Cудлаач Д.Ганхуяг

ИРГЭНИЙ НИЙГЭМ Л ОГТ БИШ…

Сүүлийн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэний нийгэмд их хайртай болжээ. Том том зөвлөгөөн хийж, иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжихээ амлаж эхлэв. Нөгөөдүүл нь ч гэсэн энд тэндгүй мэдэгдэл гаргаж, яриа таниулга хийгээд жигтэйхэн. Энд монголын онцлогтой тун сонин үйл явдал болж байгаа талаар өгүүлсү.

Хувьсал

Социализмын үеийн олон нийтийн гэгдэх байгууллагуудын оронд барууны маягаар төрийн бус байгууллагууд (ТББ) үүсгэх их аян өрнөв. Хэн дуртай нь нь ямар ч байгууллага байгуулж болно, тэр нь тамга тэмдэгтэй, хамгийн гол нь мөнгөн данстай байгаад хамаг учир нь байлаа.

ТББ-аа ашгийн ба ашгийн бус гэж хуулиар хоёр хуваагаадахсан чинь бүгдээрээ ашгийн бус болоод явчихав. Ашгийн төлөө гэж бүртгүүлээд татвар матвар төлдөг тэнэг монгол гэж хорвоод байхгүй. Ийм юман дээр чинь монгол хүний ухаан ёстой нэг ундарч өгнө шүү дээ.

Асар удалгүй иргэний хөдөлгөөнүүд гарч ирээд жагсаал цуглаан болоод явчихав. Иймээс ТББ-ууд арга буюу “тэмцэх” шаардлага үүссэн юм. Гэхдээ олонхи нь иргэний хөдөлгөөнийг урдаа барьчихаад нэр нүүр олох, үймүүлэх ажилтай болсон юм даа.

Ингээд Монголд иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага хоёр нь яг ижилхэн болчихдог юм байна. Энэ хоёр чинь ялгаатай гэж хэлээд хэлээд огт нэмэр болсонгүй. Энэ үеэр ямар хөгийн юм болсныг яривал бараг үлгэр домог шиг юм болно. Одоохондоо би үүнийг ярихгүй…

Иргэний хөдөлгөөн ид тэмцэж байхад эрх баригчид харьцангуй эвтэй байдаг байлаа. Харин тэдний үйл ажиллагаа саараад ирмэгц эрх баригчид гэдсэндээ хөлөө хийлцээд эхэлдэг юм байна. Энэ мэт олон шалтгааны улмаас тэдэнд иргэний нийгмийн байгууллагаас “хэрэгтэй” юм алга. Үүнийг л би хувьсал гээд байгаа ухаантай.

Монголын ТББ-ууд

Аль ч үндэстэн-төрийн иргэд туйлын олон янзын эрх ашигтай байх бөгөөд энэ нь нийгмийн ач холбогдолтой болоод ирэхээрээ төрөөс гадуурх бүлэг, байгууллага, холбоо, клуб зэрэг зохион байгуулалтын хэлбэрээр ажиллах нь түгээмэл. Үүнийг л ТББ гэх.

Жишээ авъя. Хэн нэг нөхөр эхнэрээ балбадаг бол тэр нь мэдээж хувийн болон эрх зүйн зөрчлийн асуудал болно. Хэрэв үүнийг зохих байгууллагад мэдэгдвэл хуулийн болон захиргааны аргаар шийдвэрлэх бүрэн боломжтой.

Харин зодуулдаг хэдэн хүүхэн нийлээд балмад нөхрүүдээ муулбал зүгээр л зовлонгоо хуваалцсан явдал болно. Энэ нь хараахан байгууллага биш боловч, олон удаа давтагдаад ирвэл ямар нэг бүлэгэрхүү юм болно.

Бүр ч олон зодуулдаг хүүхнүүд нийлж байгаад энэ муусайн “юмнуудтай” ёстой нэг үзэж таръя, гэр бүлийн болон бусад хууль тогтоомжийг өөрчилье, дарлагдсан хүүхнүүдэд тусламж үзүүлье, эрчүүдийн “дээр нь гаръя” гэсэн зорилго дэвшүүлж зохион байгуулалтад орвол энэ нь иргэний нийгмийн байгууллага болно.

Гэхдээ энэ нь нийгмийн нэлээд хэсгийн дэмжлэгийг авч байж л сая жинхэнэ ТТБ болно. Ерөнхий агуулга нь ийм. Тэрнээс биш үүнийг Хууль зүйн яамны бүртгэлээр хэмжээд байдаг эд огт биш…

Харин манайд бол энэ бүх юм мэдээж урвуугаараа л явна шүү дээ. Жишээлбэл, нөхөртөө зодуулдаг биш, харин ч нөхрийнхөө толгой дээр гараад суучихсан, эсвэл нөхөртэйгээ нийлж бизнес хийх гэсэн даварсан авгайчууд гадаадын аль нэг байгууллагаас төсөл олж аваад жинхэнэ зодуулдаг хүүхнүүдийн эрх ашгийн өмнөөс судалгаа хийх, тэдний өмнөөс улс төрд шууд оролцох, мөнгө олох хэрэгсэл болгочихвол ямар элэнцэг нь иргэний нийгмийн байгууллага байхав.

Манайд хаана л бол хаана “хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүл”-ийн байгууллагууд пиг дүүрэн байвч эмэгтэйчүүдийн ахуй байдалд ахиц огт гардаггүйн нэг учир нь энэ болно. ХЗДХЯ-ны бүртгэлээс өөр юмгүй ийм ТББ-уудыг хүмүүс нэг хэсэг сонирхож байгаад дараа нь голдуу хаяад явчихдаг юм.

Энд би ганц эмэгтэйчүүдийн байгууллагаар жишээ авч байна, цаашаагаа хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүний эрхийн гэхчлэн ихээхэн “аюултай” байгууллагууд манайхаар дүүрэн бий.

Энд нэгд, мөнгө олохын тулд олон улсын хэмжээнд худал ярина, хоёрт, олсон мөнгөө идэж уух, завших ажлыг зохион байгуулна, гуравт, төр болон намтай далдуур шууд хамтран ажилладаг болохоор нь би аюултай гэж хэлээд байгаа юм. Тэд голдуу хийдэг хоёрхон ажилтай. Нэгд, судалгаа хийнэ. Тоотой хэдхэнээс бусад нь судалгааг ч ёстой нэг оронцоглоно. Судалгаа бол мэргэжил атал манайд дурын ТББ “судална” шүү дээ. Судалгаа бол гадаадын төслийн мөнгийг идэх хамгийн шалгарсан арга юм. Хоёрт, хурал хийнэ. Энэ бол бас л сонгодог арга болно. Хааяа нэг хэвлэлийн бага хурал хийнэ. Ингээд л гүйцээ.

Гадаадынхан төсөлдөө хяналт тавьдаг болохоор төр шигээ арай ч бүгдийг нь “идэж” зүрхлэхгүй. Гэхдээ гадаадынхныг онхолдтол хуурах мянга түмэн монгол аргатай. Гадаадынхан монголын энэ “аргыг” гадарладаг хэдий ч эсвэл “илрүүлж” чаддаггүй, эсвэл “нүдээ аниад” өнгөрдөг юм.

Иргэний мэргэжилтнүүд

Сүүлийн хэдэн жил ТББ байгуулж, гадаадын төслийн мөнгө байнга идэж, улс төр хийдэг мэргэжлийн нэлээн олон иргэнтэй болов. Эднийг бид бараг нэр нэрээр нь мэднэ дээ. Хар ухаанаар бодоход нэг хүнд нэг байгууллага байхад хангалттай санагдана.

Ухаандаа Та бидний сайн мэдэх Ж.Занаа гэхэд л “Cedaw Watch”, “Иргэдийн алъянс”, “Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгэм”, “Төрийн бус байгууллагын сүлжээ”, “Соёмбо”, “7 дугаар сарын 1” зэрэг 10-аад байгууллагын ерөнхийлөгч, тэргүүн, дэд тэргүүний албан тушаалтай. Түүнтэй адил нөхөр, гэр бүлээрээ нийлж байгаад иргэний байгууллагаар дагнан “ажиллаад” сурчихсан эмэгтэйчүүд голдуу олон хүн байх.

Ухаандаа магадлал болон сэтгэл зүйн хувьд Ж.Занаа л нөхрөө “зодож” магадгүй юу гэхээс хөөрхий нөхөр нь авгайнхаа байгууллага болгоны нягтлан, хяналтын зөвлөлийн гишүүнээс нэг их хэтрэхгүй. Гэхдээ тэр нөхөр эхнэрийнхээ төсөлд аудит хийх ажлыг жигтэйхэн “сайн” хийгээд байдаг юм билээ. Ерөнхийдөө бол эдгээр цөөн хүмүүс манай “иргэний нийгмийн мэргэжилтнүүд” болох бөгөөд ийм мэргэжил бусад улсад байдаг эсэхийг би сайн мэдэхгүй.

НҮБХХ-ийн нэг том судалгааны багт орсон эрдэмтэд арга зүйн сургалт зөвлөгөөн хэд хэд хийсэн юм. Монголын судалгааны багийнханд яриа хийх мэргэжилтнүүдийн нэрсийн дотор өнөөх Ж.Занаагийн нэр байж байх нь тэр. Жирийн багш хүүхэн монголын нэрд гарсан эрдэмтдэд иргэний нийгмээр зөвлөгөө өгөх хүртэл “томордог” л юм билээ. Аливаа юманд чинь хэмжээ хязгаар гэж баймаар…

Сүүлдээ иргэний нийгэм гэнгүүт энэ хэд л санаанд орох жишээтэй. Тэд ч энэ үүрэг рольдоо дасчихсан, өөрийгөө “иргэний нийгэм”, түүний “шууд төлөөлөл” гэж ойлгодог болжээ. Хувь хүн юм уу, ТББ өөрийгөө нийгэм гэж үзэх ахул хамаг юм болохоо байж байгаагийн баттай шинж болно.

Иргэний нийгэм яагаад хэрэг болов ?

Тони Блейр 2002 онд Олборлох Үйлдвэрийн Ил Тод Байдлын Санаачлага (цаашид ОҮИТБС гэнэ–Д.Г.) гээчийг санаачилж, энэ нь олон улсын конвенци болж, түүнд нь манайхны өрөөсөн дугуй 20 гаруй орон нэгдсэн юм. Энд Олборлох салбарыг хөгжүүлэхэд Засгийн Газар, хөрөнгө оруулагчдаас гадна ТББ-ууд заавал оролцоно, тэгээд ил тод байх ёстой гээд баримтлах зарчмыг нь заагаад өгчихсөн байдаг юм.

Манай эрх баригчид 2005 оноос эхлээд ашигт малтмалаа хулгай хийх гэж их оролдсон юм шүү. Энд үед болсон олон хөгийн юмыг ярих цаг удахгүй биз .

2006 оны 2 дугаар сар. “ОҮИТБС-ын төлөө төрийн бус байгууллагуудын эвсэл” гээчийг байгуулав. Энэ эвсэлд: Ариун суварга хөдөлгөөн, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо, Бүс нутгийн байгаль хамгааллын Хангай хан сүлжээ, Зориг сан, Ил тод байдал сан, Миний монголын газар шороо, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо, Монголын жижиг дунд уурхайнуудын Монмин нийгэмлэг, Монголын ногоонтны хөдөлгөөний сүлжээ-Сэлэнгэ аймгийн зөвлөл, Ойн менежментийн холбоо, Монголын Тул хамгаалах нийгэмлэг, Мэдээлэл, олон нийтийн харилцааны Инфорум төв, Нээлттэй нийгэм форум, Онги голынхон хөдөлгөөн, Онон-Улз голынхон хөдөлгөөн, Уугуул хөдөлгөөн, Хүний эрх хөгжил төв оржээ. Эд нар монголын иргэд болон нийгмийг бүхэлд нь “төлөөлж”, улмаар төр засаг гэрээгээ үзэглэхэд бэлэн болоод байсан нь эндээс тодорхой байдаг юм.

Одоо эрх баригчид тэр үед ёстой “сайхан гэрээ” хийж ашигт малтмалаа ашиглах гэсэн чинь энэ иргэний хөдөлгөөнүүд үймүүлээд хамаг цаг, алтан боломжийг үгүй хийчихсэн гэж донгосч байгаа.

Үгүй шүү, ноёдоо. Та нарын эв түнжин хагарч, олох ашгаа тохирч чадаагүйгээсээ жинхэнэ болон хуурамч хөдөлгөөн, ТББ байгуулж, хутган үймүүлж, хэрүүлээ гудамжинд гаргаснаас болсон. Тэднийг тал талаас нь турхирч, өөрсдөө ард нь суучихаад үймүүлж байсныг чинь нотлох баримтууд одоохондоо устчихаагүй байгаа шүү…

ТББ-аас Иргэний нийгмийн байгууллага руу…

Яагаад ТББ-ууд Иргэний нийгмийн байгууллага болчихов ? Энд шинэ юм огт байхгүй. ТББ-ууд үүсч, тэгээд төрийн ажлын зарим боломжтой хэсгийг гүйцэтгэх, хяналт тавих талаар зохицон ажилладаг болчихвол иргэний нийгэмд дөхөж очно. Ингэж ажилладаг нийгмийг ерөнхийдөө иргэний нийгэм гэнэ. Энэ нийгэмд төрөө хянадаг байгууллагуудыг иргэний нийгмийн байгууллага гэнэ. Угаасаа л ТББ л байхгүй юу даа.

Гэхдээ манайд иргэний нийгэм байхгүй. Үндсэн Хуулин дээр л байдаг байх. Учир нь иргэдийн оролцоо, идэвхи гэж чухал юм оргүй болсон, мөн иргэдийн эрх, эрх чөлөө, хүний эрхийн бүх үзүүлэлтээр судлаад ийм дүгнэлт хийж байгаа юм.

Одоо Та хар л даа, нөгөө л хэдэн “иргэний мэргэжилтнүүд” хуучин дуугаа шинэчлэн дуулж байна даг. Телевизээр дүүрэн “иргэний нийгэм” байгаа биз дээ. Тэдний олонхийг гаднаас нь харахад нэг их сүрхий иргэдийн төлөө юм шиг боловч дотроос нь үзвэл голдуу мөнгөний улс төр л байдаг юм ш дээ.

Иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй болсон хоёр шалтгаан буй. Нэг. Ашигт малтмалын асуудлыг шийдвэрлэхэд, тодруулбал иргэний нийгмийг төлөөлөхөд тэд амин чухал хэрэгтэй. Дээр үүний жишээг үзүүлсэн. Одоо тэд “хоёр толгой”-д хяналт тавихын тулд “иргэний байгууллагуудын” хувьцаа нэхнэ. Энэ бол гарцаагүй. Хоёр. Улс төрийн задралын үед иргэнээ “бараадах” зүй ёсны шаардлага үүсдэг.Ядахдаа МҮОНРТ-ийг хянах, бүр болохгүй бол жагсаал цуглаан зохион байгуулах, улмаар үймээн гаргасан ч болно ш дээ.

Жинхэнэ иргэний хөдөлгөөнийхний заримыг нь шоронд хийчихсэн, заримыг нь айлгачихсан учраас мөнгөний шуналтай, гоё ярьж чаддаг “иргэд” амин чухал болчихсоны учир нь ердөө л энэ. Үүнийг л жинхэнэ улс төр гэдэг юм. Н.Энхбаяр Ж.Занаад бараг “дурлачихаад” байгаа нь лав л сайны ёр биш дэг…

Монголд зорилтынхоо дагуу жинхнээсээ ажиллаж байгаа хэдхэн ТББ буй. Энд зориуд тэдний нэрийг дурдаагүй. Нийгмийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн цөөн нөхөд минь намайг уучлана биз ээ. Би хэн нь гомдох, хэн нь уурлахыг л харах гэсэн юм.

Зарим хүн намайг эмэгтэй хүнийг хүндэтгэсэнгүй гэх байх. Хэдхэн гэр бүл эхлээд “идэвхитэй” бараг бүх ТББ-уудыг хянаж, дараа нь бүгдийг нь нийлүүлсэн сүлжээ байгуулж “удирдаад” байхаар нь хэлэхээс өөр арга надад алга. Би олон жил харж, судалж, тэссэн юм шүү…

Жишээ болгож нэр дурдсан хүнээс бусдыг нь би мэдэхгүй байгаа зүйл огт үгүй, зүгээр л төртэй “жиг ургуулсан” олон авгайтай зэрэг муудалцах эвгүй учраас тэр л дээ. Хэрэв тэд хилэгнэх аваас хэлэх үг, баримтаа бэлэн байлгаж байсан нь дээр биз дээ. Тэд л лав иргэний нийгэм огт биш дэг…

Судлаач Д.Ганхуяг

2009 оны 2 дугаар сарын 2.

2009/02/01 - Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 27 Comments

27 Comments »

  1. сайхан бичлэг болжээ. баярлалаа, таны нийтлэлүүдийг шимтэн уншдаг, өдөр бүр шинэ нийтлэл орсон эсэхийг нь шалгадаг болсон шүү. Таны судалгааны ажилд амжилт хүсье

    Comment by dk | 2009/02/01

  2. Өө зайлуул, Би тэр хүний талаар арай өөр бодолтой байсан юм сан. Манай мөнгө шүтсэн тогтолцоо хүмүүсийг алж байна аа, тэ.

    Comment by Гантулга | 2009/02/01

  3. Сайн нийтлэл болжээ. Таны нийтлэл бүрийг шимтэн уншдаг шүү

    Comment by J.Bayar | 2009/02/01

  4. Дайснаа нэмэж орхилоо доо.
    Нээрээ эд нар худлаа баахан хэвлэлийн хурал хийгээд иргэдийн эсэргүүцэлийг мохоогоод бдаг шдээ.
    Яг үзэл бодолоо илэрхийлэх агшинд гудамжинд гараж ирэхгүй улс төр оролцоод ирэхээрээ дуу ороод л зурагтаар нэг донгодож өгнө!

    7 сарын 1 ны дараа хэн нь хэн бэ гэдгийг сайн хараж авсан.
    Иргэд алуулаад , шоронд хорьж байхад эвлэлдэн нэгдээд энэ бусармаг үйлдэлийг тас цохих байсан юум.
    Сая уншаад бүр сайн бататгаад авлаа!

    Comment by сонирхогч | 2009/02/01

  5. Би хэдэн нөхөр, хэдэн дайсантай байх нь зөвхөн миний хэрэг байх аа. Миний төлөө онц их санаа зовоод хэрэггүй дээ.
    Онц байдал цуцлагдсаны дараа яг 7 дугаар сарын 5-нд “Улс төрийн мухардал” гэсэн өгүүлэл бичиж, тэр өдөртөө “УТС”-нд шууд хэвлүүлсэн нь одоо ч энэ блогт байж байгаа. “Бусармаг үйлдлийг тас цохих байсан юм”, “Гудамжинд гарч ирэхгүй” гэж Та хагас жилийн дараа хэлж байна. Үүн шиг амархан юм байхгүй. Харин тэр үед төр засгийн эсрэг эхэлж дуугарах бол жинхнээсээ асуудал байсан юм шүү. Хэн нь хэн гэдгийг би урд нь ч мэддэг байсан, тэр үеэр бүр ч илүү ухаарсан. Таныг бол би хэтэрхий сайн мэдэж байна…

    Comment by gankhuyag | 2009/02/01

  6. Тэгээд ниргэсэн хойно нь хашгирав гэдгээр л хэдэн сарын дараа асуудалыг тавиад эхэлсэн.
    Чадах бүхнээрээ эсэргүүцэлээ илэрхийлсэн ! Нэтээр уриалаад нэмэргүй гэдгийг сайн ойлгосон. Залуус ихэнх нь дургуйцаж бсандаа.

    Comment by сонирхогч | 2009/02/02

  7. Одоо шүүх засаглал ( Энхбаяр нь удирддаг билүү)мөн Баярын мэдлийн хууль зүйн яам яаж ажилдагыг яруу тодоор харуулаж бнашдээ.
    Таны нийтлэлийг уншсан бас сая дахиад уншлаа!
    Баяр уснаас хуурай гарна гэж байхгүй шүү! Юу ч мэдээгүй бас бараг шинэ намыг хүлээж авсан гэх . Үнэндээ энэ 2 яг адилхан шүүдээ Ганаа ахаа .
    Энэ хүний тарьж бгаа балаг шууд утгаараа Энхбаярын гайг давтаж байна! Зурагдсан пянзсан шиг хэдэн төрөөс баяжигсадыг хольж солиод үсрэнгүй хөгжилийн замд яг орож харагдааж!
    Энэ хэдэн бялдууч новшнуудыг тойруулчихаад реформ хийдэгүй л бхгүй юу

    Comment by сонирхогч | 2009/02/02

  8. С.Баярыг “уснаас нойтноор” нь гаргаад ирэхийг чинь хэн ч Танд боль гээгүй. Тэгвэл сайн л биз дээ. Энэ өгүүллийг би хагас жилийн өмнө бичсэн. Тэнд Таны хэлсэнтэй дүйх юм ганц ч байхгүй.
    Та тийм ч их залуу хүн биш юм. Энэ насанд, ийм үед даалгавраар бичих шиг аюул байдаггүй. Гэхдээ аюул нь би биш шүү дээ.

    Comment by gankhuyag | 2009/02/02

  9. Zarim neg TBB-n unen nuur tsaraig ilchilsen niitlel boljee.
    Tand bayarlalaa.J.Zanaag uuriin ni hureeleliin humuus bol
    tusliin mungiig herhen “idedgiig” sain medej baigaa bolovch,diilenh olon ni ter busguin gegeen dyriig zuragtaar harj,goyo yarihii ni sonsoj baihdaa ” neeree l tiim dee” gej bodoh humuus daan ch olon.Neg hun yasan olon baiguullagiin terguun,ded terguun baidag yum be?Sonirholtoi
    ni ene olon baiguullagad negdsen humuus terguunteigee ” neg
    tergenii 2 dugui ” bolj taarah ni uu,ugui l baimaar.Tusul neriin dor yamar zavaan yum bolj baidgiig gadniihan ilruulj chadadgui gehed itgemeergui,nudee aniad ungurdug gehed bas l sonin.Tegeheer bas mongolchuud shig huvi hurtdeg yum bolov
    uu? Tusul jinhen utgaaraa tusul bolon heregjih tsag mongold maani udahgui irne gedegt naidya daa.

    Comment by Soogii | 2009/02/02

  10. Ganhuyag chini 6-30 nd MAXN- yalchihlaa geed XU namiin bairaar orj bayar hurgeed arhi uuj shal sogtuu heerch yavsan shdee.S.Bayariig namiin darga bolohoor namdaa ergej ornogeed lyavaad baisan ter ni mani huniig sain medeh uchiraas namdaa avaagui yum gesen.

    Comment by Anonymous | 2009/02/02

  11. Ganhuyag chini 6-30 nd MAXN- yalchihlaa geed XU namiin bairaar orj bayar hurgeed arhi uuj shal sogtuu heerch yavsan shdee.S.Bayariig namiin darga bolohoor namdaa ergej ornogeed lyavaad baisan ter ni mani huniig sain medeh uchiraas namdaa avaagui yum gesen.tuunii bichsen yumiig hevleh sonin oldohoo boliod UTT-n sonin zaigaa beglehiin tuld hiiteldeg bolson .

    Comment by Anonymous | 2009/02/02

  12. chinii niitleliig yamarch sonin toohoo bolson shdee avilgaliin zagalmailsan eh soningiinhoo zai talbaig duurgehiin tuld arga buyu tavidag bolson gesen

    Comment by Anonymous | 2009/02/02

  13. За яахав, би МАХН-д “баяр хүргэх” боллоо гэж саная. Сонгуулийн яг маргааш нь гадаад, дотоодын ажиглагч, сурвалжлагч, гишүүд, дэмжигчид зэрэг олон зуун хүн бужигнаж байхад МАХН-ын байраар намайг орно гэж Та нар яаж бодож олов оо?
    “Голлох” ТТБ-ынхан л ингэж тэнэгтэх байх. Төслийн мөнгөнөөс өөр юм бодохгүй болохоор сэтгэхүй чинь зогсчихож дээ. Би бүр ч илүү ноцтой баримт гаргаж чадна шүү. Тэгээд хэн нь илүү хохирохыг үзье л дээ…

    Comment by gankhuyag | 2009/02/02

  14. Нийтлэлийн агуулгатай холбоогүй зүйл тавьсанд уучлаарай.

    Comment by Buya | 2009/02/02

  15. Уучлаарай Буяа. Таны Богдын тухай санал нэлээд том өгүүлэл болсноос гадна энэ сэдэвтэй огт холбоогүй болохоор би арилгалаа. Таныг саналаа “Тантай харилцах цонх”-нд тавихыг зөвлөж байна. Би аль алийг нь үздэг юм. Та бид энэ сэдвээр ярих цаг удахгүй гэж би бодож байна.

    Comment by gankhuyag | 2009/02/02

  16. ai,, huurhii parnoi uvschuun gej….reketuud odoo hoorondoo henleldeed ehellee

    Comment by ha | 2009/02/03

  17. Ахиад л эмч… Энд би ганц хүнээр жишээ авч, ямар ч хяналтгүй байсан асар том сүлжээний зах зухыг л өгүүлсэн. Энэ нь Танд хоёр хүн хэмлэлдэж байгаа мэт санагдаж л дээ. Та юу ч ойлгосонгүй. Иймээс Та аливаа сэдвийг 5-10 удаа уншиж эхлээд ойлгочихоод, дараа нь онош монош, гадаад нэр томъёо хэрэглэхийг зөвлөж байна.

    Comment by gankhuyag | 2009/02/03

  18. Монголын улс төр дэндүү бохир, бас хүмүүс нь бүгд нэгнээ таньдаг болохоор гайгүй шинээр бий болсон ТББ-уудыг улс төрийн тоглоомондоо татаж оруулаад, унагачихаад байна л даа. Хуучцуул залуу үеийг хуучин болгоод байна.

    Comment by монгол хүн | 2009/02/06

  19. Bi tani niitleliig mash anhaaraltai unshlaa. Bas Zanaa guaig yasan olon baiguullaga tuluuluud bdag yum be gej dotro boddog bla. Tiimee bur tusliin mungu ter ene gehgui bugd idej bga, bur ter argadaa ulam surmag bolj bga bh. Deedchuud buyu nuguu ulgerlen duuraih humuus ni ideed baihaar dood ajiltnuud ch mun sursan shat shatanda ideed bur buzartai. Bi odoo ih sanaa zovdog zuil bol, olon ulsin baiguullaga tusul nertei nuguu l idej sursan humuus bair suuria ezelcheed ideed bga, hezee tusul jinhene ezende hureh yum be? Tani niitlel bidend duu hooloigoo negtgehed mash ih huvi nemertei. Olon hund medeelel ugnu.

    Comment by Muugii | 2009/02/17

  20. Hen hychtei, tyynii ynen shyy dee. 7.1 nd irged yalsan bol “tyyniig” shyyh blaa… Gitler daind yalsan bol holbootnuudiig shyyh blaa…

    Comment by Bold | 2009/03/03

  21. Magadgyi “tyyniig’ shyyh tsag ireh ch yum bil yy hen medlee…

    Comment by Bold | 2009/03/03

  22. Одоо Энхбаярын ивээсэн олон арга хэмжээнүүд.Заримыг нь ТББ
    болгочихоод бүр НҮБд ббүртгүүлэх талаар хөөцөлдөх тухай хаана уншлаа даа?

    Comment by anand | 2009/03/12

  23. Zov zuil bishjee manaid daansh tuushtai temtseh hun b.hgui bugd ashig sonirhlin zorshiltoi suuliin ued uneniig ni heleheer ta ooroo hiihgui b.j hiisen humuusiig buu shuumjel ooroo hii gedeg bolson b.na lee hortoi huns zardag Nomin shuljee mongo nehdeg emsh,ahmadig nud uzuurledeg manai niigem,avilgashidtai sulbeeldsen ene tor er ni hezee uls shig uls bolohig medehgui b.na bi gadaad ajil hiij b.gaad 8 jiliin daraa irehed ene oron yaduural bur gaarsh nogoo ene orni ongo zus gej buur ongorshee demii l halaglaj buhimdaj boldog bol bugdiig ni olon ulsin shuuhed ogmoor b.na

    Comment by ono | 2009/03/18

  24. Та л эхлээд тэмц л дээ. Хүн болгон айсаар байгаад одоо бүр боол болох нь шив дээ. Та өөрөө эхлээд хий. Олон Та нийлээд ирэхээр Ард Түмэн болдог юм. Ямар ч олон улсын шүүх Танд туслахгүй дээ…

    Comment by gankhuyag | 2009/03/19

  25. Bid nar Ganhuyag gedeg sudlaach nertei, setgetsiin gajigtai xuniig mednee. Sudalgaa xiij bazaasan yumgui murtuu ajil xiideg xumuust urgelj ataarxaj yavdag xun bna lee. Zanaa guaid ataarxaj xudlaa baaxan bichsen baigaa ni uuriinx ni xiisen bulxaitai xolbootoi yumaa, xudlaa gevel CSI indexiin sudalgaa xiisen bagaas asuugaarai. Zanaa guai shig zorigtoi, shuluuxan xelj bgaa xun olon bish shuu, Ganxyag guai uuruu yu xiisen be?

    Comment by Suuri | 2009/04/05

  26. Таны тухай Ганхуяг судлаач ёстой нэг бүлтэрч өгсөн байна даа гэж таньдаг хүн маань хэлээд энэ сайтыг хэлж өглөө. Тэгээд би цаг гаргаад таны хийсэн судалгаанд хариу бичье гэж шийдлээ.

    Та Занаа судлалыг их тааруу, бүр муу хийжээ. Судалгаа хийж байгаа хүн бол асуудлаа сайн баталгаажуулахын тулд судалгааны олон аргыг ашигладаг. Гэтэл таны судалгаа хии хоосон таамагаар дүүрчээ. Тэр CEDAW Watch гэдэг байгууллага маань 2003 оноос Иргэдийн Алъяанс төв болсон. Би захирлаар нь ажилладаг. Үндэсний Соёмбо Хөдөлгөөнөөс бусад нь ТББ биш, сайн дурын үндсэн эвлэлдэн нэгдсэн сүлжээ бөгөөд хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн эсрэг тэмцдэг түр холбоод юм. Манай байгууллагын нягтланг Даваасүрэн гэдэг. Энэ ажлыг 10 жил хийж байна. Тиймээс нөхөр эхнэр 2 санхүүгээ бариад аудит хийгээд байдаг гэсэн судалгаа чинь ор үндэсгүй юм.
    Та хэн нэг хүнд хорссон хорсолоо гүтгэлгийн шинжтэй “судалгаа”гаар судлаач нэрээ ашигладаг гэдэг чинь анхны удаа биш гэдгийг таны бичсэн олон “судалгаа” хэлдэг.
    Та надад хорсох үндэслэлтэй. Юу вэ гэвэл Иргэний нийгмийн индэкс судалгаа хийх хүнийг шалгаруулах үед Хашбатын Хулан найз маань таныг санал болгож байсан. Тэгээд та судалгаа хийх асуудлыг гаргаж ирэхдээ орчин үеийн судалгааны арга барилаас ихэд хоцорсон ажлын төлөвлөгөө гаргаад тэгээд бас учир нь олдохгүй битүү хатуу хэдэн $-н тоо өрөөд ирж байсан шүү дээ. Тэгээд энэ их мөнгөө задлаад тайлбарлаад өгөөч гэхээр уурлаад, шүлсээ цацаад байснаа санаж байгаа биз дээ. Тэгээд бид энэ хүн бол СИВИКУС гэдэг нэртэй олон улсын байгууллагын тавьж байгаа шаардлагад нийцэхгүй хүн байнаа гэдгээр таныг судлаачаар авахаа больсон. Тэгээд л таны уур одоо хүртэл арилдаггүй бололтой.
    Та иргэний нийгэм, ТББ-н талаар их буруу бодолтой явдаг хүн байна. Судлаач хүн бүх зүйлд оновчтой хандаж, дүгнэлтээ сайтар хийсэн судалгаанд дээр үндэслэж дүгнэлт хийх ёстой байдаг. Энэ бол судлаачийн үүрэг бөгөөд судлаач хүн бол өндөр ёс зүйтэй байх нь чухал.
    Тиймээс ТББ болон манай байгууллага, миний тухай олон нийтэд гаргаж тавих гэж байгаа бол өөрийн биеер хүрч ирж, манай байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж болно. Урьж байна. гадаад дотоодын олон судлаачид манай байгууллагад ирдэг, надтай нүүр тулан асууж, ярилцдаг. Дашрамд хэлэхэд олон улсын санхүүжүүлэгч нарын хяналт таны бодож байгаагаас хамаагүй чанга, хамаагүй зарчимч, төслийн үйл ажиллагаанд зориулах ёстой зүйлээс нэг ч цент зөрүүлж болохгүй дүрэмтэй байдаг. Энэ асуудлыг ч бас судалгаандаа оруулж болно шүү дээ.
    Эцэст хэлэхэд, миний тавьсан зарчимч шаардлагад хорсож явдаг бол үүнийгээ больж Далай ламын хэлснээр Уур тэргүүтэй хорт сэтгэлтэйгээ тэмцэхийг уриалж байна. Хүн ингэж байж ариусана. Муу юм надад биш өөрт чинь байна гэж хэлье, Ганхуягаа.

    Comment by Занаа | 2009/04/06

  27. Занаа минь дээ.90ээд оны сүүлчээс энд тэндээс төсөл олж болдог аргыг мэдчихээд чи янз янзын л юм хийж явсан даа.Юу ч билээ хүүхнүүдээр гар урлалын маягийн юм хийлгээд тэрнийгээ Шинэ Зеланд билүү Австрали руу гаргаж зарах юм яриад явж байсныг чинь санах юм байна. Сүүлдээ овоо төгөлдөршөөд арай өөр маягийн бизнесс рүү орсон дуулдсан.Энхбаярт цаагуураа үйлчлээд байдгийг чинь олон хүн ярьдаг юм ш дээ.Одоо бүр байгаад төсвөөс хэдэн хувь ч билээ авах ёстой гэж зурагтаар ярьж байхыг чинь сонсоод гайхаж билээ.Иймдээ ч Баабар ТББын нэрэн доор бизнесс хийдэг хүмүүсийг марк цуглуулагчдын нийгэмлэг гээд байгаа юм шүү дээ санаа нь.Иргэний нийгэм яав ч та нар биш. Хашбатын Хулангийн өөртэй чинь найз гэдэг юу л бол…90ээд онд гарч ирсэн та нар шиг хөгийн хэдэн авгай хүүхнүүдээс Хулан их дөлж явдаг юм шүү.
    Та нарын цаагуураа Энхбаярын гар хөл болж явдгийг жирийн хүмүүс мэдэхгүй.Түүнд хэрэгтэй үед нь гарч ирж орилчихоод бусад үед нь шудрага царайлаад явж байх нь бас ч гэж нилээн эрт зарим юмны учрыг ойлгосон хүний хувьд таньд илүү ашигтай байж болох юм.
    Ганхуяг та 2ын асуудлыг хэн мэдлээ. Гэхдээ Ганхуяг гуайн ёс зүйн талаар үг хэлэх ёс зүй таньд л лав байхгүй.

    Comment by Anonymous | 2009/04/20


Leave a comment