“ГУРВАЛЖИН ДӨРВӨЛЖИН” ХЭРҮҮЛ…
Ерөнхийлөгч сонгох гэж монголчууд гурав хуваагдаад байна. Тал хэсэг нь хоёуланг нь харааж байна. Урьдын олон хуйвалдааныг санаад тэгж байгаа хэрэг л дээ. Үлдсэн нь хоёр тал болоод “байлдаж” байна.
Энэ сонгуулиар нийгэм-эдийн засгийн ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй нь хэнд ч тодорхой. Ямар ч тохиолдолд улс төрийн системийн задрал гарцаагүй болно. Энэхүү задралын мөн чанар нь эрх баригчдын зөрчил, харин гадаад илрэл нь ашигт малтмал, хямрал, амлалтын мөнгө, иргэний хөдөлгөөн болон ҮЭ-ийн жинхэнэ болон хуурамч тэмцэл зэрэг байх болно.
Үүнээс үүдэн “юм” энэ сонгуулиар огт дуусахгүй, харин эхэлнэ, иймээс монголчууд бид ядахдаа 3-4 жилийн боломжит хандлагыг ухаарч сэхээрээсэй гэдэг үүднээс энэ өгүүллийг тэрлэв. Read more »