САША ЖЕЛЕЗНЯКОВ. Дэлхийн соёл иргэншлийн сонгодог болон орчин үеийн бүдүүвчүүд дэх Монгол орон.
Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэн
А. С. Железняков
Сүүлийн жилүүдэд Монголын түүх, эрт дээр үеэс энд амьдарч ирсэн ард түмнүүдийн соёлын өв, зан заншил, хэлэнд зориулсан шинжлэх ухааны утга зохиол эрчимтэй өсч байна. Нэгэн томоохон хотоос ч бага хүн амтай энэхүү орны түүхийг дэлхийн шинжлэх ухаан сонирхож байгаа нь хэмжээ далайцаараа2 зүйрлэшгүй их бөгөөд энэ нь олон учир шалтгаантай холбоотой. Read more »
САША ЖЕЛЕЗНЯКОВ. Монгол Улс холимог соёл иргэншлийн түүхийн бүтээлүүдэд : дэлхийн түүхийн бүдүүвчид гарсан өөрчлөлт.
Манайд Самдангэлэг гэж нэг генерал байсан юм. Орос эхнэртэй. Хүүг нь Саша гэдэг бөгөөд Улаанбаатарт бид нартай хамт өссөн нөхөр л дөө. Тэгээд эцгийгээ өөд болсны дараа ОХУ -д очиж тэндхийн Дорно Дахины Хүрээлэнд олон жил ажилласан юм. Тэрээр Монголын тухай олон сайхан өгүүлэл бичсэнийг дэлхийн олон улсад нийтэлсэн байдаг бөлгөө. Элэг нь байдаг юм уу, бидний тухай их л сайхан юм бичдэг юм. Бид тулгамдсан асуудлыг тулга тойрсон хүрээнд биш, дэлхийн олон улсад хэрхэн үнэлдэг тухай мэдэх ёстой мэт. Болж л өгвөл дэлхийн хэмжээнд сэтгэж сурвал бидэнд л хэрэгтэй баймаар санагдана. Найзынхаа хүсэлтээр чадан ядан орчуулсан хос хоёр өгүүллийг нийтэлж байна. Залуус маань заавал унших ёстой өгүүллийн нэг гэж санана. Та бүхний ухаан тунгаах болтугай. Read more »
ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД
У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж “соёлын хувьсгал” гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ. Read more »
ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.
МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.
ХЯМРАЛ… АРИУСАЛ…ХАРИЗМ… САЙН ЦАГ.
Барууны нийгэм, түүний соёлын өнөөгийн байгаа төлөв байдал нь тэдний мэдрэхүйн супер системийн эхлэн буй задралын эмгэнэлт үзэгдэл болж байна. Иймээс жилээр, магадгүй хэдэн арван жилд ойрын ирээдүй нь dies irae, dies illa 1 буюу идеационал, эсвэл идеалист үе рүү шилжиж, иймэрхүү үйл явцыг дагалдах бүх үзэгдлийг үүсгэнэ. Ингээд энэхүү үед зонхилох хандлагуудыг хамгийн товчоор авч үзье. Read more »
ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ ҮЕИЙН ХЯМРАЛ
ХХ зууны социологичдын дундаас ховорхон заяах “сонгодог” хэмээх алдрыг хүртэн О.Конт, К. Маркс, М. Вебер нартай нэг зиндаанд хүрсэн хүн бол Орос угсаат америкийн эрдэмтэн Питирим Сорокин юм. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх том систем, урлаг, үнэн, гоо зүй, эрх, социал харилцаа зэргийг судлан үзээд социал онолын олон бүтээл туурвисны томоохон нь “Социал болон соёлын динамик” юм. Эдүгээ Баруунд ид шүтэгдэх болсон энэ суут бүтээлийн нэгээхэн хэсгээс уншигчдад толилуулж байна. Энэ нь бид оршин амьдарч буй цаг үе, мөрөөдөн дуурайхыг оролдож буй нийгмийнхээ талаар эрэгцүүлэхэд бага ч гэсэн тус болох болов уу. Read more »