Cудлаач Д.Ганхуяг

ТЭТГЭВРИЙН ӨВГӨН ХИЙГЭЭД МОНГОЛЫН УЛС ТӨР

7 дугаар сарын 1-ний үйл явдлын дараа ТЕГ эдийн засагч Н.Дугарыг баривчлав. Сонин хэвлэл энэ хүнээс болж Монголын төр сүйрч байгаа мэтээр өгүүлж байна. Гэтэл нөгөө Н.Дугар нь жар шүргэсэн, 1990 оноос хойш ажилгүй яваа нөхөр билээ.

Хэрэв ажилгүй өвгөнөөс болж монголын төр сүйрчих гээд байвал үүнийг монгол хэлээр хохь чинь гэдэг юм.

Би судлаач хүний хувьд болж өнгөрсөн үйл явдлын олонхийг биечлэн мэддэг, мөн олонхийг нь янз бүрийн сувгаар мэдэж дүгнэж байдаг, түүнчлэн Н.Дугартай сайн ч, муу ч нэлээд хэдэн жил үерхэж, түүний зан чанарын давуу болон дутагдалтай талыг сайн мэддэг цөөн хүний нэг учраас энэ өгүүллийг бичих нь зүйтэй гэж үзлээ. Энэ өгүүллээс Монголын далд улс төрийн дампуурал, улс төрчдийн арчаагүй байдал илт харагдана гэдэгт итгэж байна. Харин энэ өгүүлэл бол нэг хүнийг үнэлэх гэсэн хэрэг огтхон ч биш гэдгийг анхааруулж байна. Read more »

2008/08/17 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 5 Comments