Cудлаач Д.Ганхуяг

УДИРДДАГ ЮМЫГ ТӨР ГЭДЭГ…

Төрийн удирдлага гэсэн нэг том шинжлэх ухаан байх. Манай том жижиг бараг бүх дарга удирдлагын магистр, доктор гэж намтар дээрээ бичихээс өөрөөр үүнийг огт үл гадарлах. Эндээс л төр нь төр биш болчихдог юм. Энэ тухай өгүүлсү. Read more »

2009/01/26 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 11 Comments

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 9

Таамаглал дэвшүүлэх

Энэ удаад таамаглал (гипотез) дэвшүүлэх тухай авч үзье. Яагаад ч юм таамаглал гэхээр манайхан ямар нэг таах, тааварлах гэсэн утгатай болгочихдог юм. Таамаглал дэвшүүлдэг социологич их ховор доо. Юугий нь таамаглаад байдгийм, шууд л судалъя гэх. Үүнээс чинь болоод хамаг судалгаа чинь “будаа болдог” болохоор л би ярих гээд байна л даа. Read more »

2009/01/20 Posted by gankhuyag | ЗАЛУУ СУДЛААЧДАД | | 16 Comments

ОРДЕНГООС ОДОН ХҮРТЭЛ…

Манайхан шиг шагналд дуртай үндэстэн гэж ховор байх. Хүн бүр л одон авах гэж дайрдаг өвчтэй болжээ. Энэ талаар олон сэтгүүлч, судлаачид залхтал бичсэн боловч тоох янз огт алга. Нийгмийн шилжилт явагдаж бараг бүх зүйл сайн, муу тийш өөрчлөгдсөнөөс хуучин хэвээрээ байгаа ганц зүйл нь төрийн болон бусад шагналын систем юм. Энэ тухай өгүүлсү. Read more »

2009/01/14 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 17 Comments

НИЙГМИЙН ДЭВШЛИЙН ЗАМААР


Амласан ёсоор 2001 онд бичсэн өгүүллээ дахин хэвлэж байна. Энд: 1) түүхэн үйл явдлыг бүхэлд нь харах, 2) холбоотой, зөрчилтэй, цуварсан олон үйл явдлыг ач холбогдлоор нь эрэмбэлэх, 3) монголд болсон түүхэн үйл явдлыг гадаад орчинтой холбоотой авч үзэх, 4) системийн хандлагыг ашиглах зэрэг зарчмуудыг ашигласан. Мөн хараахан түүх болж амжаагүй байгаа 1990-ээд оноос хойшхи үйл явдлуудыг огт хөндөөгүй. Уншигчдад таалагдах эсэх олон асуудал энд мэдээж үүснэ. Гэхдээ түүхэн үйл явдал бидэнд таалагдах эсэхээс үл хамааран болоод л өнгөрдөг. Энэ өгүүлэл бол хэн ч хөндөхийн аргагүй “мундаг” зүйл огт биш, харин системийн шинжилгээний нэг л хувилбар гэдгийг онцлон дурдаж байна. Иймээс олон юм руу “хадууралгүй” дээр дурдсан зарчмуудын хүрээнд шүүмжлэн хэлэлцэж, мэтгэлцвэл тун сайн гэж бодож байна. Ер нь түүхэн гүн ухааны шинжтэй дүгнэлтүүд байн байн хувираад байдаггүй юм шиг байна лээ. Read more »

2009/01/08 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 27 Comments

ЭВИЙГ ЭВДЭХ “АРГА”

Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой” тэмдэглэх тухай зарлиг гаргаж, бүрээ бөмбөр нижигнүүлж эхлэв. Сүүлийн жилүүдэд манай дарга нар түүхээр тоглодог өвчтэй болчихжээ. Юу нь буруу байгаа юм гэж олон хүн хэлнэ байх. Мэдээж би үүнийг дэмжиж байна. Гэхдээ хаширчихсан болохоор үнэхээр болгоомжилж байна. Саяхны “түүхэн” үйл явдлуудыг эргэн дурсвал Та ч гэсэн надтай адил бодолтой болж магадгүй гэж үүнийг тэрлэв. Read more »

2009/01/01 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 22 Comments