АЙДАС, АЙ ЯА ЯА…
Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв…
Хүн болгон айдаг
Хүн болон алив амьд амьтан, заримдаа ургамал ч хүртэл амьдрал хэмээгч АГУУ зүйлээ хамгаалах төрөлхийн зөн билэгтэй байх.
Айдсыг амьдрал, эрүүл мэнд, ойр дотнынхон болон эрхэмлэл болсон бусад зүйлд нь аюул занал, эрсдэл учруулж буй бодит ба бодит бус нөхцөл байдалд үзүүлэх хүний жам ёсны хариу үйлдэл юм гэж тодорхойлж болно.
Мэдээж өөр маш олон тодорхойлолт байгаа нь айдсыг шинжлэх ухаан одоо болтол тайлж чадаагүй гэсэн хэрэг л дээ.
Айдас нь өөр рүүгээ чиглэсэн, болоогүй буюу нүүр тулаагүй, сөрөг сэтгэл хөдлөл юм. Зөвхөн Та айж байгаа учраас өөр рүүгээ чиглэж байгаа юм, шууд тулаагүй учраас болоогүй гэсэн хэрэг, сөрөг гэдэг нь нэг л таатай биш байдагт оршино.
Айдас нь хүний тэсэн амьдрах тэмцлийн нэг салшгүй хэсэг мөн. Балар эртний нэг нөхөр арслан заантай тулгарчээ. Энэ бол нэг талаас айдас, нөгөө талаас олуулаа нийлж түүнийг агнах нь эр зориг. Ер нь бол амьдралын утга учир. Ингээд л музейд байгаа зурган дээрх шиг сүргээрээ нийлж аваад арслан заантай үзэж тарна даа. Энд бид айдас нь эр зориг болон хувирч байгааг харж байна.
Өөрөөр хэлбэл айдас, эр зориг хоёр сүлэлдэн байх нь хүний амьдралын салшгүй хэсэг бөгөөд айдастай хийх тасралтгүй тэмцэл мөн. Магадгүй хүнд айдас хэрэгтэй байж ч болох. Яагаад гэвэл тэр хүнийг болгоомж, сэрэмж, туршлага зэрэг чухал олон зүйлсэд сургаж байна.
Айдсыг түгшүүр, айдас, аймшиг, айдсын дон (фобия) гэхчлэн маш олон хувааж үздэг боловч эдгээрийг гүнзгийрүүлэн судлах нь эрдэмтдийн ажил буй за. Ямар ч гэсэн энэ удаад эдгээрийг бүгдийг нь айдаст нь багтааж маш бүдүүн тоймоор авч үзье.
Эхлээд биологийн айдас байна. Ухаандаа хулгана, могой, харанхуй, гүнзгий, өндөр, өвчин, аянга цахилгаан зэргээс хүн айж болно. Ийм шалгаан мундахгүй бөгөөд тоолж баршгүй. Энэ нь түгээмэл бөгөөд хүний төрөлх шинж байх.
Хулгана мэдээж хүнийг алчихгүй боловч олонхи хүн түүнээс үхтлээ айдаг. Харин могой бол өөр хэрэг. Гэхдээ л могойтой шууд учирсан, хатгуулсан хүн цөөн боловч олон хүн түүнээс айж байдаг. Энэ ч гэсэн хүмүүн заяатанд бас л хэвшмэл байдаг үзэгдэл.
Дараа нь метафизик айдас гэж байна. Ухаандаа уйтгарлан гуниглах, санаашрах, ганцаардах, үхлийн тухай үзэл зэрэг болно. Энийг мэдээж бид хөндөхгүй.
Бидний сонирхлыг хамгийн их татаж буй айдас бол нийгмийн айдас болно.
Хэрэв Робинзон Крузо л биш бол хүн эхлээд гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нийтлэг зэрэг жижиг бүлгүүд, мөн байгууллага, институт, үндэстэн, нийгэм зэрэг том бүлэгт хамаарагдах бөгөөд энд тоо томшгүй олон харилцаа үүснэ. Энд түрүүчийн ярьдаг биологийн айдсаас уламжлалтай айдсын асар олон шинэ төрөл үүсэх нь мэдээж юм.
Өөрөөр хэлбэл хүн болгонд айдас байдаг. Хэрэв нийгмийн айдас нь байнгын бөгөөд тогтмол шинжийг олон аваас тэр нийгэм хувь хүний дайсан болж байгаа нь тэр…
Нийгмийн айдас
Хүн хотжих тусам биет байдлаар туйлын ойрхон бөгөөд нягт амьдрах боловч ганцаардал гэгч сэтгэл зүй болон үйлдэл ихээхэн нэмэгддэг. Энэ асуудлыг судалдаг социологи, сэтгэл зүйн тусгай салбар ч бий.
Ерөнхийдөө бол ганцаардал нь айдсын нэг гол эх үүсвэр олно. Та өдөр болгон хар мянган хүнтэй уулзаж учрах боловч энэ нь мөн чанарын хувьд хэт аминч шинжийг агуулсан учраас түүнийг бараг айдас, болгоомжлолын харилцаа гэж үзэж болно.
Нисэх онгоц хэзээ унах, галт тэрэг хэзээ мөргөлдөх, машин хэзээ осолд орох, хэн хаанаас гарч ирээд юу хийх, яадаг бол гэдэг нь тухайн хүнд одоохондоо тодорхойгүй боловч ямар ч гэсэн “бодитой” зүйл бөгөөд энэ бол айдсын төрлүүд мөн. Нийгмийн ийм социал айдсыг бас л тоолж баршгүй.
Тэгээд яах ёстой гэж ? Түүнийг бүр мөсөн арилгаж болдоггүй юм аа гэхэд аль болох боломжит хэмжээнд хүртэл бууруулахын төлөө тэмцэх ёстой.
Хүн болон нийгэм хоёрын харилцаан дунд нийгмийн айдас үүсэх бөгөөд үүнийг социал, эдийн засаг, улс төрийн болон оюун санааны хэмээн хүрээгээр нь ангилж болно.
100-аад жилийн өмнө монголчууд “нүгэл” гэсэн ганцхан зүйлээс айдаг байсан цаг бий. Энэ нь буг чөтгөр зэрэг үүнээс уламжилсан айдсын объект оргүй байсан гэсэн үг огт биш. Бусдаас нь нэг их айгаад байсан нь юу л бол ?! Харин байгальтай хэт ойр байснаас болоод хувь хүний болон нийгмийн айдас нь холилдчихсон байж магадгүйг нягтлан судлууштай.
Социализмын үед ч гэсэн нэг их айгаад байх юмгүй байсан санагдана. Энэ нь тэр үед айдас огт байгаагүй гэсэн хэрэг биш. Нам, төрөөс айдаг байсан.
Харин зах зээлд орж, мөнгө шүтэх үзэл хэт тархсны улмаас бие биенээсээ айх болов. Эхлээд “бүргэд” хаалга хийлгүүлж авав, дараа нь хөршийн давхар хаалгаа хийлгүүлэх болов. Өмчөө хамгаалах гэсэн нэртэй энэ айдсыг дарах бизнесийн системийн нэг хэлбэр нь дохиолол хамгаалалтын болон бие хамгаалах албадууд болно. Дараа нь орцондоо кодтой том гэгчийн төмөр хаалгатай болж авав. Мөн ардчилал гээд даргаасаа айдаг өвчтэй болов. Ингээд амар тайван болсон уу ? Мэдээж үгүй. Айгаад л, хамгаалаад л, улам тусгаарлагдаад л байдаг, айдас нь улам нэмэгдээд л байдаг…
Эрхбиш нийгэмд байгаа хүн юм чинь гадагш гарч амь албаны олон ажил хөөцөлдөх ёстой болно. Энд ч гэсэн аюул занал дүүрэн. Аль ч нийгэмд ийм байдаг.
Хэрэв дайн самууныг эс тооцвол манайх шиг замбараа задагаа алдсан, алхам тутамдаа айдас, түгшүүртэй нийгэм гэж байхгүй л болов уу.
Хоол идээд, архи уугаад үхчихээд байхаар чинь хүн айлгүй яадаг юм ?! Бизнес хийх, зээл авах, мөнгөө банкинд хадгалуулах болгонд л эсвэл шатаад, эсвэл хулхидуулаад байхад хүн мэдээж айж л таарна даа. Эсвэл зүв зүгээр гэрээсээ гараад орой нь дээрэмдүүлэхгүй, алуулахгүй гэх баталгаа огт байхгүй тохиолдолд хүн хүнээсээ айж л таарна. Ажлаасаа халагдах гэхчлэн нийгмийн олон айдас буй.
Айдастай холбоотой олон үзэгдэл байдгийн заримаас тоочвол болгоомжлол, хаширлал, эрсдэл, сонголт, стресс, гажуудал, амиа хорлолт, ганцаардал, зожигрол зэрэг болно. Дашрамд дурдахад социологи, психологийн уулзварт буй энэ сэдвээр судалгаа хийвэл залуучуудад мөн ч их хэрэгтэй юмсан.
Манай монголын нөхцөлд социал айдсыг олон ангилж болох боловч түүний гол эх үүсвэр нь монголын төр мөн.
Мөн чанараараа ч, үзэл санаагаараа ч, ажлын арга барил, дадлаараа ч, үйл ажиллагаагаараа ч монголын төр бол айдсын мангас мөн.
Монгол айдас
Ихэнхи тохиолдолд бидний саналыг луйвардсан, хууран мэхэлсэн эрх баригчид төрийг төлөөлж, сүүлдээ манийгаа айлгадаг болж байна. Энэ ч их эртнээс эхтэй.
Уламжлалт нийгэмд язгууртан, ихэс дээдсийн эсрэг тэмцвэл “ноёнтой өштэй хүн хонгогүй, нохойтой өштэй хүн хормойгүй” болдог байлаа.
Социализмын үед бол мэдээж “намын бодлогын эсрэг”, “эсэргүү”, “тэрс үзэлтэн” зэрэг монгол хоч, улмаар оппортунист, анархист, шовинист зэрэг гадаад хоч зүүж ёстой муугаа үздэг байлаа.
Харин одоо бол эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө бол “хүний амь хорхойн чинээнд ч үл хүрэх” болж байна. Энэ нь бодит байдал мөнөөс мөн учраас “айсан хүнд аргал хөдөлнө” гэсэн зохиомол айдсын хүчтэй төлөв байдал руу орчихож байгаа юм.
Энэ бүгд нийлээд монгол айдас болж байгаа юм.
Төрөөс айхуй
Ер нь аливаа төр бол хүчирхийллийн машин юм. Үүнийг олон улс орны олон үеийн олон түүх нотолдог. Дорно дахин болон Монголд төрийг хамгийн дээд төгс, хүчирхэг зүйл гэж үзэхээс гадна түүнийг хүнээр төлөөлж ойлгодог менталитеттэй. Энэ нь одоо ч буй. Төр бол хүн биш гэдгийг олон хүн мэддэг боловч төрийн тэргүүн гэмэгц л хулхи нь буучихдаг айдсын гажигтай юм, манайхан…
Төрийг хувь хүний буюу явцуу бүлгийн эрх ашиг, ааш араншингаас үл хамаат болгох, зөөлрүүлэх, шударга болгох гэсэн олон зууны хүсэл мөрөөдөл, тэмцлийн үр дүнд ардчилал гэж зүйлийг хүн төрөлхтөн бодож мэт байдаг.
Манай нэн шинэ түүхийг аваад үзэхэд л төрийн дарангуйллын оргил үеүд нь 1932 оны “эсэргүү” бослого, 1937 оны хэлмэгдүүлэлт, 1960-аад оны “сэхээтний төөрөгдөл” зэрэг болно.
Нэг сайн хядаж авчихаад л бусад үед нь төрийн машинаар айлган сүрдүүлж, дарамталж, хэлмэгдүүлэх нь нь бараг цикл шинжтэй болчихсон юм. Энэ нь ор мөргүй алга болоогүй, харин ч монголчуудын сэтгэл зүйд айдсын комплексийг бий болгосон, нөгөө талд нь монголын ямар ч төр түүнийг нь далимдуулж айлгадаг зуршилтай болжээ.
Харин 2009 оны 7 дугаар сарын 1-нд монголын ардчилсан хэмээгдэх төр дарангуйллын шинж чанартай болсноо ил тод харуулсан юм. Ардчиллын 20 жилийн түүхээ эргээд нэг харсан чинь монголын төр нэг дарангуйлагчийн мэдэлд бүрэн орчихсон байх нь тэр. 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг төрөөс, шууд яривал цөөн зарим эрх баригчдын зүгээс зориудаар зохион байгуулсан гэж би хэлэхээрээ нэг болсондог…
Төр бол хүчирхийллийн машин боловч хууль, ёс суртахуун, нийгмийн хэм хэмжээний дагуу, бас олон нийтийн хяналтын дор үүнийгээ үйлдэх ёстой бөгөөд төрийг чухам ийм болгохын тулд бид 20 жилийн өмнө ардчилал гэсэн замыг сонгосон бөлгөө.
Гэтэл энэ хугацаанд төр хуучин байдалдаа орсоноор үл барам, олон талаараа түүнээс долоон дор болжээ. Цаг хугацаа XXI зууныг заагаад байхад бид өөрийнхөө сонгож байгуулсан төрөөс айдаг болжээ. Уг нь хуулиас, ёс суртахуунаас л айж баймаар…
Даргаас айхуй
Нэгэн жишээ. Би нэг найзындаа очоод байтал ач нь үймүүлээд болдоггүй ээ. Тэгсэн чинь манай найз над руу зааж байгаад: “Энэ хүн манай дарга шүү. Чамайг үймүүлээд байвал өвөөг чинь аваад явчихна шүү” гэж хүүхэд айлгадаг амьтан юм байна, өнөөх чинь…
Ганцхан энэ өгүүлбэрт манайхны арчаагүй менталитет, айдсын далд ухамсаргүй шинж тод илэрч байна.
Даргаараа хүүхдээ хүртэл айлгаж хүмүүжүүлдэг манайх шиг хөгийн нийгэм тийм ч олон биш болов уу. Үнэхээр манай дарга болон дарганцарууд хүн айлгаж, дарамтлахын сонгодог жишээ мөн л дөө.
Одоо бол даргаасаа айна гэж жигтэйхэн. Дарга гэсэн монгол ухагдахуун ихээхэн олон салаа утгатайг хүн болгон мэдэх боловч тэрхүү “хүүхэд айлгадаг” дарга нь дээд даргаасаа айх гэхчлэн шаталсан айдас үүсч, энэ нь нийгмийн бүхэл бүтэн анги, үзэгдэл болсныг бид огт анзаараагүй явж иржээ.
Утаснаас айхуй
Олон хүн надтай суурин болон гар утсаар ярих. Тэдний дийлэнхи нь “Энэ бол утсаар ярих асуудал биш”, “Уулзаж байгаад яръя даа” гэх. Бодвол өөрийгөө чагнаж байгаа гэж бодоод байгаа бололтой. Тэгээд уулзахаар ярих гэсэн “нууц юм” нь өөрийнх нь гомдол, эгдүүцэл, даргадаа уурласан уур л голдуу байх.
Мэдээж аль ч улсад төрийн тогтвортой байдлыг хангах, төрд аюул учирсан нөхцөлд тагнах чагнах нь мэдээжийн хэрэг. Тэгээд хүн болгоныг чагнаад байдаг хэрэг үү ?!
Сүүлийн мэдээгээр монголд 250.000 гаруй суурин утас, 1,5-1,6 сая гар утас ашиглаж байна. Эндээс “улс төр-эдийн засгийн ач холбогдолтой” 50.000 хүн байна гэж багцаагаар бодоод үзье.
Энэ тохиолдолд ч гэсэн нэгд, эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх техникийн боломж манайд огт байхгүй, хоёрт, чагналаа гэхэд тэр асар их мэдээллийг боловруулаад, ангилж шинжлээд сууж байх үй олон боловсон хүчинтэй, тийм их завтай зайтай хүчний байгууллага гэж огт байхгүй, гуравт, ихэнхи хүмүүсийн яриа төрд бухимдсан, зарим эрх баригчдыг шүүмжилсэн нийгэм-ахуйн энгийн асуудал л байдаг юм.
Хүчний байгууллагын нэг нөхөр эхнэрийнхээ яриаг сонсож, нууц амрагийг нь илрүүлэх гэсэн “ажиллагаа” явуулж байсан инээдэмтэй тохиолдол сонсогдож л байсан.
Эндээс үзэхэд суурин болон гар утас чагнах явдал бол түгээмэл зүйл огт биш нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Хэрэв чагнасан бол Үндсэн Хууль болон бусад хуулинд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж буй явдал болно.
Энд айдсын монгол менталитет үйлчилж байгаа нь тодорхой байна. Ухаандаа намайг чагнаад яах юм ? Хэнд, ямар ашигтай юм ? Иймээс би гар утасныхаа дугаарыг 10 гаруй жил солиогүй болоод л ирсэн юмдаг.
Өөр нэг жишээ. Манай улс төрч, бизнесүүд хотоос гарч бидний дэд станц гэж нэрлэдэг трансформаторын дэргэд очиж ярилцдаг өрөвдөлтэй жишээ олон бий. Одоо ч гэсэн тэгдэг юм. Трансформаторын дэргэд маш хүчтэй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг учраас “чагнуулахгүй” гэж арчаагаа алдаж байгаа царай нь тэр юм. Харин тэднийг бол чагнаж бүрнээ болно. Миний хувьд бол энэ мэдээллийг хэдхэн хоногийг дараа мэдчихдэг учраас инээд хүрээд л сууж байдаг юм даа…
Ингээд чагнуулахаас айж буй хүнд “Битгий горьд, чамайг хэн тоодог юм ?!” гэж би шууд л хэлдэг. Энэ нь мэдээж Таныг доромжлоогүй боловч ӨӨРӨӨ нэг сайн эрэгцүүлээд үзэхгүй юу даа…
Компюьтерээс айхуй
Компюьтер гараад юм их гоё болж байна аа. Тэгтэл сүүлийн үед IP-аар чинь хайгаад олчихно шүү гэж айлгадаг болж байна. Энэ цуурлаас болж сүүлийн үед миний блогт хаягаа бичдэг хүн тун ховор болов. Олоод яадаг юм ?! Та ямар буруу юм хийсэн юм ?! Төр засгийг эргүүлнэ, тэдэн сарын тэдэнд бослого гаргана, буу зэвсэг нийлүүлнэ гэж яриагүй биз дээ…
Одоо манайд 250 гаруй интернет кафе, 350.000 гаран компюьтер ажиллаж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь интернет байнга ашиглаж байна.
Мөн гадаадад байрлаж байгаа, идэвхитэй ажилладаг асар олон сайт, блог байна. Онолын хувьд ч, практикийн хувьд ч эдгээрийг бүгдийг нь чагнаад сууж байх зав зайтай байгууллага, чингэхдээ ийм их мэдээллийн массивыг боловсруулах элбэг дэлбэг боловсон хүчний нөөц гэж манайд огт байхгүй. Мэдээж техникийн хувьд бол энэ нь боломжтой авч асар олон хүнийг ингэж мөшгөх гэсэн тохиолдолд энэ “монгол” арга огт боломжгүй.
Мэдээж терроризм, түүний дотор хүний наймаа, зэвсгийн наймаа, хар тамхи, хүн худалдаалах, алан хядах зэрэгтэй холбоотой бол чагнаж шалгаж л таарна шүү дээ.
Энэ үй олон компюьтер сэлгэмэл хийж, чөлөөтэй, нэгэн зэрэг ажиллавал түүнийг хянах боломж хүчирхэг Орос, Хятад, АНУ –д ч байхгүй байх. Тэгээд ч Та биднийг (цөөн хүнээс бусдыг нь- Д.Г) тэд нэг их тоох нь юу л бол ?! Эсвэл Та тийм их сүрхий, олон улсын хэмжээнд анхаарал татах их мэдээлэлтэй хүн үү ?!
Та сайндаа л төр засгийг буюу одоогийн байдлаар Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, бас МАХН, АН-ыг л шүүмжилж байгаа биз. Хэн ч гэсэн магтах хүнээ магтаад л, муулах хүнээ муулаад л сууж байдаг ш дээ. Ингээд яачихаав ?! Ямар буруу юм хийчихээв ?!
Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөө чинь хаачсан ?
Хэрэв тийм их сүрхий тагнаж чагнаад байгаа юм бол надад хэл л дээ. Би бүх нийтээр нь чагнах явдал байхгүй гэж дүгнэж байна.
Надтай харьцаж буй олон хүнд тэмцмээр санагддагийг би сайн мэднэ. Чингэхдээ Та дарга, утас, комюьтерээсээ хүртэл айж байгаа бол тэмцлийн тухай бодсоны ч хэрэг байхгүй гэж зөвлөмөөр байна.
Билэгдлийн тэмцэл
Та бүхэн “Тод магнай” гэдэг гайхамшигтай киног санаж байгаа байх. Тэнд монгол морины тухай өгүүлсэн боловч монгол менталитетыг гайхалтай сайхан харуулсан байдаг. Энд би уг киног огт шүүмжлэх гээгүй юм шүү.
Хэрэв би эндүүрээгүй бол киноны агуулга нь манж-хятадуудтай хийж буй манайхны тэмцэл юм. Тэмцлийн хэлбэр болон зэвсэг нь морь болон морь уралдуулах явдал. Манж-хятадтай тэмцэхийн тулд морины эрэлд хатах бөгөөд амь насаа золин золин байж, нутаг хошуу алгасан арай гэж “тэмцлийн зэвсэг” морьтой болж авдаг даа.
Надад л лав монгол морь түрүүлмэгц манж-хятадыг ялчихсан гэх сэтгэгдэл огт төрдөггүй. Хэрэв өөр улсад байсан бол яаж ч тэнэгтсэн ийм “гажиг” хэлбэрээр тэмцэхгүй нь лавтай.
Одоо цаг өөр болсон боловч энэхүү “билэгдлийн тэмцлийн” менталитет зарим талаараа хэвээрээ мэт. Наад зах нь телевизээ “загнах” явдал болно. Мөн хаягаа нэрээ нууж байгаад аягүй мундаг сэтгэгдэл бичнэ дээ. Энийг чинь л билэгдлийн тэмцэл гэдэг юм.
Зарим нь бүр надаас “Чи энэ тэр сэдвээр бичээдэх” гэж захиалга өгөх ба хэрэв татгалзвал би гарцаагүй аймхай болж таарна. Ингээд би гэгч хүн бусдын өмнөөс ганцаараа тэмцэх үйлтэй болж таарч байгаа юм. Харин бичсэнийхээ дараа би шоронд хатна уу, яана уу “захиалагчид” огт хамаа байхгүй.
Долоо хоног бүр бичээд байхад чинь аймхай, тэмцлээс татгалзсан, айгаад дуугай болчихсон, хурц тэмцэл хийгээгүй, тус болоогүй гэхчлэн “цол” огт салахгүй. Хэрэв миний бичсэн чамлагдаад байвал өөрсдөө тэмцэж бас болно шүү дээ…
Билэгдлийн тэмцэл бол айдсаас үүсэлтэй хамгийн идэвхигүй, арчаагүй бэртэгчин зангийн тод илрэл бөгөөд ямар ч үр дүнд хүргэдэггүй юм.
Аливаа тэмцэл бол бодитой бөгөөд тодорхой үйлдэл байдаг. Одоо ч гэсэн хоёр нөхрийн нэр дэвшүүлчихээд морь шинжиж, бооцоо тавьж байгаа мэтээр авирлаж байгаа нь шинэ зуунд огт байж боломгүй. Тэрний оронд хоёр хүнийхээ морийг уралдуулчихсан нь дээр. Хямралын үед зардал нь арай хямд тусах биз. Гэхдээ мориндоо хүртэл допинг хэрэглэдэг болчихсон улс шүү дээ, бид чинь.
Иймээс бэлэгдлийн тэмцлээсээ салах цаг аль хэдийн болсон мэт санагдана…
Эр зориг
Ингэхлээр монголчууд бидний айдас бол үнэндээ бол “хөөс” байдаг, Та өөрөө л айж байна гэсэн хэрэг болно. Суут Зигмунд Фрейд аль 1925 онд: “Айдаст тодорхойгүй байдал, объектгүй байдал хоёр шингэсэн байдаг” хэмээн хэлсэн нь буй.
Мөн “Сэтгэл санааныхаа орон зайд хүлээж авалгүй хаячихсан тэр зүйл гадна талаас айдсын хэлбэрээр эргэж ирдэг” гэж францын психоаналитик Жак Лакан хэлсэн байдаг.
Айдас бол давахын аргагүй зүйл огт биш. Яагаад гэвэл эндээс ч гэсэн эр зориг гардаг байж магадгүй…
Нэгэн жишээ. Би Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг ХХБ-ны хувьчлалаар мөнгө идсэн тухай бичээд шоронд орохоо шахав аа. Лав л хоёр жил үйлээ үзсэн юмдаг. Нуугаад яахав, ерөнхийдөө айж байна аа…
Тэгж тэгж шүүх хурал дөхмөгц гэв гэнэт уур хүрээд явчихдаг юм байна. Яагаад би хулгайг илчилснийхээ төлөө шийтгүүлэх ёстой гэж, хэрэв шүүх шийтгэвэл идсэн уусан бүх баримтыг нь дэлгэнэ дээ гэхчлэн гэв гэнэт зориг ордог юм билээ. Эхнэртээ алив бүх оймс, дотуур өмд аваад ир гэлээ. Дөрвөөс илүү оймс, хоёроос илүү дотуур өмд байхгүй амьтан юм гээч, би чинь…
Сүүлд нь бодоод байхад би зоригтой болсондоо биш, харин тэд хэтэрхий их дээрэлхэж, бүх төр, нам ганц намайг хүмүүн бусаар, урт удаан хугацаанд доромжилсон учраас л би амьд амьтны хувьд хариу үйлдэл үзүүлсэн хэрэг байх…
“Хулчгар хүн бодохоосоо айдаг, аймхай хүн хийхээсээ айдаг, харин зоригтой хүн хийснийхээ дараа айдаг” гэсэн гайхалтай мэргэн үг байдаг юм.
Хулгай дээрэм хийж, луйвардаж, хүн амины олон хэрэгт нэр холбогдсон хүн чинь эрхбиш айдаг юм байгаа биз дээ. Тэд одоо зохиомол айдас үүсгэж, ард түмнээ айлгах гэж үхэн хатан оролдож байна. Эхэндээ олон түмэн айдаг байсан, одоо бол үзэн ядаж байна…
Хэрэв хүн бүрт айдас байдаг гэсэн анхдагч үндэслэлээр авч үзэх юм бол одоо хамгийн их айж байгаа хүмүүс бол эрх баригчид гарцаагүй мөн.
Гэхдээ бид зоригтой хүн болох гэж байшин шатаах хэрэггүй л болов уу. Юу ч гэсэн эхлээд даргаасаа, утаснаасаа, компюьтерээсээ айхаа больж үз л дээ. Энэ нь билэгдлийн тэмцлээс салж, зохиомол айдсаа дарах анхны алхам чинь болно…
Бүх ард түмнээ айлгаж буй ахул тэд өөрсдөө айж буй нь ямар ч эргэлзээгүй.
Сонгууль гэж тэднийг зайлуулах хамгийн үр ашигтай арга бэлхнээ байна шүү дээ. Хэрэв сонгууль луйвардаад болохгүй бол эрх баригчидтай “мэддэг хэл”-ээр нь ярих эрхийг зөвхөн бид л эдэлж таарна даа…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 4 дүгээр сарын 25.
Та ч ёстой үнэнийг улаан нүүрэн дундуур хэллээ дээ. Өөрийгөө толинд харсан юм шиг л болчихлоо.
Gaihamshigtai, ene chini bidnii unen nuur zarai baina shuu dee. Hedii boltol aih yum be.5 hun alahad aigaad nam boldog bid 50 huniig ni albal eh oron erh chuluuguu tavij uguh yustoi yum uu.Uursduusuu ichichgeeye humuusee
хэхэхэ нетийн цаанаас сэтгэгдэл бичихдээ айдаг хүн байдгийг мэдэхгүй л юм бн.
luivarchidiig husah stag n bolson
Сайхан хаваржиж байна уу та?
Сайн бичлэг болжээ. Айдсын талаар системтэй бөгөөд сургамжтай мэдээлэл өгсөнд баярлалаа.
Амжилт хүсье
Ардчилалын талынханы айдас.
Сонгуулиар Энхбаяр луйвардаж гараад манай талынхан бослого гаргана. Тэгээд бас баахан хүн алуулна. Тэгэнгүүт нөгөө ЭБ нь далимдуулаад онцгой байдлаа 4 хоног биш 4 жил зарлачих байх. Яршиг нэгмөр ЭБ-д нь өгчихье.
Ху намын айдас.
Манай Энхбаяр луйвардалгүйгээр ялчихаад байхад муу “тарвага” худлаа хошгоруулаад баахан хүн босгож төрийн заазуурыг хөдөлгөж баахан хүн ална. Луйвардаад ч болсон ЭБ-гээ учиргүй тасархай ялуульяаа.
Хуухнагаараа тор сүлжүүлсэн гаруудын айдас.
ЭБ уначихвал идэх ялаа олдохоо байчихна. Элбэгээ гараад хуучин торыг бүгдийг нь тасчих учраас хуухнаг минь яана даа. ЭБ-гээ л яаж ийж байгаад гаргая.
Жирийн хүмүүсийн айдас.
Тэртээ тэргүй ЭБ луйвардаад ч болсон гараад ирнэ. Шударга бус ч, тэмцвэл далимдуулаад буудчихна. Үлдэгсэд минь яана билээ. Тэгж ч тэнэгтээд яахав.
Одоо эндээс Элбэгдорж гарах шаанс үлдсэн үү. Шинэ аалз байлаа ч хуучин торыг засах гэж цаг алдахын хажуугаар торны хэмжээ жижигэрэх хооронд Монгол минь ганц алхмаар байдаг.
Аалз тороо өөрийнхөө шүлсээр нэхдэг бол хүнаалз тороо бусад хүний хуухнагны арьсаар нэхдэг биз. Аймаар том торонд нь Монголын хүн амын 50 хувь нь хуухнагаа зээлчихсэн, Монгол улсын дарга нь 500 саяар өмдөө тайлдаг ханштай, жирийн ард нь ганц сая хагасаар өмдөө тайлдаг ханштай. Янхан улсын ямар хөгийн ирээдүй вэ…
Эрхэм Гантулга аа. Манай нөхцөл байдал их хүнд байгаа нь үнэн. Таны сүүлчийн өгүүлбэрээс үзэхэд их л гутранги юм шиг санагдлаа. Ихэнхи тохиолдолд гутранги үзэл үзэн ядалт болж хувирдаг. Би битгий ингээсэй гэж хүсэж байна. Магадгүй би Таныг дутуу ойлгосон ч байж болох юм.
Гэхдээ би улс орныхоо ирээдүй сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ийм асар их боломж байгаа. Энд бол харин эргэлзэх хэрэггүй…
Yg ynen baidal turhig bichsen bna.Bi daraa daraagin ynen ygig tesen ydan hyleedeg.Niigemd hyn byr zuvhun uurin chadah zyilee busdin tuluu hiij bval YYRGEE bielyylj bna gej boddog.Er ni hen ch gesen chadah chaddag umaa GYITSED hiij bval yyrgee gyitsetgej bgaa yg bh.Odoo bol UURUU chadal hyrehgyi TENTSEHGYI ajil-alband YHEN HATAN zytgeh um daa.Ene l MGL tom emgenel gej boddog.
Henees ch,yunaas ch ul ain duu hoiloogoo olon tumendee hurgehdee bolohgui buhniig ilchilj,boloh zam ruu ni hutulj baidag sudlaach Tand bayarlalaa.Uneheer l turd garsan luivarchid,hulgaich nar aisandaa yu ch hiisees butsahgui bolj baigaa ni tumen olond ulam l medegdej baina.Avilgal,alban tushaal,erh medliin suljee ard tumnee alham tutamd ni huurch, hulhidaj,yalgavran gaduurhaj baidag ni tedniig urgeljiin aidast bailgah suuri boldog yum uu daa.Ugaasaa muu yum hiij hor nairuulj yavdag,humuusiin nerledegeer “tomchuul” munhiin aidas huidest amidarch hor nairuulahaar hotoos garahaas gadna,uls,tiv algasch yavdag tuhai hevleluudeer garch l baisandaa.Dargaas aih… gesnees
mongold barag 3 hunii neg ni darga,nuguu ni hov zuuj,dolignoj,alban tushaal gorilj hool horoogch gehed hatuudahgui l bolov uu.
Niigmiin aidsiig turuulsen mongol turiig tsevershuuleh bolomj 5 sard boloh erunhiilugchiin songuuliar suur ni tavigdana,ardchilsan erunhiilugch garsan tohoildold.getel kommunist erunhiilugch Enhbayar garval yanaa gesen dahiad l neg olon tumnii aidas…Tanii neg heldeg ug baidag daa,
yamar ch huntei meddeg heleer ni yarih gej.Tegvel archaagui turtei yarih tsoriin gants hel ni olon tumnii aidas uzen yadalt bolj tuunees temtseld shiljih l yum uu daa.
sudlaachiin enehuu hiitleliig unshsanii daraa olon hun aidasiin bagaa avch hayan gedegt itgeltei baina.Taniig demjij baidag olon hunii negen adil Tanii tuluu aij yavdagaa nuuh yun.Tand amjilt husye.
Нээрээ сүүлийн өгүүлбэр их гутранги сонсогдож байна. Гэхдээ ойрын хэдхэн сарын ирээдүйн тухай юм.
Алсдаа Монгол орон Бурханы ивээлээр мандан бадрах болно. Би үүнд итгэдэг. Зүгээр л өнөөдөр одоо байгаагаасаа багахан хичээвэл, бодит байдлыг зүгээр л хүлээгээд авчих жижигхээн зориг байвал бид сэргэлтийн өмнөх хүндрэлийг хурдан, хохирол багатай туулаад гарчих атал бид айсандаа янхан шиг зан гаргаад улам хүндрүүлээд байгаад л жаахан гутардаг. Гэвч болох ёстой юм болдогоороо болж бид хүссэн ч эс хүссэн ч туулаад гарах л болно.
Жаахан бухимдал байгаа нь санаагаа бүрэн гаргахад саад болсон байх. Танд баярлалаа.
tanii oguullegiig unshaad zorigtoi bolchih shig bolloo ajil deeree jaahan tavgui bsan yum bayarlalaa
“мэддэг хэл”-ээр нь ярих эрхийг зөвхөн бид л эдэлж таарна даа…
хэхэхэ нетийн цаанаас сэтгэгдэл бичихдээ айдаг хүн байдгийг мэдэхгүй л юм бн.
Comment by WOLF | April 24, 2009 | Edit
Ийм сүржин WOLF нэрийг өөртөө итгэлтэй ямар ч хүн сонгодоггүй. Нэрээ том үсгээр бичиж буй чинь далд ухамсаргүйн үйлдэл. Та “хэхэхэ” гэсэн байна. Үүнийг айдасгүй хэвийн хүн хоёрхон удаа давтдаг юм. Мөн Та хаягаа нууснаас гадна ямар ч сэтгэгдэл бичээгүй байна. Нетийн цаанаас бичсэн энэхүү ганцхан мөр өгүүлбэрт Та өөрийнхөө айдсын 5 шинж тэмдгийг ил тод үлдээжээ. Үүнийг психоанализын шинжлэх ухаан гэдэг бөгөөд хэрэв үүнийг өмнө бичсэн комментуудтай чинь нийлүүлбэл Таныг би бүрэн тодорхойлж чадна. Гэхдээ надад Таны айдастай ноцолдож байх зав даан ч алга.
Баярлалаа танд. Үнэхээр нүдэнд харагдтал бичиж ээ. Надад ч бас байдаг юм байна шүү. Айдсаас аварсан танд баярлалаа. Танд амжилт хүсье.
IP хаягийн асуудлыг бол шийдэж болно.
Харин утас бол суурин ч бай, гар утас ч бай нээрээ чагнадаг юм шүү, цаадуул чинь чагнах бүртгэх хүмүүсээ мэдийшд, Мобиком компани, ТТГ газар чинь түнш байгууллагууд байхгүй юу!!!
Ганхуяг аа. Асар их мөнгө бас эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүс замдаа таарсаныг хуу хаман урагшлах замдаа тэр нүгэл буян, хууль мууль,ёс журмыг чинь тоодоггүй юм байна лээ.Өнөөдөр төр засаг нь мөнгөний төлөө олигархуудын бөөгнөрөл бүр сүүлдээ байгаад зохион байгуулалттай мафийн сүлжээнд орсон нь аймшиг биш гэж үү? Гэхдээ айдсаа орхиод тэмцэх ёстойг ойлгож байнаа. Энэ нийтлэлийг чинь алтаар бичээд мөнгөөр өнгөлөлтэй билээ.Энэ нийтлэлээ хуулах зөвшөөрлийг өгнө үү гэж хүсэж байна.
Номонд нэвчирсэн хүн гэхээрээ ийм мэргэн болчихдог юмуу эсвэл өөрт нь таалагдаагүй үг өгүүлбэр бичсэн хүнийг доош нь хийх дуртай хүн юмуу мэдэх юм алга.Нетийн цаанаас хүмүүс сэтгэгдэл бичихдээ айх байтугай хувьсгал хийчих дөхдөг биз дээ.Та сайн мэдэж байгаа.Тэгэд надад айдаг хүмүүс байдаг гэхээр хачирхалтай инээдтэй санагдсан юм.
Мэдээж ажил үүргийнхээ дагуу томоохон гэмт хэргүүд, террризмтай холбоотой бол тагнаж чагнаж л таарна ш дээ. Энэ тохиолдолд зөвхөн Мобиком төдийгүй, суурин ба гар утасны бүх компаниудтай холбогдох ёстой. Энэ бол хүчний байгууллагууд үүрэгт ажлаа хийж буй хэрэг.
Харин бүх иргэдээ тагнаж, чагнах техникийн болон боловсон хүчний боломж байхгүй гэж би бичсэн. Та нэг л “айлгах” гээд л байна аа даа.
Энэ өгүүллийг бусад сайтад тавих зөвшөөрлийг би хүссэн хүмүүст өгч байна.
Миний бодлоор эрх чөлөөтэй хүн гэж аливаа гэмт хэргээс ангид оршиж чаддаг ёс суртахуунтай хүнийг хэлдэг. Үг ба үйлдэл нь шууд ба шууд бус үр дагавараараа сөрөг үзэгдэл,сүйрлийг нийгэмд авчрахгүй, хуулийн өмнө хэзээ ч нүүр бардам гэмгүй байх тийм чанартай хүн айдаст хэзээ ч автахгүй.Тэр худлаа хэлэх, хуурамч зан гаргах шаардлагагүй.Ард түмнийг гөлөгнөсөн харцтай,аймхай зүрхтэй болгосон Энхбаярын цаг үеийг мартаад сэтгэл тэнүүн зовхи дээшээ алхах цаг ирнээ гайгүй.
үгүй тэгээд IP хаяагаар оллоо гээд яадгийм, үг хэлэх эрхээ 100 хувь давуулаад тэмцэлд уриаллаа ч яадгийм, ийм арчаагүй нийгэмд амьдрахыг хэн ч хүсэхгүй, Энхбаярыг дахиж сонгохыг бүгд л хүсэхгүй байгаа биз дээ, хамгийн гол нь сэдэл байх хэрэгтэй, бүгд айгаад суугаад байвал тэр хэрээрээ л бидний ирээдүй харанхуйлахгүй гэжүү? тэр новш руу гутлаа тайлж шидэх цаг болсоон, би шидье, надад боломж олго!!! Өмнөд Солонгос, Бусан хот-оос
Tand bayarlalaa, mash saihan bichjee.Heleh ch ug alga.Amjilt husie.
Tand talarhaj yavdag.Aidasgui hun mongold bhgui gej bodoj bna.Songuuli yamar ur dagavar avchrah bol gej als hol suugaa humuus ch eh ornihoo huvi zayanii tuluu sanaa sovj suugaa.Tsag hugatsaa mergen shuugch gedeg ter tsagiig huleegeed l ger gertee bugeed suuj l baih uu.Nadad bolomj oldohod bi ch bas aimhai amitan uneniig sanaandaa tultal helj chadalgui uoriin ulaan amia avaad end suuj bna.Zarimdaa bi yunii tuluo amidarch baigaa bilee gej bodood uzeh,tegj baital dengiin erveehei shig laanii gereld orj uheed ch yah bilee gej bodogdoh mongold,ard tunendee hairtai bi.
Зөө зөөө аймаар гоё болжээ. Ганаа ах
Дараагийн удаа нэрээрээ л бичиж байя даа. бодууштай л юм. Гэхдээ бас хүн айсан гэхээсээ илүү сонин содон нэр ыодож олох, нэрээрээ үйлдэж, хүсэж явдаг зүйлээ илэрхийлэхийг оролдож болно тээ?
бичсэнээс чинь харахад би бас айгаад л Монгол гэж бичсэн бололтой юм даг.
BR
Khurelbaatar
Гэхдээ би тэмцэгч биш, чалчигч
гэхдээ би тэмцэгч биш чалчигч. Нийгмийн нийтлэг бухимдал надад бас байдаг болохоос хааяа коммент бичдэг, амьдралд нөлөөлөх нь цөөн болохоор илүү зүйлд нүдээ аньдаг байх.
Биеийн бєхєєр нэгийг ялна Ухааны бєхєєр мянгыг ялна гэсэн нэг эртний їг байдаг юм. Єєрєєр хэлбэл тїїхийн тухайн цаг їед 700 мянга гаруйхан байсан нїїдэлчин ард тїмэн дэлхийн талыг эзлэх хэмжээний ур чадвартай мэдлэг мэдээлэлтэй, тэдгээрийг 3 зуун хагасаар хяналтдаа байлгах хїртэлх хэмжээнд удирдаж залж, эхийг нь эцээхгїй тугалыг нь тураахгїйгээр удирдан авч явж чадаж байсан цаг їеийг хамгийн ихээр тод томруунаар илэрхийлж чадах нэг їг болов уу гэж би бодог юм. Одоо бид єєрсдийнхєє тєлєє юу хийж чадах билээ. Германууд еврейчуудийг устгахаар ирлээ би хєдєлсєнгїй, дараа коммунистуудыг, їйлдвэрчний эвлэлийнхнийг, эсэргїїцэгчдийг бїгдийг нь устгахаар ирэхэд бас л хєдєлсєнгїй, эцэст нь намайг авахаар ирлээ, гэтэл миний тєлєє дуугарах хэн ч їлдсэнгїй байлаа гэж их мэргэн хэлсэн санагддаг юм. Би, бид хэлэхгїй ярихгїй тэмцэхгїй бол хэн хэлж ярих юм бэ. 20, 30, 100, 200 жилийн дараа тийм юм болж байсан гэдгийг їр ачдаа хэн нь хэлж їлдээж захих болж байна аа. Залуусаа… IP хаягаас айж байгаа бол нет ухаж суух хэрэг юу байгаа юм бэ л гэж хэлэх байна даа. Хэрхэн хакердах хичээл google.comд хангалттай байна. IP-гаа нуух бїхэл бїтэн программууд ажиллаж байхад арай л дэндїї хулчгар байна даа.
Аливаа хүн сонин содон нэр бодож олж мэдээж болно. Гэхдээ Та өөрийнхөө сэтгэл зүрхнийхээ үгийг л хэлж чадаж байвал болох нь тэр. Та чалчигч биш ээ, Монгол оо. Та бол нийгэм, төрийн замбараагүй байдлыг хараад, мэдрээд бухимдаж байгаа хүн. Энэ бол айдсаас тэс ондоо зүйл гэж би бодож байна. Ийм хүмүүс улам олон болж байгааг би судалгаагаар ч, бусад олон шинжээр ч мэдэж мэдэрч байна.
Энэ зуунд интернет хэмээх асар их мэдээллийн виртуаль огторгуйг эзэмшиж чадсан нь ялна, амжилт олно. Үүнийг хэн ч дангаараа эзэмшиж, хянаж чаддаггүй юм.
Neg udaa gertee gantsaaraa gedeg kinonoos AIAY GEVCH OROITOJ gedeg ugiig sonsood ehleed ih gaihaj bilee. gehdee odoo ene minii uurtuu haayahan sanuulj heldeg ug bolchihood baigaa. Aidas gedeg minii huvid umnuhuusuu ih uur une tsenetei bolson ch bi aidsaa davan tuulchihsan gej uuriiguu ogt bodoj chadahgui yumaa. Umnu ni nuut tulahaas aidag bituuhen toirch zugtaadag baisan zuilstei negent nuur tulaad irehiin hamtaar ter aidas gedeg ni uuruu tusuululd baisan idealiasaa ihee uur baidag yum shig sanagdah yum. Ue ue bi uneheer aidag. nadad zorig dutdag. gehdee zorigjuulah humuus, zorigjihoos uur argagui nuhtsluud durtaiya aih orchiniig mini ustgaad baih yum, Tanias surah yum denduu ih baigaa ch ene buh hugatsaag hangalttai ashiglaj baigaaguidee zarimdaa haramsdag shuu. gehdee haana ch hezee uuriinhuu hiih heregtei gej uzsen, hiihiig hussen, hiij chadah zuilsee l hiideg baihiig husdeg maani uuruu aidsiig davahad hurgedeg baihaa. Tanias surah yum denduu ih baigaa ch ene buh hugatsaag hangalttai ashiglaj baigaaguidee zarimdaa haramsdag shuu.
Интернет гэснээс манай төрийн байгууллагуудын вебсайт үнэхээр тааруухан гэдгийг хэлэх байна. Эрх баригчид маань мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхана энэ тэр гээд сүрхий юм яриад байдаг, гэтэл ажиллаж байгаа хэдэн сайт нь том том дарга нарын утга уянга дүүрэн намтар, уянгын халил ихтэй мэндчилгээ, хоцрогдсон мэдээллээр л дүүрэн байх юм. Саяхан төрийн байгууллагад ажилладаг нэгэн хариуцлагатай эрхэмтэй ярилцаж суухад зайлуул төрөөс төсөв өгдөггүй юм гэнэ лээ. Үнэн эсэхийг ёстой мэдэх юм алга.
Манайд “Цахим засаглал” хөтөлбөр хэрэгжээд дуусчихсан. Хүүхэд бүрийг, бас сум бүрийг аль хэдийн компюьтертэй холбочихсон.
Мөн аль 2005 оны 12 дугаар сард “МАХН-ыг мэдээлэлжсэн улс төрийн байгууллага болгох “Цахим МАХН” хөтөлбөр” гаргаад хэрэгжүүлээд дуусчихсан. Та энэ бүхнийг 2005 онд болсон МАХН-ын III Бага Хурлын баримт бичгийн эмхтгэл болон УИХ-ын төсөл болон дарга нарын үгнүүдээс олоод үзчихэж болно.
Ийм болохоор мөнгө нэмж өгөхгүй байх нь аргагүй шүү дээ. Та яг үнэн хэлж байна. Одоо манай дарга нарын толгой цахилгаан гаргах нь л дутаад байгаа даа. Ийм байхад Цахим махим гэж ямар элэнцгээ хийхэв…
Танд маш их амжилт хүсч байна. Монголд “муу явахаар сайн үх”-эх хүн олон байгаа. Бид илүү их юм “мэдэж” тэр хэмжээгээр шударга бус зүйлтэй тэмцэх хэрэгтэй
Баабар ахын бичсэн ,Айдас, Таны бичсэн нийтлэл 2 хэр холбоотой вэ?
24-нд Ганхуяг, 27-нд Баабар хоёр долгион давхцан “Айдас” дээр ажилласан байх юм. Баабар санаа авч хуулснаа шууд хэвлүүлнэ. Томчуул ингэж байхад эхлэн бичигч жарайхайнууд яах болж байна???
Хоёр найрагч “Эх орон” гэсэн ижил сэдэвтэй шүлэг аваад ирвэл хэн нь хэнээсээ хуулсан гэж ямар ч хүн асуудаггүй. Ер нь бол алив асуудал, сэдэв хэн нэгний өмч огт биш.
Энэ бол тохиолдол. Үүнийг би нийгэм тэвчээрийнхээ босгонд тулж ирлээ гэж ойлгож байна. Аль болох олон хүн бичвэл сайн л биз.
Үүнээс болоод л Та “жараахай” болоод л, яахаа мэдэхгүй “сүйд болж” байгаа юм биз дээ ?! Үүнийг чинь л үндсэн сэдвээс санаатай холдуулах гэдэг юм. Бид хоёр гэмт хэрэг хийгээгүй л санагдах юм. Та бол “жараахай” огт биш, эхлэн бичигч бол бүр ч биш…
tanii bichsen aidas iluu sanagdsan
malo stati perwim, nujno chtobi vse ostalnie sdohli! eniig chingis khaan yu gej mongolooroo helsiim boloo?!
Баскад. Баярлалаа Танд. Хүн хүн өөр өөрийнхөөрөө дүгнэдэг биз дээ. Баабарын өгүүлэл сайн болсон байна лээ.
Айх мөрөөрөө өөрөө айгаач Битгий хүн уруу татаад бай
Айдасын тухай хоёр бичлэгийг шимтэн уншсан, хоёулаа маш сайн болсон. Харьцуулмааргүй байна. Нэг нь ёгтоор өнөөгийн нийгэмд бугшиж байгаа зүлсийг өгүүлсэн бол нөгөө нь системтэй, шинжилгээ дүгнэлттэй тайлбарласан. Аль болох олон хүнд хүрээсэй.
Mr NAMBAR-n career dandaa Up baisan bol ene udaa SHUT DOWN boloh bailgyu. Bi tyyniig tanaihgyu hernee zygeer l yzen yadaj baina. Bataa, TSetsgee, Boldiin,…, negen adil Bi- hynd surtal, bydyyn gyzee, mailiinsan tsarai, huuchin jeep mashin, hend ch naaldatsgyu hyamdhan jyjeg ene bygdiig ynen goloosoo yzen yadaj baina. Engej bichsenii mini tuluu namaig IP olood daramtlaagch PLS. Ta 100.000 tugruguur ene bygdiig hiij baival bi tanid jorlon tseverlej olson orlogoosoo 1.000.000 ugue tyyniig avaad tymen yereerei huvaaj ideerei! banzaldaj olson alban tushaalaaraa setgen namaig tenegteed haa hyrehiig chine harnaa gej bodoj baival ene udaagiin songuuliar SHUP UP hiine ee gamshiguudaa GOOD LUCK.
Mobikomiin ajilchid durtai huniihee gar utsiig sonsdog gej baigaa,Bur ajilaa taraad harilgyigeer sonsdog gej bna lee.huviin nuuts huuligui l chuu dee..tehdee hun bur bich baih bolomjtoi ajiltangudni sonsdog baihaa
Bi tanii bolon Baabariin aidasig unshlaal daa. zuv bichjee gej bodson gehdee bi zygeer l unshaad ungursun.tegeed saya 1 Solongos kino yzlee.ner ni The Customer Is Always Right. huurhii neg ysching 1 aimaar nuhur irj daramtalj bainga mungu avdag bolson, avah avahdaa dandaa duble avne. getel yas yuman deer ter daramtlagch ni bas l huurhiilultei amitan ehner ni yhsen, ohin ni hynd uvchtei, uuruu azgyi, careergyi jyjigchin l baigaa yum. uur olon yum garch bna l daa, gehdee ter ailgaj bgaa amitan ni tiim archaagyi l yum bgaa yum daa. odoo sanal huraalt hyrtel 1 sar yldlee, gol ni hymyysd bas iim olon uhaarhaar jishee bichij uguhgyi bol olon hyn unshaad l martana shyy dee, zuv bn gej heleed l margaash ni talhnii mungu ene ter geed l sataarna. tiimees olon hymyys bodit, tsochirdmoor jisheenyydiig gargaj irvel hymyys yneheer oilgoh bhaa, ta yu gej bodoj bna
uuruur helbel aidsiig yysgehed amarhan, harin aisan hyniig taivshruulah, heviin baidald oruulah hetsyy shyy dee,
Би өгүүлэлдээ айдсыг маш бүдүүн тоймоор авсан гэж хэлснийг Та санаж байгаа байх. Ухаандаа богино хугацаанд айгаад тайвшрахыг бид “цочих” гэдэг. Харин нийгмийн айдас дунд байнга байх нь айдсын дон (фобия) болон депресси (монголоор “арчаагүйдэл” юм уу даа ?!) гэсэн бүр хурц хэлбэрт хүргэдэг юм. Би энэхүү эцсийн хурц хэлбэрийг ярих гэсэн юм. Гэхдээ айдсын (тэвчээрийн) босгыг давбал хүмүүс гарцаагүй хариу үйлдэл хийдэг. Энэ л ёстой аймаар даа…
Ganaa ahaa tanid amjilt husei!er ni deerhi bichsen zyuil tani bas l zagaa asuudal … bidnii dotor baigaa neg birus shuu dee ene berusiig hen taraagaad baigaa ny todorhoi tanii bichneer yostoi aihaa bolih heregtei shuu gol ny aidas yunaas uuseed bii bolood ter bii bolson aidsaa yaaj anagaaj yamar helbereer gadagsh gargah ny bas l bodoh zuil baih daa….
Bayarlaa saihan bichver boljee.Bidnii bodoj uzuushtei asuudaliig bichjee.Tanii bichsen zuiliig unshaad unuudur aij bd=san ter aidas mine alga bolchih shig sanagdlaa.
Таны блогт санаандгүй орж үзлээ. Маш их таалагдав. Гэхдээ өнөө цагт нийгмийн айдсыг сөрөг тийш нь салхилуулахын /эрх баригчдад/ тулд хувь хүн бүрийн үүрэг, оролцоо ямар байвал зохилтой болох вэ? Өнгөрсөн парламентын сонгуулиар монголчууд, ялангуяа залуу үеийнхэн хувь заяандаа нэг удаа ч болов эзэн болох үүргээ хариуцлагатай биелүүлж сонгуулийн ирц 74 хувьд хүрсэн. Айдсаа даван туулах зориг дутсан уу, эсхүл хэтэрсэн юм болов уу? Үр дүн нь бүр их айдас дагууллаа /7/1-ний явдал/. Би уг нь өөрийгөө бохир юмнаас айгаад байх зүйлгүй, алдаад байх ч юмгүй гэж боддог байсан. Гэвч одоо бусдын л адил бэртэгчин сэтгэлгээ маань дийлээд амиа хоохойлоод, довоо шарлуулаад л сууж байна.
Ta ch heregtei sedveer onoj bichlee de. Unendee bi ch bas ih aidastai yavaa. Bayarlalaa.