Cудлаач Д.Ганхуяг

ТЭРГҮҮН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ

Сүүлийн хэдэн өдөр Ц.Элбэгдорж Солонгосоос “хахууль” авсан тухай чих дөжиртөл ярьж байна. Үүнийг учрыг би сайн мэдэхгүй юм. Гэхдээ хэдхэн жилийн өмнө 2006 онд ноён Н.Энхбаярыг Солонгосын шашны нэгэн байгууллагаас асар их мөнгө дагалдуулан “шагнаж”, түүнийг нь тэргүүн хатагтай О.Цолмон өөрийн биеэр улсын зардлаар очиж авч байсныг би мэдэх юм. Энэ талаар “Улс төрийн сонин”-д бичиж байсан өгүүллээ дахин нийтэлж байна. Хэрэг хуучирдаггүй юм гэдгийг Та ойлгоно гэдэгт найдаж байна.

Таван сарын өмнө би манай Ерөнхийлөгчийг “шагнал” нэрээр гадны шашны байгууллага худалдан авахаар зэхэж байгаа тухай сэрэмжлүүлэг “ӨС” сонинд бичиж нийтлүүлсэн билээ. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, үндэстнийхээ нэр төрийг бодож үүнийг тэрлэсэн болохоос биш Н.Энхбаярыг шүүмжлэхийн дон шүглэсэндээ бичээгүй юм л даа. Миний сэрэмжлүүлэг хаданд хашгирсан цуурай болоод өнгөрсөн. Тухайн үедээ миний олж авсан мэдээлэл хөдөлшгүй үнэн байжээ.
Нийтлэл гарсны дараахан тэр “шагнал” гэгчийг Н. Энхбаярын яруу алдарт эхнэр О.Цолмон Солонгост очиж гардан авчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, тамгын газрын ажилтнууд, хэвлэл мэдээллийн олон хүн сагсруулан дагуулсаар О.Цолмон Солонгост очив. Тамгын газрынхны ярьж байгаагаар Н. Энхбаяр өөрөө очиж авах, түүнийгээ тэнгэрт хадтал сурталчлах төлөвлөгөөтэй байсан юм. Хаа нэгтэйгээс Та өөрөө очиж авч болохгүй гэж болгоомжлуулсан сурагтай. Бодвол гадаад яам биз.
Төрийн тэргүүнд өгч буй шагналыг төрийн төлөөлөл гардан авдаг баймаар. Гэр бүлд нь өгч байгаа бол авгай нь гардан авахад болохгүй юу байхав. Хэнийг төлөөлж, ямар статустай хүн уг шагналыг авав гэдэг сонин бөгөөд эргэлзээтэй. Шууд хэлбэл ичгүүртэй явдал болжээ. Солонгосын талд үнэхээр ойлгомжгүй. Ерөнхийлөгчийн тамгын газарт дипломат ёс жаягийн наад захын мэдлэгтэй ганц ч болов ажилтан байсан бол арай ингэж монгол төрийн нэр төрийг гутаахгүй байх байсан.
Манай Үндсэн Хууль болон бусад ямар нэг хуульд эхнэр нь Ерөнхийлөгчийг орлоно, төлөөлнө гэсэн үг үсэг байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрыг Ерөнхийлөгчийн эхнэр бүрэн эрхтэй төлөөлнө гэж гэсэн заалттай хууль одоогоор гараагүй нь тодорхой.
Н.Энхбаярт хаяглаж, О.Цолмон гардан авсан тэр “шагнал” гэгчийг хаанаас олгодог, юуны учир өгдөг юм бол ? “Шагнал” –ыг олгогч нь Солонгосын шашны нэгэн байгууллага. Сөүлээс нэлээд зайтай жижигхэн сүмд “шагнал” гардуулах ёслол болжээ. Хамт явсан хүмүүсийн нэг нь тэр ёслолыг сүрдмээр сайхан болно гэж бодож очсон чинь юу байхав, ёстой ичиж үхмээр юм билээ, хэдхэн өвгөд хөгшид цуглачихсан, ямар ч зохион байгуулалтгүй хөгийн юм болсон. Ерөнхийлөгч өөрөө очсон бол ёстой жинхэнэ шараа болох байлаа гэж ярьж явах юм.
“Шагнал” олгох болсон гол үндэслэл нь Монголд Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээхэд Н.Энхбаярын оруулсан үлэмжийн их хувь нэмрийг үнэлэн олгож байгаа гэнэ. Диплом нь иймэрхүү үг үсэгтэй. Мэгжид Жанрайсаг бурхныг бүтээх ажлыг Н.Энхбаяр санаачлан эхлүүлсэн үү ? Үлэмж хувь нэмэр оруулсан уу ? Үгүй ээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Бурхныг бүтээх тухай зарлигийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд гаргаж, сүсэгтэн олны хандиваар бий босгосон юм. Жанрайсаг бурханыг олж ирэхээр уйгагүй хөөцөлдсөн хүмүүс нь Н.Энхбаяр биш, зохиолч Лха.Дарьсүрэн гуай, “Соёлын сан” –гийн тэргүүн Х.Гаадан хамба байсан юм. Санаачлагчид нь эд нар, бусад нөхдийн хамт. Тэнд Н. Энхбаярын нэр байхгүй. Бурхан бүтээх Засгийн газрын комиссийг Д.Бямбасүрэн гуай байгуулсан. Нарийн бичгийн даргаар нь Баянбат гэдэг хүн ажиллаж гол ачааг нь үүрдэг байлаа. Комиссийн анхны дарга нь Д.Дорлигжав, дараагийнх нь Н.Энхбаяр, Амарсанаа нар. Н.Энхбаяр комиссийн нөгөө хоёр даргаас илүү ажил хийгээгүй гэдгийг увайгүй бялдуучдаас бусад нь бүгдээрээ мэднэ. Комиссийг анхнаасаа тэргүүлж байсан Д.Дорлигжав сонинд ярилцлага өгөхдөө “Аравхан жилийн өмнөх, зургаа долоон жилийн өмнөх зүйлийг амьд гэрч нар нь хараад сууж байхад долигноод худлаа бичээд яриад эхлэх юм. Үүгээ болих хэрэгтэй” гэж голч үнэнээр хэлсэн байдаг.
Н.Энхбаяр комиссийн дарга байхдаа буяны хандивт бузар гараа дүрсэн тухай учир мэдэх хүмүүсийн яриа явдаг. Энэ шуналын бузрыг Х.Гаадан хамба түүнд хэлж сануулснаар хойш Н.Энхбаяр хамбыг үзэж чадахаа больсон гэж ч ярьдаг. Х.Гаадан хамба монголын бурханы шашинтны өмнө өмнө гавъяатай хүн мөн үү ? Яах аргагүй мөн. Х.Гаадан хамба “гавъяат” цол авах ёстой байсан боловч Н.Энхбаяр зуугаад өгөөгүй гэж шавь нар нь ил ярьдаг юм.
Н.Энхбаяр шүтээнийг бүтээхэд ийм л үүрэгтэй оролцсоныхоо төлөө Солонгосын шашны байгууллагаас шагнал хүртэж, эхнэр нь гардаж авчээ.
Хүмүүс үнэнийг мэдэх ёстой. Ямар үйлдэлтэй, ямар хүнийг дээрээ залчихаад байгаагаа ойлгох учиртай.
Н.Энхбаяр “шагнал” –ыг авахаар үхэн хатан хөөцөлдөж нэр нүүрээ барахын учир юусан билээ ? Хэргийн учир шагналыг ихээхэн хэмжээний мөнгө дагалддагт байгаа аж. Н.Энхбаяр мөнгөнд хязгааргүй хайртай. Мөнгөний төлөө тэр өрөөсөн нүдээ ухаж, өрөөсөн бөөрөө сугалаад өгчихөж мэдэх хүн гэдгийг сүүлийн он жилүүдэд түүнийг мэдэх хүмүүс хэтэрхий сайн таньсан гэж би “шагнал” авахаас бүр өмнө сонинд бичиж байсан. “Шагнал” нэрээр Ерөнхийлөгчийг шашны байгууллага худалдан авахаар зэхэж байна гэж сэрэмжлүүлсэн. Би үүнийг улс орноо, монгол төрөө бодож үүнийг болиоч ээ гэж хэлсэн сэрэмжлүүлсэн юм.
Н.Энхбаяр, О.Цолмон хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөн энэ их мөнгө дагалдах “шагнал”-ыг ичих нүүргүй авчээ. Шагналын дагалдсан тавин мянган долларыг бэлнээр нь О.Цолмон халааслажээ. Яг ТВ-9 –ийг шууд хулгайлсан шигээ.
Ингэхдээ Н.Энхбаяр, О.Цолмон нар монгол улсын хууль журам, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн гэж би үзэж байна.
Тавин мянган доллар бол одоогийн ханшаар 60 сая төгрөг. Эд нар ядаж 60 сая төгрөгийн татвар төлсөн үү ? Төлөөгүй гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл тэд ийм орлогоос татвар төлөх ёс зүйтэй хүмүүс биш. Гэнэт төрөл арилжин цоо шинэ хүн болоод татвараа төлчихсөн бол би уучлал гуйхад бэлэн. Татвар төлөөгүй бол Н.Энхбаяр татварын хууль зөрчсөн хариуцлагаа Н.Энхбаяр хүлээх ёстой. Их хэмжээний гадаад валют улсын хилээр оруулж ирэхдээ О.Цолмон гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн үү ? Үүнийг шалгах ёстой. Мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн үйлдэлдээ тэр хариуцлага хүлээх учиртай.
Шагнал дагалдсан мөнгийг соёлтой, ёс зүйтэй хүмүүс буяны үйлсэд, хүүхдүүдэд, нийтийн тусын тулд зориулан хандивладаг. Н. Энхбаяр энэ мөнгөнөөсөө өнчин ядуус, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандивласан гэж би л лав сонсоогүй. Өгсөн бол монголын радио, телевиз, сонин хэвлэл улиг болтол магтаж ярих байсан. Чив чимээгүй, таг чиг.
Тереза эх нэрээр алдаршсан агуу эмэгтэй Нобелийн шагнал хүртсэн. Тэр шагналаа Шведэд очиж хүлээн авахаас татгалзаж, замын болоод бусад зардал болох зургаа мянга долларыг Калькутта хотын ядуусыг нэг удаа хооллоход зарцуулахыг хүсч байсан билээ.
Н.Энхбаяр.О.Цолмон хоёрыг энэ буянтай эмэгтэйтэй жиших нь бурхан чөтгөр хоёрыг харьцуулсантай адил юм. Тэд бол ёс суртахуун, энэрэнгүй үзэл, буяны санааны хэлтэрхий ч байхгүй бэртэгчингүүд юм. Тэгсэн мөртлөө бурхны шашин, буян нүгэл, үйлийн үр гэж донгосохыг нь яана.
Н.Энхбаяр Солонгосын шашны байгууллагын мяндагтнуудад хариу барих цаг ирнэ. Юугаар бол ? Нөгөө баруун солгойгүй цацаж байгаа одон медаль уу, өөр зүйл үү?
Хан –Уул дүүргийн засаг дарга Загджавт Солонгосын нэг хийдээс микроавтобус бэлэглэсний төлөө Н.Энхбаяр хамба ламыг нь “Найрамдал” медалиар шагнаж, ичих ч үгүй телевизээр гарч байлаа.
Сүм хийдээс өгч буй шагналын мөнгийг аль нэг бизнесийн байгууллагаас хандивладаг юм. Солонгос бизнесменүүд мөнгөө салхинд зүгээр нэг хийсгэчихдэг тэнэгүүд биш. Магадгүй манай аль нэг тендерт оролцохоор бэлтгэж байгаа компани “шагнал”-ын мөнгийг ивээн тэтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэд мөнгөний хариугаа монголоос тойруугаар нэхнэ, авна. Энэ бол бараг гарцаагүй.
Энэхүү “шагнал” гэгчийн дээгүүр элээ шиг эргэлдэж, үүнийг би хөөцөлдөж олгуулж байгаа юм шүү гэж итгүүлэхийг оролдож буй нэг хүн байдаг аж. Энэ бол бурханч Г.Пүрэвбат нэртэй хараалч лам. Н.Энхбаярын итгэлийг хэнээс ч илүү олсон. Түүнийг төрд болон бусад газар төлөөлдөг болсон лам. Н.Энхбаярын зөвлөх, Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдах зөвлөлд Н.Энхбаярын санал болгож оруулсан, гавъяат цол өгсөн зэргийг тоочоод байвал их урт жагсаалт болно.
Г.Пүрэвбат лам О.Цолмонг Солонгост очиход Хөх ордонд Солонгосын ерөнхийлөгчийн гэргийтэй уулзуулна, би тохирчихсон гэж сүржигнэсэн дуулдана. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх ч уйгагүй хөөцөлдсөн боловч энэ уулзалт болсонгүй. Тэгтэл О.Цолмон багтаж ядталаа авирласан тухай замын ханиуд нь ярьж байна лээ. Монгол төрийн ажил нэг иймэрхүү хөгийн зүйл болжээ.
Энэ “шагнал” тойрсон асуудлыг УИХ, ялангуяа сөрөг хүчин, иргэний нийгмийн байгууллагууд анхааралдаа авч шалгаасай гэсэндээ үүнийг тэрлэв. Н.Энхбаярт шагнал өгсөн сүмийн удирдах зөвлөлийн нэг гишүүн манай их сургуульд судалгаа хийж, эрдмийн цол хамгаалахаар ажиллаж байгаа аж.
Авилгалтай тэмцэх байгууллагын эхний шалгах ажил энэ болох байх гэж найдаж байна. Аль хэр шударга ажиллахыг нь харъя. Одоо О.Цолмонгийн өмнөөс шүүхддэг О.Чулуунбат шиг луйварчин гараад ирэхийг нь харъя л даа…
Судлаач Д.Ганхуяг
2007 оны 2 дугаар сарын 11.

2009/05/14 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 66 Comments

66 Comments »

  1. hi sain baina uu ta
    ene asuudliig yah be
    mon hetsuu yum bolj baina aa
    ene muusain hulgaich
    deeremchin nariig
    tseerluuleh yumsan

    Comment by aagii | 2009/05/14

  2. Манай улсын Ерөнхийлөгч болсон 3 хүнээс Очирбат Энхбаяр 2 арай дэндүү увайгүй хүмүүс шиг санагддаг.Тэргүүн хатагтай гэж өргөмжлөгдөж байгаа эмэгтэйчүүд дотор энэ нь Монголын нүүр царайг харуулах юм гээд зачих хүн үнэхээр алга даа????

    Comment by öîëìîí | 2009/05/14

  3. Францын Тэргүүн хатагтай өөрөөр хэлбэл Никола Саркозигийн эхнэр нь Итали гаралтай, загвар өмсөгч Карла Бруни. Түүнийг тэргүүн хатагтай болсны дараахан бараг жаахан охин байхдаа авахуулсан нүцгэн зураг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баахан цацагдав. Бруни ч хэр барагтай юманд дөвчигнөөд байхааргүй хүчирхэг, бие даасан эмэгтэй учраас хэвлэлийн гол сэдэв болоод байсан энэ асуудалд эвтэйхан хариулт өгсөн юм даг. Би өөрийн гоо үзэсгэлэнд итгэлтэй байдаг учраас нүцгэн зургаараа харин ч бахархаж байна гэсэн утгатай тайлбар өгсөн юм даг. Дараахан нь өнөө гайхал зураг дуудлага худалдаанд орж их л өндөр үнэтэй зарагдсан санагдаж байна. За энэ ч яахав. Никола Саркози үзэсгэлэнт эхнэрээ дагуулан Их Британид төрийн айлчлалаа хийвээ. Харин айлчлалын үеэр Францын шинэ Ерөнхийлөгч биш, харин Тэргүүн хатагтай нь Британичуудын дунд ёстой од болон гялалзсан юм даг. Их Британийн Хатан хаан 2-р Элизабеттэй уулзахдаа аягүй гоё /уламжлалт маягийн хувцаслалт/ тохиромжтой хувцаслаж, Хатан хаантай олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн нарийн ёс жаягийн дагуу мэндчилж, ёс алдахгүй байж чадсанд нь Британичууд түүнд хайртай болсон юм. За энэ бол нэг асуудал . . . АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий өөрөөр хэлбэл АНУ-ын Тэргийн хатагтай Мишель Обама гэгч эмэгтэй байх. Харвардын Их сургуулийг манайхаар бол онц дүнтэй улаан дипломтой төгссөн Мишель Обама одоогийн АНУ-ын Ерөнхийлөгчийн Чикаго хотын нэгэн хуулийн пүүст дадлагаар гарч байхад нь зааварлагчаар нь өөрөөр хэлбэл дадлага удирдагчаар нь ажиллаж байсан гэдэг. Боловсролын түвшин, уран илтгэх чадвараараа бол нөхрөөсөө огтхон ч дутахгүй. Обама нэг удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа миний эхнэр энэ асуудлаар чинь надаас илүү уран илтгэл тавьж чадна шүү гэж хошигнож байсан удаатай. За энэ ч яахав. АНУ-ын Ерөнхийлөгч Обама саяхан Их Британид айлчилваа. Айлчлалын үеэр Британичууд Тэргүүн хатагтай Мишель Обамаг яг л супер оддын хэмжээнд хүлээн авсан гэж шуугиж байлаа. Ялангуяа, Их Британийн Хатан хаан 2-р Элизабет АНУ-ын Тэргүүн хатагтайтай ихэд дотносож, бүр Мишель Обама Хатан хааны нуруугаар тэвэрсэн харагдсан. Уг нь бол айхтар хуулиар хориглоогүй ч гэсэн Их Британийн Хатан хааны биед нь хүрч болохгүй гэсэн бичигдээгүй дэг жаяг байдаг юмсанжээ. Энэ үйлдлийг Британичууд олон янзаар л тайлбарлаж байсан. Гэхдээ л санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнхи нь АНУ-ын Тэргүүн хатагтайд ам сайтай байсан. Их Британийн Хатан хааныг ойрд тийм хөгжилтэй байсныг хараагүй гэж хүртэл бичигдэж байлаа шүү дээ. Тэргүүн хатагтай гэж ийм л байдаг юм байна шүү дээ. Хэ хэ, харин манай ард түмний Тэргүүн хатагтайг хэн гэдэг билээ дээ . . .

    Comment by Нам бус залуу | 2009/05/14

  4. Өө хөөрхий. Ийм л увайгүй шаар шүү дээ энэ Энхбаяр. Гээд яалтай билээ. Ямар ард түмэн байна, тийм л удирдагч байдаг гэж. Хаа сайгүй л Энхбаярыг дэмжсэн, түүнийг магтсан хүмүүс байхын. Бидэндээ л таарсан эд шүү дээ.

    Comment by Оргил | 2009/05/14

  5. Таны нийтлэлүүдийг өдөр тутмын бүх сонинд тавиад хүмүүст сэрэмжлүүлмээр, жоохон ухааруулмаар байх юм, даанч бүгд Энхбаярын халаасанд орчихоод хэрэг алгаа, тэр байтугай хэдэн шалдан банди нар Энхбаярыг дэмжих хөдөлгөөн байгуулчихаж, дэмжиж байгаа үндэслэл гэгч нь хөгийн үнэн инээдтэй, хэдэн жилийн дараа тэдгээр бэртэгчингүүд ‘би Энхбаярыг танихгүй ээ’ гэж ичих ч үгүй улаам цайм хэлнэ дээ, харж л байгаарай, яг л Хүрэлсүх шиг…

    Comment by dk | 2009/05/14

  6. Энхбаярыг танихгүй гэж хэлэхгүй байхаа . . . Энхбаяр нь ТАНИХГҮЙ БОЛГОЧИХСОН байх биз… хэ хэ

    Comment by Нам бус залуу | 2009/05/14

  7. 1 500 000 ВОН = 50 000 ДОЙЛУУР
    ХАНДИВ = ШАГНАЛ
    Нэг нь шашны, нөгөөх нь олон нийтийн байгууллагаас мөнгө авч. Зорилго нь адилхан, үйлдэл нь адилхан. Мөнгөний хэмжээ л өөр.
    Ямрын ялгаа байна? Миний харж байгаа ялгаа бол нэг нь жижиг тоглогч, нөгөөх нь том гар. Үр дагавар нь өөр байвал энэ хоёрын хийсэн актын ялгаа гарах боловуу.
    Харин Тэргүүн Хатагтайн хувьд эзэгтэйн хувиар гэрийнхээ ажлыг амжуулсан юм шиг л харагдаж байна. Тэр байтугай төр, түмний ажилд хутгалдаад олон ажил нугалдаг СУПЕР эмэйгтэй юм чинь. Харин гэрийнхээ ажлыг амжуулахаар явсан зардал нь хаанаас гарсан бэ гэдгийг асуудал болгож болох юм. Тэргүүн хатагтайг дагасан тэр олон бараа бологчдын онгоцны, байрны, хоолны, бичиг хэргийн гээд гарсан бүх мөнгө Энхбаярын кармаанаас л гараагүй нь лав. Тэр шагнал төрийн санд ороогүй л юм бол нэг айлын авгайн хувийн зугаалгыг төр хариуцах ёстой юу?

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/14

  8. Элбэгдоржийн талаар шуугиад унангуут таны энэ нийтлэл санаанд орж байлаа. Энэ талаар ярих болов уу гэтэл таг байх юм. Энэ хэдэн улстөрчид сүржигнээд байх боловч мэддэггүй юм уу санадаггүй юм болов уу. Та харин дахин сануулахаар шийджээ дээ.

    Comment by Болд | 2009/05/14

  9. ene zaluuchuud yagaad enhbayariig demjeed bgaa yum boloo oorsdiinhoo ireeduig ballaj hayahnee uur hureed bna yah ve

    Comment by baska | 2009/05/14

  10. Ингээд л 1:1 харьцаатай…Энхбаяр ч баларлаа л даа

    Comment by zorigtsoc | 2009/05/14

  11. Ирэх долоо хоногийн Ням гараг буюу 5-р сарын 24-ний өдөр залуус бүгдээрээ аягүй гоё ухаалаг сонголт хийцгээе. Number One ялвал гутарч ууя, Number Two нь ялвал санал хураалт шударга болсон гэж ууяа. Ялгаагүй л уух юм чинь ухаалаг л сонголт байгаа биз дээ. Жич: Ухаалаг сонголт гэсэн чинь зарим залуус Condom гэж ойлгосон гэсэн шүү.

    Comment by Heil for Vodka? Ura ura | 2009/05/14

  12. 50.000han myangan dollariin araas tegj guij ner nuur baasdmaargui yum aa. Tsaana n arai tom yum baisan bailgui de geheer, neg muu shashnii baiguullaga tiim tom yum gargaj diilmeergui yum..
    Mongold neeren MORAL, yos surtahuun, shudarga yos … geed niigmiig zuv avch yavdag hamgiin undsen elementuud neeren haygdjee…

    Comment by Herlen | 2009/05/14

  13. Чи зөв хэлж байна Хэрлээн, Цаана нь маш их “юм” байдаг юм аа. Энэ бол Мунийн шашин. Монгол Улсын Төрийн Ордонд шашны лекц унших, олон залуучуудыг анх удаа зүсийг нь харж буй хүнтэй гэрлүүлэх олон удаагийн “ёслолыг” манай төрийн “томчууд” зохион байгуулж тэдэнд байнга тусалж байдаг юм. Тэгээд л Н.Энхбаярыг шагнахгүй юу даа. Дараа нь эдийн засгийн олон ноцтой асуудлууд байгаа. Н.Энхбаяр уламжлалт Буддын шашныг биш, Мунийг шүтдэг юм. Хүн ямар ч шашин шүтэж байж болох боловч хоёр шашны хооронд “гүйж”, ард түмнээ хуурах нь гэмт хэрэг. Манайх чинь “Очирваань шүтээнтэй Ондоо улс” биш, харин “хоёр шашинтай холимог” улс л болсон ш дээ.

    Comment by gankhuyag | 2009/05/14

  14. Ер нь тэр Мунийн шашныг чинь нилээн өндөр төвшинд хүлээж аваад байх шиг тэр үед санагддаг байсан.Би гэж нэг будилсан хүн тэр үедээ тэр Мунийн шашин чинь буддын шашин гэж ойлгоод байсан юм.Инээдтэй юм.Тэгээд бас Солонгосууд шагнаад байхаар нь азиуд юм чинь, манай Ерөнхийлэгч их том зүтгэлтэн нь боллоо доо гэсэн чинь.Ямартай ч энэ 2 шашин чинь өөр юм байна гэж ойлголоо.

    Comment by enhuush | 2009/05/15

  15. Мун бол шашны томоохон сект бөгөөд Мун нийтдээ 16 удаа ял шийтгүүлж байсан. Сектийнхээ ихэнхи бүсгүйчүүдтэй бэлгийн харилцаанд орсон, мөн 2300 гаруй анх удаа зүсээ харалцаж байгаа залуусыг нэгэн зэрэг “гэрлүүлж” байсан гэх мэтчилэн. Ийм гэрлэх “ёслол” манайд маш олон удаа болсон. Үүнийг манай төрийн эрх баригчид ихэд дэмжиж, оролцож байсан. Би тэднийг нэр нэрээр нь гаргасан ч чадна. Манай хүүхнүүд Солонгосуудтай их гэрлээд байдгийн далд учир нь энд байдаг. Ингэж хүүхнүүдээ шууд зарчихаад тэднийг “хүмүүжилгүй” гадаадынхантай,ялангуяа солонгосуудтай их сууж байна гэж шүүмжлэх нь аймшигтай гэмт хэрэг. Энд Буддын шашнаа шүтдэг хэмээн ярьдаг Н.Энхбаяр гол үүрэг гүйцэтгэсэн учраас Муны шагнал авсан. Тэр бол “хоёр шашинтан” мөнөөс мөн.

    Comment by gankhuyag | 2009/05/15

  16. Manaid olon hun bas toriin ajiltanguud Munii shashinii heg huvilbar DELHIIN ENH TAIVANII HOLBOO nii hundet gishuun ENH TAIVANII ELCHIN SAID hertei tomchuul olon bdag tuuniig haraad bi l yumnii hariin uchriig oilgohgui bgaa yum baihdaa gej ooriigoo buruutgaj bsan uy minii amidrald blaa getel heg l bish bolood holdoj bilee.Delhiin enh taivanii holvoo gedeg her nad metiin ouyn sanaani heregtseeg hangah gej erel haiguul hiij bsan humuust ih ITGEL toruulj baisan yum.Tand amjilt,az jargal husey.Eh oron,ard tumniihee toloo hamtdaa shuu.

    Comment by enkhee | 2009/05/15

  17. Манай улсын Ерөнхийлөгч болсон 3 хүнээс Очирбат Энхбаяр 2 арай дэндүү увайгүй хүмүүс шиг санагддаг.Тэргүүн хатагтай гэж өргөмжлөгдөж байгаа эмэгтэйчүүд дотор энэ нь Монголын нүүр царайг харуулах юм гээд зачих хүн үнэхээр алга даа????

    Comment by öîëìîí | 2009/05/15

  18. Ард түмэн гэж хэн юм вэ? Эд нарын тоглоом болж таарч бна уу? Ёстой ой гутаж бна.Таарсан таар шуудайнууд. Монголд арай өөр ёрөнхийлөгчийг гаргах бололцоо ерөөсөө бгаагүй юм уу. Мэдсээр харсаар байж сонгууль өгөх үү.Би лав сонгууль өгөхгүй.

    Comment by naraa | 2009/05/15

  19. Өө, новш гэж. Яанаа. Энэ Мунны сект Монголд газар аваад байгааг хаа саагүй ярьж, амьтан хүнийг сэнхрүүлэх сайн дурын ажил хийдэг хүн нь чинь одоо би шүү дээ. Өнгөрсөн жил Тэрэлжид сар гаруй зусахад энэ муу Солонгосчууд тэндхийг бүүр эзэлчихсэн байсан. Тэнд байгаа сүмдээ бараг өдөр бүр хурал явуулж, бүр жаахан хүүхдүүдийг хүртэл бэлэг сэлтээр хуураад тэр хурал, номондоо суулгана. Ельцины үед ямар скандал болж байсныг та бүхэн эргэн санацгаа. Тэгэхдээ энэ нь Горбачёвоос эхтэй, Ельцинд уламжлагдсан арга хэмжээ байдаг. Оросод эх орны эзэд, шинэ үе, өөр юу юу ч билээ том, том нэртэй янз бүрийн залуучуудын байгууллага бий болж, Солонгост томоохон гүрнүүдийн удирдагчдын уулзалт зохион байгуулагдаж, дэлхийн энх тайвны үйлсэд хамтран зүтгэх тухай нэг тийм сонин актанд гарын үсэг зурсан. Түүний дараахан тухайн уулзалтын зохион байгуулсан газраас нь залуучуудын байгууллагуудыг дэмжихэд зориулж маш их хэмжээний мөнгө орост орж ирсэн. Бүр аймшигтай тоо их шүү. Сэтгүүлчид нь энэ мөнгөний эх үүсвэрийг судлаж байгаад санаандгүй энэ хэргийг олж мэдсэн юм. Юу гэвээс цэвэр ортодоксын шашинтай орост залуучууд нь гэнэтхэн маш ихээр мунны шашинтан болж энэ хүрээ хүчтэй түгээн дэлгэрч эхэлсэн. Ихэнхдээ янз бүрийн ТББ, залуучуудийн ассоциаци гэх мэтэчлэн байгууллагууд мунны шашны гол төлөөлөгчид нь байсан байдаг. Манайд ч гэсэн хаа сайгүй, гоё нэртэй, буяных ч юм шиг, олон нийтийнх ч юм шиг байгууллагууд бий, эд маш их но-той. Ер нь энэ сектын гол таргет нь өсвөр болон залуу үе. Америкэд гарсан сенсацийг санацгаая. Мунны шашны хамгийн том төлөөлөгчдийнх нь үнэнч туслах, 20 гаруй жил тэдний төлөө зүтгэж ирсэн, тэргүүнийхээ нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эр аймшигтай нууц дэлгэсэн. ЦРУ, Эф Би Ай-ын хамгийн хамгийн шинэлэг нууц мэдээллүд нь тухайн байгууллагын гарт үргэлж байдаг. Орж ирдэг эх үүсвэрүүд нь мэдэгдэхгүй ч улс, төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүд тус байгууллагын нууц гишүүд байдаг. Тус байгууллагын санхүүжилт, үйл ажиллагаа нь Солонгосоос шууд хамааралтай. Энэ мэдээг дэлгэсэн эр залуу насандаа хар тамхинд донтож явсан, түүнийг энэ сектийнх нь үрчилж авсаныхаа дараа шинээр мэндэлсэн төгс хүн болгож дараа нь бүхий л бохир юмандаа үнэнчээр зүтгүүлж байсан. Энэ сенсацитай баримтыг дэлгэснийхээ дараа тус байгууллагын тэргүүн, холбогдох этгээдүүд баригдаж шоронд орсон ч төрд ажиллаж байсан нууц гишүүд нь эл хэрэгт холбогдоогүйгээр барахгуй нөгөө нууцыг дэлгэсэн эр амь насаа тун эргэлзээтэй байдлаар алдсан гэдэг. Мунныг шашныг цөөхөн хэдэн улс зөвшөөрсөн. Европын ихэнх улсад бол огт зөвшөөрдөггүй бөгөөд сайн сайхны төлөөх үйлсэд гэсэн хаягтай байгууллагуудаа тагнуулын албад нь маш хатуу хянаж байдаг. Мунны шашны ард Солонгосын ЗГ байгаа гэдэг нь илэрхий. Энэ сектээр дамжуулж дэлхийн э/з, улс төр болон бүхий л чиглэлд тодорхой нөлөөлөл, хяналтаа тогтоох гэсэн далд санаа, ашиг сонирхол байгаа учраас Мунны шашинаа бараг төрийн шашин болгосон улс. Энэ сектийн тэргүүн гэж нэг муу солонгосын гэр бүл байдаг. Энэ муу эмгэн, өвгөн хоёр ганц сект үүсгэснийхээ төлөө дэлхийн улс, оронд тэгтлээ нөлөөлж, хяналтаа тогтооно гэж юу л бол. Тиймээс хүмүүсээ, залуусаа, алхам бүртээ хянуур байж, энэ бузарын сектэд өөрийгөө, өрөөл бусдыг ховсдуулахаас болгоомжилогтун. Энэ сектийн асуудлыг олон нийтэд ил гаргаж, тавимаар байна. Энхбаярыг дагасан залуучуудын байгууллагуудын санхүүжилт, үйл ажиллагааны чиглэлийг шалгуулмаар юм. Яах вэ?

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/15

  20. Nodnin namar tuv talbain hajuugaar yavj baihad,Delhiin Enhiin Baiguullag-n uil ajillagaa yavagdaj baina gej baisan. Ene nuhuriin yum baisan baina sht.
    “Unification Church” gedeg yumiig today anh udaagaa sonsloo sht. Hun gej neeren yu ch hamaagui hiih yum aa. ene Sun Myung Moon gej nuhur chini 15n nastai baihad n Jesus ireed “minii dutuu orhisoniig guitseegeed ug” gej asuusiin genee. Tegee l mani hun neree uurchluud balairch ugsiin baihaa. 2 keyword garch irj baina. BRAIN-WASHING, MASS-WEDDING.

    Turiin zugees horig tavihgui bol manaih shig iim togtvorgui niigem-d amarhoon uurlene dee.
    Nodningoos hoish Mongoliin talaar yanz buriin news unshij ehelsen. Ene Enhbayraas shidiin shidiin yum ih garah nee..
    Tsedenbal shig baahan baraan tuuh uldeeh baihdaa.
    Za daa. Mani hund yamar unuu margaashtaa l bolj baival, yamar ter ner tur, moral ene ter yostoi padgui bailgui dee..

    Comment by Herlen | 2009/05/15

  21. Sain baitsgaana uu? Ezen Bogd Chingis haan maani shashin shutlegiin tuhai yu gej zarligdaj baisan tuhai unshsanaa Ta buhentei huvaaltsya.
    Chingis haan aildruun:
    Aliv surtaltan ailsaj
    Ah duus met ijildegtun
    Ataa ovorlon artsaldval
    Avral uguig medtugei
    * * *
    Manu surtal iluu hemeen
    Metgeltsen buu daisan bosgo
    Chinu surtal buruu hemeen
    Chichiltsen buu alaldagtun
    *Surtal- Shutleg,Shashin
    (Ts.Natsagdorj “Chingis haany surgaaliin tovchoon”-oos)
    Chingis haany zarlig, surgaaliin tovchoonyg unshij baihad Enhbayar, Elbegdorj,M.Enhbold, Nyamdorj,P.Ochirbat,M.Enhsaihan met bol ali hediin tsaazluulah ni tsaazluulaad,tseerluuleh ni tseerluulegdchihsen baih yum bilee.Ezen Bogd Chingis haanaasaa oorsdoo bolon orool busdygaa suraltsuulbaas onoogiin ene gajuudlyg uter turgen arilgaj uls oron,ard tumnee avarch uldeheer met sanagdana.Bolgootsgoono uu!

    Comment by Oyun | 2009/05/16

  22. hyniig taniya gevel avgaigaar ni shinjee gevel yahuu?

    Comment by ganzorig | 2009/05/16

  23. Egzegtei muchid,tsag uye olson niitleld tani
    bayarlalaa,ugtaa bol ali 2006 ond l seremjluuleed,5 sariin umnu Udriin sonind tavisan niitleliin haaguur ni yavj baisan yum boloo ene olon “ih medegchuud”?Munn bol uneheer mash hargis shashin,mongold olon niit ,yalanguya usvur uye,
    zaluuchuudiin tarhiig ugaaj baisan.Ehner nuhur 2 zunug hugshiniig turiin ordondoo zalj,ard tumnee munhruulah tsuglaaniig zohion baiguulj baisan geed boddoo.Uneheer oi gutmaar.Odoo bol gazar avsan,surguuli soyol hurtel baiguulsan suragtai,jiriin ajiltan,alban haagch,erdemten doktoruud ni hurtel “Enh taivanii elchin said” gedeg
    tsoloor shagnuulj Korea,Japan-r baiguullagiinhaa zardlaar yavj ” yum uzej,nud tailsanaa” shagshij baih jisheetei.
    Bayangol hemeeh hotoos nileen zaiduu gazart zunii tsuglaralt
    hiideg gej baigaa,togtmol.Shashindaa elsuulj avahiin tuld nileen yum amlaj,beleg selt ugch garii ni tsailgadag yum shig.Yaduugiin zovloon gej.Sudlaach D.Ganhuyag iim aimshgiin
    zuil eh orond maani nuurlej baigaag olon udaa hudlushgui barimtaar ilchilj,seremjluulj baihad zohih humuus,
    baiguullaga,niigemleg,evsel,holboo bas bus mongoloor l duuren baigaa gazruud hudluj ehlene gedegt naidya!Es tegtvees uhaant ardiin maani heldegeer “Ungursun boroonii
    hoinoos tsuv numruv”,”Nirgesen hoino ni hashgarav” gegch l boloh vii.Sudlaach Tand amjilt husye!

    Comment by Soogii | 2009/05/17

  24. 1
    Сайн байцгаана уу?
    Монголчуудаа,
    Нутаг нэгт, цуст нэгт ард түмэн минь ээ
    Төөрөлдсөн хүү Сүрэнхор би хүний нутагт нуугдаж, зүдэрч яваа ч та бүхнийхээ амрыг эрж, энэ захидлыг тэрлэж байна.
    “Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Сүрэнхор” гэхээр бүгд шахуу мэдэж байгаа байх. Зарим нь намайг шууд л луйварчин, хулгайчаар минь дуудаж байгааг ч төсөөлж байна. Миний талаар өчнөөн л бичиж, муу муухайгаар минь ханатал дуудсан болохоор нэр минь хүн бүрт муугаар танил болоо биз дээ.
    Гэхдээ мөн чанарыг минь хэн ч мэдэхгүй, таниагүй байгаа. Үнэндээ бол би өөрийгөө тийм ч хүнээ байчихсан, дүүрчихсэн амьтан гэж боддоггүй. Надад ичих нүүр, сэмрэх сэтгэл байдаг юм.
    Би эх орноосоо зугтан гарсан тэр өдрөөс хойш өнгөрүүлсөн амьдралаа бодон хичнээн их шаналж, эргэцүүлснийг хэн ч мэдэхгүй. Би буруутай. Би улсын мөнгөнд хуруугаа дүрж, муу хүмүүсийн хөөргөн үгэнд сагаж явсан буруутай. Би буруу хэргийнхээ зэмийг хүртэх ѐстой, түүнээс яагаад ч зайлж чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч, үйлийнхээ үрийг эдлэн шимширч суугаа цөхөрсөн эр хүн. Үйлдсэн хэргээ бусдад тохох, зайлсхийх гэсэндээ биш ард түмнээ сэрэмжлүүлэх, анхааруулах ѐстой юм байна гэдгээ ухамсарласны үндсэн дээр би энэ захиаг зүрхэлж бичлээ.
    Магадгүй энэ захиа та бүхэнд хүрч, сэрэмжлүүлж чадвал үйлдсэн нүгэл минь бага ч болтугай нимгэрч, үйлийн үр минь хөнгөрөх болвуу гэж бяцхан найдах юм.
    Ингээд хэлэх гээд байгаа зүйлдээ оръѐ. 1997 онд МАХН-ын дэргэдэх МАСЗХ-нд орсноор миний тамтай амьдрал эхлэсэн юм. Тэр жил бидний хэсэг сэхээтэн залуус нэгдэн энэ байгууллагыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажилласан. Бид амихандаа улс төрийн карьер хийж, хожим төрийн өндөр албанд томилогдож, очих нууцхан хүсэл тээн цуглаж байсныг одоо нуух хэрэг байхгүй. Тэр цагт биднийг намын боссууд Н.Энхбаяр, Л.Энэбиш, А.Цанжид нар ч дэмжих нэрээр баахан хөөргөж, доргиодог байлаа. Бидний хүслийг тэнгэр бурхан сонссон аятай МАХН үнэмлэхүй ялалт авч манай холбооныхон бүгд шахуу албан тушаалд очсон. Би ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болж, Н.Оюундарь Байгаль орчны яамны газрын дарга, Г.Шийлэгдамба аялал жуулчлалын газрын дарга, Я.Содбаатар ҮХ-ны дэд сайд, Б.Эрдэнэбат БХ-ын дэд сайд гэх зэргээр томилогдон огцом өндөр авсан даа, бид. Д.Бадраа агсан маань Санхүүгийн Зохицуулах хорооны дарга болсныг бүгд санаж байгаа.
    Бидний араас хожим олон залуучууд МАСЗХ-гоор дэмжүүлэн албан тушаалд орсон. Нэг ѐсондоо холбоо маань албан тушаал руу үсрэх банз болон хувирсан юм. Бусдын талаар ярих сонирхол алга. Өөрийгөө л голлоѐ доо.
    Үйлдвэр Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга болсноор өмнө маань маш их боломж нээгдэв. Бас маш их дарамт үүсэв. Ажлын талаар би яриагүй юм шүү. Залуу хүн бол ажилд нухлуулахаа юманд тооцохгүй ш дээ. Гол дарамт нь “албан тушаалын хаялга” гэж юмыг МАХН-ын удирдлагуудад, намайг төрийн нарийн бичгийн дарга болгосон хүмүүст байнга үзүүлж, ач санаж явах учиртай боллоо.
    Намын дарга, Ерөнхий сайд болсон Н.Энхбаярын зүгээс намайг төрийн нарийн бичгийн даргаар томилоход бол шууд мөнгө төгрөг нэхээгүй, шаардаагүй юм. “Боловсролтой, хэлтэй залуустаа итгэл хүлээлгэж байгаа юм шүү. Хичээж ажиллааарай” л гэж байсан. Харин Сү.Батболд, талийгаач “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва, У.Барсболд нар бол түүнд нилээдгүй мөнгө хаяж байж сайд болсон гэдэг яриа нам дотор явдаг байсан. Тэд бол угаасаа мөнгөтэй, намайг бодвол албан тушаалаараа мөнгө олоод сурчихсан хүмүүс байсан болохоор тоодоггүй байсан шиг байгаа юм. Харин өөрийн гэх дорвитой бизнесгүй миний мэт хүмүүст энэ нь нэг төрлийн дарамт, дөнгө болон хувирсан.
    2
    Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан бүх л хүмүүст ийм шаардлага тавигддаг байсан. “Ерөнхий сайд ийм тийм арга хэмжээг төдөн төгрөгөөр чамайг санхүүжүүл” гэлээ гээд нарийн бичгийн дарга, туслахууд нь хэлчихээд утсаа таслачихна. Тэгээд тэр мөнгийг нь олох гэж махтайгаа хатдаг байсан. Албаа аваад хоѐр сар хэртэй болсны дараачаас л ил дад янз бүрийн байдлаар мөнгө нэхэж эхэлсэн дээ. Ийм нөхцөлд арга буюу л авлига авах арга сүвэгчилж эхлэдэг юм билээ. Ингэж яваад л би хальтирчихсан юм. Намайг мөрийтэй тоглоомонд донтсондоо яамны хөрөнгөнөөс хулгайлсан гэх маягийн сурталчилгаа их явсан. Одоо хүн бүр итгэчихсэн биз дээ.
    Үнэн хэрэгтээ бол албан тушаалынхаа төлөө өгөх татварт л би маш их мөнгө төлсөн. Тэр үед У.Хүрэлсүхийн Н.Энхбаяртай муудалцсаны цаад шалтгаан нь ч энэ байсан. Өнгөн дээрээ Ерөнхий сайдын эхнэр О.Цолмонтой таараагүй энэ тэр гэж ярьдаг ч цаагуураа бол Н.Энхбаярт “татвар” төлөх сонирхолгүй байсан юм. Энэ талаар надтай ч санал солилцож байсан.
    Н.Энхбаярын цуглуулсан хөрөнгө бол тэр чигээрээ л ийм төрлийн татаас, бэлэг, хаялга, өргөл, хувь зэргээс бүрдсэн гэж хэлэхэд болно. Нөгөө нэг орлого нь хууль, шүүхийн хаалга татсан хүмүүсийн хэрэг. Шорон явах нь тодорхой болсон хүмүүсийг хэргээс чөлөөлөх нэрээр асар их мөнгө хийсэн дээ. Шударга бус байдал чинь нэг л өдөр бий болдоггүй. Алгуур идэж, уусгадаг юм байна даа гэж одоо л би ойлгож сууна.
    Тун ойрхноос харж байсан хүний хувьд хэлэхэд Н.Энхбаяр бол цадах, ханахыг мэдэхгүй хүн. Тэгсэн хирнээ гар нь тэнийнэ гэж байхгүй. Болж л өгвөл өөрөөсөө мөнгө гаргахгүй шийдчих гэсэн, аргалчих гэсэн, бусдаар төлүүлчих гэсэн нэг тийм хандлагатай, их хачин гэр бүл санагддаг юм. Сү.Батболд, Д.Тэрбишдагва ах нарыг юм л бол шаналгаж байхыг би мэддэг юм. Харин У.Барсболд бол нэхүүлэлгүй, өөрөө сайн дураараа байж байгаад л мөнгө аваачиж өгч долигонодог байсан.
    Н.Энхбаяр хэрэг нь дууссан гэж үзвэл жигтэйхэн ойр дотно байж, үй зайгүй явсан хүмүүсээ шууд л жийдэг. Ц.Түмэнгэрэлийн хэргийн дараа түүнийг танихаа болиод, юун хүн билээ? Гэж асуух маягтай болсныг бүгд санаж байгаа байх. Энэ л зангаас нь манай намынхан ихэд айж, жийрхдэг байсан.
    Яахав, энэ бол өнгөрсөн түүх. Одоо би ард түмэндээ дараах зүйлийг анхааруулъя, сэрэмжлүүлье гэж бодоод зориглон бичиж байна. Би хүний газар, нуугдаж, айж эмээж амьдардаг гэлээ ч мэдээллийн технологийн ачаар эх оронтойгоо байнгын холбоотой байж үргэлж мэдээ, сурагтай байдаг.
    2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бээжин лүү яаран ниссэн, энэ нь хадам эхийнхээ биеийн байдалд санаа зовсноос болсон гэсэн утгатай мэдээлэл гарч нилээдгүй шуугиулаад авсныг бүгд санаж байгаа байх гэж найдаж байна. Үнэн хэрэгтээ юу болсон юм бэ? гэдгийг би хэлэх гэсэн юм.
    Тэр өдрүүдэд Швейцарийн банкнуудын холбоо арилжааны банкнуудынхаа эхний улирлын тайланд үндэслэн олон улсад мөрдөгддөг журмын дагуу тэрбум доллараас дээш хадгаламж эзэмшдэг хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлахаар бэлтгэсэн байсан байна. Тэд 2009 оны 4 дүгээр сарын 6-ны Даваа гаригт нийтэд зарлахаар төлөвлөж байсан юм байна.
    Уг жагсаалтын 16-д нь 1,3 тэрбум долларын хадгаламж эзэмшигч О.Цолмон, Монгол гэж дурдагдсан нь манай Ерөнхийлөгчийн гэр бүл юм. Н.Энхбаяр төлөөлөгчөөрөө дамжуулан уг жагсаалтаас эхнэрийнхээ нэрийг 6 сар болтол зарлахгүй байгаа ч гэж хүсэлт гаргасны дагуу Швейцарийн банкнуудын холбоо О.Цолмонгийн нэрийг зарлахаа түр азнаад байгаа юм байна.
    Харин ирэх 6 сарын дундуур зарлагдаж дараа нь Forbes сэтгүүл дээр тусгайлсан нийтлэл бичигднэ. Зарлахгүй бол Швейцарийн банкнуудын холбоо хуулийн дагуу хариуцлага хүлээх учраас яалт ч үгүй зарлах ажээ. Тэд үйлчлүүлэгчиддээ болох гэж байгаа үйл явдлын талаар тогтмол мэдээлэл өгдөг. Тэр хүрээнд О.Цолмонд мэдэгдсэн байна. Сонгууль дөхсөн үед энэ нь ямар осолтой мэдээлэл болохыг О.Цолмон ойлгож байсан ч банкинд нөлөөлж чадсангүй.
    3
    Иймд Н.Энхбаяр ямар ч байсан сонгууль өнгөртөл зарлуулахгүй байх хэрэгтэй гэж үзээд улсын Ерөнхийлөгчийн нэр барин, өөрийн биеэр очиж нөлөөлөхөөр Бээжин лүү яаран ниссэн нь тэр юм.
    Тэрээр Бээжин дэхь Swiss Credit банкны салбарт очин хүсэлтээ гаргаснаар ямар ч байсан эхний удаад зарлуулахгүй байж чадсан байна. Ингээд хадам эх өвдсөн тухай үлгэр үүсэж, анхаарал сарниулах үүднээс утга учиргүй шуугиан гаргасан бололтой юм.
    О.Цолмонгийн Швейцарийн Swiss Credit банкин дахь хадгаламжийн дансны дугаар SCB 45378MG80009L12. Дансны үлдэгдэл 1.3 тэрбум доллар (3 их наяд төгрөг буюу монгол улсын жилийн төсөв) гэдэг нь удахгүй зарлагдана. Тэр үед намайг худлаа хэлээгүй гэдгийг та бүхэн мэдэх болно. Энэ мөнгө бол миний дээр хэлсэнчлэн албан тушаал олгосныхоо шан харамж, авлигаас олсон, гэмт хэргээс чөлөөлснийхөө төлбөрт авсан, 2000 оноос хойш хураасан бүхий л хөрөнгө нь юм.
    Монгол улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эхнэр ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргах ѐстой. Гэтэл АТГ-ын вэб хуудаснаас О.Цолмонгийн мэдүүлгийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргалгүй, хууль зөрчөөд суугаагийн цаад учир нь энэ хадгаламжтай л холбоотой. Хэрвээ худлаа мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээх учраас Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээр далайлган АТГ-ыг нам дарж байдаг бололтой юм.
    Интернетэд тавигдсан мэдээллүүдийг харж байхад өнөөдөр Монгол улсын гадаад валютын нөөц 300 сая доллар хүрэхгүй байна. Харин Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. “Улсаасаа баян Ерөнхийлөгч” гэж бичигдээд байгаагийн учир энэ юм шүү.
    Би Б.Болдсайхан эмчийн бичсэн “5 сарын 24″ өгүүллийг уншаад уйлсан. Бүр цурхиртал уйлсан. Н.Энхбаяр гэж хүний сувдаг сэтгэлийн золиосонд олон хүн өртсөний нэг би юм шүү. Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа, Ц.Чимэдцэрэн, У.Хүрэлсүх, Н.Дэмбэрэл гээд олон залуучууд энэ хүний балгаар өнөөдөр цааз авах нь авж, бусдад алагдах нь алагдаж, шоронд суух нь сууж, бууж өгөх нь өгсөн.
    Би 5 сарын 24 -нд Элбэгээ ялбал нутагтаа очно. Заавал очно. Би өөрийн биеэр хуулийн байгууллагад очин бүх үнэнийг ярина. Тэр цагт миний ард түмэнд намайг ууч сэтгэлээр тосох, өрөвч нүдээр харах орон зай үлдсэн байх болвуу гэж найдахдаа, шударга ѐсны төлөөх үйлст өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэхдээ үүнийг бичлээ.
    Ухаант ард түмэн минь өршөөн соѐрх! Уучил хүүгээ, эр нэг алддаг юм, эрэг нэг нурдаг юм.
    Монгол орноо үргэлж хайрлаж, сэтгэлдээн тээж явдаг өөдгүй муу Д.Сүрэнхор.
    2009 оны 5 дугаар сарын 15

    Comment by tsomo | 2009/05/18

  25. D.Syren ta alzahgyu ee.Tanii zorig, zyrehiig ynlej baina
    . Shurdraga ynen tsuuraitag!

    Comment by ganzorig | 2009/05/18

  26. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болтол даруй зургаахан хоног үлдлээ.
    Өмнөх сонгуулиудаар бид ерөнхийлөгчид тэгтлээ өндөр ач холбогдол өгдөггүй байлаа. Тэгтэл ерөнхийлөгчөөр буруу хүн сонгогдох нь нийгэмд ямар их балаг тарьдагийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид хангалттай харлаа. Шүүх засаглал, прокурор зэргээс өгсүүлээд нийгмийн чухал субьектүүдийг томилохоос гадна ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байх үүрэгтэй билээ.
    Энхбаяр нь 1998 оноос хойш үндсэндээ арван нэгэн жил Монголын улс төрийн өнгийг тодорхойлж ирлээ. Өөрөөр хэлбэл төрийн зүгээс гарч байгаа томоохон хууль тогтоомж, нийгмийн бодлогууд бараг бүхэлдээ Энхбаярын гараар дамжиж иржээ. Энэ хугацаанд Засгийн газарийн зардал өмнөхөөсөө бараг хэд дахин томорч, одоо ҮНБ-ний 60%-д хүрээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, бидний идэх талхны талаас илүү хувийг манай томчууд шийдэж зарцуулдаг болсон. Энэ хугацаанд авилга, хээл хахууль газар авч, шударга бус байдал нийгмийн хэвийн үзэгдэл болтлоо нийгэм хувиран өөрчлөгджээ. Хэдийгээр эдийн засгийн зарим тоон үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарсан ч, ядуурлын хэмжээнд өөрчлөлт гараагүйгээр барахгүй, баян хоосны ялгаа улам газар авч байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийг чиглэсэн төрийн бодлого байхгүй, бодлого гарсан ч хэрэгжилт байхгүй, орлогын хэтэрхий шударга бус хуваарилалт зэрэг нь нийгмийн хөгжлийг улам хойш чангаасаар байна. Товчоор хэлбэл, одоогийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр нь Монгол төрийн аппаратийг ажиллах чадваргүй болгосон хамгийн том буруутан нь яах аргагүй мөн билээ.

    Хэрвээ Энхбаяр дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол, нийгэмд өөрчлөлт гарахгүйгээр барахгүй, Монгол улс тоталитар хэв маяг руу ойртож, олигархиуд зах зээлийг бүхэлд нь эзэгнэж, нийгмийн тогтолцоо алдагдах билээ.
    Тиймээс энэ ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол улсын хувьд улс төрийн түүхэн эргэлт хийх алтан боломж олгож байна. Түүний өрсөлдөгч болох Элбэгдоржийг тэгтлээ мундаг сайн хүн гэж хэлж чадахгүй ч гэсэн , энэ хүн Энхбаяр шиг муу хүн биш гэдгийг хэлж чадна.
    Тийм болохоор, Та энэ бяцхан мессежийг цааш нь дэлгэрүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой!
    Хэрвээ Та гадаадад байдаг бол Монголд суугаа аав ээж, ах дүү, хань ижилдээ ч гэсэн үүнийг дамжуулаарай!

    PS: Магадгүй Та ганц миний сонголт ямар нөлөө үзүүлэх биш гэж бодож байж магадгүй! Бүгдээрээ үзэл бодлоо нэгтгэж, нэгэн сэтгэлээр зүтгэвээс бид өөрчлөлтийг хийж чадах билээ.
    We believe we can do it. G.H

    Comment by Herlen | 2009/05/18

  27. Ene Surenhor-n medeelliig niitiin site-uuddeer tavih iimsan. Songuulias umnu humuust chihed hurgechihvel nileen heden sanal zulgaana shuu!
    Humuusee zutgeerei!

    Comment by Herlen | 2009/05/18

  28. Сүрэнхорын ил захидал үнэхээрийн анхаарал татаж байна. Би энэ хүний тухай ердөө дуулаагүй, хаагуур нь явсан юм бүү мэд. Яг ямар юманд холбогдоод, яаж зугтаж, хаашаа гарсан юм бэ? Өөрөөс нь зөвшөөрлийг нь авч байгаад энэ захидлыг олон нийтэд нэн даруй дэлгэх хэрэгтэй. Форбс сэтгүүлийн ирэх 6 сарын сэтгүүлүүдийг дугаар алдалгүй анаж байх хэрэгтэй юм байна. Гэхдээ л Санхүүгийн диваажин үүсгэх бодлогоор хөгжсөн, төвийг чанд, хатуу сахих үзэлтэй Швецари Улсын банк, санхүүгийн байгууллага хувь хүний нууцыг дэлгэдэггүй л гэж мэдэх юм. Тэгэхэд бүр мэдээллийн хэрэгслээр тэрбумтануудаа зарладаг л юм байх даа. Нэг л эргэлзээтэй байна. Харин Цолмонгийн нэр дээр гадаадад эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, эрхэлж байгаа бизнесийнх нь компанийн нэр, хаягийг дэлгэх л юм бол энэ хүмүүс нэгмөсөн дуусах болно.

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/18

  29. Ene arai hudlaa baihaa, iim ih mungu idsen bol medegdene sh dee. 100 saya bol baigaa baih. 1 milliard 300 saya bol arai hudlaa sonsogdoj bn.

    Comment by hehe | 2009/05/18

  30. Huue ee, ter Surenhoryn zahiag end tend taviach ee.Aimaar yum!

    Comment by aviraa | 2009/05/18

  31. энэ бол манай улсын мөнгө, буцааж улсын төсөвт орох ёстой

    Comment by зочин | 2009/05/18

  32. nodnin toriin ordond delhiin enh taiwnii ih naadam neriin dor hural hiij. bas svkhbaatariin talbai deer neeg tom concert hiisen ter ene ter chini solongosiin Mvnii shashinii shugamaar zohiogdson arga hemjeenvvd shdee. ard ni mash ih mongo bdgiig ni heseg bvleg hvreeniihen medne. toriin ordond tm yum hiihiig zowshoorohooor ni ineed hvrch l blaa

    Comment by Anonymous | 2009/05/18

  33. Хэрлэнд…

    Нэгийг ухааруулж, хоёрыг бодогдуулсан сайхан уриалга гаргажээ. Миний бодож байгаагаар Ганхуяг судлаачын блогоор зочлогсод ер нь бол зөв сонголтоо хийчихээд байгаа байх аа. Энэ уриалгаа бусад портал сайтууд болон блогуудаар түгээвэл зай үлдээлгүй хоёр тал болж хэрэлдээд байгаа комментчид нүдээ нээх болов уу.

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/18

  34. Surenhor-n zahia daraahi site n deer baina.
    End tend niitiin site-d orohdoo uldeegeed baigaarai!
    Ene medeelliig 100% unen gej helj chadahgui ch gesen, ene bol manai niigemd tulgarch bui bodit baidal bolchood baina.
    http://ehoronch.blog.mn/?p=1

    Comment by Herlen | 2009/05/19

  35. Мунхагийн харанхуй гэдэг л энэ байх. Энэ олон жил ингэж дарлуулчихаад дахиад сонгоно гэж гүйж байна гэдэг үнэхээр мунхагласан хүмүүс л ийм байна гэж ойлгохоос өөр хэлэх үг алга. Энхбаяр Цолмон 2 энэ их нүглээ яаж даах юм бол? Ард түмнээ ядуурал, гэмт хэрэг рүү түлхчихээд ийм их шунал авилгал ханаж цадна гэж даанч алга. Болиосой энэ мэт адгийн амьтадыг сонгохоо болиоч. Элбэгдоржииг ч сонгомооргүй байна. Энэ ч адилхан худлаа ярихаас цаашгүй

    Comment by гэгээн | 2009/05/19

  36. Элбэгдоржийг сонговол ядаж Энхбаярын идэх уухыг жаахан зогсоох юм даа. Тээ? Тэхгүй бол Энхбаяр дахиад л дөрвөн жил бидний нуруун дээр зайдлах байлгүй.

    Comment by Witness | 2009/05/20

  37. Hulgaich hamgiin tyryyn hulgaichiig bariarai gej hashgirdag gedeg shig Elbegdorjiig yu yu geed bailaa, getel Enkhbayariin uuriinh ne baij baigaag har daa. Ichihgyi tegeed ard tymnii erunhiilugch gechjee. Uuriiguu. Ene hyniig er ne yanaa? Mongolchuud dahiad songono doo.. oilgodog ch boloosoi

    Comment by Ariunaa | 2009/05/21

  38. Enkhabyr-g nowsh gedeg-g ni hun bur sain medne. Nowshiig ahiad gargah ym bol Mongol uls yg ene nowsh shig hog bno. Ternii nugeliig daahgui morinii nuruu hugarsan. Morin deer mordoj chadahgui hairan amitan alaad muu nowsh.

    Comment by B | 2009/05/21

  39. Морь гэдэг тэнгэртэй амьтан юм даа. Нүгэлтнүүдийг хүртэл морь нуруун дээрээ даадаггүй юм байна. Баярыг өвөл авч шидээд яалаа. Энхбаярыг баахан хамгаалалттай мордуулаадахсан чинь нэг сайхан амьтан чад хийв. Морь ч дүүрч, Монголын нуруу л бүү хугараасай.

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/21

  40. 1.3 тэр бум гэдэг тоо их үү арай бага уу гэх болохоос ер нь дөхөж очих юм биш үү? Сонгуулиас хамаагүй өмнө Улсаасаа баян гэсэн яриа учир мэдэх хүмүүсийн дунд гардаг л байсан.

    Comment by enhuush | 2009/05/23

  41. Sonin.mn site-d Ch.Tamir ‘Shiljiltiin togsgol’ niitleldee hedhen hun manai ene yalzarsan niigemd shinjleh uhaanch unelelt dugnelt ogch chaddag gejee. Tani ner bas baisan shuu.

    Comment by zochin | 2009/05/23

  42. Sudlaach Tanii niitleluud unuudur tuuhen songoltoo zuv hiihed ni mash olon hun,tedneer damjin massad nuluulnu gedegt itgeltei baina.Tsaashid urnuh uil yavdaliin terguuleh egneed
    “gazarch” bolno gej naidya! Tand amjilt husye!

    Comment by Soogii | 2009/05/24

  43. Anhnii alham tavigdalaa Ard tymen songoltoo hiilee… URA!!!

    Comment by Ganzorig | 2009/05/25

  44. Sudlaach aa shine eronhiilogchid zaaj zovloh heregtei, medleg nimgen hun shuu hoorhii. Olon hun nami ni bodoj, Enhbayaraas salbal hen ch yahav gej tuund durgui ch gesen sanal ogson.

    Comment by zochin | 2009/05/25

  45. Ямар ч байсан ялсан шүү. Баяр хүргэе, Монголчууд аа.

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/25

  46. Ялсан шүү. Ганаа судлаач аа.
    Монголчууд шинэ ирээдүй, шудрага ёсны анхны алхмаа хийж чадлаа.
    Энд Таны үнэлж баршгүй хувь нэмэр орсон гэдэг би бат итгэлтэй байна. Таний үзэл баримтлал, иргэний зориг, судалгаанууд, авилгалыг илчилсэн, шүүсэн материалууд, хүмүүсийг сэрээсэн бичлэгүүд Монгол хүмүүст хүрсээр байсаан.
    Та цаашид системийн зайлшгүй хямралыг даван туулахад дахин үнэлж баршгүй тус дэмээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
    Банжиг блогийн VperV блогоор минь ороод гараарай.
    Таньд баярлалаа.

    Comment by enhuush | 2009/05/25

  47. Ganhuyag guidaa bayar hyrgiee, ene yalaltand tanii huvi nemer asar ih baisan shyy. medeeleliig yanz byriin helbereer sain avch chaddag tanii bolon busad hymyysiin bichseniig unshdag hot gazruudad Elbeg yalj, medeelel hyrch chaddaggyi, hu namiin syljee saitai huduud Enhbayar yalsan bnaa.
    Odoo Enhbayar tetgevertee garch Mongolchuudiig taivan orhij yzeesei dee.

    Comment by Tsogt | 2009/05/25

  48. Mr Namabar dahiad ulsiin ih hural-iin nuhun songuulid ner devshih magadlaltai baigaamuu?

    Comment by ganzorig | 2009/05/25

  49. 51 настай Намбарын Энхбаяр улс төрөөс зодог тайлна гэвэл ёстой эндүүрэл болно. Цаадах чинь одоо нөхөн сонгуульд ч үзэж магадгүй. Тэгээд л ахиад МАХН-тайгаа зууралдаад эхэлнэ биз. Харин азаар МАХН-ын 1-р хүнээр улс төрийн соёлоор арай илүү Баяр тодорсон нь яамай даа. Тэрнээс гадна 2 жилийн өмнө Энхбаярыг хурцаар шүүмжлээд шорон явах дөхсөн Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нөхцөлд Энхбаярт амаргүй л байх боловуу. Одоо муу Барсболд нохой нь хүртэл Энхбаярт томроно биз. Тэрнээс гадна Энхбаяр бушаахан ямар нэгэн хамгаалалт /ядаж л УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх мэт/ олохгүй бол удахгүй Элбэгдоржийн томилсон шинэ прокурор нар авлигын зузаан хэргийг нь шалгаад эхэлнэ биз. Гоё юм ч болох нээ.

    Comment by Нам бус залуу | 2009/05/26

  50. Ганаа ах та нөгөө асуултаа дахиад нэг тавиач… Сонгууль өнгөрчихлөө, одоо эд нар яахын бол?

    Comment by Үнэний эрэлд | 2009/05/28

  51. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг хүн буруутгах гэсэн биш өөрийгөө сануулжээ дээ.

    Comment by amar | 2009/05/28

  52. судлаач яагаад чимээгүй болчихвоо, ардууд нь хүлээгээд л байна шүү. Шинэчлэл өөрчлөлт солио холиогийн талаар дүгнэлтээ бичээч ээ.

    Comment by зочин | 2009/05/29

  53. ganaa ahaa ta amiduu bi ene neg yum bolloo gj sanAA zovj bn shu

    Comment by unshigch | 2009/06/08

  54. yagad yum bichehgui udaad bn

    Comment by unshigch | 2009/06/08

  55. Udaan hugatsaagaar net orj chadahgui n ene ter gej bichmeer yum. Yasiin bol oir haviinh n humuus surag chimee gargaval sain san!

    Comment by Herlen | 2009/06/10

  56. Ganaa sangiin gol barij yavdag shuumjildeg sedev ni duuschih shig bolloo hoorhii. odoo ter Surenhoriig irehiig huleene dee. tegeed tanii heden tuuhiin bichleguudiig chine unshmaar bna. yalanguya kazahuudad hariu barih, zuun gariin tuuhiin talaar, chingis khaan mongol eseh, mongolchuud tuuhendee ulsaa zahirch bsiim uu geh met durgui hurgesen asuultuudad hariu uguusei gej husnem oros hel deer bol bur sain…

    Comment by hehe | 2009/06/10

  57. 56-d handaj helehed sudlaach hund sedev duusna gedgiig tanaas l sonsoj baina,ta gaihaltai setgedeg hun yumaa.
    D.Ganhuyag Tani niitleluudeer humuus oyunii tsangaagaa taildag baisan bolohoor ih l uguilj baih shig baina.Tun udahgui sonirholtoi,gaihaltai bichleguud tsuvrana gedetg itgye!Buten jil zogsoltgui ajillasaniihaa daraa ene hun bas amrah heregtei baidag baihaa.Sudlaach Tand amjilt husye!

    Comment by Soogii | 2009/06/11

  58. Tsolmon neeree l buhii l ajild ni hutgalddag gesen.
    TV deer ireed buun yum bolgodog gesen shuu kkkk.
    TV iinhen uunii medeegiinhen tegj na lee.
    Enh ba yar ch uudgui er yumdoo.
    avgaigaa tolgoi deer gargachihsan . . . . kkkk

    Comment by kkk | 2009/06/12

  59. Hi yagaad uym bichihee bolchihov oo

    Comment by Tamir | 2009/06/24

  60. za bolidoo 57 bi Enkhbayriin talaar l tegj helsiim. ene hunii gol barij shuumjildeg sedev ni Enkhbayar odoo ter hun buusan tiim bolohoor bichie geheer neg l bolj ogohgui bgaa bh))). sudlah zuil duusah talaar harin bi heleegui shu!.

    Comment by hehe | 2009/06/25

  61. sudlaach aigaad chimeegui bolchixov bololtoi

    Comment by kkk | 2009/06/26

  62. chi enh bayar nohoi gedgiig sanaj yw ter bol tsusand shunasan zugeerl nohoi yum gej oilgo ugaasaa tsolmon gedeg shunalt ulugchin chine mongol ulsiig suiruuleed duussan

    Comment by mergen bodonguud | 2009/06/28

  63. Sain baina uu,Ta.Saihan zusaj baina uu? Bie tenhee tani sain gedegt itgye! 2 sar garui Tanii duu hooloig sonssongui,
    unshigch olon tani uguilj baina.Tun udahgui sonirholtoi niitleluud tsuvrana gedegt itgeltei baina.Tand amjilt husye!

    Comment by Soogii | 2009/07/20

  64. hi

    Comment by enkhee | 2009/07/28

  65. Ganaa guai yamar udaan alga bolj bainaaa. Zugeer l baidag baih daa. Arai nogoo Enhbayar ni chad hiilgechihsen yum bish baigaa daa. Orosuud ch chadna shuu.

    Comment by Oska | 2009/08/30

  66. “Haana mungu baina, ter minii Eh Oron”…:D

    Comment by TugZy | 2009/09/07


Leave a comment