ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 9
Таамаглал дэвшүүлэх
Энэ удаад таамаглал (гипотез) дэвшүүлэх тухай авч үзье. Яагаад ч юм таамаглал гэхээр манайхан ямар нэг таах, тааварлах гэсэн утгатай болгочихдог юм. Таамаглал дэвшүүлдэг социологич их ховор доо. Юугий нь таамаглаад байдгийм, шууд л судалъя гэх. Үүнээс чинь болоод хамаг судалгаа чинь “будаа болдог” болохоор л би ярих гээд байна л даа.
• Таамаглал гэдгийг социологи болон бусад шинжлэх ухааны сурах бичгүүдэд ерөнхийдөө адилавтар тодорхойлсон байдаг.
• Ухаандаа: “Таамаглал гэдэг бол судлан буй социал объектын бүтэц, социал үзэгдлүүдийн хоорондын харилцаа холбооны шинж чанар, агуулгын тухай шинжлэх ухааны төсөөлөл юм” гэсэн байх жишээтэй.
• Дээрээс нь бас судалгаа болгонд таамаглал дэвшүүлж тэр нь эсвэл батлагдана, эсвэл няцаагдана гэж гэж байнга сургадаг. Энэ нь залуу байхад голдуу чихний хажуугаар л өнгөрнө шүү дээ.
• Дашрамд дурдахад хэрэв Та таамаглал дэвшүүлээд тэр чинь “няцаагдвал”, өөрөөр хэлбэл батлагдахгүй бол Та “ялагдсан”, судалгаа чинь утга учиргүй болсон хэрэг огт биш гэдгийг заавал санаж явах ёстой шүү.
• Бидэнд одоо байгаа, гэхдээ юмс үзэгдлийг тайлбарлахад хангалтгүй мэдлэгийг боловсронгуй болгох юмуу баяжуулах ёстой шинжлэх ухааны шинэ тайлбарлал, зүй тогтол олох гэж таамаглал дэвшүүлдэг юм л даа.
• Та бид өмнө нь ойлголтынхоо системийг бүрдүүлчихсэн байгаа. Одоо ахиад юун гипотез мипотез гэж толгой эргүүлээд байгаа юм гэж бодов заа. Би ч гэсэн залуудаа ингэж боддог, гипотезгүй судалгаа явуулж олон удаа “сөнөж” байсан болохоороо ингэж хэлж байна л даа.
• Сэдэв болгоныг хөндөх боломжгүй болохоор нөгөөх л гэр бүлээ л жишээ болгож авъя даа. Дашрамд хэлэхэд би гэр бүлийн судлаач биш шүү.
• За ингээд Танд гэр бүлийн талаар ямар нэг ойлголтын систем байгаа. Дээр нь бас чамгүй мэдээлэл байгаа. Тэгэхдээ Таны энэ мэдээлэл чинь чинь системтэй, цэгцтэй байна гэж хорвоо ертөнц дээр байхгүй.
• Ухаандаа Танд гэр бүл “задарч” байгаа, эсвэл “бэхжиж” байгаа олон мэдээлэл байгаа. Эсвэл гэр бүлд бидний мэдэж байгаагаас огт өөр хүчин зүйл нөлөөлж байж болно.
• Эсвэл Таны бодлоор гэр бүлийн эдийн засгийн тал нь “болоод”, бэлгийн тал нь “болохгүй” байх тохиолдол энүүхэнд.
• Өөрөөр хэлбэл Та маш их зөрчилтэй, сүлжилдсэн, шалтгаан нь үл мэдэгдэх, олон түвшин, эрэмбийн мэдээлэл дунд орлоо гэсэн үг.
• Түүнээс гадна Таны судлан буй үзэгдэл цаг ямагт өөрчлөгдөн хувьсаж, шинэ хүчин зүйл хандлага бий болж, бас алга болж байгаа. Энэ нь голдуу далд байх бөгөөд Та л үүнийг илрүүлэх ёстой.
• Зарим залуу хүн надтай ярьж байгаад “Би дэндүү оройтож төрсөн юм байна даа. Хамаг юмыг судлаад “дуусгачихаж” гэж ярьдаг юм. Энэ нь миний хувьд инээдэмтэй асуудал боловч ах нь ч гэсэн залуудаа ингэж “харамсдаг” байсан юм.
• Та эртдэж, эсвэл оройтож төрөөгүй. Та яг цагаа олж төрсөн, иймээс Таны өмнө гавъяа байгуулж ч болохоор судалгааны хязгааргүй том талбар байгаа.
• Та судалгааны арга зүйн хувьд өмнөх судалгаанаас буюу судлаачдаас илүү гарч чадахгүй байгаад л хамаг бэрхшээл оршино. Шаргуу хүчилбэл Та үүнийг амархан давж чадна.
• Ер нь бол хэн ч, хэзээ ч хөндөж үл болох төгс судалгаа гэж огт байдаггүй. Энд л Та алддаг юм даа. Таны үүрэг бол өмнөх судалгааг шүтэх, иш татах биш, харин цааш нь ахиулахад оршино.
• “Боддог хүний толгойд л таамаглал үүсдэг” гэсэн зарчмыг сайн тогтоож аваарай. Ямар ч залуу судлаач боддог нь мэдээж. Гэхдээ өөрийн системээр биш, уншсан ном, төслийн дагуу боддогт л хамаг алдаа байдаг юм.
• Та тулхтай бодсоноороо шинэ санаа гаргах ёстой гэсэн үг. Шинэ санаа шиг үнэ цэнэтэй юм гэж ертөнцөд үгүй.
• Одоо Та гэр бүлийн талаарх жигтэйхэн олон мэдээллээ юуны өмнө эрэмбэлэх ёстой. Танд ач холбогдол багатай мэдээ, мэдээллээр оролдох зав байхгүй учраас тэр.
• Авгай нь нөхрөө гулуузаар цохисон уу, шанагаар балбасан уу гэдэг нь сонин биш л дээ. Харин гэр бүлийн хэрүүл (хүчирхийлэл) юунаас гарав гэдэг нь Танд илүү чухал байх.
• Дараа нь зөрчилт мэдээллийг “эерэг”, “сөрөг” болгон ангилах ёстой. Өөрөөр хэлбэл гэр бүл “задарч” байгаа, “бэхжиж” байгаа, эсвэл эгэл жирийн амьдарч байгаа жишээнүүдийг ангилж, болж өгвөл хүснэгтэн багананд оруулаад үз.
• Ингээд Танд аль нь илүү нөлөөтэй, ямар хүчин зүйл, хандлага байгааг тогтоох шаардлага үүсч байна. Одоо Таны таамаглал үүсэх тун дөхөж байна.
• Онолын хувьд таамаглалын нэг том эх үүсвэр нь хүмүүсийн өдөр тутмын ухамсар, үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүсийн амьдралын мэдлэг, туршлага, зан заншил, хэм хэмжээ, соёл зэрэг энд багтана.
• Энэ бол Танд дэндүү “ойлгомжтой” байгааг би сайн мэдэж байна. Гэхдээ зарим эмэгтэй яагаад архи уудаг, зарим эрэгтэй яагаад зодолддогоо өөрөө “мэддэг” гэж Та бодож байна уу ? Тэд үүнийхээ шалтгааныг огт мэддэггүй юм.
• Ухаандаа агсам тавих гэж бараг цэвэр монгол үзэгдэл байна. Лав л миний ажигласнаар цаад агуулгаараа голдуу агсам тавьсан нөхрийн “зөв” байх нь олонтаа байдаг. Энд Та нийгэм, сэтгэл зүйн ихээхэн сонирхолтой монгол зүй тогтол ажиглаж болно.
• Энэ мэт монгол үзэгдлийг гадаад ном зохиолын дагуу судлах бараг боломжгүй дээ. Энд хараажаар далд байгаа ямар нэг өвөрмөц шалтгаан байгаа биз дээ.
• Энд тухайн хүний нийгмийн гарал, хүмүүжил, боловсрол, өссөн орчин, амьдралын олон нугачаа, амьдарч буй орчин, мэдээллийн хэмжээ, харилцааны соёл зэрэг бараг тоо томшгүй олон хүчин зүйл нөлөөлдөг нь ойлгомжтой.
• Таамаглалын өөр нэг эх үүсвэр нь анологи буюу адилтгал болно. Та сайтар судалсан, жишээлбэл гадаадын судалгааг иш болгон монголын үзэгдлүүдэд ашиглаж мэдээж болно.
• Нэг талаас бид чинь адилхан хүн юм чинь бусдаас тэс ондоо байна гэж байхгүй, нөгөө талаас анологийг ямар ч шалгуургүй хэрэглэх нь судалгааны алдааны үндсэн эх булаг болдог. Монголын нийгэм, монголчууд их өвөрмөц хүмүүс гэдгийг Та хэзээ ч мартаж болохгүй.
• Судалгаа хийхээсээ өмнө бодож, эрэгцүүлж, ямар нэг шинэ бүтэц, хүчин зүйл, зүй тогтол, хандлага байгаа гэсэн Таны өөрийн чинь итгэл, магадгүй зөн билгийг таамаглал гээд байгаа юм л даа.
• Энд дурдсан бүхэн бүгдээрээ далд байдаг учраас таамаглал гэж нэрлэдэг байх. Та нэг судалгаанд 2-4 таамаглал дэвшүүлэх ёстой.
• Судалгааны явцад Таны таамаглалууд батлагдвал сайн, няцаагдвал бүр ч сайн. Яагаад гэвэл Та аль ч тохиолдолд судалгааны шинэ талбартай болж байна.
• Харин тайландаа бол ийм ийм таамаглал дэвшүүлсэн чинь ийм ийм баримтуудаар батлагдсан, эсвэл батлагдсангүй гэж бичдэг журамтай.
• Нийгмийн үзэгдлүүд магадлалт, харьцангуй шинжтэй байдаг учраас таамаглал ч гэсэн ийм шинжтэй байдаг.
• Ухаандаа охид хүүхнүүд янхан болж байна, эрчүүд бүгдээрээ архичин болж байна гэсэн үндэслэл олон гардаг. Энэ нь санаа зовох асуудал мөн хэдий ч бүгдээрээ ийм байна гэж байхгүй л дээ.
• Миний ойлгож байгаагаар үүнээс болж нийгэмд учрах аюулын ямар нэг хэмжээ зааг байдаг байх. Эндээс харьцаа, хэмжээний асуудал үүснэ.
• Дээр дурдсан үндэслэл мэдээж үнэний ортой, бэлэн жишээ баримттай тулгамдсан асуудал мөнөөс мөн. Гэхдээ Та судлаач хүн учраас энгийн ухамсрын биш, шинжлэх ухааны үндэстэй таамаглал дэвшүүлэх ёстой.
• Дээрх үзэгдлүүд нийт гэр бүлийн дотор ямар хэмжээнд, ямар ямар хэлбэртэй байгаа, хэр хохирол аюултай байгаа нь судлаачийн хувьд илүүтэй сонин байх.
• Таамаглал, судалгаа, ахиад л таамаглал гэж явсаар байтал Танд өөрийн гэсэн сэтгэлгээний систем нэг л мэдэхэд тогтоод ирнэ.
• Гэхдээ огт хөдөлмөрлөхгүй бол таамаглал өөрөө гараад ирэхгүй нь лавтай учраас Та цаг ямагт шаргуу, цуцалтгүй сэтгэж бодох ёстой л доо.
• Хэрэв Та байнга таамаглаж, сэтгэж, хөдөлмөрлөхөө больчихгүй бол Таныг няцаах бараг боломжгүй болох ба энэ үед Танд нэр алдар өөрөө гүйгээд ирэх нь гарцаагүй.
• Яагаад гэвэл хүмүүс тухайн цаг үеийнхээ асуудлыг л шийддэг. Та шинэ үеийн хүн учраас шинэ судалгааны талбар хязгааргүй их байгаа. За ингээд таамаглаад бай даа, залуу минь…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 1 дүгээр сарын 20.
“Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна” Р.Декарт
“Таамаглал дэвшүүлэх” гээд судалгааны аргазүйн маш чухал хэсэг гэж би хувьдаа үздэг. Таамаглалыг таамнал, гипотез зэргээр нэрлэж бичээд байдаг. Таамнал гэдэг үгийн талаар таны бодол?
Мөн таамаглал дэвшүүлэхэд тавигдах урьдач нөхцөл, шаардлагууд байдаг л даа. энэ шаардлагуудыг дэс дараатай мэдэж байх нь их чухал гэж би боддог. Залуу социологичиддоо амжилт хүсье.
Sain bna uu Ganaa akhaa?
Tani ajil, amidral sain uu? Zaluu mergejiltnuuded tustai sain zuvlumj bichjee. Ene zuvlumjig *Sociology-8* setguuld niitleh u te?
Hundetgesen
Tsogtoo
Урд нь цувруулаад нийтлээд ирсэн биз дээ. Гэнэт зөвшөөрөл хүсэхээр чинь гайхаж байна шүү. Аль болох олон залуу хүн уншиж байвал болох нь тэр. Дандаа улс төрийн хэрүүл хийж байснаас хааяа боловч залуучууддаа буян хийх нь миний үүрэг гэж би ойлгодог. Ингэхэд Та нар № 8-ыг хэвлэсэн үү ? Арай шууд № 9-өөс явах гэж байгаа юм биш биз.
Сайхан бичжээ. баярлалаа
Zovhon taamaglal bus huvi hun talaasaa ch olon zuil bodohoor saihan niitlel bnaa, tanid bayrlalaa. Taamaglaliin asuudal 4 jiliin tursh sonsson atlaa diplom hamgaalaltan deer shuumjluulsneer iluu tolgoid oroh bolson. Getel bodit bdal deer yag ch heregjuulj chadku l bn unenee helehed. Ooroo hiigeed oroldood suuhaar olon ch hetsuu yumtai tulgarch bn. Yag odoo ehluulj bgaa sudalgaandaa taamaglal devshuuleh geed uztel bas l asuudal… Zahialagchidiin tavij bui sanal, shaardaj bui zuil gj neg mongoo tolson deer bugdiig ni sudluulchii gj bgaa yumshig horvoogiin buh yumiig hamah yumaa, ingeheer medeelel ni ulam taramdaad ter chineegeeree sul sudalgaa boloh geed l. Sain hiie geheer 10 garui bie daasan sudalgaa neg dor hiih geed l. Zahialagch naraa sudalgaa taliin jaahan medlegtei bolgoh geheer bidniig zalhuuraad bn gj oilgood l. Iimees bodit bdal joohon hundreltei l bh yum. /baahan zovlon toochloo, gehdee medeej bolj bgaa butej bgaa yum blgui yahav/. Tanii ajild amjilt husie
Өөрийгөө мундаг социологич /олон судалгаа хийдэг, бас дээр нь социологи гэгчийг айхтар өмчилдөг нэгэн эмэгтэй байх/ гэж боддог нэгэн багшаас би анх энэ салбарын талаар ойлголт авч байсан санагдана. /багцаалбал 7-8 жилийн өмнө байх/. Яагаад ч юм бэ одоо тэр багшийгаа судалмаар санагдаад байдаг юм. Социологич хүн аквариумны гаднаас нийгмийг судлах ёстой ч гэлүү нэг тиймэрхүү юм ярина. Аквариум дотор байгаа загаснууд нь маниус, харин өөрөө болохоор маниусын дунд хутгалдахгүй, аягүй шинжлэх ухаанчаар, хөндлөнгийн нүдээр судлах ухааны юм ярьдаг байлаа. Яахав энэ санаа нь их аятайхан л санагдаж байлаа. Хамгийн гол нь мань багш маань харин өрөө этгээд араншин /эрчүүдийг үзэн яддаг ч билүү нэг тийм яриад байдаг, бас их инээдэг, сонин сонин асуулт тавьдаг /бодвол өөрөө асуултанд хариулж чадахгүй уначихна гэж эмээдэг байх/ эрэгтэй оюутнуудад дургүй ч гэж жигтэйхэн/, үйлдэл гаргана шүү дээ. Өмнөө тавиад уншиж байгаа номонд нь тиймэрхүү зүйлсийг хэрхэн судалдаг талаар биччихсэн байхад тоохгүй л хусна шүү дээ. Хөөрхий би ч ангийнхаа хэдэн нөхдийн /гэхдээ муу нөхөд шүү, хожим сургуулиа онц төгсөөд ч тэр хэд маань амжилт олоогүй юмдаг/ ятгалгаар мань багштай их арцалданаа. Сургууль төгсөхөд социологийн хичээл дээр бидний гурван найз хамгийн муу дүн авсан юмдаг. Уг нь бид 3 тэр заах гээд ядаад, уурлаад, хашгичаад байдаг хичээлд нь чамгүй сонирхолтой /гэхдээ тэр багшийнхаа зааснаар биш шүү/ байсан юмаа. Бусад оюутнуудын адил бичүүлсэн лекц ухаантай юмыг нь учир утгагүй цээжлээд, уншиж өгөх ёстой байсан ч байж магадгүй. Тэртэй тэргүй Англи Орос хэл дээр дурайтал бичээд тавьчихсан байгаа юмыг тэр муугаар хэлж бичүүлээд ч яах юм билээ. Уг нь бичүүлсэн юмнаас нь ганц нэг юм олж хараад эргүүлээд асууж хариулт авдаг АМЬД ОЮУТНУУД л олон байвал ЖИНХЭНЭ БАГШ ХҮН кайфтай баймаар санагдаад байдаг юм. Даанч манай энэ хэсэг улсын сургуулиуд одоо ч дампуурч гүйцэж дээ. Аквариум дотроо өөрөө орчихсон, загас болоод хөвж яваа ТЭНЭГ багш нар л оюутнуудыг алдаг юмаа гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Би яаж тэр үед дүнгээ засуулья, та бол аугаа багш, би таны бичүүлсэн юмыг бүгдийг мэднэ гээд л . . . . шаагаагүй юм. Одоо миний диплом дээр тэр хичээл дээр А дүн байгаа бол ИЧИЖ ҮХНЭЭ. За за муу багшийгаа муу хэлээд яахав Монголчуудын хэлдгээр ….. чих нь шуугих байлгүй. Харин би одоогийн оюутнуудад нэг юм хэлмээр санагдаад байдаг юм. Учиргүй намд элсээд, дипломон дээрээ баахан А тавиулаад л, багш нартайгаа аягүй найзан дундаа яваад байвал л ДЭЭД БОЛОВСРОЛ биш шүү. Бөндгөр дотор чинь /ТАРХИ ГЭДЭГ БАЙХААДАА/ямар нэгэн юм точигноод дуугарч л байвал зүгээр шүү /УСАН ТЭНЭГ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ ДАА/. Багш ухаантай юмандаа тал засаж хэлдэг НЯЛУУН, АМТТАЙ үгс чинь практик дээр ямар ч тус болохгүй, харин нэгхэн өгүүлбэрийг олон талаас нь, олон хувилбараар тайлбарлаж чаддаг оюутан л байхад амжилт олно гэж хэлмээр санагддаг юм. За за миний сэтгэгдэл энэ хүрээд өндөрлөж байна. ГАНХУЯГ ахын блогоор орж, нийтлэлийг нь уншиж байгаа ОЮУТАНГУУД байгаа бол хэдхэн жилийн өмнө сургууль гээчийг төгссөн миний сэтгэгдлийг уншаарай. Яахав нэг багшдаа гомдсон, магадгүй А үсэг авч чадаагүй нэг муу баагий ч гэж бодож болох юм. Гэхдээ энэ сайтыг уншиж байгаад гэнэт бичмээр санагдаад болсонгүй. Аазгай хүргэм зэвүүн багш нартай арцалдаж явахад гэмгүй ээ хөө. Харин бидний хүндлэлийг хүлээдэг, магтуулах гэж алцаганаад байдаггүй хэсэг сайн багш нар байдаг юм шүү /харин тэднийг маань бусад СҮРЭГ НЬ гадуурхдаг болтой юм билээ, хааяа сургуулиараа ороход л тэгэж санагддаг юм./ Эцэст нь хэлэхэд өнөөгийн энэ COMEDY болчихсон нийгэмд АМЬД ЭРҮҮЛ байгааг минь үе үе сануулдаг ГАНХУЯГ судлаачдаа баярлаж явдаг шүү. APRIL 08, 2009
sain bna uu. ene odrin mend hurgey, tanias neg ium asuuh gesen ium, bi mongolin shildeg biznesmenuudin udirdlagin arga baril gedeg sedver diplom bichej bga ium, teged sudalgaagaa yaj, yamar argar bichehee sn meddeggui ee, ta zovolgoo ogoch
Shildeg busnessman gej allaga tallaga, luibarduulga, ersdel, xoxirol ene byxniig dabaad garsan xyniig xeldeg yum.
Mongoliin shildeg buznessman gej abilgal, bank dampuuruulax ,esreg taliin abgai xyyxdiig ergyylex ,arxidax , xudlaa buzness partner gej xamag xorongiig ni abax,Boloxgyi bol alax gex ba shorond xyrtel oruulax xils xergeer gytgex buzar bulai gemt xereg xiideg muu er ni shingesen xymyysiig nerledeg yum.
Xynii orzlond ganz amidrax xugazaa xyrtel shildeg buznessman boloxod bagadddag yum
Uuzlaarai Ganaa axaa, bi ooriinxoo zobxon sanaag bizsen yum shyy
bi 8dahiig neeree olsonguiee. bhgui bn.
Үүнээс илүү хялбарчлах боломж огт байхгүй ш дээ. Та өөр ном зохиолоос үзэж болох боловч тэд чинь бүгдээрээ хавьгүй илүү хүнд байгаа. Тэгвэл Та заавал судлаач болох албагүй шүү дээ. Өөр олон сайхан ажил мэргэжил байгаа гэж санаж байна.
саин бна уу таны зөвлөгөө их таалагдлаа. Өмнөх 1-4 хүртэл зөвлөгөөгөө дахиж тавиж өгөөч pleese.
Эрхэм Мөнхөө. Та Select Category дээр дараад ороход бүгдээрээ байгаа. Тэгээд Previous Entries -ийг дарж хуудсаа эргүүлдэг юм. Тэгээд л болоо.
таны зөвлгөө үнэхээр хэрэгтэи байна аа. уйчлаарай ганаа ахаа би олохгүй байнаа олж өгч туслаач надад таны зөвлөгөө маш чухал байна. би судалгаа хийх гэж оролддог юм л даа.
маш их баяараллаа. үнэтэй зөвлөгөө байлаа.