Cудлаач Д.Ганхуяг

АЙДАС, АЙ ЯА ЯА…

Сүүлийн хэдэн жил надад сайн болон муугаар ханддаг хүмүүсийн ганц хэлдэг юм нь “болгоомжтой байгаарай”, “сайхан мэдээрэй”, “цаадуул чинь яаж ч мэднэ шүү” гэсэн бараг ижилхэн үгс юм. Яагаад ? Сүүлийн үед “утсыг чинь чагнаж байгаа шүү”, “компьтерийг чинь IP-ээр нь олчихно шүү” гэж хэлэх нь олшров. Хүмүүс нэг л айдастай болчихож. Ийм айдас нийгмийг хамарсан сэтгэл зүйн түгээмэл үзэгдэл болсон нь илт учраас энэ тухай өгүүлэхээр шийдэв… Read more »

2009/04/24 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 49 Comments

ӨӨРИЙГӨӨ МУУЛАХ НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК…

Сүүлийн хоёр өдөр утас тасралтгүй хангинаж би бараг лавлах товчоо шиг болох шахав. Асуух шалтгаан нь саяхан news.mn сайт дээр “Рейтинг өндөр байна” гэх инээдэмтэй шоуны тухай” өгүүлэл юмсанж. Бичсэн хүний нэр нь судлаач Н. Ганхуяг аж. Одоогийн байдлаар 500 шахсан сэтгэгдэл байна. Үүнээс үүдэн сонгууль тойрон явуулж байгаа пиарын тухай хэдэн цуврал бичих санаа төрсний эхнийх нь энэ өгүүлэл болой. Read more »

2009/04/16 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 28 Comments

АВИЛГЫН СҮЛЖЭЭТ ТӨРИЙГ ХАЛАХ НЬ …

Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших тухай Та биднийг тааж, мэргэлж, маргалдаж, мэдэмхийрч байх хооронд манай яруу алдарт Төр нэгэн баярт мэдээ ард түмэндээ дуулгав.
Статистикийн Төв газрын мэдээгээр энэ оны эхний улиралд Монгол дахь ядуурал 1 хувиар буурч гэнээ. Урааа… Дэлхий даяараа хямарч байхад Монгол Улс л ганцаараа сонгуульд хүмүүс нь нэр дэвшмэгц л ядуурлаа бууруулж чадаж байна ш дээ. Ёстой бахархмаар…
Сонгуулийн дараа бол ядуурал бүр оргүй алга болох юм байна л даа. Малаа тоолж чадахгүй, хүн амаа тоолж чадахгүй, тэр ч байтугай төрийн албан хаагчдаа тоолж чадахгүй хэвтэж ядуурлаа бууруулаад эхэлдэг юм байна, манай төр шиг юм нь…
Энэ тохиолдолд бид “инээмсэглэсэн сонгууль” явуулахаасаа өмнө нийгэм–улс төрийн суурь нөхцөлд үнэлгээ өгөх ёстой байх. Үүнийг ярихгүй аваас Ерөнхийлөгчийн сонгууль хурдан морины уралдаан төдий болох биз. Энэ асуудлаар Та бүхэнтэй саналаа хуваалцах гэсэн юм.
Read more »

2009/04/05 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 45 Comments