Cудлаач Д.Ганхуяг

ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү.

Вождизм буюу удирдагчийн эрэлд

Оросын түүхч, улс төрийн хүн судлалын (антропологи) Н.Н.Крадин гэж нэг нөхөр байх. Тэрээр нүүдэлчийн нийгмийн байгууллыг судлаад:  Энэ нүүдэлчид, түүний дотор монголчуудад төр улс гэж байсангүй. Тэд нэг удирдагч олж аваад түүнийгээ дагаж амьдардаг, удирдагч нь нийгмийн баялгийг хуваарилах гол үүрэгтэй гэж дүгнэсэн. Үүнийг тэрбээр вождизм буюу жолоодогчийн ёс гэж нэрлэсэн. Би Н.Н.Крадины санааны агуулгыг товчлон хэлж буйгаа онцолж байна.

Улс төртэй холбоотой хүмүүстэй ярилцаж байхад голдуу хэнийгээ дагадаг юм билээ л гэж санаашрана шүү дээ. Гарцаагүй “ялах” хүнийг хайж байгаа царай нь тэр юм…

Яах, юу хийхээ мэдэхгүй юм бол XXI зуунд хаант засгаа байгуулаад өөрсдөө албат, боол нь болохгүй юу даа…

Одоо сонгууль болж байгаатай холбогдон хоёр том үзэгдэл болж байна. Нэг. Ерөнхийлөгч болох санаархалтай хүмүүс аль хэдийн сонгуулийн ажлаа эхэлж, одоо “тохируулга”, “зөвшилцөл” зэргээ ид хийж байна. Хоёр. Олон нийт “сайн хүн” олох мөнөөх улигт эрэлдээ орж, таамаглаж ядаж байна.

Одоогоос яг 1 жилийн өмнө “Сонгуулийн дараа Та нар яахийм” гэсэн өгүүлэл бичиж, нийтийн самуун болно шүү гэж бүр том үсгээр анхааруулж байсан нь миний блогт одоо ч байж л байгаа.

Өнөөдөр ахиад л “нэг сайн” Ерөнхийлөгч олж сонгох цаг ирлээ дээ… Би огт удирдагчгүй, манлайлагчгүй бай гэж хэлээгүй, харин тэднийгээ хянаж, хулгай луйвар биш, харин төрийг ажиллуулах тухай ярьж байна.

Мэдээж Та бидний зарим нь төрийн тогтолцоог өөрчлөх, зарим нь аль нэг намыг, зарим нь хүнийг “сонгох” тухай ярьж байгаа. Гэхдээ л олонхи хүн “байгаа” хэдийгээ л бодох сэтгэл зүйтэй байдаг юм даа…

Муулж байгаад л…

Хэрэв намаар нь яривал МАХН, АН, ИЗН, НН гэсэн дөрвөн субъект сонгуульд нэр дэвшүүлнэ. Гол өрсөлдөөн МАХН, АН-ын бүлэглэлүүдийн хооронд болно. Одоо ч аль нь МАХН, аль нь АН гэдгийг мэддэг хүн цөөхөн болсон доо.

Хэрэв хүнээр нь яривал “бодоод бодоод” Н.Энхбаяр, Н.Багабанди, С.Баяр, Ц.Элбэгдорж, Э.Бат- Үүл, С.Оюун, Д.Энхбат нар л харагдаж байгаа биз дээ. Аа тийм, бас ганц нэг “нөөцний” хүн байгаа юм байна…

Төрийг нам, намыг бүлэг, бүлгийг удирдагч орлож, энэ бүхэн холилдоод ирэхлээр бүлэглэлийн өрсөлдөөн рүү орчихдог юм. Энд л гол тоглолт болж байна даа. Ухаандаа Л.Гүндалай нэр усаа өөрөө дэвшүүлээд “солиорчихсон” гэж олон хүн бодоод байх шиг. Тийм биш шүү. Цаана нь ийм маягаар “нэр дэвшиж” үймүүлэх олон хүн бий шүү..

Энд улс төрийн болон сэтгэл зүйн хувьд “хоёр намын” тодорхой бүлгийг шахах, үймүүлэх, сульдаах үйлдэл хийж, мөн олон түмний анхаарлыг өөр зүгт татах гэж илтэд оролдож байна.

Үүнд чинь толгой эргээд байх юм юу ч байхгүй. Ингэж үймүүлж байгаад хэдэн сул өрсөлдөгч гаргаж, хулгайлсан мөнгөөрөө “зодож” байгаад ганцаараа үлдэх адгийн хуучирсан арга л байна даг. Ингээд цаагуураа “зөвшилцөж”, “тохирчихсон” 2-3 хүний нэр дэвших нь гарцаагүй юм.

Ингээд монголчууд бид чинь хэдэн тал болж аваад тэднийгээ муулж муулж, хэрэлдэж хэрэлдэж байгаад л бүр санаатай юм шиг хамгийн том хулгайчаас нь эхлээд сонгочихдог гажигтайг цаадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Бидний гэнэн бооцоо

Одоо ямар үйл явц болж байна вэ ? Нэг. Оюу толгой, Таван Толгойг ашиглах асуудлаар улс төрийн маш зэрлэг өрсөлдөөн болж байна. Хоёр. Эдийн засгийн хямрал болж байна. Гурав. Улс төрийн системийн задрал болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ бүхнийг шийдэх боломж огт байхгүй. Харин бид л энэ сонгуульд хэтэрхий их бооцоо тавьж тавьж байна.

Түүхийн нэг бяцхан жишээ өгүүлье. Римийн эзэнт гүрэн бууран доройтсон үед Гай хэмээх нэгэн цезар (хаан) байсан юм. Түүнийг байнга өмсөж явдаг цэргийн гутлаар нь Калигула гэж хочилдог байсан нь тэр нэрээрээ түүхэнд үлдсэн юм. Тэрээр хий юм хардаг өвчтэй байсан агаад тэр үедээ ухаанд нь орсон хүмүүсийг тамлан хороодог байж. Эцэстээ хүмүүсийн тэвчээр алдагдаж хоёр зоригтон Калигулаг алж орхижээ.

Ард түмэн талбай дээр, цуглаж, римийн сенат хууль ёсны эрхээ авах боломж бий болов. Айж сандран зугтаж явсан Калигулийн өвөө Клавдийг харсан хэдэн цэрэг түүнийг хуарандаа авчиржээ. Ядаж байхад энэхүү Клавдий гэгч нь ухаан муутайн учир төрд ажиллахаас аль эрт хөөгдчихсөн хүн байж.

Римийн сенат ихээхэн зөрчилтэй, арчаагүй байсан учраас “улс төр”-ийн маргаан хэдэн өдөр хийжээ. Олон түмэн ч тараад явчихаж. Гэтэл мөнөөх өвөө Клавдий гэнэт сэтгэж хэрэв намайг цезар болговол цэрэг бүрт 15.000 сестерций (римийн мөнгө) өгье гэж амлажээ. Ингээд ард түмэн, арми, сенат нийлж байгаад Клавдийг хаанаар сонгож л орхисон юм даа.

Ингээд цезар болсон Клавдийн ухаан муу нь улам дэндэж харгислал явуулах болсон учир түүнийг хордуулж байж л зайлуулсан юм. Энэ явдал НТ-ын эхэн үед тохиосон бөгөөд тэр үеэс Римийн хэзээ ч өөдөлшгүй нуралт эхэлсэн юм. Сургамжтай байгаа биз…

Улс төрийн системийн задралыг Ерөнхийлөгчийн сонгуулиар зогсооно гэж итгэх нь хожих ямар ч магадлалгүй сугалаанд бооцоо тавьсантай дүйцэх харалган явдал юм…

Амар сайхандаа жаргах уу…

Манайд чинь сонгууль боллоо л бол цэцэн ч бай, тэнэг ч бай нэг хүн яаж ийгээд сонгож л таарна. Бид саяхан УИХ, Засгийн Газар, нутгийн удирдлагын байгууллагуудтай болсон, одоо Ерөнхийлөгчтэй болоод төр нь “бүрэн” болж байгаа ухаантай юм.

Тэгээд амар сайхандаа жаргах уу ? Үгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа гэж санана.

Нэр дэвшихээр горилогчдын олонхи нь “хоёр толгойгоо” зарчихвал өөрийнхтэйгөө нийлүүлээд “гурван” толгойтой болчих нь гэж мөрөөдөхөөс цаашаа сэтгэн бодох ямар ч чадваргүй байгаа.

Ард түмэн ч гэсэн тэднийг бараг хурдан морь шиг санаж тэр нь өнгөтэй, хүчтэй байна гэхчлэн цуурахаас бас л хэтрэхгүй байна.

Хоёр нам сонгуулийн дараа Үндсэн Хуулийг өөрчлөх нууц ажлын хэсэг байгуулан ажиллуулж буй мэдээ бий. Ямар ч Үндсэн Хуулийг үл сахидаг хүмүүсийг зайлуулахгүй бол Үндсэн Хуулийг мянга өөрчлөөд яах юм ?!

Би сонгууль битгий явуул гээд байгаа юм огт биш. Сонгуулийн маргаашаас эхлэн гарцаагүй үүсэх зөрчил, задрал, түүний боломжит хувилбаруудыг тооцоод ингэж хэлээд байна л даа.

Наад зах нь л “хоёр толгой”-г зарах асуудлаар сүйдтэй дажин болно. Улмаар сонгуулийн маргаашаас улс төрийн системийн задрал улам хүчтэй үргэлжилнэ. Эндээс л нийтийн самуун дахин үүснэ дээ…

Сонгууль бодсоор байгаад солиотой болчихгүйн тулд алсдаа ядарсан улс үндэстнээ яахав гэдгийг бодож болмоор л юм. Үүнийг бодож сэтгэж яваа улс төрч хуруу дарам цөөн гэдгийг л би сайн мэдэж байна.

Иймээс улс төрийн систем, төрийн байгууллыг өөрчлөх нь манай үндэстний амин чухал зорилт мөн. Ийм өөрчлөлтийг зөвхөн үндэсний үзэл санааны үндсэн дээр шинжлэх ухаанд тулгуурлаж баймаажин хийж болдог юм.

Үндсэн Хуулийг өөрчлөх цаг нь мэдээж болсон, гэхдээ үүнийг нууцаар бэлтгэж байгаа нь яав ч сайны ёр биш…

Уг нь хаад одож, ард түмэн үлддэг жамтай. Харин манайд бол хаадыг үлдээх пиарын томоохон баг ажиллаж, ард түмнээ хөнөөх ажлыг асар их мөнгөөр хийж байна.

Монгол “Калигула” хорин жил “удирдаад” одоо монгол “Клавдий” болох гэж санаархаж байна. Иймээс түүнийг сонгуулиар зайлуулах нь хямрал, сүйрлээс зайлсхийх эхний алхам болно.

Улс үндэстнээ аврах онолын болон практикийн боломжит олон хувилбар байгаа ш дээ. Оюуныхаа сүвийг мөнгөөр таглачихсан хүмүүс үүнийг мэдэх, мэдрэхээ огт больчихдог юм.

Иймээс Та бид Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс “Сонгуулийн дараа Та нар яахийм ?” гэсэн ганц асуултаа дахин  тавих ёстой болж байна даа.

Тийм сүрхий юм бол хариулах гээд үзэг л дээ…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 2 дугаар сарын 9.

2009/02/08 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 22 Comments

22 Comments »

  1. Ард түмэн төр засагтаа итгэл алдарсан ийм үед оновчтой сонголт хийхэд тун бэрх санагдана. Яагаад гэвэл Монголд сонгууль үргэлж булхайтай/хэрээс хэтэрсэн/,тэгээд зөвхөн 2 хүчний дунд эрх мэдлийн ДАЙН явагддаг учраас мөхөс би ч гэсэн яахаа мэдэхгүй байна.

    Comment by Öîëìîí | 2009/02/08

  2. Сайн байна уу та

    Таны сүүлд бичсэн 2 нийтлэлийг сая уншлаа. Сайхан нийтлэлүүд болжээ. Энэ нийтлэлтэй холбоотой 3 санал хэлж, 2 асуулт тавих гэсэн юм.

    Санал:

    1. Хэрэв одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр сайн дураараа нэрээ татдаггүй юм бол МАХН-аас С.Баяр, Н.Багабанди нар биш Н.Энхбаяр дахин нэр дэвшиж таарна.

    2. Миний ажиглаж байгаагаар үндсэн 3 хүчин зүйлээс хамаараад МАХН-аас БИ :-) ч нэр дэвшсэн ерөнхийлөгчөөр сонгогдоно. Нэгдүгээрт: УИХ болон Орон нутгийн сонгуульд МАХН ялсан тул тэд тоглоомын дүрмийг зохиож, ялагч хэн байхыг шийдэх боломжтой. Хоёрдугаарт: Ерөнхийлөгчийн сонгууль УБ-т биш үндэсний хэмжээнд болно. Тиймээс МАХН, АН хоёр л гол тоглогч байх нь мэдээж. Гэтэл АН-ын рейтинг УИХ-ын сонгуулиас хойш өндийсөнгүй. МАХН-ын эрх мэдэл, сүр хүч орон нутагт их байгаа нь харагдсан. Эдийн засгийн хярал нүүрлэж хүмүүсийн амьдрал доройтож туйлдах үетэй Ерөнхийлөгчийн сонгууль давхцах тул хэн эрх мэдэлтэй байна тэрэнд л сонгогчид саналаа өгнө байх. Гуравдугаарт: Дийлэнх сонгогчдын сэтгэхүйд /ялангуяа, хөдөө орон нутагт/ МАХН ба Бусад гэсэн ангилал амь бөхтэй байгаа нөхцөлд АН, ИЗН, НН ба Бусад намууд саналаа хуваагаад бие биеээ чөдөрлөх байлгүй./ийм нөхцөлд бусад орон сонгуулиа 2 үе шаттай явуулдаг гэж уншсан./

    3. Одоохондоо энэ мэт эргэцүүлэлдээ тулгуурлан дүнэвэл одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр дахин сонгогдох илүү шанстай байх шиг.

    Асуулт:

    4. Тэхээр Н.Энхбаяр дахин сонгогдвол нийгэм, улс төрийн тогтолцоонд ямар өөрчлөлтүүд явагдах бол?

    5. Магадгүй миний эргэцүүлэл биш болж Н.Энхбаяр биш өөр хэн нэг нь сонгогдвол мөн л нийгэм, улс төрийн тогтолцоонд ямар өөрчлөлтийг авч ирэх вэ ?

    Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор бичигдэх дараа, дараагийнхаа нийтлэлд дээрх 2 асуултад минь хариу бичвэл баяртай байх болно. Олон нөхцлөөс хамаарч энэ талаарх судалгааныхаа таамналыг ил гаргах боломжгүй бол миний бие хүндэтгэн үзэх болно.

    Танд амжилт хүсье

    Цогтоо

    Comment by Tsogtoo | 2009/02/08

  3. Эрх баригчдыг би болон бусад олон хүн тэнэгээр нь дууддаг боловч тэд муу юмандаа үнэхээр гарамгай. Үүнийг “антисистем” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Цаадуул чинь аль хэдийнээ хуйвалдаад эхэлчихсэн. Ямар ч сонин “юм” гэнэт гаргаж магадгүй…
    “Сонгуулийн дараа Та нар яахийм ?” гэсэн асуулт жирийн нэг асуулт биш л дээ. Үүнийг яаж хариулахыг, эсвэл хариулахгүй байхыг нь жаахан харъя…
    Би монголчуудаа “тархи угаалт”-ад авталгүй, өөдрөг байгаасай гэж л хүсч байна. Бидэнд өөдлөн дэвжих асар их боломж байгаа.

    Comment by gankhuyag | 2009/02/08

  4. Цогтоод. Хэрэв (?) сонгууль болдог юм бол саяхан намаас түдгэлзсэн төрийн алба үүнийг шууд удирдана. Ингэх л гэж энэ өөрчлөлтийг хийсэн юм. Н.Энхбаярт “Цогц бодлого” гэсэн ариун цэврийн цааснаас өөр юу ч байхгүй. Миний мэдэхээр одоохондоо тогтолцооны асуудлыг хөндсөн ямар ч улс төрч байхгүй. Ингэхлээр ямар ч өөрчлөлт орохгүй. Бусдыг нь ярих боломж алга байна.

    Comment by gankhuyag | 2009/02/08

  5. Ene havar ediin zasgiin hyamral, havrin sindrom, bulhaitai songuuli gurav niileed uy ch bolj magadgui shuu. hangiin gol ni uuniig dalimduulaad mongol dundad azi chig daranguilald orj ch bolzohsgui ayul bgaa shuu.

    Comment by Tamir | 2009/02/08

  6. Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр үзэх өндөр магадлалтай. Яагаад гэвэл цаадах чинь Үндэсний хөгжлийн цогц бодлого хэмээх таны хэлдгээр нойлын цаасаа бариад гараад ирнэ байх.
    Ардчилсэн намаас бараг Бат-Үүл л нэр дэвших боловуу. Яагаад гэвэл тэрээр намаржин сүрхий нэртэй нийтлэлүүд болоод даржин үгсээрээ нийгмийг автуулсан шүү дээ. Одоо үе үе хов хов хийж буй.
    Таны анхааруулаад байгаа сонгуулийн үр дүн болоод сонгуулийн үр дүнгээс үүдэх олон реакци нийгэмд аноми байдал, хаос төлөвийг л авчираад антисистемийг л бий болгоно байх.

    Comment by Batzorig | 2009/02/09

  7. Ойлгомжтой юум бна. шар дээлт улирч таарахнээ.
    Нөгөө ёрөнхийгийн амбиц гол ёрөнхийтэйгээ таараад бгаа юум бишүү.
    За тэгвэл ч 2012 оны сонгууль халуухан болох юум бна.

    Comment by сонирхогч | 2009/02/09

  8. Н.Энхбаяр гарцаагүй сонгогдоно, түүнээс өөр хүн байхгүй гэдэг үг хаанаас гардгийг Та нар нэг бодоод үзэхгүй юу.
    Энэ үгийг түүний дэргэдэх пиар багаас тараадаг юм даа. Би нэлээд нарийн судалгаа хийсэн юмсан.

    Comment by gankhuyag | 2009/02/09

  9. Bi law nutagtaa MAXN iin yamar ch ner dewshijch baisan gargaxgvi Bvvr NN-iin enxbatiig ch gesen gargaxgvi talaar ajillana. Odooxondoo Bat-vvlees oor eronxiilogch bolox shanstai xvn baixgvi. Gewch bodit baidal oor bn

    Comment by JKL | 2009/02/10

  10. Пи ар аас гадна манай нийгмийн сэтгэлзүй Ху нам ба бусад нам гэдэг улс төрийн бодолтой байдаг болохоор шар дээлт гараад ирэх магадлал өндөр болоод бналдаа.
    Шар дээлт биш өөр хүн байсан ч адилхан үр дүн гарах байх. Мэдээж жоохон хэлбэлзэл байлгүй яахав.
    Арчилсан нам үсрээд 30 хэдэн хувь авдаг бусдыг нь нөгөө хэдэн намын дэвшигч нар хуваагаад авчихдаг .
    Эд нар нэг блоконд орож өрсөлдвөл Ху нам ялагддаг.
    Энийгээ ху-гынхан сайн мэддэг болсон болохоор жинхэнэ хор найруулдаг шдээ. Дээр сонгуулийн луйвар хийдэг бүр технологи той болчихсон.
    Сонгуулиар шинчлэл ирнэ гэдэг үлгэр . Энэ хэдэн увайгаа алдсан нөхдийн тавьсан жүжгийг л харна.
    Эдийн засаг чичирэхэд Монгол үсрэхэд бэлэн болсон бнлээ.
    Нэг том давалгаа ороод ирэх юум бол шууд сүйрэл болнодоо.
    Ийм онгоц хийчэхээд гадаад далай гатална гээд орилоод бгаа нөхдүүдийг дэмжээд байдагт гайхаад бна. Ард түмэн ямар байна тийм л удирдагчтай бдаг гэсэн үг зүгээр нэг биш бололтой.

    Comment by сонирхогч | 2009/02/10

  11. аа тийн таны энэ нийтлэлийн асуултанд хариулах авилгачин байхгүй л боловуу даа.

    Comment by сонирхогч | 2009/02/10

  12. Яршиг аа, Сонирхогчоо. Жинхэнэ утгаараа бол сонирхогч нараа. Та нар миний өгүүллийг далимдуулаад Н.Энхбаяраас өөр нэр дэвших хүн Монголд байхгүй гэж нотлохыг дэндүү их хичээж байна. Олуулаа байж, бас мөнгө авчихаад сэтгэлгээ чинь ингэж ажиллавал үнэхээр өрөвдөлтэй хүмүүс юм, Та нар.
    Ажилгүй хөгшин судлаач ихээхэн “аюул” болж байвал Та нар үнэхээр арчаагаа алджээ. Би улс орныг хямрал, задралд оруулаагүй. Би ямар ч тэнэг шийдвэр гаргаагүй, эх орноо худалдаагүй. Надад ямар ч эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаал байхгүй. Надтай “байлдаж” олсон талхныхаа мөнгийг шингээхийг чинь харъя л даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа юу болохыг Та нар нэг удаа ч боловч бодож үзсэн үү ?

    Comment by gankhuyag | 2009/02/11

  13. Уг нь энхсайханыг дэмжмээр байна даан ч урвагч эрлийз энэ тэр гээд санал авахгүй биздээ.бат-үүл ч хий нь гарсан дугуй болчихож.7.1-ий хэдийн төлөө хэлээ ч хөдөлгөхгүй ерөнхийлэгчийн суудал зүүдлээд таг.элбэгээ чи сонгуулийн дараагудамжинд гарад ир гэж уриалсан уу уриалсан бид очсон.одоо яагаад таг болчихвоо.эхнийх ялаа эдлээд гарч байна.чам шиг новшийн хулгайчийг ёстой үзсэнгүй.энхбаяр ч гардагаараа нөгөө хэдийг хооронд нь байлдуулаад гарчих байх.ТВ-5.9.8 УБ ТВ СЭРҮҮЛЭГ ХҮМҮҮС БҮГД Л БӨГСИЙГ НЬ ДОЛОХ БАЙЛГҮЙ.БАЯРМӨНХ ХАДБААТАР БАЛХЖАВ ЭНЭ ТЭР БОЛИЛДОО.ӨМНӨӨС НЬ ХОШНОГО УЛАЙХ ЮМ.

    Comment by АМАР | 2009/02/11

  14. Malchin, Naimaachin, Ajilgyuchyyd, Usvur yeiinhen, lam nar, Hugshun ahamd nastanguud, Hulgaich reketyyd yamar negen baidalaar yrgelj asuudaliin gadna yyldeed baih yum minii bodloor ed nar chine MASS-g byrdyyldeg shyy dee!
    Minii Bodloor deerh hymyyst gants l yum chuhal- MONGOL NYNJIG! Esvel MONGOL BAAVAR ! gantshan ene zyul huvi hynii image-g byrdyyleh erhem zyul boldog yum shig sanagddag…

    Comment by ganzorig | 2009/02/11

  15. Ta chi Enxbayriig yalna gej medej bn. Sonirxogch medej bn. Bi ch medej bn. Odoo tegeed bolloo yum bishvv dandaa xar owchtei xvmvvs baidag yum uu? Xaashaa bn aa?

    Comment by www.ganaa.mn | 2009/02/12

  16. mongol erunhiilugchiiin bish parlamentiin zasaglaltai yum ug ni.

    asuudliin gol ni erunhiiilugch hen bh ve gedegtee bish hen erunhiilugchiiig songoj bna ve gedegt l bna.

    ardchilsan niigemd songoltiig nam bish bid l hiideg.

    Comment by lorenzo | 2009/02/27

  17. Gadaadad bgaa Mongol irgediin songoh ehiig tur hangah yum bol ali ch songuulid Ardchilsan nam yalna.

    Comment by bold | 2009/03/04

  18. ard tvmen bol yuch bichij bolox tsagaan tsaas gej,,xelsen Maou tseden l uxaantai xvn baij dee!!!

    Comment by baya**== | 2009/03/15

  19. Таны хэлдгээс гадна “Винтов бол эрх мэдлийг төрүүлдэг”, “Атомын бөмбөг бол цаасан бар” гэхчлэн Мао-гийн мэргэн хэлсэн олон үг бий л дээ. Эдгээр нь одоо ч гэсэн улс төр судлалын ихэнхи сурах бичигт байдаг юм. Мао бол суут хүн, гэхдээ хятадынх. Аль ч нийгэм Мао-гийн үеийнхээс ихээхэн өөр болсон болов уу даа. Манай ард түмний хувьд ойлгож, сэрж байна даа. Одоо хэн нэг дарангуйлагч дуртай юмаа бичиж чадахгүй л болов уу.

    Comment by gankhuyag | 2009/03/15

  20. delhii dahind ardchilal gej yu ve yaj hiidgiig haruulan gaihuulj baisan Mongol odoo yav daa. hamgiin muugaar duuduulj baih oron bolloo.hamgiin ih oligarhi noerhson baliar uls tortoi oron bolloo.Bidend baharhal baina uu?

    Comment by Anonymous | 2009/04/13

  21. sain baina uu. bi tanaas neg zuil asuuh gesen yum. minii medleg baga uchraas olon zuiliig tungaah shaardlaga ih garch baina. mongold ergelddeg niit mungunii hemjee hed yum bol…

    Comment by ligth | 2009/08/15

  22. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмєнх нарын vеийн хийсэн, хэрэгжvvлсэн 20 тэрбум долларын их єрийг П.Очирбат, Н.Багабанди нар хаах, багасгах гээд бараагvй том асуудлыг Намбарын хvv Энхбаяр хийж, хааж чадсан нь Монголын тvvхэнд алтан vсгээр бичигдэх агуу том гавьяа. Энэ хvний эсрэг элдэв муу зvйл хэлж ярихаа болимоор юм. Энэ Элбэгээг харалдаа шал худлаа энэ тэнд очиж єнхєрсєн, хэлж ярьснаа мартсан алиалагч. Тєрийн тэмцэл, тvмний ядуурал, дэлхийн хямрал дундуур гарч ирсэн Гvvш хааны єрєєсєн дугуй. Чоно борооноор гэдэг шиг. Нэг их СЕО зан гаргаж, маркетингтай ажиллаж гайхшруулах гэсэн хэлбэр гаргасан хvн. Єглєєний цай гэж Хааны зоог юм уу хаашаа юм. Онигоо ярьж инээлгэж байгаад л гаргадаг гэсэн. Ямар ч асуудал шийдсэн юмгvй, улсын хєрєнгєєр тансаглах бас нэг муу арга нь..

    Comment by БАТ | 2009/09/16


Leave a comment