Cудлаач Д.Ганхуяг

“НЭР ДЭВШСЭН МИНЬ”

Нэг мэдсэн би их ядарчээ. Монголын эрдэм шинжилгээний ямар ч хүрээлэн сар болгон 7-11 өгүүлэл бичиж чадахгүй биз. Гэрийнхэндээ “баривчлагдан” байж хэд хоног эмнэлэгт хэвтэв. Гэтэл Гүнээ гэх нетийн танил дүү хайсаар байгаад эмнэлэг дээр олоод ирэв. Угаасаа “танил” улсууд чинь сайхан танилцав, ярилцав. Гүнээ маань олон таван үггүй УИХ-д нэр дэвших “шаардлага” тавив. Энэ нь тун жижиг явдал боловч манай залуус ямар нэг гарц хайж, идэвхитэй үйлдэл хийхэд бэлэн байна гэсэн хэрэг юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье. Read more »

2012/05/28 Posted by | УЛС ТӨР | 4 Comments

ДӨНГӨЖ CAЯ…

Монголын төр засагт ажиллаж буй болон бусад сэхээтэн нэртэй чалчаануудын 98-99 хувийг “чөтгөр шулам” аваасай !!! Та нарт мэддэг чаддаг юм гэж байдаг юм юмуу !!! Аргаа бараад би ард түмэндээ хандаж байна. Гэхдээ Та нар ямар “ойлгох” биш дээ. Ийм мэдээг би өдөр болгон авдаг. Жишээлбэл дөнгөж сая… Read more »

2012/05/11 Posted by | УЛС ТӨР | 91 Comments

ЭХЭЛЛЭЭ ДЭЭ…

Манайхан Энхбаяраас өөр юм “харах” чадвараа бүрэн алдаад байна. Энийг чинь тархиа угаалгана гэдэг юм. Бусад ард түмэн ямар нэг хэмжээгээр угаалгадаг боловч манай монголчууд “сайн дураараа” угаалгаж байна гэж хэлж болно байх. “Сайн дураараа” сексдчихээд дараа нь шүүх мүүхээр “намайг хүчиндчихлээ” гээд гүйгээд байдаг тэнэг хүүхэн олон байдаг. Үүнтэй төстэй тохиолдолд надад заавал дахин дахин сануулах үүрэг байхгүй, монголчууд аа… Read more »

2012/05/11 Posted by | УЛС ТӨР | 24 Comments

ИНФОМАНИ ГЭЖ БАЙДАГ ГЭНЭ ЭЭ…

VigodaVip төслийн удирдагч, бизнес-дасгалжуулагч Крис Стивен гэж нөхрийг саяхан Оросууд авчирч баахан лекц уншуулжээ. Энэ лекцийг нь уншсан чинь би л лав “өвчтэй” болж таарлаа. Өглөөний төрийн дууллаас оройн төрийн дуулал болтол нетэд суудаг миний танил бараг дүү болсон олон сайхан залуус байх. Лав л миний тэр хэдэн дүү “өвчний” ихээхэн “сэжигтэй” болоод явчихлаа. Цаана нь олон л залуус байгаа байлгүй. Тэгээд тэр хэдийгээ юм бодооч гэж энэ нөхрийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Та бүхэн өөрсдөө бодож тунгаана биз дээ. Read more »

2012/05/03 Posted by | ШИНЖЛЭХ УХААН | 40 Comments

ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ…

Манайхан үнэхээр толгой нь эргэж мангуурч гүйцэж. Бүгдээрээ олигархийг хараана. Хэн юм гэхээр “мэдэх хүн” ганц ч байхгүй. Нөгөө олигархууд нь хэд хэдэн бүлэгт хуваалдаад байлдаж байна. Та нар тэрийг л дагана ш дээ, өөр яахийм ?! Мэдээллийн хэрэгслээр тэдний “идсэн уусан” нь тов тодорхой байгаа. “Судлаад” байх судлаач мань мэтийн хэрэг огт байхгүй. Бүгдээрээ хулгайч дээрэмчин. Тэгээд хэнийг нь сонгохийм ?! Одоо л бүгдээрээ “зөв сонголт” хийнэ шүү гэдэг “уриалга” бол манай “ард түмэн” үнэхээр арчаагаа алдсаны баттай шинж мөн. Ер нь ингэхэд ард түмэн-Та нар зориудын зохион байгуулалтат хаосын удирдлагад ороод байна. Энэ тухай ярих гэсэн юм… Read more »

2012/05/02 Posted by | УЛС ТӨР | 32 Comments

ОЛИГАРХИЙН ЗОДООН

Олигархиудын зодооны “гол цэг” нь Ц.Нямдорж болов. Түүнийг “хусч” чадвал Ц.Элбэгдоржийн АН бүлэг ялна. “Үлдээж” чадвал МАН ялна. Өөр хувилбар байгаа ч манайхан “олж харахгүй”, харахыг ч “хүсэхгүй”. Аль ч тохиолдолд төр нурна. Нурж буй төр хачин сонин тэнэглэл хийдгийн сонгодог жишээ энэ болно байх… Read more »

2012/04/28 Posted by | УЛС ТӨР | 62 Comments

NASA-ГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛААС…

Манайхан сүүлийн үед газрын ховор металл гэж их ярьж байгаа. Гадаадынханд асар олон лиценци өгсөн байгаа. Тэрийг нь сонирхож байгаа монгол гэж бараг байхгүй. Мань мэтийн цөөн хүн л “Алтнаас үнэтэй шороо” гэх мэт өгүүлэл бичсэн байх. Энийг хүртэл “хүнээс хуулсан” гэж шүүмжлээд өнгөрсөн. Яасан ч “юм” ойлгодоггүй ард түмэн байдгийм ?! “Атга шороо” зарчихад яадгийм гэж манайхан сийхгүй бодно доо. Одоо энэ чинь их аюултай юм байна гэж дахин сануулж байна… Read more »

2012/04/25 Posted by | АШИГТ МАЛТМАЛ | 27 Comments

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,337 other followers