ямар ч хэрэггүй юмыг мэдэх шаардлага надад огт байхгүй.
    Танд үндсэн сэдэв Н.Энхбаяраас зайлуулж Баабар бид хоёрыг муудалцуулж болмоор санагдаад байна уу ?! Та л лав үүнийг хэзээ ч хийж чадахгүй. Яагаад гэвэл Баабар бид хоёрын хэн нь ч Ерөнхийлөгч болох гээгүй байна.

    Comment by gankhuyag | 2009/04/20

  11. уучлаарай! Ганаа ахаа!
    Буруу ойлголт төрүүлсэнд.
    Баабар ах мөн таны нийтлэлийг заавал уншдаг юумаа.
    Ёрөнхийлэгчийн хувьд хэлэх үг ч алга бндаа. Энхбаяр бгаа гэдэгтээ биш энэ том гажигыг хүлээн авдаг нийгэм бгаа гэдэгт л …
    Мэдээж энэ насны хүмүүс ( энэ харьцааг бий болгосон хэсэг бүлэг хүмүүс)болон эрх мэдэл гэх тэнэглэлдээ мансуурсан улсууд олон жил улс төрд байх гэж бодож бна. Харин тэр хугацаа хэр удаан үргэлжлэх гэдгийг мэдэхгүй нь харамсалтай бна.

    Comment by сонирхогч | 2009/04/20

  12. Энд зөвхөн Та бид хоёр байгаа биш, өөр олон хүн уншиж байгаа. Та ахиад л Энхбаярын бурууг нийгэм рүү тохож байна. Ганц хүн буруугүй гэж Та хэлэх байх. Үгүй гэдгийг би хангалттай нотолсон. Ахиад ч огтын няцаах боломжгүй баримтаар нотлох болно…
    Та жил гаран бичсэн ийм займчуулсан коммент, зальжин хариултаараа цаад ЭЗЭНДЭЭ тус болж хэзээ ч чадахгүй. Ингээд би биш, эзэн чинь Таныг сүйд хийнэ дээ. Ийм олон жишээг Та мэдэж байгаа байх…
    Мөн тэдний хугацаа дуусч байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ энэ бол ЭХЛЭЛ гэж би хэлээд л байгаа юмсан. Хугацааг хүн товчилж болдог л юм даа…

    Comment by gankhuyag | 2009/04/20

  13. Нєхєр Шар дээлт ах єрєвдїїлэх Тактик сонгосон уу эсвэл Эх орноо хэрхэн їнэ хїргэж худалдах соц уралдаанд заавал тїрїїлэхгїй бол болохгїй болсон уу гэдэг єєрєє их сонин. Тїрїїлэхгїй бол єєрєє монголд байх орон зай їлдэхгїй. Хичнээн их хєрєнгє єєрт нь хамааралтай байдгыг хэн ч їл мэднэ. Тэрийгээ барьж тогтоож базаж байхын тулд цаадахад чинь Ерєнхийлдєг мест маш их хэрэгтэй байгаа юм. Хэзээ байтлаа тэр Ард тїмний ерєнхийлєгч болчихоо вэ гэж асуумаар л байна л даа. Энэ удаа сонгогдохгїй бол тэр их хєрєнгєє єєрєє барьж байх бїх боломж нь хаагдана мєн /хєрєнгєє хїний нэр дээр шилжїїлэн ажиллаж байгаа/ аягїй бол асар их зїйл сєхєгдєєд хашир анжгай шал дээр буучих гээд їхэн хатан суудалтайгаа зууралдаж байна. Хїний амиар Нам гэдэг статусаа хамгаалах гээд Цусанд гараа дїрчихсэн. Тїїнд магадгїй гадныхан ч хэргээр гарыг нь цусанд дїрїїлсэн байж ч магадгїй гэж бодогдоод байна. Шар дээлт ахыг Сонголгїйгээр цааш хэрхэхийг харах л их сонирхолтой байна.

    Comment by tsendee | 2009/04/20

  14. Сайн байна уу? Танд болон гэр бүлийнхэнд тань эрүүл энх,ажлын амжилт хүсэж байна.Таны бичлэгтэй товхимол байдаг байх.Түүнийг хаанаас олж авах вэ? Жижиг ч гэсэн өөрийн номын санадаа тавимаар байна. Би боловсрол багатай ч шударга ажиллаж амьдрахыг туйлын зорилго болгодог хүн байна. Хариу бичих зав гаргавал тун их баярлах болно.Урьд нь Та 1 удаа э-захиа явулсанд их баярласан.

    Comment by цолмон | 2009/04/20

  15. http://www.ganaa.mn -g wordpress ni haragddaggui bolgoj redirection hiihed jiliin 15usd-r hudaldaj avdag yum bn lee.

    http://www.mglaus.com shig

    bichleguudiin huvid mer ser orj garaad l unshaad l yavaad baidag bailaa. odoo ene songuuliin surgaar ch neeree soliorol ehleed, news.mn gogo.mn olloo.mn sonin.mn -ii seegiinuud arai l denduu bolood bn

    Comment by Gegeen | 2009/04/20

  16. Цолмоон чамд их баярлалаа. Би ойролцоогоор жилд нэг ном гаргадаг боловч голдуу орчуулга болон хамтын бүтээл байдаг юм. Би зарим “эрдэмтэн” шиг гадаадын ном орчуулчихаад зохиосон гээд нэрээ тавьчихаж зүрхэлдэггүй юм.
    Товхимол хийх гээд эхийг нь аль олон жилийн өмнө бэлтгэчихсэн. Тэр үед чинь надад мөнгө байдаггүй ээ. Мэдээж гуйгаад яваад байвал мөнгө өгөх хүмүүс бий л дээ. Гэхдээ манайхны зарим нь мөнгө өгмөгцөө хариуд нь ямар “нэг юм” хийхийг шаарддаг юм. Эсвэл надад тус болсон хүнийг дарамтладаг болохоор би хүнд гай болоод яахав гээд нэг их идэвхи гаргахаа больсон. Н.Энхбаярын үед нэг найзаа ажлаас нь халуулснаас болоод ийм болчихсон юм аа…
    Харин сүүлийн үед найз, шавь нар маань “загнаад” л байгаа. Тэгэхлээр удахгүй гаргана гэж бодож байна.
    Дашрамд хэлэхэд би чинь бизнес менежмент тал руу бол ёстой “тас харанхуй” амьтан шүү дээ.

    Comment by gankhuyag | 2009/04/20

  17. Чи лав цоо эрүүл биш. Энэ сонгуулаар Энхбаяр яалт ч үгүй гарна. Өрсөлдөгч нь Амаржаргал байсан бол нийгмийн ихэнх хэсэг тийшээ хандрах бсан. Элбэгдоржийн хар тал нь даанч их юм даа.

    Comment by Сэко | 2009/04/21

  18. sain uu? Ganaa ahaa bi tanii blogt orood udaagui ldee. er ni sismemiin gajigiig oorchloh heregtei undsen huuli erh barigchidad zoriulagdaad baina. bi bol undsen huuliig dahin helelzeh zarim hesegiig zasah oorchloh heregtei gej boddog.jiriin mongol ulsiin irgen songogdoh erhee erh barigch namd aldaj bna shuu dee uur ikh hurch bna daa

    Comment by munkhuu | 2009/04/21

  19. Та ёстой зөв сэтгэж байна. Гэхдээ зарим зүйл сануулан хэлэхийг хүсч байна. Манайд эхлээд Д.Бямбасүрэн гуайн нэг бэсрэг боловч аятайхан төсөл бий. Баабарын “Тусгаар тогтнолын тунхаг” нэртэй бүтэн эх буй. Дараа нь Н.Багабандийн хоёр хувилбар бий. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн төсөл бий. Эдгээрийг хэн ч тоогоогүй. Бас нууцаар “өөртөө” зориулсан хувилбарыг бэлтгэж буй нэг хүн байгаа. Тэр хүн сонгуулийн дараа түүнийгээ хэрэгжүүлнэ…
    Энд амин сүнс нь Үндэстний үзэл санаа. Өөрөөр хэлбэл бид хаанаас ирсэн, одоо хаа байгаа, ер нь хаашаа явах юм гэсэн эрхэмлэл, зорилтот үзэл санааны Цогц юм. Харамсалтай нь энэ нь байхгүй. Энэ тохиолдолд ямар ч Үндсэн Хууль биелэхгүй гэж би боддог. Үүнийг олон шинжлэх ухаан нийлж байж хийдэг ёстой байх л даа. Миний хувьд энэн дээр л олон жил сууж байна. Бас л тоох (намайг тоох биш шүү дээ) хүн байдаггүй.
    Энэ нь Таныг боль гэсэн үг огт биш. Ийм үзэл санаанд тулгуурласан “юм” хийгээсэй гэж хүсч буй хэрэг л дээ. Амжилт хүсье.

    Comment by gankhuyag | 2009/04/21

  20. Tand hariu bichsend bayarllaa.minii enehuu sanaag bi ch bish neleen mass boddog, sanaa zovdog gedegt itgeltei baina. zag hugazaag haraad suumaargui l baih yum.erh barigchid ulam l humsaa nuuj arga saam haij baina. ta bitgii shantaraarai.ard tumnees ikh yumiig nuuj tedniig haranhui buduuleg bailgah aimshigtai sanaag gargaj baina.
    niigmiin idevhtei hesgiig albaar hunii nutag ruu zolood end alban tushaal goridson alialagchaar oorsdiigoo hureeluulj zoosnii nuheer ireeduigee nulimaj baina. TER buhniig zahirahiig asar ikh husej baina…!!!!! TER niigmiin buh salbariig barag hyanaltandaa avaad bna ta TER etgeedees buu aigaarai!!!! duu ni taniig demjih bolnooo.ARD TUMEN HAASHAA CH HODOLJ BOLNO SHUU>

    Comment by munkhuu | 2009/04/21

  21. sain bna uu Ganhuyag guai. Tanii uuriin tovhimoloo hevluuleesee gedgiig chin setgeleesee husch bna. Ene blogtoo bgaa bolon uur busad buteelee ch oruulna gedegt naidaj bna. Mun blogtoo bgaa zaluu sudlaachdad uguh zuvlumjuu ushuu urgujuulen nom bolgoj gargaval zaluuchuudad hereg boloh yum boluu gej bodogdoh yum. Managementiin tal deer NOIL gej ta helj bna. Tanii umnuh bichleg deer neg hunii comment bsaniig sanaj bna. “Taniig udirdagch bolj chadkuu bj magad ch udirdagchiig olj chadna gedegt itgej bna” gesen. Tuuntei ijil taniig uuruu managementee hiij chadkuu bj magad ch tuuniig hiij chadah hen negniig olno bh gej itgej bna. Hamag yumaa uuruu hiih gej zutgevel butehgui gedgiig heleh shaardlaga bhgui blgui dee.

    Comment by orgil | 2009/04/22

  22. Баярлалаа. Оргил оо. Би нэг их удахгүй товхимлоо гаргана аа. Бас “Залуу судлаачдад өгөх зөвлөмж”- ийг 20 орчим болтол үргэлжлүүлэх үүрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол дутуу болчих гээд сэтгэл зовоод байгаа юм аа. Танд амжилт хүсье.

    Comment by gankhuyag | 2009/04/22

  23. Enkhbayart
    Avilgachin duu Byandorj, gergii Ariunaagaas

    Zail Zail,Ichig Ichig

    Uchigdurhun bid taniig itgej songosoniig sanaj bna uu
    Uuruu tegeed itgel aldaj uur yum yum yriad ireh yum
    Hair setgel bish turiin ajil shuudee
    Har darsan zuud baij gej buu bodooroi
    Har heree EBA mongoliin turuus zail
    Zail zail, ichig ichig
    Unudur taniig bid zuud shig yum yarina gej bid bodoogui
    Ungursun buhniig bid martahgui ee
    Hair setgel bish turiin alba shuu dee
    Har darsan zuud bish gej buu bodooroi
    Horchin EBA mongoliin turuus zailaach
    zail zail, ichig ichig
    Odoo bid taniih songohgui
    Ergeed bi songogdono gej buu itgeerei
    Horchin mini bye bye
    Hair setgel bish shuu turiin ajil
    Har darsan zuud gej buu bodooroi
    Hyamaraagch EBA mongoliin turuus zailaach
    zail zail , ichig ichig
    Odoo bid chamaig dahin songohgui
    Oliggui hudal hooson yarianaas chini zalhaj guitslee
    Hair setgel bishuu turiin ajil
    Hanilgaagui EBA mongoliin turuus zail
    ichig ichig

    Hyanan zassa Z. Tumenjargal (Avgaigaa gavyat avch chadahgui geed uurlana hevleliin hural zarlana surtei eree. enkhbayaraas shees aldatlaa aidag yum. Turuun tsergiin bodliig nereer ni gargasan chini sandaraad uuriin zohioson sanaatai heden helheegee nereer ni durdaad alaad hayasan)

    Comment by Gulugsukhees | 2009/04/22

  24. ta ene talaar sonsson uu. talbain omno lenin klubiin omno bariulj biagaa barilgiinhaa 20 saya dollariig enhbayar solongosuudad aldsan tuhai humuus gaduur yariad baih yum. ene talaar sonsson surag ajig garsan yum baidag yum bolovuu

    Comment by aagii | 2009/04/25

  25. Баабар л эхэлж IP гаар чинь хайж олж чадна гэж айлгаад байсан биз дээ. Бодвол гэрийн компьютэрийг бол олчихдог биз.

    Comment by Aigch | 2009/04/27

  26. Та энийгээ Баабараас асуу л даа.
    Дашрамд хэлэхэд Та “айсандаа” болоод сэтгэгдлээ ондоо газар биччихэж. Айгаад байвал юм бичихээ л больчихгүй юу.

    Comment by gankhuyag | 2009/04/27

  27. Sain baina uu? Uls toriin soniny suuliin dugaaryg unshij baihdaa blogtoig tani medlee.Orj baina aa. Amjilt husie!N.Enhbayart:
    Chingis haan aildruun:
    Hoh Mongolyn egel hartsas
    Horstod zayasan nutag usnaa
    Hari bool,zarts barlagaas dor
    Halaglan zuderch ami zuuh ahul
    Hamgiig hamtatgah hereg yuun
    Hariig nomhotgoh zol yuun
    Egel dordsyg es asrah ahul
    Ezen noyodyg tenger gesgeemui
    (Ts. Natsagdorj.”Chingis haany surgaaliin tovchoon”-oos)
    hemeen zarlig bolgoj baijee.Uuniig unshaad ard tumneesee uuchlalt guigaad neree tataad avchihval hemnegdeh heden togrogiig ni surguuli,tsetserleguudiin tosovt nemerlehsen.

    Comment by Oyun | 2009/04/27

  28. Manaihaan, ene ganaa bid 2 adilhan setgej bna! daanch arai udaad unshchihaj!

    Comment by Ahmad | 2009/05/19


Leave a comment