Cудлаач Д.Ганхуяг

НИХТ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү.
Гэхдээ дор өгүүлэх зүйлс бол ердөө л НИТХ-аас 2007 онд гаргасан тогтоолоос түүвэрлэж авсан жагсаалт бөгөөд нэмсэн, хассан зүйл огт үгүй гэдгийг учирлаж байна. Энд ямар ч тайлбар шаардлагагүй бөгөөд өмчийн холбогдолтой асуудлуудыг бид жичид нь нарийвчлан судалж байна.
Read more »

2008/02/26 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | No Comments Yet

ТӨР ШАШИН ХОЁР ХОЛИЛДООД ИРЭХИЙН ЦАГТ…

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн Бурхны шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү. Read more »

2008/02/11 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 7 Comments

СОНГУУЛЬ БОЛГОН ЛУЙВРААР ЭХЛЭХ ЁСТОЙ ЮУ ?

Сүүлийн хэдэн өдөр ТВ – 9, Үндэсний Пи-Ар, Face PR зэрэг байгууллагууд “Next – 76” улс төрчийг шалгаруулна гэж зарлах болов. Тэгээд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улс төрчдөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ” үзүүлэх юм гэнээ. Олон түмний сонголтод тус дөхөм болох ариун мэт харагдах энэ рекламын цаана ямар аймшгийн хорлогчинтой зүйл байдаг талаар өгүүлсү. Read more »

2008/02/04 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 3 Comments

Оюуны хулгайгаа болиоч ээ…

Саяхан би “Сонгуулийн дараа Та нар яахийм ” өгүүлэл бичиж байнгын холбоо харилцаатай “Цахим өртөө” зэрэг хэдхэн сайт, бас “Дээдсийн хүрээлэн” сонинд өгсөн юм. Гэтэл сонин бараг гарч амжаагүй байхад оюуны өмчийн хулгайгаараа алдартай sonin.mn болон olloo.mn сайтууд аваад нийтэлчихжээ. Ингээд миний бичсэн зүйлсийг энэ сайтуудын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах эрхгүй, миний юм тэдний өмч болон хувирч байна. Энэ явдал удаа дараа гарсан учраас би арга буюу олон нийтэд мэдэгдэж байна. Read more »

2008/02/04 Posted by gankhuyag | УЛС ТӨР | | 5 Comments