А.БААТАРХУЯГ. 10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…
“Улс төрийн сонин”-ны 2009 оны № 5-д А.Баатархуягийн нэн сонирхолтой өгүүлэл гарсныг би өөрөөс нь гуйж байж сайтдаа нийтэлж байна. Энэ өгүүлэл түүхэн сэтгэлгээний маш өвөрмөц эрэгцүүлэл болсон нь эргэлзээгүй юм. “УТС” бизнесийн тодорхой шалтгааны улмаас интернетэд гардаггүй юм. Та бүхэн коммент бичмээр санагдвал politicalnewspaper@yahoo.com хаягаар харилцаарай. Учир нь би зохиогчийн өмнөөс хариулах нь зохимжгүй..
Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.
Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ. Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодат хийгээд бодат бус хүчин зүйлүүд бас бий. Бодат хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.
ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.
Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.
Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.
Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.
Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.
Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.
Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.
ХХ зууны эхний Монгол Хятадын дайн
“Сайтар бэлтгэгдсэн түмэн хүнтэй” хятадын байнгын арми гэгч хөөрхийлөлтэй байдалд байжээ. Чухамдаа Юань Шикай Монголыг цэргийн хүчээр бус дипломатын зальжин аргаар эрхэндээ оруулсан юм. Түүнээс бус Сүй шүжаны арми Монголд орж ирэхдээ байлдаан хийгээгүй билээ.
Хэрэв Монголчууд байлдсан бол? Энэ бол их сонин асуулт.
Гэхдээ үүнд хариулах жишээ бий. Нэг дэх нь Манлайбаатар Дамдинсүрэн вангийн захидал. Хоёр дахь нь Монголын армийн жанжин Хатанбаатар Магсаржавын цэргийн ур чадвар. Энэ хүн 1911 онд Ховдыг чөлөөлөх дайнаас хойш гадны цэргүүдтэй 41 удаа байлдахдаа нэг ч ялагдаагүй юм. Ялангуяа 1913-1914 оны Монгол хятадын дайны туршлага тэдэнд хангалттай байв.
1912 оны эцсээр Юань шикай 33 460 цэрэг, 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын цэргийг сайтар зэвсэглээд өвөр Монголд түлхэн оруулж, Монгол руу давшуулжээ. Чингийн Засгийн газар хар тамхины дайнд ялагдсаны дараахнаас армиа шинэчилж эхэлсэн бөгөөд Чин гүрэн унасны дараа генерал Юань Ши Кай засгийн эрхэнд гараад армиа өргөтгөсөн юм. Мэдээж бүр 1912 онд Хятад цэргийн тоо, зэвсэглэлээр Монголоос хамаагүй давуу байснаас гадна армиа европ маягаар зохион байгуулсан байв.
Харин үүний өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасаж байсан бердан буунаас дөнгөж салж, хагас нь винтовоор зэвсэглэсэн Монголын армийн 1000 орчим цэрэг замдаа хүчээ зузаатгах уламжлалт аян дайнд хятадын армийн өдөөс хөдөлсөн байна. Монголын арми тэр үед ердөө л хоёрхон хээрийн хөнгөн их буутай байв.
Тулалдаан одоогийн Монгол Улсын нутаг дээр бус өвөр Монголын нутагт болсон нь Богд хаан бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ харийнхнаас хамгаалсан хэрэг байв. Баруун хязгаараар нэг зам, Дариганга, Егзөрийн хийдийн чиглэлээр нэг зам, Сөнид Улаанцавын чиглэлээр Монголчууд давшжээ.
Гэтэл үр дүн нь гайхалтай. Хятадууд анх довтолсноор баруун замын цэрэг Цагаан түнгийн орчим тулалджээ. Анхны тулалдаан 1913 оны 6 дугаар сарын нэгэнд болоход хоёр талаас 22 хүн үрэгдэж, 30 хүн шархаджээ. Хоёр дахь тулалдаанд Хятадын талаас 2000 гаруй цэрэг, харин Монголын талаас 700 цэрэг тулалджээ. Мэдээж хятадын байнгын арми зэвсэгээр Монголоос хамаагүй илүү л байж таарна.
Тулалдааны үр дүн тооцоогоор биш, ёстой жам ёсоор Монголчуудын ялалтаар төгсчээ. Монголчууд 20-ийг алаад, 50 агтыг нь олзлоод хөөн гаргасан байна. Энд уг нь Монголчууд ялагдах ёстой биз дээ? Энэ мэт Монголчууд Хятадын армийг байнга ялж байснаар барахгүй Хөх хотыг өнгөртөл давшжээ. Хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийгөө зэвсэглээд зогсохгүй, олзолсон болон “хоцрогдсон хуучин” зэвсгээсээ 10.925 нэгж бууг Өвөр Монголчуудад өгсөн ажээ.
Мэдээж Монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. Байлдаанд ялж байсан ч гурван улсын хэлэлцээрээр Монголын армийг эргүүлэн татжээ. Оросууд Богд хаанаас цэргээ татахыг шаардаж, шинээр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байв. Монголын ноёд армиа зэвсэглэх бүхий аргыг хэрэглэж байв. Оросын хаан зэвсэг олгохыг татгалзсаны дараа Монгол ноёд зэвсгийн үйлдвэрийн даргыг нь хахуульдах замаар “албан бусаар” зэвсэг авахыг хүртэл оролджээ.
-1914 оны дайны хүчний харьцааг үзэцгээе. Хятадын арми зарим мэдээгээр герман, хятадад үйлдвэрлэсэн винтовоор хангасан 39.900 цэрэг, 85 их буу, 54 пулемёттай байжээ. Гэтэл Монголын арми хоёр замын нийлээд 2000 гаруй цэрэг, үүний хагас нь винтовоор хангасан, хоёрхон их буутай буюу зам бүр нэг их буутай байлаа. Бүр 1915 онд Монголчууд ердөө 24000 цэргийг л зэвсэглэх чадвартай болсон юм.
Гэтэл байлдааны үр дүнг гайхалтай. Монголчууд 1911-1919 оны хооронд хятадыг дийлж 1693 винтов, 160 шахам мянган сум, 715 сумтай 4 их буу, 5 пулемет олзолжээ. Цэргийн тоогоор 15 дахин, пулемётаар 8 дахин, их буугаар 42.5 цөөн хэрнээ ийм амжилт олжээ. Тэр үед хүрээнд Монголчууд их түрэгдэж байгаа гэнэ, үхэх нь гайгүй юм байх гэлцэж байснаа ялж байна гэлцэх болжээ.
Хожим Хатанбаатар “Байлдахад хэцүү биш, хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой” гэж ярьж байжээ.
Мэдээж монголын арми нөгөө “Тунгалаг тамир” киноны Ням өвгөн цахиур буугаа магтахдаа “Баатрыг нь эс боловч жирийн цэргийг нь дөнгөчихнө” гэсэнчлэн суманд даагддаггүй баатруудаас бүрдээгүй. Бүгд л буу, сэлэм барьж үзээгүй гэгдэх “малчид” л байсан. Тэгэхээр прагматикаар үнэнийг тодруулдаг хүмүүсийн тооцоогоор бол Хиагтад Монголчууд гарцаагүй ялагдахаар барахгүй аль 1914 онд л бүрэн эзлэгдчих байжээ. Тэгтэл яагаад ялагдсангүй вэ?
1914 онд Монголын Засгийн газар цэргээ эргүүлэн татсан ба Өвөр Монголыг цэргийн хүчээр бус дипломатын аргаар нэгтгэх боломж бий гэж үзэж байжээ.
Хүрээ яагаад эзлэгдэв?
Арми нь амжилттай байлдаж байсан атал Сүй Шү Жан 1919 онд яагаад хүрээг эзэлчихдэг билээ? гэж гайхмаар.
Богдын Засгийн газрыг муучлах, ангийн тэмцлийн зоригоор түүхийг гуйвуулахдаа коммунизмын үед Богд Хаант Монгол Улсын армийн дайчин гавъяаг нуудаг байжээ. Хүрээнд Хятад цэрэг орж ирсэн нь үнэндээ зальжин дипломатч Чен И-гийн явуулга байв. Монголын ноёдыг, тэр дундаа Ерөнхий сайд болсон шанзав Бадамдоржийг хээл хахууль цутгах, айлган сүрдүүлэх замаар эрхэндээ оруулж, тэднээр Зөвлөлтийн аюулаас хамгаалах цэргийг Хүрээнд ирүүлэх хүсэлтийг Юань Ши Кайд бичүүлснээр Хятадын цэрэг байлдалгүй Хүрээнд иржээ.
1921 оны эхээр Барон Унгерн Хүрээг эзлэхэд Хятадын байнгын арми 12.000 мянган хүнтэй байжээ. Гэвч энд бас л гайхалтай үйл явдал болж, Хүрээнд бэхэжсэн хятадын цэрэг Баронд бутцохиулан сарнин зугтжээ. Барон Унгерны Азийн морин дивиз ердөө 800 гаруй хүнтэй, нийлсэн Монголчууд 200 гаруй байв. Хэрэв дагуураас авч гарсан зэвсгээ бүрэн авчирсан бол 6 их буу, 20 пулемёттай байжээ.
Гэтэл Хүрээнд байсан генерал Жан Цинхуйд 2 бригад явган болон морьт цэрэг, нэмж дайчилсантай нийлээд 15.000 хүн, 40 их буу, Гочкисийн системийн хүнд пулемёт 100 байжээ. Гэвч тэр Хүрээнээс ховх цохиулан ихэнх нь хойшоо Хиагтын зүг зугтсан ба 1500 орчим цэрэг өмнөд зүг зугтсаныг Саж ламын төвд цэргүүд ба Унгерний цэргүүд толгой дараалан хяджээ.
Хиагтад
Хиагтад байрласан хятадын цэргийн хүчин дээр Баронд цохигдон хүрээнээс ухарсан 6000 цэрэг нэмж очсоноор 10.000 орчим цэрэг лавтай байжээ. Энэ бол сүр сүлд нь үхсэн эмх цэгцгүй, хүний нутагт хашигдсан арми байлаа. Хиагтын тулааныг Монголчууд 3 дугаар сарын дундуур бага хүчээр эхлүүлсэн нь хүйтэн хахир цаг өнгөрөхөөс урьтаж ялах гэж яарсных. Нөгөө талаас Бароны дайралтаас амжих гэсэн хэрэг байх.
Гитлерийн армийн ялагдлын шалтгааныг Оросын хахир өвөл гэж олон эрдэмтэн үздэгтэй адил Оросоос ч хатуу хахир Монголын өвөл хавар гамингуудыг бүрмөсөн зутраажээ. Харин Монголчуудын хувьд хавар цаг бол эх нутгийн нь нэг л улирал билээ. 3 дугаар сарын 18-ны үүрээс авахуулж давшсан Монголчууд харуй бүрий болоход хятадын армийг бүрмөсөн бут цохиод Хиагтаас хөөсөн байв.
Хятадын армийн үзэл суртал, цэргүийн сэтгэл санаа авах юмгүй байсан нь ойлгомжтой. Хүрээнд 10 дахин бага хүчтэй Баронд ховх цохиулсан энэ армийн үлдэгдэл урагш бус хойшоо зугтсан нь гайхалтай. 10.000 орчим мянган хүнтэй арми байсны нотолгоо нь Ардын журамт цэрэгт цохиулсан гамингууд хүчээ бөөгнүүлж байгаад Хүрээний баруун талаар дайрч гарахыг оролджээ.
Генерал Рекухин тэднийг тосч байлдахад Барон Унгерн цахар цэргүүдээр хүч нэмж, эцэст нь өөрөө цэрэг аван байлджээ. 3 дугаар сарын 24-нд Барон ялж, генерал Жа У тэргүүтэй 4000 гаминг олзолжээ. Энэ тулаанд 5000 гамин алуулсан гэсэн мэдээ байдаг ба 8000 винтов өдий төдий сум олзолсон байна. Ингээд тооцвол Хиагтаас 9000 гамин, 8000 орчим винтовтой зохион байгуулалттай ухрах оролдлого хийжээ. Их буу, пулемётаа хаясан бололтой.
Яаж ч бодсон Хиагтад Монголчууд ялсан нь маргаангүй юм. Энэ бол бараг сүүлийн 70 жилд Монголчуудыг зоригжуулж байсан ба хятадтай байлдвал бид гарцаагүй ялна гэсэн итгэлийг хадгалж ирсэн юм. Монголчууд Хятадыг дорд үзэж байхад харин Хятадууд хүч чадалтай, зэрлэг дайчин Монголчуудаас эмээсээр иржээ.
Бүр 1455 онд Монголын Эсэн хааны 40.000 цэрэг авч давшаад Хятадын хагас сая цэргийг дийлж, эзэн хааныг нь олзолж ирсэн түүх бий. Үүний түүхэнд Түмогийн хэрэг гэдэг. Монголчууд дайтах чадвараа хадгалж ирсэн бөгөөд ХХ зуунд ч хэвээрээ л байсан юм.
Зэвсэглэл харьцангуй ойролцоо нөхцөлд Монголчууд илэрхий аархаж ялалт байгуулж байжээ. Байлдааны тактик, цэргийн үзэл суртал зэрэгцэн сэргэж байв. Монголчууд аймшигтай харгис хэрцгий байсан тухай Хятадын түүхчид бичдэг нь ч бас худал биш. Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолууд нь Хятадын цэргүүдийг их айлгадаг байжээ. Харин энэ бол харгислал биш ердөө л уламжлал байжээ.
Сүүлийн үед зөвхөн МАХН-ыг муучлах зорилгоор Хиагтын тулалдааны яруу алдарт эргэлзэх болсон нь тийм ч сайн юм биш. Үнэндээ Хиагтыг чөлөөлсөн олон Монголчууд коммунист хувьсгалын төлөө тулалдаагүй бөгөөд эх орноо харийнхнаас чөлөөлөх л хүсэлтэй байжээ. Сүхбаатарын болон Магсаржавын цэрэгт байлдсан дайчдаас хожим ердөө 15 хүн л МАХН-д элсэж байжээ. Тиймээс МАХН-ыг муучлах гээд бүх түүхээ муучилж болохгүй нь.
Коммунист засаглал хожим 1929 онд зүүнтнүүд төрийн эрхэнд гарснаар бодат байдал болсон юм. Энэ гуравдугаар сарын 18-нд Хиагтын алдарт тулааны ой, Монголын Ардын армийн 86 жилийн ой болно.
Дашрамд хэлэхэд Монголын арми ХХ зуунд нэг ч ялагдаагүй билээ. Харин армийнхаа ойг 11 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсын арми байгуулагдсан өдрөөр тогтоовол зүйтэй мэт санагддаг.
Uneheer saihan niitlel tavij ogson tand bayarlalaa. Ard tumneeree baharhah setgel torj baina. Hajuugaar ni Baabar metiin hariig sohroor shutegsdiig unen goloosoo jigshij baina. Tand amjilt husiy
Muu er daind heerne gegcheer ene 2 sizo niigmiin togtvorgui baidliig dalimduulan mongolchuudiin tsesiig heergej hyatadiin zuush bolgoh bodlogo yavuulj baigaa yum bna .havar bolohoor ene 2 evchin sederch baigaa yum baihdaa.
biznesiin todorhoi shaltgaan gene uu? rekitee biznes geed oilgochihj dee naizuud shantaaj hiij hed gurvan tegreg oij chadahaa baijdee ih lyadarcg baigaa yum baina,shudragaar yavsan bol ingej ert yadrahgui,noogdoh huvi alga bolohgui baihgui yu.Ganhuyagt
Та “Аалзны тор”-ыг бичсэн доктор Ганбат болох гэж их ядаж байх шив. Тэр чинь нууц нэр юм л даа…
Миний хувьд гэвэл Н.Энхбаярын систем олон жил “ухаад” одоо болтол шударга бус юм олж чадаагүй л байна. Үнэнийг шууд хэлэхэд 7 хоног бүр 1-2 аналитик өгүүлэл бичиж чадах хүн Монголд тоотой хэдхэн байдаг. Чамгүй их мөнгө олох боломжтой хэдий ч би өгүүллүүдээ блогтоо зүгээр л тавьдаг. Дашрамд дурдахад “УТС”-нд тавьсан өгүүллээсээ би ямар ч шагнал авдаггүй. Үүнийг Та ядарсан гэж хэлэх гээд үз л дээ. Би маш олон “доктор Ганбат”-ыг мэдэх бөгөөд одоо тэд “эзэндээ” шахуулаад үнэхээр ядарч байгаа юм байна. Би ч гэсэн Та нарыг тун удахгүй “шахна”. Тэгвэл ч Танд хөөгдөх хувь ногдох нь гарцаагүй шүү дээ.
Өнөө цагт монголчууд нэг санаа зорилго дор нэгдэж байж улс орноо өөд нь татах ёстойг, бас монголчууд ийм дорой, тусгаар тогтносон улс мөн эсэх нь эргэлзээтэй байгаагийн шалтгаан нь төрийн томчуулыг хахуульдсаны, хагаралдуулсаны учир гэдгийг ухааруулсан сайхан л нийтлэл байна ш дээ.
Gahai minee. Mongolchuudiin tsos hoorsnoos bish, hulhi buusnaas hujaagiin idesh boloh bolomjtoi yum shuu. Oor ch yu heleh ve. Iim untartsan yumnuud olon bolj dee hoorhii
бидэнд хэрэгтэй нийтлэл байна. нийтлэлийн гол нь энэ хэцүү үед бид өөрөө өөртөө, мөн улс эх орныхоо ирээдүйд итгэх итгэлээ алдаж болохгүйг хөндсөн байна гэж мөхөс миний бие ойлгож байна. баярлалаа
Ganhuyagiin bichsen analitik niitleliig geh galzuu hunii temdegleliig hevleh sonin oldodogui l baihgui yu? .ugaasaa galzuu hun bichsen yum chini argagui ldee.ter ni N.Enhbayar gesen gants sedev baidag bizdee.yamar saindaa undsen neriig hayaj Enhbayar sudlaach geh ve dee.
Ganhuyagiin bichsen analitik niitleliig geh galzuu hunii temdegleliig hevleh sonin oldodogui l baihgui yu? .ugaasaa galzuu hun bichsen yum chini argagui ldee.ter ni N.Enhbayar gesen gants sedev baidag bizdee.yamar saindaa undsen neriig hayaj Enhbayar sudlaach geh ve dee.
Монголчуудын байлдааны ялалтын тухай түүхээс бичихэд Та юунд нь уурлаад боож үхчих гээд байгаа юм бэ ?
Oilgomjtoi, sonirhoiltoi hiitlel baina. Bi lav tyyhiin hicheel, nomon deerees unshij baigaagyu yum baina tegeed ch nurshuu sonirholgyu baisan bolhoor yamar ch yldets baihgyu.
Er ni gadaad uls ornii tyyh, hymyys gants neg jijeg yuldeliig (MONGOLIINHTOI haritsuulbal) sod avyas bilegtei ynheer gaihamshigtai gesen urgumjiltei bichsen baidag sh de. Manai tyyh harin ch daruuhan yu ch boloogyu jiriin yul yawdal shig baidag sh dee.
Iimerhyy goe yum unshihiig hyssen hyleej, tsangaj yawdag zaluus baidag shyy!!! Uur zunduu ih zyul bichej salhi oruulaarai pls.
choijin buuh gej yu ve. yaaj aldag yum?
tiim bhaa bi 20r zuunii ehnii ueiin mongolchuud tiim archaagui bsan yum bhdaa geed l gaihaad bdag bsiin tuuhiig omnoh ued ch dandaa hudlaa zaadag bj dee ,
Улс орны хувь заяа шийдэгдэх эгзэгтэй, амь насанд халтай үед паразит улсууд амь амиа бодож нуувчинд орсон үед эр зоригтой, бүтээлч, чадварлаг улсууд эхний эгнээнд гарч ирж баатарлаг гавьяа байгуулдаг нь жам ёс юм даа.
Sonirkholtoi niitlel boljee. Ovorlogch mongolchuud halkhuudaasaa baildaanuu turhslaga khamaagui iluu bsn. Ted mash ikh uurgiig guitsetgesen bdag uym.
Kharin khalkhuud ni yavaandaa l gaigui bolson. Partizanuudiin tukhai neg sonirkholtoi sudalgaag khiigeed odoo barag 4 jil bolj bn. Snkhuujiltgui bolokhoor zav garakhaar l khiikh uym. Odoo zav garakh ni khovor bolj dee. Mash sonirkholtoi sedev shuu. Ur dung ni tsuvral bdlaar gargaad ekhelsen bgaa.
Uund zovlogoo ogch bsan Ganaa akh, Lonjid zereg tuukhchded talarkhaj yavdag shuu. Mongogui uchraas mongold shinjlekh ukhaanii ajil khumuusiin hobbigoor yavj bn daa.
Тамираа, би чиний өгүүллүүдийг “юмны учир” ойлгодог хүмүүст тараагаад л байгаа ш дээ. Миний мэдэж байгаагаар А.Баатархуяг чамайг их сайн уншдаг.
Tsag uyee olj ene niitleliig tavij ugsun sudlaach Tand ih bayarlalaa.Niigmiin hugjliin todorhoi tsag hugatsaand tuuhiin uneniig guivuulsan medeegeer tarhia ugaalgaj humuujsen buhel buten ue baigaashdee.Ungursun tuuhee uneneer ni medehguigeer bid tsaashaa yaj hugjij devjih bolj bainaa? ” Unen ug helsen hund hun ushuutei,uher unasan hund nohoi ushuutei” gesen uhaant ardiin maani ug 2 dahi holbogdogch Baldan,doktor Ganbat bas bus humuusiig yag onoj heljdee.Unuudur niigemd buglaad baigaa “idee,beer”-g tseverlej shahaj gargah gej nur ih oyuni hudulmuruu zartsuulj baigaa humuustee deerhi holbogdogchid buu ataarh!
Ed chini 3 dahi holbogdpogch Ganbat tani shig buhniig zoosnii nuheer hardgui yum.Harin ch esergeer ta uuruu nileen yadarch,zuderch yavaa yumaa daa,bichsen tsuun uguulberees chini tod haragdaj baih yum.
Humuust uneniig hurgehiin tuluu munguur unelegdehgui oyuni hudulmuriig tani myanga,myangan unshigchid hundelj,huleej baidag shuu.Sudlaach D,Ganhuyataa amjilt husye!
Ta ganbat bish ee. Jinxene ganbat bol ogt oor yum bichix baisan. Ta yagaad albany xeregsliig ooriin zorilgod ashiglaad b.na? Yag tan shig syydriin xorlogghid mongolyg zarsanaas 1919 ond mongol ezledsen. Iim etgeedyyd tord shurgalaxaaraa byr ayultai. Baron xyreeg choloolood xyatadad uravsan 10 etgeediig alaxyg zavdsand bogd boliulsan gedeg. Onoodor toriin ordond Badamdorjiin horog, bas Badamdorjtonguud olon baina. Ted l ulsaa 19 jil xudaldlaa. Tednii shavxruug doloodog cham shig yumnuud ch xangalttai olon bolj dee. Xezee negen cagt uneniig medsen xymyys ta nariig tseverlene. Ter cagt chi xyatad ruu zugtax uu?
Би доктор Ганбат биш гэж хар мянган удаа хэлсэн. Намайг эрх баригчидтай холбоотой гэсэн “үнэн”-ээ нотлох чинь одоо ч гэсэн оройтоогүй л байна. Монгол цэргийн 100-аад жилийн өмнөх ялалтын түүх Таныг галзууртал уурлуулж байх шив. Таныг би удахгүй олох бөгөөд зүгээр л олон түмэнд гаргаж үзүүлнэ.
Сайхан бичжээ.20 зууны монголын түүх бол хамгийн гашуун эмгэнэлтэй. Орос хятад хоорондын тоглоом болж дууссан жижиг орны хувь заяа. Ганц жишээ бичихэд л Харчин гүн Бавуужав. Энэ хүн хэн байв? Юуны төлөө тэмцэж байгаад, сүүлдээ юу болж төгсөв? Монголчууд түүхээсээ сургамж авах хэрэгтэй. Ялж мандаж явснаа уншихад сайхан л байна. Ялагдаж дарлуулж явснаа харин мартаж болохгүй. 20 зуунд тусгаар тогтносон нь хамгийн агуу зүйл. Тусгаар тогтнол. Гэхдээ хямд амар олдоогүй нь мэдээж. Хятадын талыг баримталсан, хятад уруу сэтгэлтэй хүмүүс монголд одоо хэр байдаг гэдэгт би ердөө ч эргэлздэггүй, гэхдээ тийм хүмүүс улаан цайм хятадыг шүтдэгээ зарлаад явахгүй нь лавтай шүү дээ. харин ч хятадыг муулаад, монголчуудыг хөөргөөд явдаг болов уу гэж боддог, энэ чинь хятад зан шүү дээ, монголчууд хятад занг дэндүү сайн мэддэг ч гэлээ ёстой хоорондоо хөлөө жийлцсээр байгаад л дуусдаг байсан байгаа юм. Бид асуудалд бодитой хандах ёстой. Хятадад дургүй, үзэн яддаг гээд тэднээс дөлөөд хол яваад байж болохгүй, дайснаа ялахын тулд эхлээд сайн таньж мэдэх хэрэгтэй биз дээ. Аливаа улсад дайсан хэзээд байдаг, гадаадын ч бай дотоодын ч бай. гэтэл Монгол Улсын төрийн дуулалд байсан “Дайсны хөлд хэзээ ч орохгүй” гэсэн мөрийг хассанд би их харамсаж явдаг.
Ganbat Baldan geed l hoyor nereer orood hoyor yanzaar bichih geed yadaad baigaa buunii nohoi azaartaad udaj baina shuu dee. Chinii sudlaach gej haashaa harsan yum baihav. Unen yumiig mungu avahguigeer bichij bas boldoggiig medej baidag yum bolovuu daa chaavaas. Chamd ingej tenegtej suuhad chin hediig tulj baina BALDANHANGANBAT mini! uneneer ni helchih chadvar chamd baihgui l dee.
Монголчуудыг итгэл төгс зоригжуулах сайн нийтлэл байна. Өөрөө өөрсдөдөө итгэх байдал өнөөдөр шалдаа буугаад байгаа. Ард түмэн, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг түрүүлж сонсохын оронд харийнхны үгийг түрүүлж сонсдог төр засаг ард түмнээ үнэнхүү гутаан доромжилж байна. Энэ нийтлэл дээр нэг юм нэмэхэд. Ганц Бадамдорж хятадын хээл хахуульд идэгдсэн юм биш. Гол хутгуур нь тухайн үед Гадаад яамны сайд байсан Балингийн Цэрэндорж (Цэ өвгөн Ши Яншань) байгаам. Энэ талаар
1-р хэсгийг
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f4d9571011f4f51b2390036/
2-р хэсгийг
http://horidoimergen.blog.gogo.mn/entry/ff8080811f4d9571011f4f52feef0037/
тус тус уншаарай. Боломжтой бол Ганхуяг ах сайт дээрээ дэлгэж олон хүнд уншуулвал зүгээр гэж санана. Цэрэндорж мэтийн хутгуурууд төр засагт илэрхий байсаар л байна.
Баабар мэтийн зохион байгуулалттай мунхаруулагчид цаг нь ирэхээр тэнгэрт гэсгээгдэж үхэх болно.
http://horidoimergen.blog.gogo.mn/resource/Kiagta.jpg
Hiagtiig chuluulsun mongol tserguud. ihenh ni Sumya beisiin tserguud.
Сар шиний мэнд хүргэе!
Түүхийн нэг том факт бичсэнд Баатархуягт баярлалаа!
Тухайн үед болож өнгөрсөн үйл явц , зорилгыг өөр өнцөгөөс харах бодит байдалд дүгнэлт өгөх цаг болсон юум гэж бодохын
19 зууны төгсгөл 20 зууны эхэн үеийн Монгол орны улс төр мийгмийн амьдрал яг чухамдаа ямар байсан бэ гэдгийг судлаачид өөр өөр байр сууринаас бичдэг . Тэр нь голдуу гадны судлаач эрдэмтэдийн дүгнэлт байдаг.
Над шиг олон залуус энэ үеийн түүхийн талаар маш буруу ойлголттой байдаг.
9-d setgegdel bichsen novsh bol enhbayariin buunii nohoi munuus mun baina shvv dee.iim hvnentservvd odoo boroonii daraah muug adil garch iren joom adil bujignaldaj niigmiig bohirduulj baina daa.udahgvi shavij ustgal yvagdana.
9-d setgegdel bichsen novsh bol enhbayariin buunii nohoi munuus mun baina shvv dee.iim hvnentservvd odoo boroonii daraah muug adil garch iren joom adil bujignaldaj niigmiig bohirduulj baina daa.udahgvi shavij ustgal yvagdana.
Hahuuld avsan bairandaa yanhan ehneree husaad chimeegui suuj baisan deer baihaa.
Энэ өгүүлэлтэй холбоотой зүйл Танд алга бол өөрөө л чимээгүй сууж бай л даа. Улс орны эрх ашигтай холбогдсон ноцтой тохиолдолд л хувь хүнийг ярьж болно. Та хүн доромжлохын оронд өөрөө жаахан ч болов бичвэл яасан юм бэ ?
baabar iig omoorno
hiagtad 10000 gamin bsan gdg bol socializmiin ueiin domog.odoo todorhoi bolson toogoor 2000 gamin bsan.mongol 400 partizan deer nemj 400 oros tsereg baildaand oroltsson baij magadgui bga ym.ene tuhai partizan zohiolch damdingiin durtgald tsuhas bii.
ene baabar etsesd ni mongoliin ard tvmnii tuluu vu hiij bga vm hamag gazar shoroogiin zarah ihes deedsvvdiig hoorond ni hagaralduulj hvn muulj hahuuli awahaas uur vu hiideg vm. harinch ter muulaad bdag enkhbayr ni idsench gesen ard tvmendee hagas hugas vm uguud turiin ajilaa hiiged yawad bga bh baabar bol gertee gedsee ileel hushuu hudulguul suuj bdag hvn gej bi boddog shvv. ew ni taarwalch bidniigee amarhan hyatadad hudaldah tolgoi do
haytadiin erliiz baabar Mgl-n tyyhiig meddeg yum snig hutsaj baidag yum. Minii Mgl-n ubug deeds eh ornoo hamgaalahdaa amaaraa bisn ajilaaraa, ireedyi hoich yedee itgeliin galiig ni buhhuurgyi badamluulj ugsuniig bid mednee. (badamdorj snanzabtai yag ijelhen hynchin baabar snyydee hymyysee bolgoomjil)
saihan niitlel bna, baabar metiin hyatadiin erliizuud mongoliig dandaa doosh ni hiiseer bidnii undesnii baharhaliig ugui hiih ni. muu hyatad novsh nar(baabar..) bid chadnaa mongolchuudaa, bidnii uvug deedesiin aldar gavyag bid ulam undurt urguj yavah bolno. Mongol Uls mandan badrag
sertugei MGL
ene vnheer saihan niitlel boljee tand bayrlaa
Сайхан бичжээ.Би хүүхэд байхдаа 1монгол хүүхэд 800хятад хүүхдийг зодож чадна гэж итгэдэг байсан.Хожим офицер байхдаа Хятадтай байлдана гэж бодож л сургууль хийдэг байсан.Одоо ч гэсэн армиа байлдах чадвартай байлгах,орчин үеийн зэвсэглэлээр хангах ёстой л гэж боддог.Монголын арми байлдах чадвар,ялалтандаа итгэж байх ёстой.Армийн чадвар хүний олон цөөндөө байдаггүй юм
Ба Лин-гийн Цэрэндорж чинь Ба Лин гэдэг хятад хүний хүүхэд биз дээ.Эрлийзэд итгэж болохгүй.
Харин Баабар чинь Хятад Орос 2-ын аюулыг мартаж болохгүй.Мартвал сөнөнө гэж сургасан юм шүү
Энд юу болоод хэрэлдээд байна. Хэрэлдэх юм бичээгүй л байх юм. ЯАсан их туйлширал вэ…
saihan niitlel bna.eh survaljaa todorhoi gargaj ugvul buur sain bna.Ganhuyag ahdaa amjilt husie.tsaashid niitleluudee hurdan bichij taviarai.nom chin hezee garah um be? garsan nomnoos chin avch bolohuu haaguur zaragdaj bgaa ve?
Baabar shig 400 tsereg baisan yum bish uu
Ene deer booj yhchih geed baigaa amisgaanuud bol Hujaa yum uu erliizuud baina l daa!
uneheer saihan zuil bichsen bna Mongolchuud bid munh tengeriin huchen dor uurd mandan badrana.
Baabaryg muulax xereggyi ee. Bi Baatarxuyagtai yarixad Baabaryg muulax xereggyi, xarin baabaryn bichseny uchryg oldoggyi noxdiig l shyymjilsen gej b.na bilee. Ogyylliin gol sanaa ni xen negen mongol xyniig muulax gesen xereg bish, mongolchuudynxaa cog zaliig sergeexed chiglesen gesen. End bichsen byx barimtyg ynen. Japan, Taivany arxivyn barimtuudad mulguurlasan baina. Ene barimtuud sudalgaany byteelyyded xevlegdsen. Ene niitlel nevtryyleg bolood 25-r garch baina bilee. Xamgiin gol ni urvagch noyod ulsaa zarchix vii. Gol sanaa ni ene.
Ямарч түүхийн номноос хараагүй сайхан нийтлэл болжээ.Үхэж байсан хужаагийн эрлийзүүд юундаа үнэнг бичихэд, үхэх гээд байгаа юм.Монгол цэрэгүүд эх орноо гэсэн сэтгэлээ зүрхэндээ тээж явдаг болохоор хэдэн хятад байсан ч ялна.Харин Хятад цэргүүд олон мантуу идэхийн төлөө байлддаг юм. Өмхий хужаагийн эрлийз Баабар мэтийн амандаа шүдгүй илжигнүүд ээ.
hujaa Baatarhyagiig neg mongol diilj chadna shuu
mongolchuud bol mongolchuud hujaa bol hujaa…bid yalgaatai hoishid ch bid bh bolno hujaa ch bh bolno.10000 bna uu 1 terbum bna uu bidend yalgaa alga bid bol mongolchuud…hezee ch ustshgui mohohgui ene l unen…taltsaad hereldej bhaar ireeduigee itgetsgeeye.
Миний мэдэхээр Европт нэгэн цагаачдын дамжин өнгөрөх байранд 12 хужаа 1 Монгол 1 Түвд хүмүүс хамт амьдарч байсан. Мань Монгол эр бөх гэж ийм юм байдаг гэж ойлгуулах нэр дор нэлээн хэдэн хужааг овоо чанга газар савсанаар зүрхэнд нь шар ус хуруулж, хуйлруулан хөөж, харцаараа байлгадаг байсан юм. Монгол эрийг эзгүй үед хужаа нар Түвдийг дарамтлах байдал гаргадаг байсанд, манай хүн Өмгөөлөлдөө авч харж хандаж байгаад нутаг буцах болсонд цаад Түвд нь Одоо би яанаа гээд уйлж байсан гэдэг. Ганц Монгол эр 12 Хужаадаа л зөв юм билээ
Миний блогоор зочилсонд нэн баяртай байна. Таны бичсэн нийтлэлүүдийг амтархан уншдаг шүү. Энэ бол ямар нэгэн бялдуучлал, зусардалт биш шүү. Би “Монголын хүчирхэг армийн тухай цөөн үг” нийтлэлээ Баатархуягаас бага сага юм асууж лавлаж байж бичсэн юм. Мэдээж дутагдалтай зүйлүүд байгаа. 3-р сарын 18-нд 25-р суваг ТВ-ээр гарсан нэвтрүүлэгээс нь санаа авч бичсэн юм. Залууст бага ч болов түүхийн үнэн мэдээлэл өгөх зорилгоор бичсэн. Та харин зөвлөгөө өгч байгаарай. Хүндэтгэсэн STORMY
ШҮД БАЯРХҮҮГИЙН НЭГ ЯГААН ХАВТАСТАЙ НОМЫГ УНШСАН САНАГДАЖ БАЙНА. ЖАНЖИН СҮХБААТАР, БАРОН УНГЕРН НАРЫН ТАЛААР СОНИРХОЛТОЙ Л ЮМ БИЧСЭН БАЙНА ЛЭЭ. НЭЭРЭЭ АЛЬ Ч ҮНЭН ЮМ БЭ ГЭЖ АНДУУРМААР САЙХАН ТҮҮХИЙГ КОММУНИСТУУД БИЧИЖ ДӨНГӨНӨ ШҮҮ. БҮТЭН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭДЭГ УЛСУУД НЭГ МУУ СУРАХ БИЧГИЙГ БОЛ Ч …… ХИЙГЭЭД ХАЯХ БАЙЛГҮЙ.
МОНГОЛЫН ХЭДЭН ИНТЕРНЕТ САЙТААР ҮЕ ҮЕ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ НАРЫГ АЛНА ХЯДНА, ЦУСЫГ НЬ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛНА ГЭЖ СҮРХИЙ ДӨВЧИГНӨДӨГ ХЭДЭН НӨХӨР БАЙНАА. ӨӨРСДӨӨ ЕР НЬ ЯМАР АЙМАР ЛАГ ЦУСТАЙ БОЛООД ТЭГЭЖ БИЧЭЭД БАЙНАА. ЭСВЭЛ ХААЯА АЛБААР ХУЖАА НАРТАЙ ХАГАРАЛДУУЛАХ ГЭЭД БАЙГАА Ч ЮМУУ ГЭМЭЭР ЮМ БИЧИХ ЮМ. УХААНДАА БИ УДАМ СУДАР, УГСАА ГАРАЛДАА ОГТХОН Ч ЭРГЭЛЗЭЖ БАЙГААГҮЙ. ГЭТЭЛ НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧЭЭД ТАВЬЧИХВАЛ МАНИЙГАА ХЯТАД ЦУСТАЙ БОЛГООД БЭЭЖИН РҮҮ ГЭЭ БУЦ ГЭХ БОЛОВ УУ ЯАХ БОЛ? ХА ХА. ЯС ЮМАН ДЭЭР ӨӨРСДӨӨ ЖЕКИ ЧАН, ЖЕТ ЛИГЭЭ ЯМАР ИХ ШИМТЭН ҮЗЭЖ, ХЯТАД БЭЛЭН ХООЛОО ЯМАР ДУРТАЙ ИДЭЖ БАЙГАА БОЛ. ТЭРНЭЭС ГАДНА ДЭЛХИЙ ДАЯАРАА ХЯТАД ХУВЦАС ӨМСӨЖ БАЙНА. ХУЖАА НАРЫГ ҮЗЭН ЯДДАГ ГЭЭД ХУВЦСАА ТАЙЛААД НҮЦГЭН ГҮЙЖ БАЙГАА НЬ ХААНА БАЙНА. ЮМАНД БАС УЧИР НАЧИР ХЭРЭГТЭЙ БАЙХАА. ЯАХАВ БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАДАГ ХЭДЭН НООРХОЙ ХАР ХУЖАА НЬ ОХИД ХҮҮХЭН ЧАНГААГААД БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ НУТАГ РУУ БУЦААЖ БОЛНО Ш ДЭЭ. ХУУЛЬ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА. ВИЗ ЭНЭ ТЭРИЙГ НЬ ШАЛГААД ХӨӨРХӨН ДАРАМТЛААД БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД Л УЧИРГҮЙ БИЕ БИЕНЭЭ ХЯТАД ЦУСТАЙ БОЛГОХ ГЭЭД Л ГҮЙЧИХ ЮМ.
Энд өгүүлэл бичсэн хүнийг сэтгүүлч А.Баатархуяг гэдэг. Таны хэрэлдээд байгаа “шүд Баярхүү” гэдэг тийм хүн би танихгүй…
Үндэстэн бол биологийн биш, нийгмийн үзэгдэл гэдгийг би мэргэжлийн хүний хувьд дэндүү сайн мэднэ. Мөн хэнийг ч угсаа гарал, яс үндсээр нь дуудаж, үндэстнийг хагаралдуулах үйлдэл хийгээгүй. 100 жилийн өмнөх түүх бичихэд одоо үеийн Хятадын бодлого, түүний дотор бэлэн хоол, кино урлаг, дотуур хувцастай заавал холбож сүржигнэх ямар ч үндэслэл байхгүй. Иймээс Танд ямар ч учир начир алга. Ийм боловсролтой хүнийг Бээжин байтугай, Хөх хот, Эрээнд ч тоохгүй…Та тэр дүвчигнөөд байгаа сайтуудаа л загнаж үз дээ…
Баатархуягийн бичсэнийг уншлаа. Судалгаа шинжилгээний гэхэд жаахан тодруулахаар тоо баримтууд байна. Дээрх тоо баримтуудыг ямар эх баримтуудаас авсан юм бэ. Монголын түүхийг тодруулах талаар хийсэн арга хэмжээний нэгхэн хэсэг гэж ойлгож байна. Монголын түүхийг бичсэн янз бүрийн ном зохиолууд элбэг. Жишээлбэл уран сайхны нийтлэл маягийн, тухайлбал, Батбаярын ;Баабарын; бичсэн бүтээлүүд. Албан ёсны, тухайлбал, Монголын түүх таван боть бүтээл. Оросын бодлогыг тусгаж бичсэн, тухайлбал, БНМАУ-ын түүх гурван боть бүтээл, МАХН*ын түүх цуврал бүтээлүүд. Хятадын бодлогыг тусгаж бичсэн, Өвөрмонголын түүх бүтээл гэх мэтийг нэрлэж болно. Монголын эрдэмтний үзэл бодлыг тусгасан бүтээл, тухайлбал, Амарын Монголын түүх, оросын эрдэмтний үзэл бодлыг тусгасан бүтээл, тухайлбал, Гумилёвын цуврал алдартай бүтээлүүд, соёл иргэншил судлаач алдартай эрдэмтэн Тойнбигийн нүүдэлчидийн соёл иргэншилийн талаарх бүтээл дэх төв азийн нүүдэлчидийн талаарх дүгнэлтүүд гэх мэтчилэн. Бид өнөөдөр өөрсдийн түүхийг болсон үйл явдал тус бүрээр нь том жижиг гэлтгүй судлан тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Жишээлбэл, Баруун Монголд манж нарын үйлдсэн аймшигт харгислал, аймаглан устгах үйл ажиллагааны үр дүнд сая орчим монголчууд алагдсан, Халимагийн эсрэг авсан Сталины, тодруулбал ЗХУКН-ын зүгээс авч хэрэгжүүлсэн аймаглан устгах үйл ажиллагаа, буриад монголчуудын эсрэг хэрэгжүүлсэн ЗХУКН, одоогийн Оросын Нэгдсэн нам, МАХНын зүгүүдээс авч хэрэгжүүлсэн аймаглан устгах үйл ажиллагаа, өвөрмонголчуудын эсрэг Хятадын коммунист нам, Хятадын Засгийн Газраас хэрэгжүүлсэн аймаглан устгах үйл ажиллагаа, 1911 оны Монголын Үндэсний Их Хувьсгал, 1919 оны урвалт, Улс Монголыг устгасан үйл ажиллагаа, 1921 оны Ард түмний Их хувьсгал гэх мэтчилэн үйл явдлуудыг нэгбүрчлэн судлах шаардлагатай байна. Миний бие 1911 оны Орос Монголын гэрээ, тунхаг бичиг, 1913 оны гэрээ, 1915 оны гурван улсын гэрээ зэргийг судалж, 1989 оны Залуу монголч эрдэмтэдийн анхны зуны сургуууль дээр илтгэл тавьж байсан. үүнийг маань ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг түүхийн сэтгүүлд нийтэлсэн юм. Энэ бол миний зүгээс Монголын түүхэнд болсон нэгэн агшныг монгол төвийн бодлогоор бичиж, тодруулж_ дүгнэлт өгч Монголыг маань Орос Хятадууд, тэдний гар хөл бологсод хэрхэн доройтуулж, хэрхэн тасчин хувааж байсныг илрүүлж нийтэд дэлгэсэн бүтээл болсон юм. Энэ бол Баатархуягийн бичсэнтэй агаар нэг юм. Гэхдээ минийх судалгааны бүтээл бол Баатархуягийх шинжлэх ухааны нийтлэл байна гэж ойлгож байна. Түүхийг заавал түүхч эрдэмтэд судлах албагүй. Монголын түүхийг судлах гэдэг бол монгол хүн бүрийн эрхэм үүрэг, сэтгэлийн дуудлага, эр зоригийн хэрэг гэж ойлгож байна.
Монголын түүхийг үнэн зөв бичих нь монгол хүн бүрийн хувьд эр зоригийн хэрэг гэвэл хэтрүүлсэн явдал болохгүй байх. Монголын түүхийг гуйвуулах, монголчуудыг гутаах талаар Орос, Хятадын зүгээс олон зуун жилийн туршид үргэлжилсэн системтэй, зорилготой, чиглэлтэй бодлогын үр дүнд өнөөдөр монголын түүх бичлэг их бохирлогдож, үнэнийг мэдэх, нийтэд хүртээх нь их хүндрэлтэй, амь нас, амьдралд халтай ажил болсон байна. Орос, Хятадуудын гар хөл болсон хүмүүс иймэрхүү үйл ажиллагааг байнга хяналтандаа байлгаж, хавчлага, дарамтыг үзүүлж, эх орончдын зоригийг мохоох, монголчуудыг айлгах дэс дараатай, төлөвлөгөөтэй арга хэмжээг байнга, уйгагүй, цуцалтгүй хэрэгжүүлдэг. үүндээ төрийн албад, эрх мэдэлтэнүүдийг татан оролцуулж, монголчуудыг монголчуудынх нь гараар боомилж, нэгийг нь нөгөөгийх нь эсрэг ашиглаж, шоронгийн хаалга татуулах, чимээгүй ертөнцөд илгээх зэрэг маш хорлонтой үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Ийм ч учраас эр зоригийн хэрэг гэж хэлж байгаа болно.
ЭРХЭМ ТАН РУУ ДҮВЧИГНЭСЭН ХҮН АЛГА. ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД БАЙГАА СҮРХИЙ RACIST НӨХДҮҮДЭД ХАНДАН БИЧСЭН ЮМ.
ТАНЬ РУУ ДҮВЧИГНЭСЭН ХҮН АЛГА. ХАВЬТСАН ОЙРТСОН БОЛГОН РУУГАА АСДАГ БОЛОХООР ЧИНЬ ТАНЫГ МЭДРЭЛ МУУТАЙ ГЭЖ ХЭЛДЭГ ЮМ Ш ДЭЭ. ЁСТОЙ ДУРГҮЙ ХҮРГЭЧИХ ЛЭЭ ХАРИН. ТЭР ҮЗЭН ЯДАЖ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД МУУЛААД БАЙДАГ ЭНХБАЯРААСАА ЧИ ИЛҮҮ ГАРАХ ЮУ ХИЙСЭН ЮМ. УЧИРГҮЙ ӨВЧИГНӨЖ ГЭНЭ. ТЭРНЭЭС ГАДНА ХААНА, ЯМАР КОМПЬЮТЕРООС СЭТГЭГДЭЛ БИЧСЭНИЙГ ЧИНЬ ТӨВӨГГҮЙ ОЛНО ЭНЭ ТЭР ГЭЭД БИТГИЙ ЗАНААД БАЙ. СҮРХИЙ ТАГНУУЛЧ ГАРЧ ИРЭХ НЬ ХАРИН. СЭТГЭГДЭЛ БИЧ Л ГЭЖ ЭНЭ САЙТАА АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗДЭЭ.
9 chig yumnuud bolohgyi butehgyi buhniig omoorch Mongoliig muuhai bolgoj baigaa manjuud chuu.manjiin uldegdeluud l ingej bichne .eshul hyatadiin gar holuud Mongol bichee.Gumilev mongold jinhene mongol hun barag uldeegyi gesen nii iim humuusiig helsen baihaa
Herev ta byxen xysvel shinjlex uxaany ex survaljuudiig nemj arai delgerengyi bichij bolno. Zav jaaxan taaruu b.na. Gexdee ene barimtuudyg yzie gevel, yarch baigaa bol MUIS-aas erxlen gargadag tyyxiin erdem shinjilgeenii bichgiin 7-d neleed barimt bii. Japan, Taivany ex survaljuud il garch baigaa ni orgon bololmj neej b.gaa yum. Mon Kuzminy Baron Ungerny tuxai nomond bas bii. Sudlaach Tamiryn sonirxoltoi sudalgaag ch bas yzne yy. Mon Damdinsyren guain temdeglesen “jambal Doniryn yaria” gedeg odoo ix xovordson nom, Dilav xutagtyn “Ar mongolyn uls toriin durdatgal”-yg yzne yy. Udaxgyi delgerengyig niitleye. Guixad Baabaryg byy muulaarai, iim asuudal deer bid xereldeed yax ve? Unshsand bayarlalaa.
Батбаярыг, Баабарыг хэн ч муулаагүй. Баатархуягаа чи буруу ойлгосон байна. Түүх бичлэгийн олон хэлбэр байдгийн нэг урсгал, хэлбэр нь бичих арга барилаар нь уран сайхны, нийтлэлийн шинж төрхтэй гэдэг юм. Баатархуягаа чи Батбаярын бүтээлийг Нацагдорж, Жү багш нарын бүтээлүүдтэй харьцуулаарай. Бичих арга барил нь өөр өөр байгаа биз.
Mongoliinho baatarlag uvug deedsiin mini suld hiimori bidniig iveeh boltugai !!! Iim nuugdmal tuuhiig il bolgoj uneniig medeh bolomj olgosond mash ih bayarlalaa.
Ene niitleliig unshaad minii samsaa sharhirch nudend mini nulims tsiilegnej baatarlag uvug deedsere baharhah setgel orgilloo. Ene niitlelee tomoohon sonind niitlej boldoggui yumu. Unshaagui medeegui uchnuun hun bgach de ! ted ene uguulliig unshaad bayarlah bno shu.
Ойлгож байна, би танд хандаж хэлсэнгуй ээ, оор хумууст хандсан юм. Таны дугнэлттэй санал нэг байна. энэ бол эрдэм шинжилгээний бутээл биш ээ, шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэл. Нийтэд зориулсан, гэхдээ баримт , дүгнэлт нь үндэслэлтэй. танд баярлалаа. Их зовлонтой нь Баабарыг хятад гэж дайрдаг хэсэг бүлэг байдаг юм. Тэдэнд л хандсан юм. Бид хоорондоо муудалцаад яах вэ? Харин ийм баримтууд байвал бид гаргахын зэрэгцээ ангийн тэмцлийн онол, формацийн онолоос монголын түүхийн шинжлэх ухааны холдуулж, түүхийн философио өөрчилмөөр байгаа юм. Ганхуяг ах, профессор Чулуунжав гуай нар энэ чиглэлд их зүйл хийж байгаа.
Тиймээ, Баатархуягаа чамтай санал нэг байна. Үнэхээр монголын түүхийн философийг өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ тодруулмаар зүйлс байна:
1. ангийн тэмцэлийн онол, нийгмийн формацийн онол үеээ өнгөрөөсөн гэвэл арай л хэтрүүлэг болох байх. Нийгмийн болон хүний хөгжлийг тайлбарласан аливаа онол хүний сэтгэхүйн үр бүтээл болохын хувьд хэнээс ч хамаарахгүй байх л болно. Иймээс ангийн тэмцэлийн онол, формацийн онолоос монголын түүхийн шинжлэх ухааныг холдуулна гэдэг арай л буруу байх.тодруулбал, ангийн тэмцэлийн онол, нийгмийн формацийн онол үндэстэн бүрэлдэх, хөгжих, төрийн үүсэл, нийгмийн хөгжлийн үйл явцыг өрөөсгөлөөр тайлбарлаж байгаа болохоос аливаа бусад онол номлолын нэгэн адил үндэстэн бүрэлдэх, хөгжих, төрийн үүсэл, нийгмийн хөгжлийн үйл явцыг тайлбарлах гэсэн хүний үйл ажиллагааны л үр дүн юм.
2.Аливаа улс, үндэстэн, төр, нийгмийн түүхийг судлахад дайн байлдаан, бослого тэмцэл байнга байдаг. Энэ бол ангит нийгмийн нэгэн үзэгдэл юм. Ийм илэрхий зүйлийг үгүйсгэж монголын түүхийг бичвэл бас л гуйвуулга болох болно. Чиний бичсэн 400 монгол 10000 хятадыг дийлсэн тухай нийтлэлээс үзэхэд монгол, хятад хоёр үндэстэн байлдъяа гээд л байлдаагүй шүү дээ. Тэд яагаад байлдсан юм. Үүнийг бас л бодох хэрэгтэй. Орос, хятадуудын монголчуудыг доромжилдгоор монголчууд хүн алах дуртайдаа л хятадуудтай байлдаад байгаагүй шүү дээ. Хятад тариачны хувьд монголын газар шороон дээр ясаа тавих дуртайдаа монголчуудтай байлдаагүй шүү дээ.
3.Монголын түүхийг бичихдээ, монголын түүхийн философийг шинэчлэхдээ бидний өмнөх үеийн түүхчид, эрдэмтэдийн бичсэнийг яавч үгүйсгэж болохгүй. Тэд ангийн тэмцэлийн онол, формацийн онолоор монголын түүхэн үйл явдлуудыг тайлбарлан бичсэн нь яавч буруу биш. Харин хэтийдсэн, учир дутагдалтай байж болох юм.
ih saihan bichsen b.na bayar hurgeye hamgiin gol avsan eh survaljuudaa sain bicheerei mongol bichig s.n meddeg hund arhivt sain material bii shuu
Baabariin nomd itgedeg xun chin ene niitleliig ynshaad uur bolloo Xamaagui tegj tuuxee xaraar bydaj boloxgui yum bna
dd
unenekheer goy ym bichsen bna dakhia zondoo
Saihan niitlel bna. gehde bid hytadiig tuuhendee dandaa diilj bsn geed zugeer suugaad baij bolohgui. odoogoor bid hytadyydiin ediin zasgiin genetiin dairaltand ylagdaj bna.ene daind bid herhen ylah we? mongol ahan duusee.
dain geheer zaawal buu selem bariad uchirgui alaldahiig heldeggui ym. yutai ch saihan niitlel bichsend bayrlalaa