Cудлаач Д.Ганхуяг

АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм.

Чацга харвах үеэр…
Дэлхийн эдийн засгийн хямрал, монголын улс төрийн задрал хоёр давцаж байгаа нь сохор хүнд ч илт атал манайхан ядуурлаа бууруулчихаж байгаа нь амь тэмцсэний тодорхой илрэл юм. Хэний амь тэмцлээ гэж ?!
Энд ард түмний ядуурлаас гадна баячуудын ядуурал болж байгаа нь илт байна. Тэд мөнгөө чацга харваж байгаа юм шиг алдаж байна…
Аливаа хөрөнгөтнийг компрадор, нувориш, үндэсний гэж хуваадаг. Компрадор гэдэг нь гадаадын ашиг сонирхлыг үндэстний ашиг сонирхолд хохиролтойгоор илэрхийлдэг хүмүүсийг хэлнэ. Нувориш гэдэг нь хөрөнгө хүн хоёр нь зохицлоо алдчихсан юу хийхээ мэдэхгүй маанаг юмнуудыг хэлдэг. Уг нь бол шинэ баян гэсэн франц үг юм билээ л дээ. За, үндэсний хөрөнгөтөн нь ойлгомжтой нэр томъёо…
Компрадор, нувориш хоёр нь манайд дийлэнхи болохыг нотлоход ямар ч судалгаа мудалгаа шаардлагагүй байх. Нэр нэрээр нь гаргачихсан ч болох юм чинь…
Энд монголын нэг онцлог буй. Энэ бол монголын бараг бүх бизнесүүд улс төрч, эсвэл бүх улс төрчид бизнесүүд байдаг юм.
Үйлдвэрлэн бүтээх чадвар огт байхгүй, удирдлага гэх мэтийн амин чухал шинжлэх ухаануудыг зүгээр л диплом гэж ойлгодог, ихэвчлэн хулгай дээрмээр баяжсан, шинэчлэл, инноваци гэгчийг огт үл мэдэх, банк дээрэмддэг, санхүүгийн пирамид босгож ард түмнээ дээрэмддэг, мөнгөө гудсан дороо хадгалдаг шахам манай хөрөнгөтөн-улс төрчид хямрал болмогц чацга алдаж эхлэх нь тэр…
Асар их мөнгөөрөө чацга харвасан хүний гол харлаж, ёстой “уйлах багадаж, үхэх ихдэх” нь ойлгомжтой юм. Бизнес, эдийн засгийг бараг мөрийтэй тоглоом мэтээр ойлгож ирсэн хүмүүс чинь “шархаа нөхөх” гэж улайрдаг юм байна. Хаанаас шархаа нөхөх гэж ?
Ард түмнээ дээрэмдэх тэдний ганц сайн мэдэх нэг арга буй. Гэхдээ ард түмэнд нэмж дээрэмдүүлэх юм юу ч үлдээгүй учраас одоо энэ нь огт үйлчлэхгүй…
Миний хувьд чацга харваад хувхай царайлчихсан хөрөнгөтөн-улс төрчдийг “хохь чинь” гэх ёс суртахууны эрхтэй хэдий ч сайтар эрэгцүүлэн бодвоос ингэж тавлаж бас ч болохгүй юм шиг.
Яагаад гэвэл тэдний хөрөнгө сайн ч бай, муу ч бай монголын нийгмийн баялагт хамаардагт оршино.
Дараа нь байгалийн баялгаа зарж идэх ганцхан хувилбарыг эрх баригчид харж байна, үүний төлөө ёстой алалцаж байна. Мэдээж энэ хувилбар боломжтой бөгөөд зайлшгүй хэдий ч ийм арчаагүй, харалган хүмүүст итгэх нь тэнэг хэрэг төдийгүй үндэстний оршихуйд аюул учруулсан хэрэг болно. Өөр олон гарц байж л байгаа ш дээ…
Задрал болох үеэр…
Хямралын улмаас манай улс төрийн арчаагүй системийн задрал улам хүчтэй болж байна. Угаасаа задарч байсан юм чинь. Үүнийг манайхан тун олон жил ойлгоогүй буюу ойлгохыг хүсээгүй юм.
Миний хувьд аль 1998 оноос “Наад улс төрийн систем чинь хямралд орлоо шүү” гэж монголд анх удаа хэлсэн маань цагаан дээр хараар үлдсэн л байгаа. Ганц би ч биш, олон хүн урт удаан хугацаанд олон талаас нь үглэхээрээ нэг болсондог.
Зах зээлийн нийгэм гэж байдгаас биш, зах зээлийн төр гэж байдаггүй юмаа гэж сануулсаар атал АВИЛГЫН СҮЛЖЭЭТ төр байгуулаад авдаг юм байна.
Тэр нь ганц дарангуйлагчтай нөхцөлд хэсэг зуур ажиллаж байгаад одоо задрал руугаа шилжиж байна. Энэхүү задрал ч гэсэн нэлээн эрт 2004 оноос эхэлсэн юм.
Одоо Монгол Улсын төрийн байгууламж нийгмээ удирдах, жолоодох чадвараа бүрэн алдаад байна. Эрхбиш сонгууль луйвардаж “албан ёсны төр”-тэй болсон тулдаа удирдлага мэт харагдах тэнэг тэнэг шийдвэр гаргаж аргацааж байна. Энэ ч бас удаан тогтох огтын боломжгүй юм.
МАХН-ын олон удирдагчид манай нам сонгуульд огт луйвардаагүй, “шинжлэх ухааны үндэстэй удирдаж” байж ялсан хэмээн мэдэгдэж буй. Мөн тэд МАХН сонгууль луйвардсан ямар ч баримт, нотолгоо байхгүй гэж олон удаа хэлсэн.
Хэрэв энэ тухай хөдөлбөргүй, няцаашгүй бодит баримтууд гарч ирвэл яах вэ гэж би Та нараас даапаалан асууж байна ?!
Энэ адгийн авилгын сүлжээт төрийг өөрчилж л байвал дээрээс нь эхэлнэ үү, доороос нь эхэлнэ үү, МАХН-аас уу, АН-аас уу, эсвэл өөр шинэ хүчнээс үү гэдэг нь хамаа алга гэж бодоод овоо л тэслээ. Одоо ч гэсэн дээрх нөхцөл нэг их өөрчлөгдөөгүй нь судалгаагаар харагдаж байна…
Яаж ч бодсон “стандарт бус байдал”-д эцэс төгсгөлгүй суугаад байж болмооргүй санагдана. Дашрамд дурдахад энэ нэр томъёог би анх гаргасан ухаантай юм. Үүнийг худлаа гэх хүн гарахгүй л болов уу ?!
Одоо л нэг сайн Ерөнхийлөгч сонгоод авчихвал улс төрийн хямрал задралыг зогсоочих мэт санаж байвал тун их эндүүрэл шүү гэдгийг би монголчууддаа сануулж байна. Яагаад гэвэл задралын үйл явц Ерөнхийлөгчийн сонгуулиар шийдэгдэхгүй харин ч эхэлнэ. Хэзээ дуусах вэ гэвэл нийгэм, төрийн систем шинэ төлөв байдалд орсон цагт л дуусна.
Энэ талаарх үзэл баримтлал, үзэл санаа ТАНАЙ ТӨРД байна уу ? Энэ төр нэгэнт ард түмний эсрэг шинж чанартай болж, тэднээс огт үл хамаат, үндэсний дайсны шинжийг нэгэнт олсон учраас би ТАНАЙ гэдэг үгийг би анх удаа хэрэглэж байна. Яаж ч бодсон Та бидний төр огт биш юмдаг…
Судалгаагаар хямрал эрчимтэй нэмэгдэж үлэмж түгшүүртэй хэмжээ буюу 85 хувьд нэгэнт хүрчихээд байна. Ядуурлыг бараг бүх монголчууд яс махаараа амсаж байхад цаасан дээр “ядуурал бууруулдаг” төр, түүний СТГ-аар ямар үхснээ хийхийм…
Сүүлдээ бүр байчихаад “Хямрал гээд дандаа бодоод байхаар хямарчихдаг юм” гэж ярих эрдэмтний дипломтой чалчаанууд, ойворгон улс төрчид олноороо гарч ирэх болов. Тэгээд хямарч байгаа юмыг хямраагүй гээд суугаад байх ёстой юм уу ?! Ингээд тархи толгой нь хүртэл огт ажиллахаа болихыг л задрал гэдэг юм…
Тэвчээр алдрах үеэр…
7 дугаар сарын 1-ний үймээн самууныг төрийн зарим эрх баригчид зориудаар зохион байгуулсан гэдгийг би эртнээс олон удаа хэлж байсан. Ямар ч хүн анзаармаар энэ дүгнэлтүүдийг одоо болтол худлаа гэх хүн гараагүй л байна. Нэмээд нотолсон ч болно ш дээ…
7 дугаар сарын 1-ний үйл явдалд одоо болтол улс төрийн ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээс үзэхэд төр өөрөө үүнд оролцсон нь илт байгаа. Ингэхэд монголчуудын ойлголтоор төр гэдэг чинь тэргүүнээсээ эхэлдэг биз дээ…
МАХН сонгууль луйвардсанаас үүдсэн олон түмний дургүйцэл, эсэргүүцлийг олонхи улс төрийн хүчин болон хүмүүс ашиглах гэж оролдсон нь энэ үйл явдлын мөн чанарыг бүдэгрүүлж, холион бантан болгосон юм. АН ч гэсэн ялгаагүй сонгуулийн мэргэжсэн луйварчид гэдгийг би бас онцлон тэмдэглэж байна.
Хэдий ийм боловч үүний учир шалтгаан, далд эзэн, зохион байгуулагчдыг хайх, хөдөлбөргүй баримтуудыг олох хангалттай хугацаа надад байсан…
7 дугаар сарын 1-нд эрүүлээр сэтгэж, огтын зөрчилгүй үг хэлж, үйлдсэн улс төрийн ямар ч хүчин, улс төрч байхгүй. Энэ нь олон хүн бие биенээ буруутгах, хэрэлдэх үндэслэл болдог хэдий ч системийн түвшинд авч үзвэл учрыг нь олж болдоггүй юм гэж огт байхгүй.
ХЗХ гэсэн дээрэм хийлээ, хүн аллаа, олон хүн шоронд хийлээ. 7 дугаар сарын 1-нд эрх баригчид эртнээс бэлтгэж зохион байгуулсны улмаас албан мэдээгээр 5 иргэнээ буудаж аллаа. Хэрэв бодит тоог ард түмэн мэдчихвэл юу гээч аймшиг болохыг би төсөөлөх учраас хэлээ хазаж байхаас. Шулуухан хэлэхэд би Та нараас биш, ард түмнийхээ уур хилэнгээс айж байгаа хэрэг шүү дээ…
Олон иргэнээ шоронд хийв. Олон түмэн (масса) дарвисан түмэн (толпа) болох үйл явц нь ард түмний тэвчээр алдагдаж буйн илт шинж болно. Эрх баригчид ард түмнээ айлгах аргаар удаан торгооно гэж бодож байвал дэндүү их эндүүрэл л дээ.
Иргэний хөдөлгөөний болон улс төрийн зарим хүчний төлөөлөгчдийг энэ явдлаар далимдуулан идэвхитэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болгов.
Ф.Э.Держинский: “Шоронд ороогүй, цөллөг үзээгүй хүнийг ямар хувьсгалч гэхэв” гэж айхтар онож хэлсэн байдаг. Эрх баригчид мөн ч олон хувьсгалчдыг өөрсдийнхөө гараар бэлтгэж байна даа…
Хувь хүний, бүлгийн болон ард түмний Тэвчээрийн босго гэсэн нийгмийн сэтгэл зүйн нэг айхтар ухагдахуун байх. Энэ босгыг давах тун дөхөж байгаа шүү…
Үүнээс цааш бичихээс би үнэндээ айж болгоомжилж байна…
Луйварт бэлтгэх үеэр…
Энэ сонгуульд луйвар хийх бэлтгэл ажлыг аль олон жилийн өмнөөс эхэлсэн юм. Энэ нь нам төр хоёрыг салгасан үр дүнгээр төгсөж байна. Одоо “намаас огт хамаагүй” төрийн албыг сонгуулийн луйварт ашиглахад нэгэнт бэлэн болжээ. Сонгуулийн луйврын жинхэнэ мэргэжилтнүүд бол төрийн албан хаагчид юм.
Төрийн албаны Зөвлөлийг цагдаагийн мөрдөн байцаагчийн гарт атгуулсан нь үүний тод нотолгоо болно.
Олон түмэн л мэдээгүй болохоос биш, нам төр хоёрыг салгамагцаа “найдвартай” хүмүүсээр төрөө бэхжүүлэх гэж баахан халаа сэлгээ хийсэн юм байна. Нэгэнт дампуурчихсан учраас муу юмаа ч хүртэл хийж чадахаа байж баахан дайсагнал нэмж бий болгожээ.
СЕХ, бүх орон нутаг, бүх төрийн алба, бүх бүртгэл мэдээлэл тэдний гарт байна, ингэхлээр луйвраа дураараа хийх боломж урьдын адил байгаа гэсэн үг л дээ. Шууд хэлэхэд тэд үүнд бэлтгэж байгаа мэдээлэл байгаа. Гэхдээ нөхцөл байдал байдал огт өөрөөр эргэж байна…
Одоо энэ өгүүллийн гарчгуудыг эргээд нэг санацгаая.
Чацга харвах үеэр, Задрал болох үеэр, Тэвчээр алдрах үеэр, Луйварт бэлтгэх үеэр…гээд л маш олон аймшигтай үзэгдэл давхцаж байгаа биз.
Энэ нь манай нийгмийг дараах байдалтай болгож байна. Үүнд:
• Төр засагт ард түмний дийлэнхи итгэлээ алдсан буюу үзэн ядаж байгаа
• Давхар хямрал нүүрлэж, нөхцөл байдал нэн эгзэгтэй болсон
• Шийдвэр гаргах, удирдах, нөлөөлөх бүх төрлийн боломж алдагдсан
• Нийгэм бүхэлдээ хаосын байдалд орсон
• Сэтгэл зүйн тэвчээрийн босго давах дөхсөн
• Нийгэм бүхэлдээ шинэчлэлийг хүсэх болсон зэрэг болно.
Энэ хүнд нөхцөлд сурсан зангаараа сонгуулийн луйвраа хийж байгаад эхлээд гар хөл болгон ашигласан төрийн албан хаагчдаа зольж, дараа нь өөрсдийгөө арчуулж, улмаар Монгол Улсаа хөнөөчихөв дөө гэдгийг сануулан хэлэх нь судлаач миний иргэний үүрэг болой.
Эрх баригчид хүнийг ашиглаж ашиглачихаад дараа нь золиослохдоо гарамгай гэдгийг олон хүн үхлээрээ, олон хүн шорон гяндангаар, асар олон хүн өнчрөл зовлонгоороо хангалттай нотолсон гэж санаж байна.
Миний сануулгыг ямар авах биш. Гэхдээ улс төрийн хямралаас задралын эхлэл рүү бид орж байна гэдгийг би цөхрөхгүй дахин дахин хэлмээр байна. Энэнээс цааш юм байхгүй гэж арай бодоод байгаа юм биш биз дээ. Байхаар барах уу, үүнийг үндэстний сүйрэл гэж нэрлэдэг юм…
Энэ удаагийн бидний зорилго бол зүгээр л Ерөнхийлөгч сонгох явдал огт биш, харин авилгалын сүлжээт төрийг ард түмэнд аль болох хор хохирол багатайгаар халан солих үйлсийг эхлүүлэх явдал болно.
Авилгалтай тэмцэнэ, авилгын сүлжээт төрийг халж солино гэдэг нь ихээхэн өөр ойлголт гэдгийг дашрамд дурдаж байна.
Одоогийн хуулиар том, жижиг авилга авсан, өгсөн, зуучилсан бүх хүнийг шийтгэнэ гэвэл наад зах нь 120-150 мянган хүний багтаамжтай шорон барих ёстой болно. Энэ нь огт боломжгүй гэдэг нь ямар ч хүнд ойлгомжтой гэж бодож байна.
ААЛЗНЫ ТОР мэт манай төр, нийгмийг боомилсон маш том сүлжээ байдаг бөгөөд энэ адгийн сүлжээний амин зангилааг таслах нь төр болон үндэстнийг аврах цорын ганц зам, арга болно. Гэхдээ энэ бол зөвхөн ЭХЛЭЛ юм гэсэн дээр хийсэн дүгнэлтийг бүгдээрээ ухаарбал сайнсан.
Аалзны торыг ААЛЗ л нэхдэг биз дээ…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 4 дүгээр сарын 5.

2009/04/05 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 45 Comments

45 Comments »

  1. 4 уу? Ганхуяг судлаачаа.Танд ажлын амжилт хүсэж бна.Манай төрд дөрөөлсөн АМЬТДААС энэ нь жинхэнэ МОНГОЛ УЛСЫН төлөө зүтгэж байгаа ХҮН шүү гээд заачих хүн их л ховор байна даа.Ихэнх нь УРВААЧ-ШАРВААЧ,мөнгөний төлөө юугаа ч өгөхөөс буцахаа больсон ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ИЛЭГ НААСАН …. Даан ч гутмаар байна.Эзэн богд Чингис хаан гэж ярьж,гайхуулах боловч тэр АУГАА ХҮНИЙ захиас зарлигийг төрийн түшээ гэж өөрсдийгээ өргөмжлөгчдөөс ХЭН ойшоож биелүүлэхийг оролдож байна?

    Comment by öîëìîí | 2009/04/06

  2. Edgeert hursh ornudiin gar hul duregdeed bna uu esvel ugaasaa TANAI turiin uvaigui baidalaas bolj baigaa yu.

    yag unendee dahin luivar hiih l yum bol yun 7 sariin 1 bolno shuu gej sanuulj bna gej oilgoloo zuv uu.

    Munkh

    Comment by Munkh | 2009/04/05

  3. Та сүүлийн үед их идэвхитэй бичиж байсан. Долоо хоногт 1-2 бичлэг бичиж байгаад 3 сард ердөө 2-ыг бичжээ. Юу гэвэл ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд, бэлтгээд их завгүй байжээ дээ. Ямар нэг их ажилтай болоод л блогоо шинэчлэх завгүй байсан байх. Таны төрийг шүүмжилж байгаа шүүмжлэлийг өнөөгийн засгийн газрыг шүүмжилсэн шүүмжлэл гэж ойлгож болох уу?

    Comment by Болд | 2009/04/05

  4. 2008 оны 1 дүгээр сарын 31-нд би “Сонгуулийн дараа Та нар яахийм ?” гэсэн өгүүлэл бичиж, ингэж балиартвал энэ сонгууль чинь НИЙТИЙН САМУУН болно шүү гэдгийг сануулан хэлж байсан. Энэ өгүүллийг Та энэ блогноос олоод үзсэн ч болно. Гэхдээ 2008 оны 9 дүгээр сар гэсэн хэсэгт байгаа. Мөн УТС-ны 2008 оны 1 дүгээр сарын дугааруудаас ч үзэж болно.
    Хагас жилийн өмнө сануулж хэлэхээс өөр би яах ёстой билээ. Тэр үед үүнийг хэн ч тоогоогүй ш дээ.
    Би далдыг хардаг хүн биш. Гэхдээ шинжлэх ухааны системийн анализ ийм дүгнэлт урьдчилан хийх боломжийг надад олгодог юм аа. Одоо би дахиад л сануулж, болгоомжлуулж байгаа царай нь энэ. Яагаад гэвэл би судлаач хүний хувьд ард түмнээ дэндүү сайн мэдэрдэг юм.

    Comment by gankhuyag | 2009/04/05

  5. Эрхэм Болдоо. Та өөрөө долоо хоног бүрт 1-2 бичлэг хийх гэж оролдоод үз л дээ. Ийм их ачааллыг даадаг хүн манайд цөөхөн л байдаг юм.
    Миний өгүүллүүд зүгээр нэг бичвэр биш, тооцоо, судалгаа, хөдөлбөргүй баримт, няцаах боломжгүй баталгаа, нотолгоотой байдгийг Та бэлхнээ харж байгаа. Би тэнгэр харж байгаад бичдэггүй… Ихээхэн хүнд аналитик өгүүлэл сард “ердөө хоёрхоныг” бичлээ гэж Та намайг зэмлэх хэрэггүй л болов уу.
    Надад чинь бас гэдсээ, гэр бүлээ тэжээх хэрэг гардаг юм ш дээ…Таны бодлоор ажилгүй судлаач би блог хийж байгаад турч үхэх ёстой юм биз дээ…
    Наана чинь МАХН сонгууль луйвардсан энэ тэр гээд өчнөөн олон юм байгаа л юмсан. Та л албаар хараагүй бололтой. Дашрамд хэлэхэд Та хэзээ ч пиарчин болж чадахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна.

    Comment by gankhuyag | 2009/04/05

  6. Erunhiilugchiin Hevleliin tuluulugch Ya.Tumurbaatar gegch nuhuriin talaarh medeelel baival avilgalynmedee@yahoo.com haygaar ilgeene uu?

    Comment by zarlal | 2009/04/06

  7. Элбэгдорж, Энхбаяр хоёр гараад өрсөлдөх үзүүлэн тоглолт хийнэ гэж дуулаад санаагаар мөн ч их унав. Амаржаргал ядаж Э.Бат-Үүл,Д.Энхбат гарч өрсөлдсөн бол хамаагүй харууштай байв. Харууштай гэж шоу маягаар хэлж байна. Түүнээс биш системийн өөрчлөлт хийгдэж цус сэлбэхгүй бол хэн нь ч ялгаагүй лалрууд.

    Comment by гарам | 2009/04/06

  8. Tand bayarlalaa.Bi unendee irgenii bolood ardchilsan huchin zuv songolt hiisend bayarlasan gevch setgeliin gund neg aidas bgaa,yamarch uneer hamaagui erh medlee heveer uldeeh gej ulairna. 7-r sariin 1nd talbai deer ochoogui MONGOL hun baihgui ochij yavdaa minii ard tumnii tevcheer baragdjee gej bodoj bsan./ 2004 ond gertee,hoorondoo yariad unguruolj bsan/Ard tumnee dutuu unelj olon hunii setgel zurhiig ursan.Taniig bodit baidald yamar dugnelt uguh bol gej huleej blaa.Mongold UT-iin Lider bna uu.Elbegdorjiig bi huleen zuvshuordug.Ard tumen mini amar amgalan baih tsag udahgui irne.Tanii ug olon hunii tsangaag tailj bgaa shuu dahin talarhal ilerhiiley.

    Comment by Ehknee | 2009/04/06

  9. Эрхэм судлаач таны нийтлэлийг уншаад юм бодогдож байна. Монголын хөрөнгөтнүүдийн талаар нэг юм хэлмээр байх юм. Улс төр, нийгэм, олон улсын байдал өдөр ирэх тусам ээдрээтэй хүнд хэцүү болж байхад, адгуус мал уралдуулж зугаацаж, өмсөж зүүж унаснаараа гайхуулцгааж явах гэж. Ёстой нэг сахалтай хүүхдүүд байна даа тэд нар. Хөрөнгө тэдний толгойн дотор байгаа биш, нэг өдөр л бүх юмаа алдаад хүний боол болохоо мэдэхгүй л байгаа юм байхдаа хөөрхий.

    Comment by БатЭрдэнэ | 2009/04/06

  10. Tanii ard tumendee zoriulsan zuilsiig unshaad tanaar bi baxarxaj baina.Xuniig magtax ni ba muulax ni gol bish bolobz taniig unexeer xundelj baina.Ta biee sain bodooroi.Talarxsan ganaa

    Comment by ganaa | 2009/04/06

  11. Миний бодлоор бол Тєрийн албаь Нам 2-ыг салгасан нь нэг нїїдэл нь гэж бодож байна. Одоо ерєнхийлєгчєєр сонгогдож авах юм бол Цаашдаа ерєнхийлєгчийн засаглалтай болоход бїр илїї амар болох болно гэсэн дотор тооцоог хийчихсэн яваад байгаа юм биш її Шар дээлт ах. Тїїнд ард тїмэн тэдний тєлєє гэдэг ойлголт байхгїй шїї дээ. Аалз хоолоо тэвчээртэйгээр хїлээж байгаа нь тодорхой. Тороо бол аль эрт нэхсэн. Харин одоо торондоо єєрєє ороогдчих гээд сандараад давхиад байгаа юм шиг л орой бїр ТВ-р харагдах юм байна шд.

    Улс тєрч-бизнесчин, бизнесчин-улс тєрч гэдэг ойлголтыг аалзнууд л оруулж ирсэн. Тэдний дарамт ямар єндєр байдгыг мэдэхгїй тэнэг хїн ч цєєхєн байхаа. СС гэдэг нєхрєє татвараа тєлєєгїйнх нь тєлєє шоронд хорьчихож л байсан улс шїї дээ. Хэрэг їїсгээгїй тийм юу ч яригдаагїй. Хїн чанар хїний хїндэлж явдаг зан чанар бол тэдэнд хамгийн их айдаг зїйлс нь Їнэт зїйл гэж байхгїй л байгаа юм байна даа.

    Їндэстэн мєхєєх гэж оролдоод їзэг л дээ. Їнээ хэрхэн тєлєхєє мэдэж байгаа байлгїй дээ. Єєрсдєє ямар аргаар тєрд гарч ирсэн, тэрнийгээ єєр хїмїїс єєрт хэрэглэх вий гэдгээс їхтэлээ айж зууралдаж байгаа нь илт харагдаад байна.

    Хэд хоног таг байсан ийм зїйл бэлдэж байсанд тань баяралаа

    Comment by Tsendee | 2009/04/06

  12. Ямарч түгшүүртэй юм бэ дээ. Зиа яахав Монголчууд чинь зовлон үзэх бүр цөөн боловч өөр хоорондоо улам нягтарч, шүд зуун мориндоо морддог биз дээ. Дэндүү гэхэд дэндүү ухаалаг, тэнгэрлэг ард түмэн дээ ах дүү нар маань. Хаа ч хэлнэ. Монголчуудаас өөр үндэстэн энэ газар байсан бол аль диван галавт сөнөөд үхээд алга болсон байгаа шдээ. Тэгэж ч байсан. Доромжлуулах бүртээ долоон бурхан шиг гялалзана гэдэг үг байдаг биз…

    Comment by Mongol | 2009/04/06

  13. MAXNiin huvid Enkhbayaraaas angijraad, neree solichih heregtei.

    Comment by aviraa | 2009/04/06

  14. Нэгэнт хаант засаглалгүйгээс хойш манайхан энгийн байх чадвартай хүнээ Ерөнхийлэгчид сонгомоор байгаан.Энхбаярын хувьд мөнгө төгрөгний шуналаас гадна алдар хүнд, эрх мэдлийг бурханчлан шүтдэг нэг ёсны манъяк ч юм шиг санагддаг.Тийм хүмүүс чинь бүр туйлшраад өөрсдийг нь шүтэгсдийн ёслолоос таашаал авдаг ба бараг нөгөө сээгс хийхэд тавьдаг шиг болдог гэсэн.Бүр гүнзгий ороод ирэхээрээ ролио солиод ялангуяа захирангуй зантай, хүчтэй эмэгтэйн өмнө хэлсэн болгоныг нь биелүүлдэг өөрийн мэдэлгүй зарц нь болдог.Үүнээсээ бас таашаал авнаа хөөе…Үүнийг баруунд slave fetishism гэнэ.Эрх мэдлийн солио туссан далд хэлбэрийг dommination гэх ба өөрсдийгөө Мaster эсвэл The Owner гэж нэрлэнэ.Дэлхийд нэртэй улс төрчид тэгэх нь битгий хэл хааны удам дамжсан эрчүүд хүртэл ийм гажигтай байдаг бөлгөө.Цолмон хэмээх хадагтай нь Mistress болоод явчиж байгаан. хэхэ.Үүний нэг илрэл нь саяхан хадам ээж бие нь өвдлөө гээд Бээжин явсан явдал мөн.Яаж ч бодсон Ерөнхийлэгчид нэр дэвшсэнээ СЕХнд өөрийн биеэр очиж бүртгүүлэх нь төрт ёсонд зохино биз дээ? Үгүй байгааз? Их сонин сэдэв шүү.

    Comment by enhuush | 2009/04/06

  15. Уучлаарай сэдвээс хазайсанд.

    Comment by enhuush | 2009/04/06

  16. Ард олон бидэндээ үнэнийг байнга сануулж байдагт баярлаж байна. Танд амжилт хүсье. Маш үнэн бодит нийтлэл байна. Хувь хүний хувьд өөрийнхөө ухааны хэмжээнд бодож байдаг маань алдаагүй юм байна гэж ойлгож байна. Танд баярлалаа.

    Comment by уншигч | 2009/04/07

  17. Tanii niitlel buriig tesen yadan huleej shimten unshij,sanaa bodloo olontoigoo huvaaltsaj baidagtaa bayarlaj yavdagaa.STG chini yahaaraa tiim hudlaa [yaduural 1% buursan gej] medeeg ichih ch ugui olon tumend tsatsadag bainaa.Yaduural buurah ni bitgii hel dundchuud ni dooshoo yaduurch,yaduuchuud ni nen yaduu davhraga bolj,nen yaduu ni baigliin gamshigt urtsun amitad shig l horvoogoos halij baihad.Uunii hariutslagiig huleeh,huleelgeh ezen,arga gej baina uu? 7 sariin 1-ii uil yavdlaas hoish unendee, olon tumnii itgel aldarsan.Erh barigchid olon aaviin huu,eejiin ohidiig shorond hiij,zurhii ni mohooj,zorigii ni sulruulna gej itgesen,goridson,muruudsun.Haramsaltai ni ted orgt uur tsag ue,uur zuund amidarch baigaagaa tootssongui,tiim chadvar ch baihgui.Tednii ihenh ni bolovsrol baga,uruvdmuur uls baidag ni nuuts bish shuudee.Odoo ard tumnii maani umnu zuv songolt hiih mash hariutslagatai much oirtoj baina.Hun buriin songoltoos zuvhun Tanii uuriin bish,eh oron,mongol untestnii huvi zaya shiidegdeh gej baigaa tul hun buriig erenhiilugchiin songuulid idevhtei oroltsohiig urialj baina.Songuuli urid uridiihtai adil luivraar garch irehiig hicheej baigaa,tuundee ch mash ertnees nariin zohion baiguulalttaigaar beldtej ehelsen.Hamgiin suuliin jishee gehed l shagnal olgoj baigaa baidliig hardaa,ard tumeen!Olomgui dalaid undur deerees unahiin umnu ami ni tentsej baigaa amitan shig l haragdaj baisan shuu erunhiilugch maani.Arisaa hamgaalah etsiin arga ni yum bolov uudaa huurhii.Shagnal avsan ene olon humuus tednii ar geriinh ni uuriig ni oroin deed ochir erdene met shutej,tuunii tuluu sanalaa ugnu gej tootsoolj baih shigee.Olon ch songuuliin umnu HUNam yum uguud mungu tugrug,budaa guril taraagaad baival avaad l bai,gagtshuu songoltoo zuv zurh setgeleeree hiigeeree gedgiig sonsch l baisandaa.Daanch yavdaa gej ungursun songuuliar olon ch hun halgalsan.Budlian,bulhai,
    luivraas ard tumen zalhaj guitslee.Enhbayar gedeg “shimegch
    horhoi” dahin songogdvol ard tumen tevcheeriinhee bosgiig davah baihaa!?Harin ene ued ard olniig zuv udirdan zohion baiguulj,hohirol bagataigaar auudliig shiiduuleh tiim
    Lider baina uu?Ene udaa yamarch l baisan ardchilalaa avch uldehiin tuld Elbegdorjiig songohpoos uur zam alga yum shigee.Tuunees bish Elbegdorj adilhan l luivarchin.Ard tumniihee holch mergen uhaan,alsiin haraand l itgye dee.
    Sudlaach Tand bayarlalaa,bolgoomjtoi baihad iluudehgui shuu.Tand amjilt husye.

    Comment by Soogii | 2009/04/07

  18. Италид 3 хоногийн өмнө маш хүчтэй газар хөдөлсөнийг та бүхэн сонссон байх.Италийн сейсмологич Джоакино Джулиани Абруццо районд газар хөдлөлт хаана болохыг урьдчилан мэдээд сарын өмнө мэдэгдсэн байх юм.Судалгааныхаа үр дүнг өөрийн веб сайтанд ч тавьсан.Хүмүүс түүнд итгэсэнгүй.
    Гэхдээ өнөөдөх дэлхий даяараа энэ аймшгийг харж байна.Жулианни эдгээр газар хөдлөлийн идэвхитэй бүсүүдэд байгалийн гаралтай цацраг идэвхит радоны концетрац ихэссэнийг судалгаагаараа нээсэн байна.
    Хэдэн долоо хоногийн өмнө чанга яригч авч өөрийн микробусаараа эдгээр районуудаар явж, оршин суугчдыг нүүхийг уриалсан байна.
    Харин орон нутгийн эрх баригчид тухайн эрдэмтний энэ үйл ажиллагааг дур мэдэн эмх замбараагүй байдал үүсгэлээ гэж түүнийг зогсоохыг цагдаагийн газар өгчээ.Түүнийг хэсэг хугацаанд баривчлан гаргахдаа веб сайтнаасаа энэ мэдээллээ авч хаяхыг мөн ард олныг үймүүлэхгүй байхыг шаарджээ.
    Хүмүүсийг тайвшруулахын тулд Л’Акуил хотод 3сарын 31нд сейсмологичдын конференфийг ч зохион байгуулж тэнд нь засаг захиргааны эрх мэдэлтнүүд ч оролцсон байна.Италийн геофизикийн Үндэсний хүрээлэнгийн Захирал Энцо Бошигоос Жулианнигийн урьдчилсан сануулгад итгэж болох талаар асуухад тэрээр…болсон хойно нь л харъя даа. Боллоо гэхэд дараа нь бид мэдэж байсаан гэх хүмүүс гараад л ирнэ …хэмээжээ.
    Тэгвэл 4сарын 6нд Рихтерийн шатлалаар 6,3 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.Нас барагсдын тоо 200 гарсан нэмэгдсээр, 1500 хүн шархадсан, 50 000 гаран хүн орон гэргүй боллоо.
    Энэ судлаач эрдэмтэн цаашид болох газар хөдлөлтийн тухай ч сануулан хэлсээр байна.Учир нь тэр маш удаан хугацааны судалгаа хийж ,бас мэргэжлийн багажийг бий болгосон юм байна.
    Тэр нэвтрүүлгийг үзэж суухад судлаач Ганхуяг танийг бодож байлаа.Монголын нийгэмд үндэстний сүйрлээс илүү том газар хөдлөлт гэж байх уу? 7сарын 1нийг яаж ч нэрлэлээ гэсэн энэ бол дохио юм шүү. Шудрага бус зүйлийг нийгэм тэвчиж чадахгүй тэр хэмжээнд хүрсэн нь бас ч гэж ололт юм.Олон жил ард түмнийг хуурч мэхэлж, нуун далдалж байсан нь ил гарах цаг болжээ.
    Та өөрийнхээ цагаан хоолойг аваад гудманд гардаг санаж уу, төр засагт, ард түмэнд хүчтэй хандаж хэлээч ээ.
    Миний бодлоор Та Монголын улс төрийн институт, процесс,нөхцөл байдлын прогнозыг хийсэн,дүгнэлт, зөвлөлгөөг бас гаргасан,өгсөн юм шиг.Улс төрийн анализийн хэрэглэгч зах зээл ардчилсан хөгжилтэй бүх орнуудад байдаг.Үүнийг масс гэхээсээ улс төрчид улам илүү хэрэглэгчид байдаг ба бүр захиалдаг гэж уншсан дуулсан юмсан.Захиалж гэхээр нөгөө л муухай хар захиалгаа бодох байх дааа. Тийм бишээ.
    Танийг би ажлаа хийж байна гэхээр чинь гайхдаг байлаа.Тийм ээ, энэ бол сонгож авсан, хэн нэгнээс хамааралгүй ажил мэргэжил чинь юм байна.Харин Та аналитик судалгааныхаа ажлын талаар хүмүүст сайн ойлголт өгч байвал сайн байна.Монголын улс төрийн байдлын олон салбарт, үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгөхөд маш хэцүү болсон, хашгирахаас хараахаас аргагүй байдалд оруулж байгаад уучлаарай. Тийм л учраас Та заримдаа хэцүүхэн хэцүүхэн үг хэллэг хэрэглэдэг бизээ.ойлгож байнаа.
    Жич.Политанализын зах зээл,хэрэглэгчид,PR-аас ялгагдах онцлогууд,политанализын хэрэглээний хэтийн төлөв гэх мэт зарим зүйлүүдийн талаар асуух юм зөндөө байнаа.

    Comment by enhuush | 2009/04/07

  19. Соогий чи кириллээр бичвэл уг нь сайн байна.Би чиний бичсэнийг кирил болгоод өгөх үү? Хүмүүст уншихад амар байдаг юм.

    Comment by enhuush | 2009/04/07

  20. Таний нийтлэл бүрийг тэсэн ядан хүлээж шимтэн уншиж, санаа бодлоо олонтойгоо хуваалцхж байдагтаа баярлаж явдаг аа.
    СТГ чинь яахаараа тийм худлаа(ядуурал 1% буурсан гэж ) мэдээг ичих ч үгүй олон түмэнд цацдаг байнаа.
    Ядуурал буурах нь битгий хэл дундчууд нь доошоо ядуурч, ядуучууд нь нэн ядуу давхрага болж, хэн ядуу нь байгалийн гамшигт өртсөн амьтад шиг хорвоогоос хальж байхад.
    Үүний хариуцлагыг хүлээх, хүлээлгэх эзэн, арга гэж байна уу? 7 сарын 1ний үйл явдлаас хойш үнэндээ түмний итгэл алдарсан.
    Эрх баригчид олон аавын хүү, ээжийн охидыг шоронд хийж, зүрхийг нь мохоож, зоригийг нь сулруулна гэж итгэсэн, горьдсон, мөрөөдсөн.Харамсалтай нь тэд огт өөр цаг үе, өөр зуунд амьдарч байгаагаа тооцсонгүй, тийм чадвар ч байхгүй.Тэдний ихэнхи нь боловсрол бага, өрөвдмөөр улс байдаг нь нууц биш шүү дээ.
    Одоо ард түмний маань өмнө зөв сонголт хийх маш хариуцлагатай мөч ойртож байна.Хүн бүрийн сонголтоос зөвхөн Таний өөрийн биш, эх орон , Монгол үндэстний хувь заяа шийдэгдэх гэж байгаа тул хүн бүрийг Ерөнхийлэгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж байна.
    Сонгуульд урьд урьдынхтайгаа адил луйвраар гарч ирэхийг хичээж байгаа,түүндээ маш эртнээс нарийн зохион байгуулалттай бэлдэж эхэлсэн.
    Хамгийн сүүлийн жишээ гэхэд шагнал олгож байгаа байдлыг хар даа, ард түмээн.
    Оломгүй далайд өндөр дээрээс унахын өмнө амь нь тэмцэж байгаа амьтан шиг л харагдаж байсан шүү Ерөнхийлэгч маань.
    Арьсаа хамгаалах эцсийн арга нь юм болов уу даа хөөрхий. Шагнал авсан олон хүмүүс тэдний ар гэрийнх нь өөрийг нь оройн дээд очир эрдэнэ мэт шүтэж, түүний төлөө саналаа өгнө гэж тооцоолж байх шигээ.
    Олон ч сонгуулийн өмнө ХУНам юм өгөөд мөнгө төгрөг, будаа гурил тараагаад байвал аваад л бай, гагцхүү зөв зүрх сэтгэлээрээ хийгээрэй гэдгийг сонсч л байсан даа. Даанч яавдаа гэж өнгөрсөн сонгуулиар олон ч хүн халагласан.
    Будлиан, булхай, луйвраас ард түмэн залхаж гүйцлээ.
    Энхбаяр гэдэг “шимэгч хорхой ” дахин сонгогдвол ард түмэн тэвчээрийнхээ босгыг давах байхаа. Харин энэ үед ард олныг зөв удирдан зохион байгуулж, хохирол багатайгаар асуудлыг шийдүүлэх тийм leader байна уу? Энэ удаа ямар ч л байсан ардчилалаа авч үлдэхийн тулд Элбэгдоржийг сонгохоос өөр зам алга юм шигээ.Түүнээс биш Элбэгдорж адилхан л луйварчин.Ард түмнийхээ холч мэргэн ухаан, алсын хараанд л итгэе дээ.
    Судлаач Таньд баярлалаа.Болгоомжтой байхад илүүдэхгүй шүү.Таньд амжилт хүсье.
    Comment by Soogii | April 7, 2009

    Comment by soogii | 2009/04/07

  21. Соогий-д
    Хоёр Э-г сонгохгүй байх эрх бидэнд байгаа биз дээ. Ард түмний итгэлийг хүлээсэн тийм хүнийг сонгох эрх чөлөө бидэнд байхгүй юм бол ардчилал гэж хичнээн яриад яах юм. Их идсэн луйварчинг бага идсэнээр нь солихийг ардчилал гэдэг юм уу. Элбэгдорж ардчилалыг хувьчлаад авсан мэт ярихыг нь яана. Энэ 2 ийн хэнийг нь ч бүү сонго.

    Comment by G | 2009/04/08

  22. 21-d. Galt tereg negent huduljee,tiimees avilgiig delgeruulegchiig bish,avilgiin esreg duugarsan nuhee songoson ni iluu bizee.Ta sanaj baina uu,Elbegdorj erunhii said bolood avilgiin esreg ajillahaa zarlaj gaaliin gazart shalgalt oruulsanaar tuunii zasgiin gazar unah suuria tavij baisaniig.Yag odoo Mongol uls ardchilsan erunhiilugchtei boloh ni amin chuhal asuudal.Elbegdorj l Enhbayariin hamgiin huchtei ursuldugch.

    Comment by Soogii | 2009/04/09

  23. Зарим уншигчдад. Олон хүн саналаа бичиж байгаа боловч вирус болон спамтай тохиолдолд миний блог автоматаар хааж байгаа. Тэрэн дотор миний хүндэтгэж явдаг олон хүний бодол эрэгцүүлэл зөндөө байна лээ. Би сайн, муу ямар ч саналыг огт устгадаггүй шүү.

    Comment by gankhuyag | 2009/04/09

  24. 1-d, hursh ornuudiin gar hul ene ter gedeg bol unah buhud shaltag mundahgui gedeg shig zaaval neg “uur zuil” buruutgaj baidag sul doroi hunii zan. Buh ornuud, undestenguud l neg negneesee davuu erh edelj, nuutsiig hovh sorj, mungiig navs huraaj, sain saihand yavah gej charmaij bna. Tiimees hurshuud daramtallaa gedeg bol Bagshdaa, geriin daalgavriig nohoi idchihsen gedegtei adil.

    Medeej ihenh undesten bur uursdiin erh ashig, ene shiidver, zuil bidend odoo ba ireeduid yamar heregtei, yu unah ve gedgiig harj huduldug, manaid bol medeej nadad, ta bid 2t, usreed l ta bid 3t yu unah ve gedeg. Tolgoi, chanar muugaasaa bolood 1 zoosoor 1000000000 zoos ugch baigaagaa medehgui amitad daanch olon.
    Mongol oroitoogui deer ni neg uurhai/gazar ashiglalt- neg uildver/buteegdehuun gesen zagvariig neg uurhai/gazar ashiglalt -neg hun, neg bulegleliin turiivch gesen zagvariin orond tavij chadah huniig songomoor bna.

    Delhiin shudarga, ajilsag humuusiin huld ni chiregdene gej toirch zugtsanaar bid nar yaduural, gai zovlon, munhaglalaas salj chadahgui shuu. Problemees zugtaj yaldaggui, shiidej yaldag shuu dee. Nuguu noiriig untaj bardaggui, serj bardag gedeg shig l.

    Ganhuyag sudlaachid bayarlalaa. Ta argagui l unuugiin mongol shine bayachuudiin/uls turees hyalbar luivariin bayachuudiin setgelgeeg sain medeh yumaa, deer neg hunii bichseneer sahaltai huuhdees sachiitai ezen (ta nariin itgeliig evdlee, ashigaa/munguu aldsan ni minii aldaa geed l darga nar ni amia horloj, horvoog orhidog) shig
    setgedeg humuus ni hezee deed suudald ochih boloo? Tiim hun bna uu? Ediin zasag dundjaar maltmalaas shaltgaalj 6%-8% usuj baisan suuliin jiluuded yaduural dunguj 1% buursan ni minii buruu geed amia horlodoggui yumaa gehed tushaalaa uguh “teneg, genen” tolgoi mongold lav alga bololtoi. Yaduurliin esreg uilchleh usult bish, yambatan davraasan usult l yavagdsan shuu dee…

    Comment by Ard Auysh | 2009/04/09

  25. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль хамтарсан намуудын хуйвалдаан маягтай боллоо.АН үнэхээр өөр нэр дэвшигч байхгүй байв уу? Элбэгдоржийн хувьд ЗГ толгойл байгаад олон удаа огцорсон, АН даа нөлөөгөө алдсан, дуртай үедээ огцоруулан зайлуулдаг, нэг хэсэг Батхүүгийн, Фортуна батбаярын үгээр байдаг байсан одоо Баттулгын харцаар хөдөлдөг, 7-р сарын нэгний үйл явдлыг урьдчилж харж чадаагүй,эсэргүүцлийн цуглааныг золиос болгосон, зарим тойрогт УИХ-д гарч чаддаггүй хүн яаж улсын хэмжээнд гарч ирэх вэ дээ.зориуд хуйввалдаан маягийн нэр дэвшилт биш байгаа гэсэн хардлага төрөөд байна

    Comment by baya | 2009/04/09

  26. Bid exleed mongoliin ard tymnee arxinaas gargaj eruul uxaantai bologx xeregtei.Tegexgyi bol izneen ygleed, yariad, mongo ogood , budaa talx ,taraagaad xereggyi.yamarz ashig baixgyi.Arxinii xuulia zob bolobsrongui bolgox xeregtei,Arxinii xuuliig ard tymendee ashigtaigaar xiix xceregtei.Exleed ard tymen eryyljixiin bolboos xizneen say dollartai xeden Enkhbayar z mongold eronxiilegz bolj zadaxgyi.Tiimees arxinii esreg temzel xiix xeregtei.Temzel gexeer shorond xoriod, eryyljyylex, galzuugiin emneleg ruu yabuulna gesen yg bish, tyynd tiim ix mongo xorongo zarj boloxgyi, sanalaa bizeerei

    Comment by Selmen Togmid | 2009/04/10

  27. Ardzilsan namiinxan zaanaasaa Elbegdorjiig garz zadaxgyi garsan z oodloxgyi gesnii ulmaas zoxion baiguulaltaigaar tabisan yum bishyy.Oor zadaltai aabiin xuu alga gejyy.Tegexeer sogtuu uxaanaar sogtuu xymyys gargasan yum bol xenz garsan mongoliin ard tymen onoox zoblongoo nuruundaa yas aris boltol yyrexnee, tiimyy.
    Elbegdorjiin amnaas tyryyziin songuuliin luibriig bid nar bodoogyi tosooloogyi geed baisan.bidniig xuursan geed baisan .xyz ni xyrexgyi boloxoor tegsen baix.erxtei darxtai baisan bol, eronxiilegz, bayar said, monkhorgil nar odiid shorond yasaa tabij baix baisan yum shyy

    Comment by Selmen Togmid | 2009/04/10

  28. Таны эхний саналыг “санаатай гэнэн мөрөөдөл” гэдэг юм. Та сонгуулийг архины эсрэг тэмцэл болгон хувиргаж огт чадахгүй. Учир нь Та бид хоёр сонгуулиас өмнө архичдыг архинаас гаргах ямар ч боломжгүй. Одоо бол эрх баригчдын зүгээс бүр угжина. Таны хэлсэн “зовлонгоо яс арьс болтлоо үүрэх” эсэх нь монголчуудаас өөрөөс нь хамаарна.
    МАХН, АН хоёулаа сонгуулийн луйвар хэлсэн гэж би тов тодорхой хийсэн. Би шалгаж, хүн шоронд хийдэг хүн биш л дээ. Хэрэв шалгавал мөн ч их юм гарна гэдгийг л сайн мэдэж байна. Миний үүрэг бол сануулж хэлэх, бичих…

    Comment by gankhuyag | 2009/04/10

  29. Элбэг ерөнхийлөгч болонгуут авилгал ууршин алга болоод, айлын навтархай гэр ордон болоод, ардчилал гэгч нь цэцэглэж дэлгэрээд монголчууд бид цэнгэлийн манлайг олж, амар сайхандаа жаргана гэсэн пи арт итгэж байгаа хүмүүсийг яалтай вэ.
    Энхбаярын гайг хүн болгон шогширч гаслаж байна, гэтэл өнөөх нь нахина аа гээд зогсож байхын.
    Энэ хоёрыг сонгохгүй, гаргахгүй байх эрх ээ эдэлцгээе л дээ. Энгийн ардууд нь хэнээр мөлжүүлэхээ сонгох гэж хоорондоо уралцаж, муу муухайгаа дуудалцаж суух ч гэж…

    Comment by G | 2009/04/10

  30. Сүүлийн үед таны бичсэн зүйлсийг сонирхон уншиж байна. Нээрээ энэ засаг төр, сонгууль, хүмүүсийн амьдрал тун өөдлөхөө болилоо. Одоо энэ Энхбаяр, Элбэгдорж нар болимоор юмаа. Америк шиг төрийн тэргүүнд 1-л удаа сонгогддог журамтай болвол хүмүүс сүлжээгээ үүсгэж амжихгүй, үүссэн ч дараагийнхаар хурдан солигдож аливаа өөрчлөлт, хөгжил арай хурдан явагдах байх. Улс төр ярьж ухаантай царайлсан хэдэн цөөн хүмүүсээс болж хэдий болтол ядуу амьдрах юм бэ? Одоо Монголын хүн амын 80 хувь нь лав нам бус гэхэд тэдний сонирхол,эрх ашгийн төлөөлөл хаана байнаа? Энэ сонгуульд саналаа өгсөн, өгөөгүй бүх юм хуучнаараа л үлдэнэ гэдэгт 200% итгэлтэй байна. Тиймээс өөрчлөлт, өөрчлөлт, бас дахин өөрчлөлт хэрэгтэй байнааа… Таны ажилд амжилт хүсээд мэдээллээ олон түмэнд улам хүртээмжтэй болгоосой гэж хүснэ.

    Comment by Энэрэл | 2009/04/11

  31. Энхбаярт зориулав. Загдын Түмэнжаргал, Ч.Энхээ

    Ерөнхийлөгчийн суудлаа бодон нойр хулжаад
    Өнгөрсөн ба ирээдүйгээ дахин бодоход
    Өөрийн эрхгүй мөнгө бодогдоод
    Өөрийн мэдэлгүй тэр суудал руу дахин тэмүүлнэ

    Авилгач би ингэж бодохоор
    Цээжин дотор хор буцлаад
    Цэргийн хүч хэрэглэмээр бна
    Шунаг сэтгэлийн уяас алдуурч
    Шулуухан чамайг худалдаж авмаар бна би

    Та нарыгаа би санан дуурсаж
    Чандмань эрдэнэ мэт хайрлаж
    Хэнээс ч дутахгүй амьдруулна гэж
    Худал хэлсэн тал бий

    Гэсэн ч би ичих нүүргүй болохоор
    Төмөр зүрх минь уяран хайлж
    Бүгдийг чинь дахин маллахаар
    Бүр ихийг бодож сууна

    Хаврын улирал эхэлж
    Хайртай намаа санаж
    Хөөгдөх хоног минь дөхөж
    Хорогдох газраа хайж сууна

    Хаврын улирал гурвантаа өнгөрч
    Хайртай суудлаасаа ховхорох болжээ
    Хааны суудлыг бодсоор
    Хатны суудлыг эхнэртээ мөрөөдсөөр
    Хөөгдөж одох цаг минь болжээ

    Жич: Энхээ гавьяат хуульч болохоор хөөцөлдөж буй гэнэ.

    Comment by unen | 2009/04/11

  32. За үнэхээр энэнээс өөр яаж сануулаж хэлэхийн бэ.

    Comment by сонирхогч | 2009/04/12

  33. надад хоёр асуулт байна. таны авилгалч гээд байгаа тэр энхбаяр гэдэг хүн авилгал авсан нь юугаар ч нотлогдоогүй байдаг. 1.Нэгэнт монголын тэр хүн төрийг гартаа оруулчихсан юм бол бид ингэж тэмцээд хэрэг өайна уу? 2. Ганц хүн гартаа оруулчихаж болдог бүхэл бүтэн улс гэж байх уу

    Comment by цаг хугацаа | 2009/04/12

  34. Minii tsoohon ard tumeen minii bey veer say ene buh segtegdel geechiig zurh setgelee tevchin baij arai yadan mur guilgelee. Bid heduulee bilee, bidnii haya nalan getegsed ( OROS, HYATAD ) heduulee bilee. OYLEN ehiin surgasanchlan yavsnaar tsoohon Mongol evtei bolj, olon bolj ostnoo darj omnoo sohruulj amar amgalan baisan busuu. Toriin heregt oroltsoj tumenteigee sanal bodloo uralduulna gedeg Tort yosnii dor tursun hunii uureg mun bogood tsetsen tselmeg ugui yumaa gehed ahas deedsee, and nuhduu hundlen heleltseh yavdal munuusuu munii tul hezee ch salshgui tsus, yas turult negen beyen lugaa muu muuhai ugiig buu ochigtun hemeen urialnam, bid Chingisiin Mongol, ene CHINII MINII MONGOL SHUU DEE.

    Comment by mongol | 2009/04/12

  35. ta dvrdee dendvv itgej tvvndee heterhii todrood baigaan bish beez? ilvv vg hvzvv oroodog gesen buurliin vgiig sanaltai. yamarvaa yum neg talaa barihaaraa yalzardag nomtoi bileee

    Comment by baatraa | 2009/04/12

  36. Би хуулиар үгээ хэлэх эрхтэй, мэргэжлийн хүний хувьд аюулыг сануулж хэлэх үүрэгтэй. Ертөнц дээр “ямарваа юм” гэж байдаггүй, харин тодорхой юмс, үзэгдэл байдаг. Бас тэр нь “нэг талтай” байдаггүй, маш олон талтай байдаг. Та энд бичсэн зүйлээс нэгийг нь ч худал гэж чадахгүй бөгөөд ингэх огт боломжгүй. Та нарыг ил далдаар сүрдүүлэх тусам чинь би хэд дахин давуулсан ХАРИУГ чинь өгнө гэдгээ амалж байна.
    Мэдээж би сүрдүүлэхгүй. Гэхдээ тун ч олон хүн үүнээс айна гэдэгт итгэлтэй байна.
    “Айсан хүн л сүрдүүлдэг” гэж Махатма Ганди тун ч мэргэн хэлсэн байдаг. Эрхэм Баатар гуай, Та ингэж аашилбал гаалийн Баатарын араас гарцаагүй орно шүү дээ…

    Comment by gankhuyag | 2009/04/12

  37. Ganaa axaa ta namaig jaaxan buruu oilgoson yum shig baina.Mongol tymnii arxinii asuudliig songuulitai bi xolboogyi.Bid ene arxi , xar tamxi, xyyxen gadagshaa gargaj zarax, yanxandax ene boxir ajluudiig sanaataigaar mongoliin tor Enkhbayar terguulegztei xeseg xymyys xiigeed baina. Tuuniig yaaj zoxoin baiguulj ulsiig zob golidrol ruu oruulax ve gej bodsonii ulmaas bizsen yum.Ene tor nadad xamaagyi gebel bi byee otorlood jargaad xebtej zadna.Minii biend mongol zus ursaj baigaa boloxoor ene tuxai bodoxgyi baixiin arga alga.Mongol orniig soxruulen ygyi xiixiin tuld Enkhbayar torson yum bish bizdee.Bid nar yagaad eniig zoxoin baiguulj zadaxgyi xaraad , bizeed suux estoi yum.Xedxen tsagdaa 70 daxriin shorongoos mongoliin ard tymen aigaad baigaa yum uu.Odoo 20 jil yarilaa shde boloo yum bishyy.Udax tutam yalzarsan xazignuud olshrood baina shyy.Obznoo edgeej zadaxgyi bol yxexees oor alga

    Comment by Selmen Togmid | 2009/04/13

  38. Taliigaach Zenee MAHN-iin Baga hural deer 1997 ond Enhbayart handaj chi ochson gazar bolgonoo taraaj baisan, odoo MAHN-iig taraahaar irvuu gej helj baisan. Ter ued Enhbayar Mongoliin zohiolchdiin horoog taraagaad Soyoliin Yamiig taraagaad irj baisan yum, bas yug ch bilee. Tuunees hoosh MAHN-iig ero`nhiidoo taraagaad odoo Mongol ulsiig taraah ni dutaad baina. Ene tuhai manai Ganhuyag sain medne dee. Iim l hundee. Ard tumen mini. Bi beer ene 2 ner devshigchiig demjij chadahgui. boldog bol songuuliig huchingui bolgomoor baina.

    Comment by Baagii | 2009/04/13

  39. Uchugdur iishee holbogdoj chadahgyu bolhoor ni ailaa shdee hyyyyyy.

    Comment by ganzorig | 2009/04/13

  40. Тийм ээ, би энэ явдлын гэрч нь, Зэнээ гуайн хажууханд сууж байснаа ч санаж байна. Энэ талаар бичсэн материал надад зөндөө бий. Одоо ч Зэнээ гуайн хэлснээр л болж байна.

    Comment by gankhuyag | 2009/04/16

  41. Соогийд хандаж хэлэх үг байна. “Цагаан хоолойгоо” аваад Монголынхоо төлөө зүтгэхийг уриалсан юм байна. Тэглээ гээд тэдний бохир бүхэнтэй орооцолдоод гаднаас нь харсан ардууд хэн нь хар цагаан болохыг ялгаж чадахгүй болно. Өндрөөс буугаад ой модон дотор буучихвал уулын цаана наана юу байгааг харж чадахгүйтэй адил болох юм биш үү? Бидний Монголчуудад ингэж алсын хараатай, асуудалыг нэгтгэж дүгнэж чаддаг хүн ховор байгаа юм шиг санагдах юм. Тийм болохоор харин ч улам улам өндөрөө авч байсан нь дээр биз дээ.

    Comment by Oska | 2009/04/18

  42. Эрхэм Оска. Би хэн нэгэнд магтуулах буюу муулуулах гэж юм бичдэггүй юм аа. Би арчаагүй төрийн тухай бичсэн, харин Та миний “өндөрлөг”-ийг ярьж байна. Надад ямар ч “өндөрлөг” хэрэггүй, яагаад гэвэл би ард түмний дунд байгаа.
    Таны хэлэх гээд залгисан үгийг би их сайн ойлголоо. Зав гарвал дараагийн өгүүллийг уншаарай л даа.

    Comment by gankhuyag | 2009/04/18

  43. Цагаан хоолой аваад гарсан хүн нь эрдэмтэн байсан, энэ чиглэлээр маш олон жилийн ажиглалт, судалгаа хийсэн хүн байсан.Газар хөдлөлтийг яг таг хэлдэг арга өнөөдөр байхгүй боловч удаан жилийн судалгааг шинэ бүтээсэн багаж дээрээ туршаад, риск маш өндөр байгааг тодорхойлсонд л учир байна.Түүнээс гадна Монгол жижиг болохоор хир барагтай юмыг нуух арга байдаггүй ба том зүйлүүд бол бүр ч ил байдаг.Хар цагааныг ялгахад нэг их ухаан ороод байх юмгүй.Тийм байтал бүр давраад энэ улс орныг сүйрүүлэх хэмжээнд хүргээд байгааг судлаач Ганхуяг нотлоод байна гэж ойлгож байгаа.Харин сонсох сонсохгүй, итгэх итгэхгүй нь тухайн хүний хэрэг.Тийм биш гэж үү? Оска.

    Comment by Anonymous | 2009/04/22

  44. Муу бууны нохой. Ганхуягаа хэрээ мэдэж, бяраа таниж хуцаарай. Энд тэндээс худал үнэн үг амаа ангайлган байж сонсоод түүнийгээ давсалж амтлаад тавьчихдаг, дээр нь хэсэг бузар улс төрчид энэ занг нь ашигтайгаар эргүүлж хөөргөж турхирч суудаг гэдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Хүн хэцүү тарчиг амьдралтай байж болно тэглээ гээд ингэж талх олж идэх арга бол арчаагүй арга ядсан хүний хийх амь тариа. Хэзээд үнэн ялдаг. Чамтай чамгүй түүх илчлээд гаргаад ирдэг юм. Худлаа үнэн юм бичээд байснаас болоод юм уу хүүхэд шуухад өвчин ороогоод байх боллоо гэж явсан гэсэн одоо больмоор юм.

    Comment by Ганхуяг бууны нохой-д | 2009/09/16

  45. 4 дүгээр сарын 5-нд бичсэн өгүүллийн төлөө 9 дүгээр сарын дундуур гэв гэнэт уурладаг чинь л дэндүү шог байна даа.
    Та энд дурдсан баримтуудаас ядахдаа нэгийг нь ч гэсэн худал гээд нотолчих л доо. Би мэдээллээ улс төрчдөөс огт авдаггүй, мөн тэднээс “юм асууж” амьдардаг тэнэг амьтан биш. Би өөрийнхөө толгойгоор нэг их муугүй л амьдардаг юм ш дээ. Чамаас болж больдог, болдог юм гэж хорвоод байдаггүй юм аа…

    Comment by gankhuyag | 2009/09/18


Leave a comment