Cудлаач Д.Ганхуяг

Ж.СОРОС. ХЯМРАЛЫН ЭСРЭГ ДАЯАР БОДЛОГО: ШИНЭ МӨНГӨ БҮТЭЭХҮЙ

Aмерикийн миллиардер Та бидний сайн мэдэх Жорж Сорос одоо болж буй дэлхийн эдийн засгийн даяар хямралыг дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд учруулах гамшгаар нь ЗХУ задарсантай зүйрлэж, хямрал “ёроолдоо хүрэх” хараахан болоогүй, ойрын үед хүрэх нь юу л бол хэмээн мэдэгдсэн тухай Рейтерс агентлаг мэдээлсэн байна. Энэ сарын 20 –нд Колумбийн Их Сургуульд дэлхийн эдийн засгийн шилдэг экспертүүд цугласан эрдэм шинжилгээний хурал дээр Сорос АНУ-ын их хямралын (депресс) үед ч гэсэн санхүүгийн нөхцөл байдал өнөөгийнх шиг муу байгаагүй гэж мэдэгджээ. Соросын хэлж байгаагаар Lehman Brothers банк дампуурснаар дэлхийн санхүүгийн систем задарсан бөгөөд одоо “амьсгалын аппарат”-д орчихоод байгаа аж. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сорос нэг чухал өгүүлэл бичсэн бөгөөд үүнийг элдэв тайлбаргүй орчуулах нь дээр гэж би үзлээ. Мэргэжлийн хүн биш учраас зарим нэр томъёог буруу ойлгосон байвал уучилна биз ээ. Харин ноён Соросын өмнөөс намайг битгий загнаад байгаарай гэж хүсч байна.                                        Read more »

2009/02/22 Posted by gankhuyag | ОРЧУУЛГА | | 12 Comments

А.БААТАРХУЯГ. 10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…

“Улс төрийн сонин”-ны 2009 оны № 5-д А.Баатархуягийн нэн сонирхолтой өгүүлэл гарсныг би өөрөөс нь гуйж байж сайтдаа нийтэлж байна. Энэ өгүүлэл түүхэн сэтгэлгээний маш өвөрмөц эрэгцүүлэл болсон нь эргэлзээгүй юм.  “УТС” бизнесийн тодорхой шалтгааны улмаас интернетэд гардаггүй юм. Та бүхэн коммент бичмээр санагдвал politicalnewspaper@yahoo.com хаягаар харилцаарай. Учир нь би зохиогчийн өмнөөс хариулах нь зохимжгүй.. Read more »

2009/02/17 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 66 Comments

ЯАСАН “САЙХАН” ХЯМРАЛ ВЭ…

Дэлхийн эдийн засгийн хямрал болсон чинь манай эрх баригчид баярлаж байна гэж жигтэйхэн. Бүх улс төрч, эдийн засагч, төрийн бус байгууллагынхан одоо л нэг хийх ажилтай болж байх шиг. Баабарын “нууц” захидал ил тодоор интернетэд тавигдаад ирэхлээр энэ хямрал хэр зэрэг далайцтай үзэгдэл болох нь дэндүү тодорхой байна. Монгол хямралыг дэлхийн хямрал руу тохох том үйл ажиллагаа илт явагдаж байна. Энэ тухай өгүүлсү. Read more »

2009/02/14 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 17 Comments

ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ…

Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлсү. Read more »

2009/02/08 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 22 Comments

ИРГЭНИЙ НИЙГЭМ Л ОГТ БИШ…

Сүүлийн үед Ерөнхийлөгч Н.Энхбаяр иргэний нийгэмд их хайртай болжээ. Том том зөвлөгөөн хийж, иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжихээ амлаж эхлэв. Нөгөөдүүл нь ч гэсэн энд тэндгүй мэдэгдэл гаргаж, яриа таниулга хийгээд жигтэйхэн. Энд монголын онцлогтой тун сонин үйл явдал болж байгаа талаар өгүүлсү. Read more »

2009/02/01 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 27 Comments