Cудлаач Д.Ганхуяг

ОДОО “ЦОГЦ БОДЛОГО”-ООРОО ЯВНА ШҮҮ…

Одоо улс төрийн нам, хүчнүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад бараг дуусч байна. Ахиад л олон гоё гоё бодлого, төлөвлөгөө гаргаад эхэлж байна.

Дөнгөж саяхан УИХ улс төрийн бараг бүх намуудын оролцоотойгоор Монгол Улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хэмжээний, шинжлэх ухааны лут үндэстэй, 138 алсын хараатай төрийн цоо шинэ бодлогоо баталсан билээ. Түүнийгээ одоо л баримтлахгүй бол хэзээ баримтлах ёстой юм. Иймээс Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж “цоо шинэ юм” зохиож үйлээ үзэх ямар ч шаардлага намуудад байхгүй. Гэхдээ сануулах хэдэн зүйл байна. Read more »

2008/05/18 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 7 Comments

ҮЕ ХИЙГЭЭД ЗАЛГАМЖЛАЛ

Эхлээд сонсоход хүн болгонд ойлгомжтой мэт ойлголт үнэн хэрэг дээрээ хамгийн ойлгомжгүй, ээдрээтэй зүйл болон хувирах явдал цаг ямагт тохиолдог. Чухам энд л ердийн мэдлэг, шинжлэх ухааны мэдлэг хоёрын зөрүү гарч ирдэг юм.

Сонгууль ойртсонтой холбогдуулан эрх мэдэлд хүрэх гэсэн ганцхан зорилгоор Та бидний “сайн” мэддэг атлаа үнэн хэрэг дээрээ “мэддэггүй” ойлголтууд дээр энэ улс төрчид, пиарчид тоглож байдаг юм. Зарим нь энэ хачин юмаа бараг бүхэл бүтэн “үзэл суртал”, “зарчим”, “сургааль” болтол нь хөгжүүлчихсөн байх нь энүүхэнд. Ингээд бие биенээ, эцсийн дүндээ үндэстнээ доройтуулах гол шалтгааны үрийг тавьдаг юм.

Та бидний ердийн ухамсар, сэтгэл зүй дээр тоглох гэсэн луйврыг бага ч гэсэн илчлэх үүднээс цуврал өгүүлэл бичих санаатай. Read more »

2008/05/04 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 5 Comments