АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм. Read more »