ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…
Дэлхийн эдийн засгийн хямрал болсон чинь манай эрх баригчид баярлаж байна гэж жигтэйхэн. Бүх улс төрч, эдийн засагч, төрийн бус байгууллагынхан одоо л нэг хийх ажилтай болж байх шиг. Баабарын “нууц” захидал ил тодоор интернетэд тавигдаад ирэхлээр энэ хямрал хэр зэрэг далайцтай үзэгдэл болох нь дэндүү тодорхой байна. Монгол хямралыг дэлхийн хямрал руу тохох том үйл ажиллагаа илт явагдаж байна. Энэ тухай өгүүлсү.
“Ашигтай” гай зовлон
Ийм юм байдаг юм уу гэж олон хүн асууна байх. Байдаг юм аа. Жишээ авъя. 1990-ээд оны эхэн үеэр манайд ДОХ гэж огт байхгүй байлаа. Юмыг яаж мэдэхэв гээд хоёр ажилтантай нэг лаборатор байлгаж байсан юм. Нөгөө хоёр нь ч хийх юмгүй уйдаад гиеүрээд, яам нь ч тоохоо больчихоод байсан юм. Гэтэл хоёр Зимбабве орж ирээд анхны ДОХ-оо халдааж билээ. Бүх Монголоороо айж, цочирдож байхад Эрүүл мэндийн яам л хамгийн их баярласан юмдаг. Ийш тийш нь бичиг сачиг явуулах, янз бүрийн хурал зөвлөгөөнд оролцох, гадаадын төсөл олох боломж нээгдэв. Ёстой “аз” гэж үүнийг л хэлдэг байх… Түүнээс хойш төр засгийнхан ДОХ-той юм болгонд оролцох болсон юм. Халдвартай хэдэн хүнээ бүгдийг нь бүх насаар нь гадаадад эмчлүүлж ч болмоор их мөнгө зарцуулсандаг. ДОХ-той хүний тоо харин ч их өссөн. Манайхан чинь гай зовлонг хүртэл бизнес болгож чадаж байгаа биз дээ. Одоо дэлхийн эдийн засгийн хямрал гэж бас нэг “гоё” юм гараад ирж байх шиг байна….
Манай хямрал
Дэлхийн хямрал болохоос өмнө манайд хямрал аль дивангалавт эхэлж 2005-2008 онуудад оргил цэгтээ хүрээд одоо задрал руу шилжсэн нь дэндүү тодорхой юм. Энэ талаар олон эрдэмтэд, сэтгүүлчид амаа цангатал ярьсныг тухайн үеийн хэвлэлийн тоймоос амархан үзчихэж болно. Гэхдээ “томчуудын” өөрсдийнх нь үгнээс иш татвал зүгээр байх…
Зөвхөн мөнгөтэй хүн ямар ч хаалт босгогүйгээр монголын төрд орж ирэх үүд хаалга нээгдсэн…Монгол Улс маань хэврэг байдалд оржээ гэсэн дүгнэлт хийх цаг болжээ. Өөрөөр хэлбэл улс орны төрийн дархлаа байхгүй болжээ.
УИХ–ын дарга, Yндэсний Удирдагч, Монголын бахархал Н. Энхбаяр. 2004.11.12. “Зууны мэдээ”. № 268.
Улс төрийн хүрээнд ард иргэд болон төлөөллийн байгууллагуудын хооронд зай завсар үүссэн, улс төрийн намууд нам нам дамнасан бизнесийн бүлгүүдийн гарт орж, хоорондоо ялгарахаа больсон, улс төржсөн төрийн албаны хүнд суртал, шат шатанд байгаа авилга хээл хахуулийн асуудал хүндэрсэн, ингэснээр ардчиллын хэм хэмжээ алдагдаж, хариуцлагын тогтолцоо хэврэгшиж, төрийн институцүүдийн үйл ажиллагаа доголдож, гудамж талбайд ч, албан конторт ч хууль зөрчих, биелүүлэхгүй байх явдал газар авч, улмаар төр суларч байна…Монголын улс төрийн тогтолцоо бүтэц, үйл ажиллагааны хувьд хямрал, доголдолд орсон гэсэн зарим судлаач, нийтлэгчдийн санаа бодол нэгийг хэлж байна.
УИХ-ын хаврын чуулганы нээлт. Ерөнхийлөгч Н.Энхбаяр. 2007.04.05.
Бид улс төрийн ээдрээгээ шийдэхгүй түүхэн боломжоо алдах аваас…хоцрогдол ухралт болно. Ажилгүйдэл, ялангуяа нийслэл хотод гүн хямралын үеийнхээс дор хэмжээнд байна…Нийгмийн хямрал, талцлаас гарах шаардлага тулгарсан…
Ерөнхий сайд С.Баяр. 2008.09.03.
Нам, төр засгийн тэргүүнүүд нь хямралыг ингэж хэлэхээс илүү ямар нотолгоо байх билээ. Одоо бүр хямралаа “стандарт бус байдал” гээд албан ёсоор нэрлээд байгаа биз дээ…
Яагаад хямарсан гэж ?
Хулгай дээрэм хийгээд л хямарсныг хүн болгон мэдэж байгаа гэж санана. Монгол Улс эдийн засгаа хөгжүүлснээс бус, алт, зэсний үнийн өсөлтөөр хэдэн жил баяжсаныг бүгдээрээ мэдэж байгаа. Гэв гэнэт асар их мөнгөтэй болсон огт нүнжиг суугаагүй, адгийн шуналтнууд энэ мөнгөөр ёстой нэг тоглох шиг болсон юм. Яаж ?
Угаасан мөнгөө биднээр төлүүлсэн
Санхүүгийн пирамид гэж нэрлэдэг Хадгаламж зээлийн хоршоо хэмээх луйврын системийг эрх баригчид гардан зохион байгуулсан бөгөөд энд 24 хоршооны 14.000 хүн хохирол үзэж хэд хэдэн хүний амь насанд хүрч, олон залуу гэр бүл шоронд орсон юм. Уг нь луйвар хийсэн нь төлөх ёстой атал ХЗХ-дын учирсан 66 тэрбум төгрөгийн хохирлын 50 хувийг бидний баялаг болох мөнгөөр төлж орхисон юм. Энэ нь “ердөө” л 33 тэрбум төгрөг юм…
Сангаар савируулсан
Идэхийн донтнууд мөнгөтэй болмогцоо баахан сан байгуулж бантан хутгажээ. 2006 онд бүр тусгай хууль гаргасан гээд л бодчих. 1.Аялал жуулчлалын сан; 2.Байгаль хамгаалах сан; 3.Эрсдэлийн сан; 4.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан; 5.Дархлаажуулалтын сан; 6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан; 7.Засгийн газрын нөөц сан; 8.Мал хамгаалах сан; 9. Монгол Улсыг хөгжүүлэх сан; 10. Нийгмийн даатгалын сан; 11. Нийгмийн халамжийн сан; 12. Соёл, урлаг хөгжүүлэх сан; 13. Сургалтын төрийн сан; 14. Тариаланг дэмжих сан; 15. Улсын авто замын сан; 16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан; 17. Хүүхдийн төлөө сан; 18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан; 19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан; 20. Шинжлэх ухаан, технологийн сан; 21. Эрүүл мэндийг дэмжих сан; 22. Гадаад улс, олон улсын байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан.
Иймэрхүү замбараагүй олон сан нь намууд болон яам, агентлагуудын идэх мөнгө байсан юм. Иддэгээ идээд, үрдгээ үрээд одоо эдгээр санд ямар ч мөнгө байхгүй. Улсын валютын сан хоосорч, одоо цалингаа ч тавьж чадахаа больж байна. Энэ талаар би дэлгэрэнгүй бичнэ…
Татварын “өршөөл”
Татвараас өршөөнө гэж зүтгэсээр байгаад 2006 онд Ил тодын болон Өршөөлийн тухай хууль батлав. Энэ хуулийн дагуу 431,6 тэрбумхан төгрөгийг албан татвараас өршөөсөн байна. 2006 оны байдлаар 20.000 орчим иргэд, аж ахуйн нэгж 22 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан. Энэ нь ихээхэн бага тоо юм. Учир нь манай эдийн засгийн 60-70 хувь нь далд буюу “бохир” байдаг юм.
Манай өршөөлийн “энэрэнгүй” хуулиар энэхүү татварын өрийн 10 хувийг төлбөл 90 хувийг нь чөлөөлнө гэж заасан байгаа юм даа. Гэтэл энэ хуулийг нийт татвар төлөгчдийн ердөө л 7-хон хувь буюу 2200 аж ахуйн нэгж, 5000 иргэн ашигласан байна. Хөгийн байгаа биз…
Энийг монгол хэлэнд хөрвүүлбэл өршөөлийн хуулиар олигархи, монополиуд олон жилийн луйвраа татварын өршөөлөөр далимдуулан мөнгө угаасан, гэмт хэргээ нуун дарагдуулсан гэсэн хэрэг л дээ.
Хамгийн ноцтой нь 2008 оны 6 дугаар сараас өмнөх санхүүгийн ямар ч луйврыг шалгах, нягтлах боломжгүй болж байгаа юм. Ямар ямар аймшигтай том хэргүүд байдгийг монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Гэхдээ монголын үндэсний баялгийг идсэн бүх ул мөр, баримтаа устгачихсан гэж бодож байвал тун их эндүүрэл шүү дээ…
Иргэдийг “өршөөсөн”
Томчууд нь өршөөгдчихсөн болохоор 2006 онд “Хувь хүний орлогын албан татварын хууль” гээчийг гаргав. Энд төр нь иргэнээ хайрлаж энэрч байгаа зүйл огт байхгүй ердөө л сонгуульд зориулж мөнгийг ёстой элс шиг асгасан юм. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтийн заримыг нь авч үзье.
• Татвар төлөгч иргэний нийгмийн болон боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг… албан татвараас хөнгөлнө, чөлөөлнө.
• Хэрэв иргэн.. банк, санхүүгийн байгууллагаас барилга барих, худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй..орлогыг татвараас чөлөөлнө. Энэхүү татварын чөлөөлөлтийг 7 жилийн хугацаанд эдэлнэ.
• Ажил олгогчоос олгож буй цалинд..ногдох жилийн татвараас 84.000 төгрөг чөлөөлнө.
• Хүүхдийнхээ гадаад, дотоодын сургуулийн сургалтын төлбөрт төлсөн төлбөрийг хөнгөлнө гэх мэтчилэн.
Тухайн үед манай банкуудад 1,3 их наяд төгрөг буюу 1,1 триллион ам.долларын төгрөгийн хадгаламж байсан юм. Энэ хадгаламж одоо бүрэн бүтэн эсэхийг ганцхан Бурхан л мэднэ байх…
Ийм сайхан “хөнгөлөлт”-тэй болсон иргэд мэдээжийн хэрэг байр авна, хүүхдээ сургуульд явуулна гэж л дайрна шүү дээ. Сонгуулийн өмнө “ӨС” сонинд өгүүлснээр наад зах нь 300 мянга орчим татвар төлөгч 170 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон байна. Нийт дүнгээрээ бол ганцхан жилд 2,4 тэрбум төгрөгийг “хөнгөлөөд” өгчихжээ.
Нөгөө талд нь Хадгаламж зээлийн хоршооны томсгосон хэлбэр “40.000 айлын орон сууцны хөтөлбөр” хэмээх чихрийн цаас үзүүлэн энэ “хөнгөлөлтөө” буцааж луйвардах арга санаачлав.
Энэ новшийн хөтөлбөрийн хүрээнд нийтийн зориулалттай орон сууц барихад 200 сая ам.доллар, шинэ газар дэд бүтэц барьж орон сууцны хотхон байгуулахад 300 сая ам.доллар, орон сууцны нөхцлийг сайжруулахад 100 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Барилга барих эзэд нь тендерт “шалгараад” үүнийг аль хэдийн авчихсан. Ихэнхи мөнгийг нь төр биш, иргэд банкнаас зээл авч гаргасан юм.
“Орон сууцны санжүүжилтийн корпораци” хүртэл байгуулав шүү дээ. Энэ корпораци нь нэг жил хагас ажиллахдаа 7,5 тэрбум төгрөгийн санжүүжилт хийж, 229 иргэнийг орон сууцны зээлд хамруулсан байна. Их “том” ажил хийсэн байгаа биз…
О.Чулуунбат нарын мэргэжлийн луйварчид үүнийг гардан санаачилж телевизээр рекламдаад сүйд болж байсныг санах хүн олон л байгаа байх…
Ингээд бүгдээрээ банкнаас зээл авах “ард түмний” хөдөлгөөн өрнөсөн бөгөөд одоо балгас болсон барилгуудаа нэг хараад үз дээ…
“Социализм” байгуулсан
Монголын буянаар бий болсон асар их мөнгөөр эрх баригчид “социализм” байгуулсан юм. Энэ нь сонгуульд ялахын тулд өгсөн амлалт, улс төрийн шинжтэй “хөрөнгө оруулалт”-аас бүрдэнэ.
Хүн бүхний мэдэх шинэ гэр бүлийн 500 мянга, хүүхдийн мөнгө, нийслэлийн утааг арилгах төсөв, УИХ-ын гишүүний суудлын 10 сая гээд үй олон жишээг энд ярих нь илүүц биз.
Зөвхөн 2005 онд УИХ-ын нэг гишүүний суудлыг 2,5 сая төгрөгөөр тооцон 190 сая төгрөг, 2006 онд 10 сая төгрөгөөр тооцон 760 сая төгрөг төсөвлөж намуудад олгосон юм. Сүүлдээ намууд нь төрийн, банкны, дээр дурдсан сангийн мөнгөөр сонгууль явуулж, манийгаа худалдаж авдаг болсон ба энэ талаар олон баримт буй.
“Хадгаламж” банкны Ц.Чимэдцэрэн гэхэд л “гав ганцаараа” 14 тэрбумыг идчихэж байгаа юм чинь…
Ингээд цацаад байхаар хэчнээн их мөнгө байсан ч дуусдаг юм байгаа биз дээ ?!
Эрх баригчдын амлалтаас болоод Монголын нийгэм бүхэлдээ халамжийн нийгэм болж, улмаар үгүйрэл, хямралд орсон. Аль ч төр халамжийн бодлого явуулдаг. Гэхдээ тэд ядуу зүдүү, хүүхэд, ахмад настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг бүлгүүдээ халамжилдаг болохоос биш, эв эрүүл сав саруул атлаа алхаг залхуу хүмүүсийг зүгээр тэжээдэггүй юм.
“Халамжийн бодлого” буруу байна гэдгийг эрх баригчид өнөөдөр л гэв гэнэт ухаарч байна даа. Та нар л төрийн модлого, бүр “Цогц бодлого” ярьсаар байгаад ийм болгоо биз дээ. Эрх баригчид идсээр, амласаар байгаад монголын буяны уутыг гүвчихсөн нь дээрх цөөн жишээнээс илт харагдана.
Ингээд “феодалын социализм” чинь нурж байна даа. Энэ “монгол” хямрал чинь дэлхийн хямралаас болоо юу ?!
Цагаа олсон хямрал
Монгол улс хямралд аль хэдийнээ орчихсныг хангалттай нотолсон гэж бодож байна. Миний хувьд хямрал чинь задрал боллоо шүү гэдгийг хар мянган удаа хэлж сануулсандаг. Судлаач хүн задлан шинжилгээ хийж, сануулж бичихээс өөр яах ёстой юм ?!
Монголын хямрал задрал бол дэлхийн эдийн засгийн хямралаас аль эрт бий болсон тусгай, огт өөр үзэгдэл. Эрх баригчид монголын буянаар гараа угааж, ор мөнгөгүй болгочихоод хуйхаа маажиж байтал дэлхийн эдийн засгийн хямрал гараад ирэх нь тэр. Ёстой нэг “азтай” юм болов…
Эрх баригчдад хамаг гэмт хэрэг, тэнэг үйлдлээ дэлхийн хямрал руу тохох, нялзаах бүрэн боломж бий болов. Одоо газрын наймаа, лицензийн наймаа, банкны дээрэм луйвар, тендерийн дээрэм, авилга, албан тушаалын наймаа, төрийн эсрэг зэрэг үй олон гэмт хэргүүд ор тас “байхгүй”, хорвоо дэлхий дээр ганцхан дэлхийн эдийн засгийн хямрал л болж байна. Бүгдээрээ “хямраад” сүйд болж байхад чинь…
Давхар хямрал
Харин одоо бол хямралаас задралдаа орчихсон монголын хямрал дээр дэлхийн хямрал давхар нэрвэж байна. Энэхүү давхар хямрал бол үнэхээрийн бодитой аюул мөн. Уг нь энэ новшнууд сүйтгээд хаячихаагүй байсан бол арай гайгүй тусах байсан нь гарцаагүй.
Нэгэнт давхар хямрал нүүрлэсэн болохоор үр дагавар, хохирол нь мөн тэр хэмжээгээр ноцтой, хүнд уршигтай байх нь ямар ч эргэлзээгүй юм.
“Хямраад” үхэх гэж байхдаа хүртэл “хоёр толгой”-оос хулгай хийхээ мартдаггүй үнэхээр муу ёрын амьтад юм, эд. Монголын хямралыг дэлхийн хямралд “шингээх”, түүгээр далимдуулах бодлого явагдаж эхэллээ.
Одоо гадаадаас баахан мөнгө зээлж аваад хямралаас гарах тухай ярьж байна. Ингэж л таарах байх. Асуудлын мөн чанар нь хямралаар далимдуулан “хоёр толгой”-г хэнд өгөх вэ гэдэгт байгаа юм. Ингээд л хямруулаад байдаг юм даа…
Өнөөдөр эрх баригчид ард түмнийг хамтдаа зовж, номхон томоотой байж эх орноо аврахыг уриалан дуудаж байна. Та нарт эх орон гэж байдаг юм уу ?!
Хямрал Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсанд Н.Энхбаяр “туйлын” их баярлаж байна. Тэр дэлхийг нэрвэсэн “хямралаас гарах” онол гаргаж эхэлж байна. Энэ нь түүний дэвшүүлж буй тав дахь онол болж байна даа…
Бодитой, зовиуртай, туйлын аюултай энэ гамшгийг бид хамтдаа л туулж таарна. Энэ нь эрх баригчдын үй түмэн тэнэг үйлдэл, гэмт хэргүүдийг цагаатгах ямар ч үндэслэл болж чадахгүй !!!
Хямралын эх үүсвэр – шимэгч, паразитуудыг улс төрөөс эгнэгт зайлуулах нь хямралаас шууд гаргахгүй хэдий ч үндэстнээ аврах хамгийн дээд буян, төгс сайн үйлс болох нь гарцаагүй юм. Та ч тэр, би ч тэр бүсээ чангалж л таарна байх.
Угаасаа хулгайч хүмүүс чинь хямралын түймрийг далимдуулж бүр ч гаарсан дээрэм тонуул хийх нь ямар ч гарцаагүй. Иймээс “яасан сайхан хямрал вэ ?” гэж нэмж идэхийн дон шүгэлж, хямралаас биднийг “аврах” бэлэн жор амлаж байгаа хулгайч, дээрэмчдийг зайлуулж байж л бүсээ чангалах ёстой доо…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 2 дугаар сарын 15.
Sainuu Ganaa ah. Uneheer saihan bichjee. Heleh ug alga. Super Excelence
Баярлалаа. Танд монгол системийн хямрал нүүрлэсэн талаар байнга бичдэгт. Сайхан нийтлэл байна.
Хямрал чинь их сайхан зүйл гэж… Дэлхий тэр чигээр шинэ замаар, шинэ арга барил, бодлоготой явна гэж бодож байна би. Монголын нийгмийн хямрал хэдий үед дуусах вэ? Танд багцаа байна уу? Монголын нийгмийн хямрал, Дэлхийн эдийн засгийн хямралын хоорондын харицан хамаарал ямар түвшинд байгаа бол?
Монголд эдийн засгийн хямрал гэж юм уу? Хямралын үед нийгмийн халамжаа танах ёстой юм уу? Нэмэх ёстой юм уу? гэсэн асуулт танд тавия
Хувьсгал хийх хэрэгтэй!
Хувьсгалыг тэд нар бас л өөртөө ашигтайгаар далимдуулж, одоохондоо хууль, гадны байгууллагуудын хяналтанд хийж чадахгүй байсан зүйлээ гүйцэлдүүлж магадгүй. Эмх замбараагүй байдал хэнд ч хэрэггүй.
Энэ оронд оюун санааны хувьсгал гарч байж учраа олох байх гэж бодох юм. Оюун санааны хувьсгал хийх зоригтой хүмүүс дутагдаж байна даа.
Д.Ганхуяг таны нийтлэл юм бодогдуулж байна.
sain uu ganaa sain boljee
vneheer zov bn.Udam vndseer ni ustgaj arilgaj bj hyamrarlaas arai baga ortogtoi garah bhaa.Ene manai uls hogiin novshiin oron bolj bnadaaa.Toriiin heden bvvr muu vg oldohgvi bnshtee
sain uu, bagshaa.Saihan niitlel bolj, unen amidral ene bolohoor. Odoo yarigdaj bui zasgiin gazriin 1.5 ih nayad tug dahiad alga boloh yum shig bna, uneheer hetsuu bna daa. Gehdee bagshaa uunees garah garts dan gants tedniig huuh gej uu? Ene barag bolomjgui gedeg ni ungursun 5 jild haragdlaa. Uur yamar exit bj boloh uu? ene talaar sanaa, onoogoo bicheerei.Tand ajliin amjilt husie.
Tand bayarlala, olon hund zuv medeelel ugch uzel bodloo chuluutei zorigtoi bichdegt. Bid uneheer turiin erh bariad bga edgeer buzar etgeeduudiig bugdiig tseverlej baij jinkhene tur ard tumenii turiig uursduu baiguulj chadna. Irgedin bolovsrold tani niitlel asar ih chuhal buguud tulhets huch ni baih bolno. Bayarlala.
hi, bas neg hoorhon article baina. thanks. harin neg jijigheen bolovch anduural baina aa. ter aids oruulj avchirsan hoyor har chin camerooniih shuu dee. zimbabwe bol yahav tiv neg bolovch, bas bidnii nudeer adilhan l har ulsuud amidardag bolovch tes ondoo uls. uhaandaa chinggis khaaniig maani europe tiviin neg sudlaach vietnam-iin baatar gej bichij baigaatai agaar neg, he he. za ter ch yahav. neeree sudlaach hun gesendee barimttai facttai bas goyo dugnelttei saihan bichdeg shu taa. harin tseg taslal deer hurtel anhaarah yestoi hun ingej gomo yum hiihgui shuu aan, he he. za za amjilt!
nodlin amerikt neg korean oyutan uchnuun huniig surguulinhaa campust buudaj alaad daraa n ooriigoo alsan. harin ter huniig amerikiin neg sudlaach “mongoloos irsen aluurchin….” geed bichvel tsus ikht nutag negtnuud maani yaasan ih bachimdah boldoo.
Yostoi NICE bolj, deerees bodit hyamraliig humuus bicheesei! gej huleegeed baisan…
Ta eniigee ter news.mn or news.gogo.mn gesen niitiin site-d tavibal arai olon hun unshih baih daa.
Elbegdorj, Baabar geed eserguutsliin ugee heleed ehelchlee. Ene songuuliar nuguu MANGAS-aa darj avahgui bol buur balrah geed baina. Uchir medeh humuus n chadaah yadahaaraa temtsej, nuguuduulee seheeruulehgui bol…
Ганхуягт маш их баярлаж явдаг.Өөрөөр хэлэх үг алга даа.
umhii ch gesen hyn shig amidarch bna hujaanuud. tednees surah ym bi shyy yher mgl chyydee
Энэ хүнийг телевизээр хараад жаахан юмтай байж магадгүй гэж боддог байлаа. Харин нийтлэлүүд нь их сайн юмаа.
Bayarlalaa saitaa bainga ajiluulaarai zaashid tanai unench zochin baih bolnoo
erni 1990 onoos haymral ehelsen.uildveruud unaj esport bagasaj import ruu bug huilarsan engeed gani haraad importiin haraat oron bolloo.hyataduud nooluur avna geed 5 hochuu mal maani tentsveree aldaj niit maliin 50 huvi ni belcheer talhlagch yamaatai bolson.mal aj ahui belcheer tentsveree aldlaa.Malchid ur huuhdee dagaj hot orj baina malaa zarj baina.orond ooogch baina.oorsdoo gutal huvtsasaa uildverlehee boliloo.hyatadaas gutal orj irehgyi bol mongolchuud hol nutsgen yavah ni.Hytad gutal hir boh bilee.ene meteer undesnii yuldver unaj haymral ert ehelsen ch dee.undesnii ayulgyi baidal haa baina.irgedni yaduu ovchtoi mongol hun emzeg bolloo.teheer olon hii hooson amlalataa bieluuleh gej baisan humuust hyamral ayan chaltag bolj hoortsoglood baina.Enhbayar olgoh yum gene.pyutniig unegyi surgana gene.socializm bolohnee.Amlaj barahgyi yumaa songuulid yalj l baival genee..
I should notify u about it.