“ЦАХИМ” СОНГУУЛЬ
Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой. Read more »
ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ
Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү. Read more »
Л.Н. Гумилев. Нэгдүгээр хэсэг
ХАРАГДАХ БОЛОН ҮЛ ХАРАГДАХ ЗҮЙЛИЙН ТУХАЙ
ЭНД ӨНГӨЦ АЖИГЛАЛТ НЬ СУДЛААЧИЙГ БУРУУ ЗАМ РУУ ОРУУЛДАГ ГЭДГИЙГ БАТЛАХ БА ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ БОЛОН ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ АРГУУДЫГ САНАЛ БОЛГОНО Read more »
Л.Н.Гумилев. Оршил
ЮУНЫ ТУХАЙ ЯРЬЖ БУЙ БОЛОН ЯАГААД ЭНЭ НЬ ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙ.
ЭНД ЭТНОЛОГИЙН ЗАЙЛШГҮЙГ БОЛОН УГСААТНЫ НИЙЛЭГЖИЛТИЙН (ЭТНОГЕНЕЗ) ТАЛААРХ ЗОХИОГЧИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ТАЙЛБАРЛАХ БӨГӨӨД УНШИГЧДЫГ ЗӨРЧЛИЙН ТӨӨРҮҮЛЭГТ ХӨТӨЛСӨН ЗОХИОГЧ ЭНЭХҮҮ БИЧВЭРИЙН ҮЛДЭХ ХЭСЭГТ ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ГАРГАНА. Read more »
Л.Н.ГУМИЛЕВЫГ ТА НАРТ БЭЛЭГЛЭЕ…
Суут Л.Н.Гумилевын түлхүүр бүтээл болох “Этногенез и биосфера Земли” алдарт бүтээлийг анх 1990 онд уншиж, түүгээр ёстой нэг өвчилж байж билээ. Бусад жижиг бүтээлээс нь хэд хэдийг орчуулсан боловч яг үүнийг орчуулах гэхээр нэг л сүрдээд чадахгүй олон жил санаархаж явсан юм. Ингээд хэдэн жилийн өмнө гэнэт зориглон үйлээ үзэж орчуулж билээ. Read more »