Cудлаач Д.Ганхуяг

“ЮМ” ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ ?

Монголын төрд 1990 оноос Соёлын сайд болж улмаар хашиж болох бүх дээд албан тушаалыг бараг 20 жил сэлж тэлээлсэн Н.Энхбаяр одоо УИХ-ын гишүүн болж “юм хийнэ” гэнэ ээ…
Хорин жилийг ямар ч “юм хийхэд” хангалтай хугацаа гэж хэн ч хэлэх байх. Ийм хугацаанд феодализм, социализм, капитализмын алийг нь ч байгуулж амжина гэж би бодож байна.
Монгол хэлний “юм” гэдэг шиг хэтэрхий өргөн утгатай, тодорхойгүй үг дэлхийд бараг байдаггүй байх. Тайлбар тольд өгүүлснээр бол юм гэдэг бол “аливаа байгаа бүх бодот, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр” болно.
Ингэхлээр бидний хамгийн сайн мэдэх “юм хийх” болон түүний эсрэг утгатай “юм хийгээгүй” буюу “юу ч хийгээгүй” хэмээх хэллэгүүд нь ямар нэг тодорхой утга заахаасаа өмнө бидний сэтгэлгээний гажгийг харуулна.
Read more »

2009/09/24 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 20 Comments

РОБЕРТ ДАЛЬ. ИРГЭНИЙ МЭДЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Нэлээн эрт 2004 оны сүүлээр алдарт Роберт Далийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу түүний “Ардчиллын тухай” хэмээх номыг найз Ч.Энхбатынхаа хамт орчуулж, “Зориг сан”-гийн шугамаар үнэгүй тарааж билээ. Энэ бэсрэг ном олон залуу хүний ширээний ном болсонд би одоо ч гэсэн сэтгэл хангалуун явдаг юм. Юм нэг хэвэндээ байдаггүй болохоор Р.Далийн нэгэн чухал өгүүллийг орчуулан хүргэж байна. Яагаад гэвэл манай өнөөгийн олон зөрчилт асуудлыг ойлгоход онолын энэ өгүүлэл ихээхэн тус болно гэдэгт найдаж байна. Бидний “тулга тойрсон хэрүүл”, мухардлаас гарах цорын ганц арга бол шинжлэх ухаанд түшиглэх явдал. Ингэх цаг нь нэгэнт болсон. Магадгүй энэ нь манай ядмаг ардчиллыг “засахад” тус болох ч юм бил үү. Гэм нь нэлээн том юм, гэхдээ муухан номноос нэг их дутахгүй л байх. Read more »

2009/09/17 Posted by gankhuyag | ОРЧУУЛГА | | 20 Comments

ЭНХБАЯРИЗМЫН СҮҮЛЧИЙН ОРОЛДЛОГО

Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн үр дагаврыг одоо болтол хэнд ч дүгнээгүй байгаа. Энэ зунжингаа тун ч олон далд үйл явдал болж, хэлж заншсанаар улс төрийн хүчний дахин хуваарилалт болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, өрнөлийн үед болон дараа нь юу болсныг тун цөөхөн хүн мэдэж байгаа. Энэ талаарх бодит баримт өгүүлэхийг зорьсон цуврал өгүүллийн анхныхыг толилуулж байна.
Дашрамд дурдахад энэ өгүүлэлд улс төрийн ерөнхий болон гадаад хүчин зүйл, нам хоорондын болон лидерүүдийн харилцаа, санхүү мөнгө, намуудын болон нэр дэвшигчдийн сонгуулийн луйвар, энэ үеэр болсон заваан явдлууд зэрэг олон зүйлсийг оруулаагүй, харин сонгуулийн үйл явцын пиар, зохион байгуулалтын талаас нь МАХН-ыг гол болгож өгүүлснээ учирлаж байна. Үнэнээ хэлэхэд нэг өгүүлэлд багтахгүй байна.
Read more »

2009/09/06 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 36 Comments

БАЯРЛАХ УУ, УЙЛАХ УУ…

Бөөн дайн дажин болж байж Оюу Толгойн гэрээг баталж байх шиг. Ер нь бол толгой эргэм хурдтайгаар Монголын ашигт малтмал, эрчим хүчний томоохон эх үүсвэрүүд дэлхийн эргэлтэд орж байна. Зэс л гэнэ, уран л гэнэ, нүүрс л гэнэ….Ямар гэсэн одоо Таван Толгойн ээлж ирэв. Манайхан ашигт малтмалаа харамлаж хав дарах нэг тал, баруун солгойгүй зарж идэх гэсэн хоёр тал болчихжээ. Зарж идэх тал нь илүү давуу талтай байгаа бөгөөд харин хэнд өгөх буюу хэнтэй хамтарч ашиглах вэ гэдэг дээр ахиад л дажин хийх шинжтэй. Юу ч үл мэдэх, юуг ч үл эрэгцүүлэх дүүрчихсэн тэнэгүүд хэвлэл мэдээллээр донгосоод асуудлыг шийддэг юм огт биш. Иймээс ерөнхий нөхцөл байдал ямар байгаа талаар зарим бодитой мэдээллийг хүргэсү. Энэ нь миний зунжингаа дуугай байсны гол шалтгаан гэдгийг манай уншигчид ойлгоно гэдэгт найдаж байна. Read more »

2009/09/02 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 17 Comments