Cудлаач Д.Ганхуяг

К.МАРКС, Ф.ЭНГЕЛЬС: КОММУНИСТ НАМЫН ТУНХАГ

Анх 1848 оны 2 дугаар сард хэвлэгдсэнээсээ хойш дэлхийг “эргүүлсэн” суут баримт бичиг болсон юм. Хуучин манайд энэн шиг элбэг “ном” гэж үгүй байв, одоо үүн шиг “ховор юм” алга болжээ. Капиталист системийн даяар хямралтай холбоотойгоор сүүлийн 4 жилд Марксыг уншиж судлах хэмжээ 8 дахин нэмэгджээ. Мөн барууны их дээд сургуульд марксизмыг судлах цагийг 2-3 дахин нэмжээ. Read more »

2012/02/28 Posted by | ОРЧУУЛГА | 7 Comments

ХҮНИЙ БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН ТУНХАГЛАЛ (Déclaration des Droits de l’Homme et du Citoyen)

Францын Агуу Их Хувьсгалын үзэл санаа болсон энэ баримт бичиг дэлхийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энэ Тунхаглалыг “тэнгэрийг анх дайрсан” францын ард түмний Үндэсний Зохион байгуулах Хурал 1789 оны 8 дугаар сарын 26-нд баталжээ. Анхны төслийг Лафайет зохиож, хэд хоногийн дараа Сийес өөр нэг төсөл санаачилжээ. Эдгээр төсөл дээр онцгой комисс ажиллажээ. Ингээд Мирабо-гийн тавьсан илтгэлийн үндсэн дээр баталж, Үндсэн Хуулийн өмнөтгөл болгожээ. Энд хүний төрөхөөс эхлээд заяагдмал тэгш эрх, эрх чөлөөний үзэл санааны эхийг тавьжээ. Энэхүү Тунхаглал нь одоо болтол францын үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны Үндсэн Хуулиудаар энэ Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзсэн. 2003 онд ЮНЕСКО-ын “Дэлхийн ой санамж” жагсаалтад оруулсан байна. Read more »

2012/02/22 Posted by | ОРЧУУЛГА | 9 Comments

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУНХАГЛАЛ (United States Declaration of Independence)

Хүн төрөлтхний түүхэнд олон л чухал баримт бичиг гарсан биз. Гэхдээ дэлхийг орвонгоор нь эргүүлж, үзэл санааны үсрэнгүй дэвшил гаргасан хэдхэн агуу том баримт бичиг байдаг юм. Юу ч гэсэн тэдгээрээс хэдийг цувруулан нийтлээд үзье. Энэ бол эхнийх нь. Залуус Та нар болж л өгвөл алив “номыг” эх зохиолоос нь уншиж судлахыг хичээх хэрэгтэй л дээ. Энэ орчуулга маань тааруухан болсон байж магадгүй авч наад зах нь оюутан залууст маань хэрэг болно гэж бодож байна. Read more »

2012/02/16 Posted by | ОРЧУУЛГА | 9 Comments

ИЙПОО

IPO-г манайхны зарим нь айпоо гэнэ, зарим нь ийпоо гэнэ. Ийпоо нь арай “монголжуу” юм шиг байгаам. Алин байлаа ч гэсэн тэр компани ийпоо гаргаад ёстой “алаад хаяж” гэх мэт ярих. Монголын ийпоо бүгдээрээ шахам нүүрсний компанийх гэдгийг нэг муу мэдээд байдаг юм. Харин ямар хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэж, тэр нь Монгол Улсад ямар ашиг өгөх, тухайлбал өөрт нь ямар хамаатайг олонхи нь үл мэднэ. Тэгсэн атлаа “эдийн засгийн онол”-оор бол ёстой “нисээд өгнө”. Манайхны хувьд “онол хэтрэхээр оргүй болдог” гэсэн хэллэг яг таарна. Миний хувьд монголчуудынхаа нүүрсний мэдлэгийг нэмэх гэж ёстой үйлээ үзэж байна. Аналитик өгүүлэл бичихээр “загнана”, зураг үзүүлэхээр “уйдана”. Одоо хичээл маягтай юм орвол бас л загнах болов уу, яах бол… Read more »

2012/02/13 Posted by | АШИГТ МАЛТМАЛ | 9 Comments

Г.В. ПЛЕХАНОВ: ТҮҮХЭНД БИЕ ХҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРГИЙН ТУХАЙ АСУУДАЛД

Одоо нөхдүүдээ жаахан ном уншина аа. Гэхдээ сургаар биш эх зохиол уншиж судлах хэрэгтэй гэж бодно. Яваандаа хүн төрөлхтний сэтгэлгээг бүтэн шатаар ахиулж, нийгэм-түүхийн үйл явцад эргэлт гаргаж, асар их нөлөө үзүүлсэн суут хүмүүсийн агуу их бүтээл, мөн агуу гайхамшигт баримт бичгүүдээс цуврал болгон хүргэх санаатай байна. Харин загнавал больж л орхино гэдгээ эртхэн шиг хэлчихье. Эхний удаад суут Г.В. Плехановын суут нэгэн бүтээлийг толилуулж байна. Read more »

2012/02/12 Posted by | ОРЧУУЛГА | 3 Comments

ТАВАН ТОЛГОЙН ЗУРАГ ТООЦООНООС №10

Ингээд Дэлхийн банкны хийсэн Өмнөговийн дэд бүтэц төслийн зургийн хэсэг дуусч байна. Түүнээс хойш төсөл олон болж, бас асар их өөрчлөгдөж, зураг нь ч олон болсон. Таван Толгойн асуудал эхлэхэд эдгээр тоо баримт тооцоолол хэрэг болно гэж бодсон юм. Read more »

2012/02/09 Posted by | АШИГТ МАЛТМАЛ | Leave a Comment

“СТРАТЕГИЙН” БОЛОМЖ

Австралид дахин үер болж эхэллээ. Уурхайн муж Квислендэд шинээр барьсан далан сэтэрлээ л бол ноднингийнхоосоо илүү живэх гэж байна. Үер лав л долоо хоног нэмэгдэх учраас хүмүүсийг нүүлгэж эхэлжээ. Энэ бол ойрын жилүүдэд нүүрс, коксны үнэ асар их өснө гэсэн хэрэг юм. Бусдын зовлонд баярлах нь хаашаа юм, харин энэ бол манай хувьд стратегийн боломж гэж бодож байна. Read more »

2012/02/07 Posted by | АШИГТ МАЛТМАЛ | 5 Comments

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,337 other followers