МОНГОЛД АВИЛГА “ОГТ БАЙХГҮЙ”…
Манайхны авилгын талаарх төсөөлөл тун ядмаг бөгөөд хэт гэнэн. Авилгадагч нь том гэгч дипломат цүнхэнд, эсвэл “лаг том” шуудайд дүүрэн “ногоон” чихэж үүрчихээд авилгачийн гэрт юмуу албан өрөөнд орж ирнэ. Зарим нь бүр заавал баригдах гэж байгаа юм шиг “гэрч” буюу зуучлагчтайгаа орж ирдгийм ш дээ. Тэгээд ширээн доогуур нь түүнийгээ сэмхэн гулгуулна. Авилгач тэрийг нь тосч аваад “түй” гэж байгаад л мөнгөө “нэг нэгээр нь” тоолоод л, сейфэндээ өрж хийгээд л…Ёстой атаархаж үхмээр…”Яааааг”, энэ үед нь л “бариад авах” ёстой байхгүй юу. “Яааая”, энийг л “баримтжуулаад” авсан бол ёстой “янзтай”, даанч манайхан ингэж чадахгүй л дээ гэж олонхи монгол иргэн үнэн сэтгэлээсээ харамсах. “Манайхан” гэдэг нь АТГ юмуу даа, би сайн “ойлгодоггүй” юм.. Read more »
САЙН БАЙНА УУ, 2012 ОН…
С.Баяр “эрүүл мэнд”-ийн шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөхөөр шийджээ. Олны цуурхлаар “хүүхэн эргүүлж” болоод байсан хүн “эрүүл мэндээр” ингэтлээ дорд орно гэж огт байдаггүй юм. Олон хүнд “хорвоо ертөнц эргэчихсэн” юм шиг бодогдож байгаа байх. Зарим нь жигтэйхэн “баярлаж” байгааг би дэндүү сайн мэдэж байна. Хэн хэн нь гэдгийг тодорхой ярих цаг тун ч удахгүй. Олон хүн намайг Н.Энхбаяр судлаач гэж хочлох. Орь ганц судлаач гав ганцаараа төр, нам нэртэй олон хүнтэй зэрэг зэрэг “байлдах” боломжгүй байсан юм. Тэрнээс биш бусдыг нь, нэн ялангуяа “сүүдэр”-т байсан хүмүүсийг огт “мэдэхгүй” буюу “мартчихсан” гэсэн хэрэг огт биш. Одоо тэд нар “гэрэлд гарах цаг” болсон гэж бодоод байх шиг. Тэгвэл надад ч гэсэн тэднийг ”гэрэлд цохиулах” боломж дэндүү хангалттай байгаа. Энэ явдал бол “Сайн байна уу, 2012 он” гэснээс өөр юм огт биш. Энэ тухай өгүүлсү. Read more »
“ЦАХИМ” СОНГУУЛЬ
Чимээгүй сонгууль тохиролцсон ёсоороо болов. Энэ удаад техникийн томоохон “дэвшил” гаргаж иргэдээс биш, компюьтерээс санал авдаг болж байна. МАХН 2005 оны 12 дугаар сард болсон III Бага Хурлаараа “Цахим нам” болох хөтөлбөр дэвшүүлсэн юм. Тэр нь 4 жил огт биелэлгүй байсаар веб сайтаа ч олигтой хийж чадахгүй байсан “маанаг” нөхдүүд гэнэт “ухаан орж” цахим сонгууль явуулав. С.Баярын “инноваци” ингэж хэрэгжиж байгаа бололтой. “Цахим сонгууль“ гэгч шинэ луйврын тухай ард түмэндээ өгүүлбэл цаашдаа тэдэнд хэрэг болж магадгүй. Уг нь бол маанаг хүмүүс тэр чигээрээ үлддэг гэдгийг нотлох нь илүүц ажил. Гэхдээ л энэ луйврыг илчлэх нь судлаач хүний үүрэг болой. Read more »
ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ
Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү. Read more »
Л.Н. Гумилев. Нэгдүгээр хэсэг
ХАРАГДАХ БОЛОН ҮЛ ХАРАГДАХ ЗҮЙЛИЙН ТУХАЙ
ЭНД ӨНГӨЦ АЖИГЛАЛТ НЬ СУДЛААЧИЙГ БУРУУ ЗАМ РУУ ОРУУЛДАГ ГЭДГИЙГ БАТЛАХ БА ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ БОЛОН ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ АРГУУДЫГ САНАЛ БОЛГОНО Read more »