Cудлаач Д.Ганхуяг

28.000

Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ блогийг нээж ажиллуулснаас хойшхи 1 жилийн хугацаанд 28.000 хүн үзэж сонирхжээ. Эхлээд 20-30 хүн үзэхэд баярладаг байсан бол одоо 150-200-ыг “голдог” болох шинжтэй. Намайг дэмжиж, урам өгч, шүүмжилж, загнаж, бас хэрэлдэж байсан бүх хүнд би гүнээ талархаж байна. Яагаад гэвэл амьдрал угаасаа ийм юм. Ирэх жил бүр ч олон бичвэр хийхээ Та бүхэндээ амлаж байна. Сайхан баярлаарай.

Судлаач Д.Ганхуяг.

2008/12/29 Posted by gankhuyag | Uncategorized | | 11 Comments

ТӨР ХИЙГЭЭД БИДНИЙ ЭРСДЭЛ

Нийгэм унадаг дугуй шиг эд аж. Хэрэв хуучнаараа буюу “дөрөөгөө жийхгүй” бол эвдрэлд ордог. Эсвэл шинэчлэгдэнэ гээд “хар хурдаараа” давхивал бас л эвдрэлд ордог эд аж. Ийм нөхцөлд нийгэм, үндэстэн гээч зүйлийг яаж тогтвортой авч явахав гэдэг нь хамгийн чухал болоод байна. Энэ удаад нэгэнт цаг нь болсон учраас системийн түвшинд “ярих” оролдлого хийгээд үзье. Read more »

2008/12/20 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 22 Comments

УЛС ТӨРИЙН “ХҮҮХЭД НАС” МИНЬ БАЯРТАЙ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан “25-р суваг” телевизээр шууд ярилцлага өгч, сонгуулийн гараагаа эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд тэр “ХАРИУЦЛАГА” гэсэн уриатай орох бололтой. Тэрээр монголчууд бидэнд хариуцлага гэж юу болохыг бүх талаас нь, бүр үндэс язгуураас нь тайлбарлаж эхлэв. 2008 оны 12 дугаар сарын 6-нд болсон энэ “лут” ярилцлагын дэлгэрэнгүй тэмдэглэл “olloo.mn” сайтад байгаа. Үүнийг нь хамтдаа шинжлэн үзье. Read more »

2008/12/10 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 33 Comments

Л.Н.Гумилев. Үйл явдлын гарваль

Гумилевын бас нэгэн өгүүллийг орчуулснаа Танд толилуулж байна. Read more »

2008/12/07 Posted by gankhuyag | ОРЧУУЛГА | | 18 Comments