Cудлаач Д.Ганхуяг

МОНГОЛЧУУД ТА НАР ЮУ ЮМ ?!

Түүх бол социологи, гүн ухаан, угсаатны зүй, газар зүй зэрэг нийгмийн олон шинжлэх ухаантай заавал хавсарч, мэргэжлийн хүмүүс багаараа судалдаг зүйл. Тэгээд ч үндэсний үзэл санааны тулгуур багана болдог. Сүүлийн үед манайхан “Нууц Товчоо”-г цээжилж, мэддэг хэлээрээ хэдэн ном уншингуутаа шууд л “түүхч” болчихдог болж. Биднийг түүхээ “мэднэ” гэж солиорч, чингэхдээ ганцхан Чингис, төрт ёс, уламжлал, дэлхийн талыг эзлэхдээ тэгж ингэж байлдаж, алж талж байсан гэж балайрч, гадаадын түүхээс хуулж байх хооронд чинь монголын түүх харсаар байтал устаж байна. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье. Read more »

2008/11/29 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 51 Comments

МОНГОЛЫН “НОМТОНГУУД”

Манай монголчуудын оюун санааны амьдрал, сэтгэлгээ нь их өвөрмөц. Нийгмийн оюун санааны амьдралыг шашны ухамсар, гүн ухаан, ёс суртахуун, гоо зүй болон урлаг, үзэл суртал, эрхийн ухамсар, шинжлэх ухаан зэрэг бүрдэл хэсэг тус бүрээр нь нь аваад үзвэл монгол хүний толгойд чухам аль нь илүү байж, тэрбээр алинийх нь дагуу үйлддэгийг ёстой Бурхан л мэдэх байх. Read more »

2008/11/26 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 6 Comments

МОНГОЛ ШАШИН

Шашны асуудлыг манайхан зориглож ярьдаггүй юм. Ярихгүй байх нь асуудлыг шийдэх арга огт биш. Энд л манай нийгмийн сэтгэлгээний хамгийн эмгэнэлтэй бөгөөд эмзэг асуудлууд байдаг юм. Энэ тухай эрэгцүүллээ өгүүлье.

Read more »

2008/11/21 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 23 Comments

Лев Николаевич Гумилев. Их талын хүмүүс ба байгал

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг  орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор  “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй  юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд… Read more »

2008/11/16 Posted by gankhuyag | ОРЧУУЛГА | | 20 Comments

ШАМБАЛ

Монголд Шамбал, Шамбалын орон, Шамбалын дайн гэдгийг сонсоогүй хүн байхгүй л болов уу. Харин Шамбалыг Европын талаас зурж, судалж, шинжлэх ухааны таамнал (гипотез) дэвшүүлж, энэ дагуудаа бодит үйл ажиллагаа явуулж алдаршсан ганц хүн хүн нь Николай Константинович Рерих (1874-1947) юм. Гэхдээ манайд түүнийг зураач, аялагч эрдэмтэн гэж голдуу төсөөлдөг. Гэтэл сүүлийн үеийн баримтуудыг үзээд байхад Рерихийн хоёр удаагийн экспедици маш том зорилго агуулж, Монголтой тэр үед ч, одоо ч ихээхэн холбоотой байгаа юм. Гадаадад Рерихийг судалдаг олон зуун институт, байгууллага одоо ид ажиллаж байна. Харин монголчууд бид л байдаггүй. Зөвхөн өнгөц ажихад л энд маш олон “нууцлаг юм” олон байгаа нь мэдэгдэж байна. Манай А.Баатархуяг намайг “албадсан”, бас сонирхон судлах зүйл олон байгаа учраас энэ өгүүллийг бичив. Гэхдээ өнөөгийн соёлт уншигчид юу юугүй Шамбалын орныг хайгаад явчихгүй гэдэгт би найдаж байна. Хэрэв уншигчид хүсэх аваас нэлээд хэд хэдэн цуврал бичих санаатай. Хэрэв эс таалагдвал ямар бичих албатай биш. Read more »

2008/11/08 Posted by gankhuyag | шинжлэх ухаан | | 26 Comments