ЭРХЭМ КОММЕНТ БИЧИГЧДЭД…
Эрхэм Хоридой мэргээн. Таныг болон бусад хүмүүсийг “сайн бичээд бай” гэхээр “баадуураад” мөн ч олон жил бичиж байна даа. Гэхдээ хүний физиологийн болон сэтгэл зүйн боломжит “дээд хязгаар” байдаг гэж би санана. Би энэ боломжийг олон зуу, магадгүй хэдэн мянга дахин “давуулан биелүүлсэн” гэж Эрлэгийн өмнө ч нотолж чадна. Би “төмрөөр” хийсэн хүн огт биш. Энэ өгүүллээрээ би ямар аймшигтай эрсдэлд орж байгааг манай монголчууд огт төсөөлөхгүй байна. Ийм “тэнэг зоригтой” хүн Монголд тоотой цөөхөн…Намайг чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүс уучлана биз ээ. Хэрэв би эдийн хувьд сайхан амьдаръя гэж бодсон бол аль нэг намд ороход л хангалттай. Бодит аюул занал коммент бичсэн Та нарт биш, харин над дээр ирдэг юм. Үүнийг би сайн мэдэрч байна…Харин Миний Монголчууд намайг юугаар дэмжсэн юм ?! Бодвол комментоороо л гэх байлгүй дээ. Уучлаарай намайг…
А.БААТАРХУЯГ. ИХ СҮЙРЛИЙН ӨМНӨХ НАМ ГҮМ
Надаас олон хүн банкны тухай асуух. Би яаж “юм болгоныг” мэдэх бил ээ. Сэтгүүлч А.Баатархуягийн бичсэн энэ өгүүллийг зарим сайтууд нэг тавьснаа удалгүй хаачихдаг юм байна. “Хаагаад” байна гэдэг чинь”цаанаа” л нэг юм хэлээд байгаа болохоор би А.Баатархуягаас зөвшөөрлийг нь авч энэ өгүүллийг тавилаа. Мэдээж би түүнээс асуулгүй тавьчихад тэр надад юу ч хэлэхгүй боловч хүнийг хүндэтгэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх гэж нэг сүрхий ёс суртахуун байдаг юм л даа. Та одоо “хаасан” өгүүллийг унших боломжтой болж байна. Read more »
ОРОС ИВАН, ХЯТАД ЛИ БОЛОН БУСАД ТОМЧУУДАД МОНГОЛ СУДЛААЧИЙН ХЭЛЭХ ҮГ
Сүүлийн үед дэлхийн бодлогыг тодорхойлогч аварга гүрнүүд, ялангуяа манай хоёр том хөрш Монгол Улсыг дарамталж эхлэв. Монгол Улс тэдэнд байгалийн баялгаа өгсөнгүй, хулхидчихсан тул тэд нар “ихэд гомдож” заналхийлж байна. Үүнд дургүйцсэн монгол судлаач үгээ хэлсү. Read more »
ХАНИАДНЫ ДАРАА “ТООЦОО” БОДНО..
Гахайн ханиад манай арчаагаа алдсан төр засгийн үнэн нүүр царайг харуулж байна. Мэдээж дэлхийн бусад орнуудад энэ ханиад тархаж байгаа. Гэхдээ тэд нэн тодорхой арга хэмжээ авч байна, энийгээ ч хийж чадаж байна. Манайд нөхцөл байдал нэн аймшигтай хэмжээнд хүрсэн атал эрх баригчид “бодит тоо”-г үлэмж “дарж” байна. “Тоо дараад” ямар үр дүнд хүрэх юм ?! Хэнд “ашигтай” гэж ?! Read more »
Л.Н.Гумилев. Гуравдугаар хэсэг
ТҮҮХЭН ДЭХ УГСААТНУУД
ЭНД УГСААТНЫ ҮЗЭГДЛИЙГ СУДЛАХ НИЙТЭЭР ЗӨВШӨӨРСӨН АРГУУДЫГ ҮЗЭХ БА ИНГЭЛЭЭ ГЭЭД ХАЙЖ БУЙ ҮР ДҮНГЭЭ ОЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДГИЙГ ҮЗҮҮЛНЭ. Read more »