Cудлаач Д.Ганхуяг

ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…

Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Read more »

2011/05/29 Posted by | УЛС ТӨР | 26 Comments

“НИЙГЭМ- ТҮҮХИЙН ОНОЛУУД” ЦУВРАЛ № 1. ФОРМАЦИЙН ОНОЛ

Сүүлийн үед манайхны онол, түүхээр байлдах өвчин гаарч байна. Энэ нь нэг их муу хэрэг биш боловч манайханд хэл амаа ололцох гээч зүйл оргүй алга болсон нь ихээхэн түгшүүр төрүүлж байна. Ямар ч утгагүй хоосон хэрүүл түгээмэл болж. Энэ нь ярьж маргаж буй сэдэвтэйгээ холбогдох онол-арга зүйн бүтээлүүдийг мэдэхгүй, мэдсэн ч бусадтай нь харьцуулж үздэггүй “буруу” сэтгэлгээ, арга барилтай холбоотой. Иймээс нийгэм-түүхийн гол гол онолуудын зах зухаас товч тойм болгон цувралаар нийтлэхээр шийдэв. Read more »

2011/05/23 Posted by | ШИНЖЛЭХ УХААН | 21 Comments

КОНЦЕССЫН ТӨЛӨӨ ЮУ ЭСИЙГ ХИЙХ БИЛЭЭ…

Энэ бол Оросын алдарт “Арван хоёр сандал” романы гол баатар Остап Бендер хуурамчаар гэрлэхийнхээ өмнөхөн хэлдэг үг. Ямар гэрлэлт болдгийг уншсан, киног нь үзсэн хүмүүс сайн мэднэ дээ. Монголд бол концессыг бид “Өглөө” киногоороо сайн мэднэ. Read more »

2011/05/16 Posted by | УЛС ТӨР | 13 Comments

ТӨМӨР ЗАМААР ЭХЛЭВ…

Биднийг өнөөдөр хувьсгал хийх үү, үгүй юу гэж маргаж байх хооронд Таван Толгойг эзэмших асуудал дэлхийн том гүрнүүдийн анхаарлын төвд орж, бодит алхмууд хийж эхэлжээ. Энэ удаад хамгийн сүүлчийн сонирхолтой мэдээллийг “түүхийгээр” нь хүргэж байна. Учир нь манайхан дотроо ид байлдаж, бараг ухаангүй байгаа болохоор боловсруулж, бэлэн болгосон анализ дүгнэлт одоохондоо хэрэггүй гэж бодож байна. Read more »

2011/05/12 Posted by | УЛС ТӨР | 6 Comments

   

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,337 other followers