Cудлаач Д.Ганхуяг

ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ… Read more »

2011/04/12 Posted by | УЛС ТӨР | 21 Comments

САНАМСАРГҮЙ “БАЛЛУУЛСАН” САНАА…

Саяхан “С.Хасчулуу: Судлаач Ганаа хуулбарлагч” гэсэн лаг сүржин гарчигтай шүүмж гарав. Гарчгийг нь би өгсөн юм аа. Зарим нь бүр над руу утастаж “хүүхэдтэй хэрэлдээд” яаханав чи гэж зэмлэлээ шүү дээ. Зарим нь ч яахав, “шизо” нь хөдөлсөн гэсэн оношоо тавьж, зарим нь цаана нь “лаг том улс төр” эхэллээ гэж бодож байгаа бололтой. Би Хасчулуу хэмээх энэ залууг сайн танина. Компюьтер “ухсан” ухаалаг нэгэн байгаа юм. Түүний хийсэн “гэм” юу гээч ?! “Энэ нийтлэл Өнөөдөр сонины сэтгүүлч Мөнхчимэгийн нийтлэлтэй их төстэй юм ?” гэсэн ганцхан өгүүлбэр. Read more »

2011/04/08 Posted by | УЛС ТӨР | 13 Comments

ХАСЧУЛУУ: СУДЛААЧ ГАНАА ХУУЛБАРЛАГЧ…

Миний бичсэн “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийг манай нэгэн уншигч сэтгүүлч Мөнхчимэгийн бичсэнтэй ихэд төстэй байгааг олж илрүүлжээ. Тэгээд Хасчулуу гэдэг энэ хүний харьцуулсан шүүмжлэлийг хүргэж байна. Би тайлбар хийхгүй гэж түүнд амласан юм. Бид хоёрын яриаг “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийн комментуудаас үзнэ биз дээ. Ингээд Хасчулууд улам олон төстэй зүйл олоосой хэмээн амжилт хүсэхээс өөр ажил надад үлдсэнгүй. Одоо энэ хүний сэтгэл нь ханаж, ихээхэн кайф авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Read more »

2011/04/04 Posted by | Uncategorized | 21 Comments

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ. Read more »

2011/04/02 Posted by | УЛС ТӨР | 23 Comments

   

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 3,337 other followers