СОЛИОРОЛ
Сонгуулийн солиорол Монгол орныг хамраад байна. Аль ч улсад сонгууль нь жилээс жилд улам боловсронгуй болдог атал манайд улам дордсоор одоо аль хорон муугийн есөн шинж нь жинхнээсээ бүрдэж.
Олон нийттэй холбох гэсэн утгатай ПИАР хэмээх үгийг манайд бол ямар ч тэнэг амьтныг цэцэн мэргэн, гоо сайхны туйл болгон харуулж олон түмнийг хуурахыг ойлгодог болжээ.
Аливаа юманд агуулга гэж баймаар. Манайд бол алив чиний пиарыг хийгээд өгье гэж захын дураак хэлдэг болж байна. Энэ талаар өгүүлсү. Read more »
БУРАНГУЙ СИСТЕМИЙН СҮҮЛЧИЙН АМЬСГАЛ
Монголын улс төр системийн хямралд орсныг эхлээд эрдэмтэд нь дараа нь амтай болгон ярьсаар байгаа боловч түүнийг засах өөрчлөх оролдлогыг хэн ч хийсэнгүй. Энэ хооронд бүхэл бүтэн 18 жил өнгөрч ардчиллын эхэн үед төрсөн хүүхэд одоо эрийн цээнд хүрчээ. Сүүлдээ бид чинь бүгдээрээ шахам хуулиа сахия гэж орилох мөртлөө хуулийг яаж зөрчихөв гэхээс өөрийг бодохоо байчихсан хөгийн амьтад болон хувирч байна. Read more »