ОДОО Ч БҮР ЦАЙРЧИХЖЭЭ…
Гадаа гэнэт чанга яригч дуугарав. Цонхоороо харсан чинь хэдэн хүн цуглуулчихсан сугалаа сугалуулаад жигтэйхэн. Мэдээж “улс төрийн сугалаа”. Хэдэн жилийн өмнө мөнгө тараадаг байсаан… Read more »
БИ ИЙМ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙСАН, ОДОО ҮЗ Л ДЭЭ…
Сүүлийн үед интернетэд зориудаар суулгасан бууны ноход намайг “чи өмнө нь хэлж байхгүй үхснээ хийж байсийм”, “одоо л нэг сүрхий хүн гараад ирж гэнэ”, “чиний тэмцэж байсан чинь хаана байгаам” гэхчлэн зохион байгуулалттай дайрах болов. Судлаач хүн шинжлэх ухааны дүгнэлт хийж, аюулыг сэрэмжлүүлэхээс өөр яах ёстой юм ! Ингээд бас л “нотолгоо” болгож ихээхэн аюул заналын дор аль 2001 онд бичсэн нэг өгүүллээ дахин нийтэлж байна. Тэр үед ийм “эсэргүү” юм бичих зоригтой хүн ховор л байсан юм даа.
Надаар оролдож Н.Энхбаяртаа тус болох гэж давхиж байгаад ус болчихвол цаадах чинь намайг биш, Та нарыг заазалчихна гэдгийг мэдэж байвал сайнсан. Үүнийг мөн олон хүн амь, амьдралаараа нотлосон доо…
Уншигчид анхааралтай үзвэл шинжлэх ухааны зөв дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Read more »
ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 7
Полемика буюу мэтгэлцээн хийх
Судлаач хүний заавал сурах ёстой зүйл бол яахын аргагүй мэтгэлцээн байдаг. Магадгүй энэ нь насан туршид чинь Таныг дагалдах учиртай, монгол хүний хувьд хамгийн их зовлонтой асуудал байх… Read more »
НОТОЛГОО
“Цагаан хэрээ” өгүүлэл гарсны дараа олон ч хүн дэмжив, олон ч хүн хараав ? Зарим нь бүр нотолгоо шаардах болов. Нэг уншигчийнхаа “нотолгоо” шаардсан саналд өгсөн хариугаа Танд толилуулж байна. Read more »
ЦАГААН ХЭРЭЭ
Сонгууль ойртсон биш, телевиз үзэх, радио сонсох, сонин хэвлэл унших огтын боломжгүй болов. Монголоор дүүрэн цагаан хэрээнүүд гараад иржээ. Эрдэм мэдлэгтэй, ард түмнээ яс махнаасаа хайрладаг, бүр төрөхөөсөө эхлээд л ард түмнийхээ төлөө үхэн хатан зүтгэж ирсэн, хувийн ямар ч сонирхол байхгүй, төгс төгөлдөр хөгжсөн ямар ч олон эх оронч хөвгүүд, охидтой болчихсон юм, Миний Монгол… Read more »